Би залхаж байна яах вэээээ…

10_9Танай сайтыг үзээд би ч бас бусдын адил амьдралаа бичмээр санагдлаа. Миний амьдрал бусдын нүдээр харахад маш жаргалтай дутах зовох юмгүй харагддаг л даа. Би ч үүнийг хичээж явсаар 10 жил болж 2 ч хүүхэтэй болжээ. Надад 1-л зовлон байдаг. Энэ нь манай нөхөр архи уухаар хамгийн хэцүү байдаг. Би заримдаа маш их харамсдаг гэвч 2 хүүхдээ бодоод амьдарсаар л байна. Анх хүнтэй суугаад 1 жил болоогүй байхдаа л архи ууж зодох элдвээр дарамталж эхэлсэн ба маргааш нь би юу ч мэдээгүй гэдэг. Эхэндээ би зодуулж нүдүүлээд маргааш нь эвлэрээд байдаг байсан боловч сүүлдээ уусан байх л юм бол айл руу 2 хүүхдээ чирээд явдаг болсон. Би уусан л байх юм бол хамаг бие өвдөх шиг болж өөрийн эрхгүй зугтаамаар бас 2 хүүхдээ согтуу аавыгаа хараад яаж бүлтэгнэх бол гэж бодохоос зүрх минь өвддөг боллоо. Би ээлжийн ажилтай бас ихэнх нь эрчүүдтэй ажилладаг болохоор тэр уу ямар ч байсан намайг хэн нэг хүнтэй л хардаад байдаг чухам хэн гэхээр тэр гэж хэлэхгүй. Би үнэндээ гэр бүлээ ариун байлгах гэж тийм явдалд орооцолдож байсан удаа үгүй билээ. Тэгсэн ч зан нь засрахгүй юм. Би залхаж байна яах вэээээ…

cekc.mn дээр ирсэн захидал

22 Comments

  1. xxxxx says:

    надад ч бас ийм зовлон бна. саля гэхээр чадахгуй юмаа. оройтохоор ни хэзээ ирж агсан тавих бол гэж санаа зовоод л бж бх юм.

  2. huurhunuu says:

    Манай нөхөр одоо 33-тай бас архи уухаараа унтаж өгдөггүй сонин зантай. Хэзээ ч орж ирсэн тасарчихсан байсан ч унтаж өгдөггүй, хэрүүл хийж, хаа хамаагүй хүнтэй хардаж уурлаж түүндээ бухимдаж, зүрхээ хөөргөж, орилж, дуу дуулж, тийчилж байгаад 4-5 цагт л унтдаг.Энэ хооронд хүн дарамтлан цохиж үсдэнэ, хүүхдээ айлгана их юм болноо. Их ядаргаатай. Чимээгүйхэн унтаад өгвөл болж байна. Даанч тэгдэггүй юм. Бас худлаа өөрөө агсарч орилж чарлах дуртай юм шиг байгаа юмаа. Маргааш нь харин ч нэг би эргүүлээд юу гэж хэрэлдэж агсарч байсныг нь мэдрүүлж, эргүүлж түүн рүү дайрдаг. Зарим үед эвээр ойлгуулж ярьж хэлж өгдөг. Бас нэг тэнэг зан нь хүний үгийг сайн сонсож чаддаггүй, их хэнэггүй, юм ярихаар дуугаа хураагаад тв үзээд суучихдаг сонин зантай. Ийм хүнд заримдаа юм хэлсэний хэрэггүй санагддаг. Бид гэрлээд 6 жил болж байна.
    Анх 26 байхад нь танилцаж байсан. Энэ хугацаанд би нөхрийгөө аавынхаа зангийг дуурайсан юм байна гэж ойлгож авсан. Бас эцэг эхийн гэр бүлийн хүмүүжилээс болсон байна гэж боддог.Эцэг нь гэж нэг дээрэлхүү нэг юм байдаг юмаа. Мэдээж эхийн зовоож байсан нь хүүд нь нөлөөлсөн болов уу. Бас архи их уух дуртай, уухаараа тавьтиргүй, овилоггүй нэгэн ерөөсөө удам угсаагаараа өвөө, эцэг нь тийм байсан үр хүүхэдэд нв төрөлхийн удамын зан байдаг юм шигээ.Манай нөхрийг бодоод үзэхээр эцэг нь тийм зантай, бас өвөө нь улаан агсан зантай юм байсан гэж дуулсан. Тэгэхээр хэрвээ таны нөхрийн чинь удам угсаанд иймэрхүү хүмүүс байсан бол наад нөхөр чинь засарахгүй хүн байнаа гэсэн үг л дээ. Үүнийг л хэлэх гэсэн юм. Харин хүүхэд чинь хүү бол энэ муухай зангийн битгий өвлөөсэй гэж бодох л болж дээ.

  3. iii says:

    хэ

  4. suska says:

    манай хүүхнүүүүд их сонин манайд л ийм сонин амьдарлаар амьдарч байдаг байхдаа хүн ганц олдох амьдралдаа юн; ингэж дарлуулж амьдрах ёстой юм бэ үр хүүхдээ бодсон ч тэр ийм амьдрал дунд өссөн хүүхэд их сэтгэлийн дарамт мэдрэнэ али нэг нь энэ амиьдарлийн гэр булийн аз жаргалийн төлөө байж чадахгуй байгаа бол салсан дээр дээ хүнд энэ амьдрал ганц л олдоно шүү дээ

  5. the.phone says:

    архи уулаа, зодлоол гэх юм.
    яана даа уг нь ганц олдох амьдралдаа хэн хэн нь зовохгүй, гэр бүлүүд инээд аз жаргалаар бялхаж амьдрахсан.
    зөвлөж чадахгүй нь ээ, уучлаарай.

  6. okla says:

    би эр хуний 3-н муу зан чанар нийлвэл айл гэр хэзээч оодлохгуйээ гэх нохортоо ургэлж хэлдэг юм тэр ни юу вэ гэхээр хун архи ууж болноо эр ч бай эм ч бай би уунийг 3-н мууд оруулдаггуй юм зиа тэгээд агсам тавих эхнэрээ хардах дээрээс ни зодох энэ 3 бол эр хуний хамгийн адгийн муу чанар даа

  7. Бүсгүй says:

    Нөхрөө уух тоолонд хүүхдүүдээ аваад айл руу гүйгээд байдаг бол жаргалтай гэж харагдахтай манатай л юм байна.Удахгүй бүх хүн өрөвдсөн нүдээр хардаг болох вий дээ.

  8. Asiana.asie says:

    Аяа хэцүү хэцүү. Хүн архи уух, түүндээ донтох гээд хүн бүрийн л ярих дургүй сэдэв шүү дээ. Гэхдээ үүнднэг эмзэглэх асуудал байдгийг тубүхэн тэр болгон мэддэггүй. Нэг хүний архидалтын ард 200 гаруй хүн сэтгэлзүйн өвчтэй болж байдаг. Явж явж чи өөрөө сэтгэлзүйн өвчтэй болно. Ингэснээр чамдгэр бүлд чинь дараа нь хэцүү байдаг юм. Чамд гэж зөвлөхөд мэргэжлийн эмч нарт ханд. Өөр ч бас хандах газар байдаг юм. Гэхдээ тэр хандах гэж байгаа хүмүүс нь бас архичид гэхдээ уухаа л болчихсон тийм хүсүүс байдаг юм. Тэнд очиж нөхрийгөө, өөрийгөө эмчилдээ. Тэгэхгүй бол сүүрэл болно шүү.

  9. oogii says:

    Үнэнийг хэлэхэд хэцүү амьдрал байна даа. Одоо саллаа гэхэд гудамжаар дүүрэн нөхөргүй хүүхнүүд, хүүхэдтэй битгий хэл хүүхэдгүйд нь нөхөр олдохгүй байна л гэх юм байна ш дээ. Салахгүй гэхээр ийм амьдралаар цааш амьдрана гэхээр ямар ч утга алга. Хүүхдүүд чинь өсч том болох тусам улам л хэцүү болох байх даа

  10. 999999999999 says:

    засрахгуй нөхөр бна даа хэцүү л бна байх гэхдээ салсан нь дээр байхаа

  11. sony says:

    согтуу монгол улсын шинэ үеийн бүх л түүхийн туршид шийдэгдээгүй асуудлуудын нэг байна. яах нь чиний л үзэмж гэх үү дээ. яг таарсан жор байдаггүйд хамгийн гол зовлон нь байгаан. зөв жорыг нь олж чадвал засраад сайхан болохыг үгүйсгэхгүй. гэхдээ найдвар тун багатай. дийлэнхдээ л салалт сарнилт үр хүүхдүүдийн өнчрөл хацагцлаар дуусдаг нь харамсалтай.

  12. bi ch bas emegtei says:

    bid hundlunguus busdiig SAL gej heleh amarhan ch hereg deeree hetsuu bdgiimaa. Sal gej helsen shig amarhan bdag bol humuus busdaas yaah ve geed asuuaad suuhgui l de. Bi ch emegtei hun. bas 2 huurhun huutei. Gehdee minii hani “burhan” shig hun. bayarlaj yavdag da, hanidaa.

  13. jeki says:

    би гэр бүл дээ архи уугаад атмаандаад байгаа хүмүүсийг огт ойлгодогүй юум би архи уудаг гэхдээ агсам тавина гэж ойлголт огт байхгүй яахий би эрүүл дээ хэлж чадах юумийг архи ууж хагас ухаантай байхдаа хэлж өөрөө буруу зөрүү ярина шдээ согтуу мал юу м чини тэр тусмаа хүүхдүүдээ согтуу айлгах битгий хэл агсан тавиж байгаа хүнийг очоод алчмаар байдгий

  14. koka says:

    яана даа эгч минь амьдралаа буруу сонгожээ дээ, салаад явсан чинь дээр байх доо, гэхдээ хүүхдүүдээ яах юм болож бна аа, ямар хэцүү хорвоо вэ?

  15. Eregtei says:

    салсан ни дээр байхааа да. зодож байгаад алвал яана. хуухдуудэд хуртэл муу нулуутэй. эсвэл эрүүл болохоор ни сайн ярилцаад одоо байдал давтагдвал явна гээд хэлж айлгаад уз. зодвол салсан ни зув байх гэж бодож байна. ухаараад ирвэл сууначихна биз

  16. QWERT says:

    ЗУгээр салаад узээ гэхдээ буур биш наад хун чини 1жилийн дараа ойлгож магад хичнээн оорийнх ни буруу бсанийг ойлгохгуй бол харин тэр чигээрээ салаарай

  17. Mongol ZALUU says:

    Хэлэхэд архи уудаг бол засран гэдэг юу л бол. Салахгүй гээд насаараа зодуулалтай биш салсан нь дээр байх. Харин Нэг юм нэмж хэлэхэд хүн согтуудаа сохор ухаантай гэж санахгүй бна гэж юу л бол бараг 50% санах л ёстой. Өөдгүй залуу бна даа тэр чинь.

  18. cahirmaa says:

    аа тийм ар гэр нь тийм хэрүүл зодоон эсвэл архины асуудалтай байсан бол тэр орчинд өссөн хүн тэр талруугаа хэлбийх гээд байдаг. гэхдээ бүгд тийм биш

  19. arhichin hun zasrahgui ee says:

    10н жил ингэж амидарсан бол хэзээ ч засрахгуй ээ.би ч бас 12жил амидараад,2хуухэдтэй болсон,ингэж зовж амидарсанаас салсан ни амар юм бна лээ.одоо би жаргалтай бна. хэзээ орж ирээд зовоох бол гэж шаналах шаналгаагуй,сэтгэк санаа хуртэл тайван амар байдаг юм бна.торолхийн агсан зан хэзээ ч засрана гэж байхгуй юм бна лээ.

  20. cahirmaa says:

    эхлээд архи уудаг болсон шалтгааныг нь ол. зарим хүмүүс ажилгүйгээсээ болж их шаналж архиар сэтгэлээ тайтгаруулдаг. зарим нь сэтгэлийн зовлон шаналлаасаа болж зарим нь ямар нэг зүйлийг мартагнах гэж….
    тэгээд мэдээж архинаас болж хэрүүл гарна тэгээд зодоон. зарим нэг архинд донтогсод гадагшаа явж өдөр шөнөгүй ажилллад ирэхээрээ шаал ондоо бочихсон байдаг. тэгэхээр завгүй ажилтай нийгэмд гэр бүлдээ хэрэгтэй хүн болговол өөр болийшдээ. архи уулаа гээд хань ижлээ түлхээд хаяж болохгүй байхаа. Чи уйгагүй бүх арга хэмжээгээ аваад үз. мэргэжлийн эмч сэтгэлзүйчдийн зөвлөгөөг ав. настай юм үзэж туулсан хүмүүс бас нэг зөвлөгөө өгөх байх.

  21. Фаяр says:

    гэр бүлийн менежмент-д суралц, нэг шийдэлд хүрч чадахгүй бол сал.

  22. money money says:

    яаx юу байxвээ сал тэгээд нэмэргүй бол март өөрийг олж ав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.