-Хэрэгтэн ганц худагт хоригдож байна-
Дөрөвхөн сартай бяцхан охиноо уйлсных нь төлөө төрсөн эцэг нь зэрэмдэг болтол нь зодож гэмтээсэн байна гэсэн мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийг зорьсон юм. Хэрэг тус дүүргийн XIX хороо хоёрдугаар байрны (48 айлын орон сууц байв) нэгдүгээр орцны жижүүрийн өрөөнд өнгөрсөн мягмар гаригт гарчээ.
Тухайн өдрийн 19.30 цагийн үед “Дүүргийн нэгдсэн эмнэлэгт зодуулсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Ингээд ажлын хэсэг гарч хэргийг шалгахад тус дүүргийн IV хороо, Их нарангийн 2-20 тоотод оршин суух 38 настай Д.Лхагвасүрэн архи ууж, согтуурсан үедээ өөрийн дөрвөн сартай охин Л.Пүрэвнямыг зодож, гавлын ясыг нь цуулсан байлаа. Хэргийн талаар тодруулахаар тус хороог хариуцсан байцаагчтай уулзсан ч тэрбээр “Д.Лхагвасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэрэг хүндэрч болзошгүй байна. Өмнө нь ял эдэлж байсан. Эрүүлжүүлэх байрны байнгын үйлчлүүлэгч нэгэн байсан” хэмээгээд өөр мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Гэхдээ тэд хэргийн газрыг бидэнд зааж өгөхийг зөвшөөрсөн юм. Ингээд бид эрүүл мэндээрээ хохирсон бяцхан охин, эцэг эхийн хамт амьдарч байсан орцыг зорилоо. Тэднийг амьдардаг гэх гэр нь орцны үүдэн дэх хүйтэн өрөө байв.
Архины шил, цэвэрлээгүй хоолны сав хөглөрч, ор болгож тавьсан хэдэн банзнаас өөр юу ч алга. Төрөөд удаагүй нялх охин энд амьдардаг байжээ. Орцны бяцхан өрөөнд хоног төөрүүлэх тэдний талаар оршин суугчдаас лавлахад таньж, мэдэх хүн ховор байв. Харин ажилд авсан гэх тус СӨХ-ны жижүүрийн ахлагч Г.Баасанжавтай уулзаж доорх мэдээллийг авсан юм.
-Таныг зодуулсан охиныг эмнэлэгт хүргэсэн гэж сонссон. Хэргийн талаар ярьж өгөхгүй юу?
-Эцэг, эх нь нийлж архи ууж байгаад охиноо зодож гэмтээсэн байсан. Хэрэг гарсан өдрийн орой охины ээж А.Цолмон хүүхдийн бие муу байна гэсээр гүйж ирсэн. Бид охиныг үзэхэд өндөр халуунтай, нүүр хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд бид таньдаг бариач дээрээ дагуулж очиж бариулсан. Бүр муудаад байхаар нь эмнэлэгт хүргэсэн.
-Охины ээж, аав хоёр танайд ажиллаад хэр удаж байна. Ямархуу хүмүүс вэ?
-Ажилд ороод удаагүй ээ. Өнгөрсөн сарын 27-нд орсон. Жилийн өмнө энд ажиллаж байгаад А.Цолмонг төрөх дөхөхөд аав ээж рүүгээ явсан. Архи ууж, гудамжны хүмүүс цуглуулаад оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулаад байхаар ажлаас нь халж байсан удаатай. Өнөөдөр А.Цолмонгийн эгч ирээд энд байсан эд зүйлүүдийг нь аваад явсан.
-Охиныг хүчиндүүлсэн байж болзошгүй гэсэн таамгийг эмч нар хэлсэн байна лээ. Аав үүнд холбоотой юу. Та энэ талаар юу мэдэх вэ?
-Тэгж сонссон. Гэхдээ энэ бол гэрчгүй хэрэг. Бидэнд хүн гүтгэх эрх байхгүй. Д.Лхагвасүрэнгийн хувьд архи уудаг ч гэсэн арай ганц төрсөн үрээ бузарлах хүн биш байх. Гэхдээ үүнийг шүүх эмнэлэг тогтооно шүү дээ. Хөөрхий бяцхан охин гудамжны архичдын гар дамжаад л явдаг байсан. Миний хувьд охиныг чадах чинээгээрээ л хардаг. Хөөрхөн булцгар цагаан охин бий дээ.
-Тэдгээр гудамжны хүмүүс охинд халдсан байж магадгүй юм болов уу?
-Сайн мэдэхгүй юм. Үгүй байлгүй дээ.
-Одоо эх охин хоёр хаана байгаа вэ?
-Эмнэлэгт байгаа.
-Хэрэг гарсан өдрийн орой А.Цолмонг хүүхдээ аваад оргосон гэж сонссон?
-Би гэрт нь сая очоод ирсэн. Ах, хүү хоёр нь байна лээ. Өчигдөр орой эмнэлэг рүүгээ буцаж очсон байна лээ.
-Өөр хүүхэдтэй юм уу?
-Найман настай сэргэлэн хүү бий. Гэхдээ А.Цолмонгийн дагавар хүү байгаа юм. Энэ хэргээс болоод хүмүүс их ирж байна. Тэр муу жаахан хүү энэ талаар сонсоод эмзэглэх вий гэж болгоомжлох юм.
-Та А.Цолмонгийн гэрийнхэнтэй их дотно бололтой. Эцэг эх нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Их цочирдсон бололтой байсан. Уг нь тийм ч муу амьдралтай хүмүүс биш.
-Тэгвэл яагаад А.Цолмон нялх хүүхэд тэврээд, орон гэргүй хүнтэй ингэж амьдарч явдаг юм бэ?
-Ядуу хүмүүсийн амьдрал хэцүү шүү дээ дүү минь. Үр хүүхэдтэй болохын цагт эцэг эх, ах дүүтэйгээ байх хэцүү. А.Цолмон тэгээд ч эхээс олуулаа. Эцэг эхэд нь гомдох хэрэг байхгүй. Ганц хүүг нь хүн шиг л өсгөж байна.
Би охиндоо хайртай
Түүнтэй ийнхүү ярилцсаны дараа бид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Тархи, нуруу нугасны клиникт хэвтэн эмчлүүлж буй бяцхан охин Пүрэвнямын биеийн байдал ямар байгааг болон, хэргийн үед юу болсон талаар А.Цолмонгоос ярилцлага авахаар очсон юм.
Биднийг эмнэлэг рүү ороход охины эмээ, өвөө, Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн байцаагч бас ирсэн байв. Тэднийг явсны дараа түүнтэй ярилцлаа.
-Охины чинь бие ямар байна?
-Арай л дээрдэж байна.
-Эмч нар хүүхдийн гавал цуурсан байна гэсэн. Таныг архи ууж согтуурсан үедээ хүүхдээ хананд савж зодсон гэж сонслоо. Эх хүн атлаа төрсөн үрээ хайрлах сэтгэл байсангүй юу?
-Үгүй ээ. Яалаа гэж дээ. Би чинь эх хүн шүү дээ. Аав нь зодож, толгой руу нь хүчтэй цохисноос болоод гэмтсэн. Хана руу савбал энэ нялх амьтан амьд үлдэнэ гэж үү (охиноо үнэрлэж нүдэнд нь нулимс цийлэгнэж байв).
-Охиноо зодуулж гэмтэх үед та согтуу байсан уу?
-Үгүй ээ. Би ер нь архи дарс уудаггүй.
-Хэрэг гарах үед та хаана байсан юм бэ, юу болсон талаар яриач?
-Тэр өдөр охины маань аав их ууртай байсан. Дээрээс нь архи уучихсан согтуу байсан. Надад агсам согтуу тавиад охиныг маань уйлахаар уурлаж бухимдаад байсан юм. Би жаахан хоол хийх санаатай мах авах гээд ойрхон айл руу гарсан. Нэг их удалгүй ороод иртэл охиныг маань хэвтүүлчихсэн гуя, цавин дээр нь гараараа цохиод сууж байсан. Уг нь би түүнийг согтуу байх үед нь охиноо хамт орхидоггүй. Хэсэгхэн зуур орхиход тийм зүйл болно гэж бодоогүй.
-Таны нөхөр тийм харгис хүн үү, юугаа ч мэдэхгүй бяцхан амьтныг зодож байдаг. Өмнө нь танд гар хүрч байсан уу?
-Өмнө нь намайг зоддог байсан. Охиныг төрснөөс хойш харьцангуй гайгүй болсон.
-Танаас хэргийн талаар мэдүүлэг авсан уу?
-Авсан. Гэхдээ энэ талаар байцаагч ярихыг хориглосон.
-Тийм үү. Уучлаарай нэг асуултад хариулт авмаар байна. Та нөхрийнхөө үнэн байдлыг хэлж, түүний эсрэг мэдүүлэг өгч чадах уу?
-Чадна. Байцаагчийн хэлж буйгаар шоронд хийх юм шиг байна лээ.
-Тэгэхээр таныг нөхөртэйгөө эргэж нийлэх бодолгүй байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Дахин нийлэх бодолгүй байна.
-Та хуучин ажлаа дахин хийх боломжгүй болсон. Одоо хаана амьдарч, юу хийх вэ. Охиноо өсгөх хэрэгтэй шүү дээ?
-Тийм ээ. Эцэг эх дээрээ байхаар болсон. Ажил олж хийнэ ээ.
-Одоо охинд чинь ямар эмчилгээ хийж байна?
-Тариа хийж байгаа. Бас “Гультмин” өгч байна.
-Таныг эмнэлгээс оргосон гээд байх юм. Энэ үнэн үү?
-Оргосон гэж хэлмээргүй байна л даа. Түр гарах шаардлагатай байсан.
-Д.Лхагвасүрэн та хоёрыг архи их уудаг. Гудамжны архичдад бяцхан охиныг орхиод явдаг талаар эх сурвалж мэдээлсэн. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Би охиндоо маш их хайртай.
-Сүүлчийн асуулт. Охиныг чинь хүчиндүүлсэн байж болзошгүй гэсэн?
-Байцаагч, эмч нар тэгж байсан. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Хүчтэй цохисноос л болсон байх. Миний охины гуя, цавь нь хөх няц болчихсон байгаа.
Охины биеийн байдлыг тус клиникийн эрхлэгчээс тодруулахад, одоогоор бие нь сайнгүй байгаа ч удахгүй эдгэх болно гэв. Хөөрхий бяцхан охин өвчиндөө шаналж, шөнө бүр уйлж хонож байгааг өрөөнийх нь өвчтөнүүд хэлж байлаа. Тархины цууралтыг эмчлэгдэнэ гэж эмч мэргэжилтнүүд хэлж байгаа ч насан туршдаа толгойн өвчтэй болохыг үгүйсгээгүй юм.
Ээжийнхээ гарт л багтах улаан нялзрай үрдээ эцэг, эх нь ийн хандсанд дургүйцэх хүн олон байна. Болсон хэрэг явдлын талаар ажил олгогч Г.Баасанжав, охины ээж А.Цолмон нарын яриа, бидний олж авсан мэдээллүүд зөрүүтэй байлаа.
Г.Долгорсүрэн
41 Comments
er ni huuhdiin hucherhiilel haldlaga belgiin daramt belgiin boljlog zergiin zuild mongol uls hatuu changa huil gargah heregtei bgaa yum shdee 76 novshnuud uhej hatsan tavan tolgoi oyu tolgoi erdes baylag mongoliin ireedui gej heden haraal idsen ulaan mongonii hoinoos ulaarch guij baihaar mongoliinhoo ireidui boloh ene hedhen huuhduude hairlaj halamjalj yvbal minii mongol hogjinodoo
muu pizdag alah yumsan daa araichdee iim pizdanuudiig estoi nohoi met ustgah heregtei shorond ochood hun zodohig harah yumsan ter pizdag tanidag meddeg hun baival heleerei uiliig uzeed haychihsan ene ohind tuslaj demjeh humuus holboo bariad heleerei hamt tusalj demjii ter muu durakad tsaaz ogoh ni haashaa yum nasaar ni hataah heregtei shoron ochood bandi bolood yavasaa taaraldsan gazar bainga zod gedeg tushaal garagval balbamaar nohor bna daa
Eooo untaj bgaa huugee harsan chine bur urd urdiihaasaa iluu hair hurch bn eej ni zodoh ni buu hel changa duugaar ch zagnahgui huudee amlaya kkk minii byatshan terorist kkk
одоо хөөрхий охин юу болсон бол, эв эрүүл болж чадсан болуу, эргэн сурвалжилбал?
Насар хориод ал
ингэх л байсийм бол яах гэж түрүүлдэг байна ааааааа … ёооё ???????
ямар муухай адгуус вээ!!!төрсөн үрээ ингэж бх ч гэждээ…
би оороо 5 сартай охинтой хун.буур сэтгэл обдчихлоо.нулимсаа ч бариж чадсангуй.арай ч дээ унэхээр хэлэх уг олдохгуй бнаа.монголд байсан бол эргэж очих байсан юм.бурхан оршоог нялх урийг.
охин л гайгуй болосой доо
энэ ээж ни бас хуухдээ сайн харж чаддаггуйн бхдаа муу юмнууд хуухэд харж чадку байж ях гэж хуухэд гаргадаг бнаа зарим сайн хумууст ни хуухэд олдку бхад энэ тэнэг лаларийн гудамжний юмнуудад ях гэж хуухэд олддог бн аа тгд том болохоор ни гуйлга гуйлгах гэж бгаан хогийн новшнууд би хүүхэдтэй хун болохоор уур хүрч ухлэээ хүүхүэд ээжийгээ сонгоогч болоосой
Новш юмаа. Mongol uls ch tegeed heterhii tsoohon hun amtai yumdaa daanch. yanz yanziin hereg yavdal bolno bugd il tod. Iimerhuu novshnuudiig shuud shuud alad haychuul taarna. Hunii erh gej soliorch baihaar. Bas ter doh.toi novshnuudiig ch gesen.
тэнэг новш вэ
бодоxоос уур xүрчлээ
энэ эмэгтэйн буруу бхгуй тэр муу архичин л хуний охин урийг бас нялх амитнийг амидралаар ни бузарлаж бна. Насаар ни хоривол таарна ийм нийгмийн шааруудийг
Ãàð÷ãèéã íü óíøààä öààø íü óíøñàíã¿é òýíýã ìóó ìàë âý õýëýõ ìóó ¿ã àëãà
Энэ арай дэндэж байнаа. Үнэхээр сэтгэл өвдөж байна. Харваас хүүхдээ харах чадваргүй л юм байна шүү дээ. Хэдэн настай юм бэ. Хүүхдийг нь улсын асрамжид өгвөл арай дээр өсгөх байх даа. Энэ эх ч их л том нүгэл үйлдэж байна даа. Хүүхэддээ хайртай гэхээр л волчдийн муу. Үрдээ хайргүй амьтан хүртэл байдаггүй биз дээ. Тэр аав бол хэзээ ч засрахгүй архи ууж гудамжинд явж байхаар насаараа шоронд амьдарч байр хоол гэж зовохгүйгээр ядаж улсдаа ажилласан нь дээр хүмүүсийн хараан доор.Хүүхдийн ирээдүй эрхийг хамгаалдаг байгууллагуудад хандаж охинд арга хэмжээ авсан нь дээр.
хоорхий доо ямар уйлтэй охин бэ,эх н ч дээ харваас арчаагуй амитан бн,яах гэж хуухэд гаргадгийн болоо, охинийг бурхан оршоог доо,ум даарий дудаарий дуурий сухаа
Ямар аймаар юм бэ. нялх амьтныг даанч дээ. энэ хүмүүс юуны төлөө амьдарч байгаагаа ч мэдэхгүй үнэхээр өрөвдөлтэй юмаа. даанч дээ, бүүр сэтгэл өвдөөд хэлэх ч үг алга. Зохих шийтгэлээ аваад ч засрахгүй улам л араатан болоод байдаг юм шиг байгаан. Угаасаа нийгэм өөрөө ийм бухимдалтай, хүмүүс ажилгүй, амьдрах ямар ч боломжгүй болсон болхоор ийм хэргүүд ар араасаа л шилээ даран гарч байна ш дээ. Ажлын байраар хангаж хүмүүст зөв амьдрах боломж манай засаг төр гаргаж өгмөөр юмаа. Хэдий болтол гуйлгачин царайлж амьдрах юм бол доо. Манай монголын ирээдүйн иргэд ийм л орчинд, ийм л гэр бүлд төрч өсч байна шүү дээ.
Муу лалар ийн шууд толгойг таслаад нохойд өгөмөөр хар пизда бнада
Ёо нээрээ сэтгэл өвдчлөө,тэр хөөрхий нялх охинийг харалдаа уйлаад л ямар өрөвдмөөр юм бэ Тэр нүгэлтэй амьтан шорондоо хатаж үхвэл таарна Ийм ухамсаргүй юмнууд зөндөө л бгаашт
аймар юма дотор арзайчлаа
Үхээрийн бузар новш вэ. Үхлийн муугаар үхвэл таарна. Арчаагүй эхээс нь ч бас болж байгаа юм. Ийм юм уншаад хямарчихлаа, та нар тэр муу архичныг, арчаагүй эхийн оронцгийг нь адгийн муугаар хараагаарай
àéìààð þì áý.ÿàõ ãýæ õ¿¿õýä ãàðãàäàã áàéíàà èéì áàéæ.íÿëõ àìüòíûã çîâîîñîí íîâø ººäëºõã¿é äýý.¯íýõýýð äîðîéòîæ áàéíà äàà.Ýëáýãäîðæ åðºíõèéëºã÷ ìèíü õ¿ì¿¿ñèéí ñýòãýõ¿é,íèéãìýý ººð÷뺺÷ýé
darkhadbuu.blog.gogo.mn buugiin bichleg
эх ни гэж нэг эргүү авгай бна аа. эвий нялх амитнийг яж тэгж чадаж бна аа
хэлэх үг алгадаа!!
монголчуудийн ухамсар улам бур доошлож байна.залууxуудаа жоохон боловсороочээ.уп удамаа хайрлаачээ.ирээдүйгээ хайрлаачээ.нийгэм хумуусийг дордуулж байна
Хараал идсэн новшийн пидофил алуул таарна!
Энэ шуу дээ хо. Хунтэй суугаад, хуухэд гаргаад нэг амьтанийг зэрэмдэг болгосноос оор юу ч энэ эмэгтэйд болсонгуй дэг. Хунтэй суугаагуй явж байсан бол, юу гэж ингэж шаналах вий дээ. Энэ болсон зуйлд би ердоо ч гайхахгуй байна. Их бага хэмжээтэйгээр хунтэй суусан хунд дандаа л зовлон, бузар булай ирж байдаг.
yoooo ene odoo yu vee, yamar teneg har novsh ve, unen uhamsargui, uhaan medleggui amisgaanuud uhsenee hiig huuhed toruuldeg bn aa, ingej zovooh bsin bol,
za ter huchindsen ntr n bol arai ugui blgui dee, 4hon sartai amitniig huchindene gej arai ugui blgui dee, hervee tiim bol ter amisgaanuudiig bugdiih n hoshnogo ruu n mod chiheed talbai deer duuljilj alah heregtei,
neg l unemshilgui ulger ch gemeer ym unshchlaa, arai ch dee, mongolchuud min uhaantai baiy l daa, arhi ntr ee bolitsgooy l doo
Хүний нүдэн дээр жигшүүр болгоод дүүжлээд алаач яаж амиа гуйх бол хөгийн муу новш вэ? Үхвэл таарнав гэхдээ зовж
цаазалж ал яадаг бузар новшнууд вээ
мбхж
арайчдээ унэн аймшиг тийм жоохон хуухдийг хэлэх ч муу уг унэндээ алга ёстой муу хумуус бнаа
мглн нийгэм ийм аймшгийн хумуусээр дуурчих гэж ёстой гутамшиг
ээ ёо буур сонин болчихлоо
би 1нас ч хүрээгүй жаахан дүүтэй, миний толгойнд орж ирэхгүй юм, яаж дээ бурхан минь. Энэ сурвалжлагчийн асууж байгаагийнээ. Юу болсныг нь ч мэдээгүй байж хүн рүү дайрж давшилж гүтгэж, яасан гачин хүн бэ.
унтаж чадахгүйнээ нүдэнд харагдаад өрөвдөөд байх юм монголдоо байсан бол эргэж очмоор л бна
муусайн адгууснаас долоон доор амьтад.хүний хорвоо дээр амьд явахын хэрэг тэдэнд ер нь байна уу араатан амьтад ч үр төлөө яаж хайрлаж хамгаалдаг билээ арайч дээ нээрээ хэлэх үг ч алга дээр нэг хүүхэн ойтой хүүхдээ сандалаар цохиод алчихсан хэрэг гарч байсан одоо энэ нөхөр энэ хорвоо чинь яачихаа вэ
ээ бурхан минь юу уншчих ваа!! ивий хөөрхий дөө нулмисаа тэвчиж чадахгүйнээ аав нь гээд байга новшийг цаазалж хая ээжийг нь эх байх эрхийг нь хас хуурхий чааваас да дуслах юмсан. тэр зургийг нь хараад байгаарай уйлж байга нь ямар муухай юм бэ хацар нь нээрээ хөхөрчихсөн бна шдэ
шууд цаазал
Ямар аймаар юм бэ… Хумуус ягаад аймаар болчихсийн бэ… Сэтгэл овдчихлоо
бузар новш бэ. унших ч хэрэггүй юм бна. сэтгэл овдчихлоо