МОНГОЛ бүсгүйчүүдээ МОНГОЛ Эрчүүд БИД л өмөөрнө ШҮҮ ДЭЭ

Энэ арай л хэтэрч байнаа.
Ер нь хаана ч явсан Монгол залуучуудын маань ярианы бас нэг гол сэдэв нь “Энэ хүүхнүүд Эзэн Чингэсийн цусыг бохирдуулж байна, Эх орныг маань бузарлаж дууслаа, Монголын бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болжээ.” гэх мэтээр ярьцгаах болж.
Би хувьдаа үүний эсрэг байдаг хүн. Юу гэсэн үг вэ? Хэдхэн хүүхнүүд биеэ үнэлсний төлөө бүх эмэгтэйчүүдээ ингэж доош нь хийж доромжлох ямар шаардлага байнаа.
Би өөрийгөө л магтаж байхгүй бол өөр хэн намайг магтхав дээ… гэдэг шиг Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ өөд нь татаж өмхий амтнуудын ярианы бай болохоос нь сэргийлж явмаар юм даа. Гэтэл үгүй шүү өөрсдөө нэгдүгээр эгнээнд нь яриад яваад байх юм.
Үлгэрлэвэл: Хэн нэгэн үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрийн барааг өрсөлдөгч үйлдвэрийнхээ эзэнд муулж байгаагаас ялгаа ч алга. Ингэвэл тэр үйлдвэр дампуурах нь тодорхой шүү дээ. Эмэгтэйчүүдээ их муулвал Монгол улс дампуурах байх.
Би дээрх ярианы 3 муу талыг хэлмээр байна.
1-рт: Хэдхэн л хүүхнүүд биеэ үнэлж байгаа. Тэд нар нь л гадаадуудтай нь явалдаж байгаа. Тэд нар нь л энд тэнд нүцгэн шалдан зургаа авахуулж байгаа. Тэрний төлөө цэвэр ичимтгий, Монгол цусаа харамлаж, хадгалж байгаа бусад эмэгтэйчүүдээ бүгдийг хоморголон доромжлох нь тэднийхээ сэтгэлрүү ус цацсантай адил.
2-рт: Нэгэнт л муу нэртэй, луу данстай хүмүүс яасан ч яахав хэмээгээд зарим нэг ухвар мөчид охид буруу замруу ороход нь эрчүүдийн энэ “хар ам” сайхан шат, гишгүүр болох вий дээ.
3-рт: Монгол эрчүүд чинь та нарыг ингэж яриад байхад та нар яаж зүгээр байж чадаж байнаа. Та нарыг тоохгүй шүү гэдгээ харуулаач…. гэж шурган, өөртөө татах ухаантай, мөнгөтэй “Гадаад” эрхмүүдийн үгийг нь бэлдэж өгч байх шиг.
За ингээд л бичээд байвал олон муу тал байгаа.
За залуучууд минь миний, таны, манай найзын, танай найзын эхнэр, найз охин магадгүй заримых нь охид, эгч нар, ээж ч энэ Монголын эмэгтэйчүүд гэдэг бүлэгт багтаж байдгийг санаад ам, хэлээ жаахан бодолтой онгойлгож байхыг хүсч байна.
Хаана ч янхангүй, нүцгэн зургаа авахуулдаг хүүхэнгүй нийгэм байхгүй. Монголд байгаа нь хэдхэн хүүхнүүдийн хүрээнд л байдаг юм. Тэрийг нь бид хэт томоор ярих нь зөв боловч бүх эмэгтэйчүүдээрээ хаяглан ярьмааргүй байна.
Лав л миний эхнэр, миний дүү, миний найз нар тийм биш. Ядаж тэд нарыг минь хасаад ярьж бай.
Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ хамгаалж ярьж байж Монгол эмэгтэйчүүд сайхан, ёс зүйтэй гэдэг “дархлаа” тогтоно шүү дээ.
Хайр сэтгэл, эр нөхөртөө үнэнч сайхан эхнэрүүдийн тухай домог, үлгэр, бодит амьдралын түүх хар бараан жишээнээс дутхааргүй олон байдаг биздээ. Тэр талаас нь ярьж байя л даа.
Уриалга гэх үү? Улиглал гэхүү?
Хэлэхгүй бол хаа сайгүй Монгол бүсгүйчүүдийг маань муулаад байх нь таалагдахгүй байна.
АНЖИГАЙ.КОМ

83764182

Энэ арай л хэтэрч байнаа. Ер нь хаана ч явсан Монгол залуучуудын маань ярианы бас нэг гол сэдэв нь “Энэ хүүхнүүд Эзэн Чингэсийн цусыг бохирдуулж байна, Эх орныг маань бузарлаж дууслаа, Монголын бүх эмэгтэйчүүд биеэ үнэлэгч болжээ.” гэх мэтээр ярьцгаах болж.

Би хувьдаа үүний эсрэг байдаг хүн. Юу гэсэн үг вэ? Хэдхэн хүүхнүүд биеэ үнэлсний төлөө бүх эмэгтэйчүүдээ ингэж доош нь хийж доромжлох ямар шаардлага байнаа.

Би өөрийгөө л магтаж байхгүй бол өөр хэн намайг магтхав дээ… гэдэг шиг Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ өөд нь татаж өмхий амтнуудын ярианы бай болохоос нь сэргийлж явмаар юм даа. Гэтэл үгүй шүү өөрсдөө нэгдүгээр эгнээнд нь яриад яваад байх юм.

Үлгэрлэвэл: Хэн нэгэн үйлдвэрлэгч өөрийнхөө үйлдвэрийн барааг өрсөлдөгч үйлдвэрийнхээ эзэнд муулж байгаагаас ялгаа ч алга. Ингэвэл тэр үйлдвэр дампуурах нь тодорхой шүү дээ. Эмэгтэйчүүдээ их муулвал Монгол улс дампуурах байх.

Би дээрх ярианы 3 муу талыг хэлмээр байна.

1-рт: Хэдхэн л хүүхнүүд биеэ үнэлж байгаа. Тэд нар нь л гадаадуудтай нь явалдаж байгаа. Тэд нар нь л энд тэнд нүцгэн шалдан зургаа авахуулж байгаа. Тэрний төлөө цэвэр ичимтгий, Монгол цусаа харамлаж, хадгалж байгаа бусад эмэгтэйчүүдээ бүгдийг хоморголон доромжлох нь тэднийхээ сэтгэлрүү ус цацсантай адил.

2-рт: Нэгэнт л муу нэртэй, луу данстай хүмүүс яасан ч яахав хэмээгээд зарим нэг ухвар мөчид охид буруу замруу ороход нь эрчүүдийн энэ “хар ам” сайхан шат, гишгүүр болох вий дээ.

3-рт: Монгол эрчүүд чинь та нарыг ингэж яриад байхад та нар яаж зүгээр байж чадаж байнаа. Та нарыг тоохгүй шүү гэдгээ харуулаач…. гэж шурган, өөртөө татах ухаантай, мөнгөтэй “Гадаад” эрхмүүдийн үгийг нь бэлдэж өгч байх шиг.

За ингээд л бичээд байвал олон муу тал байгаа.

За залуучууд минь миний, таны, манай найзын, танай найзын эхнэр, найз охин магадгүй заримых нь охид, эгч нар, ээж ч энэ Монголын эмэгтэйчүүд гэдэг бүлэгт багтаж байдгийг санаад ам, хэлээ жаахан бодолтой онгойлгож байхыг хүсч байна.

Хаана ч янхангүй, нүцгэн зургаа авахуулдаг хүүхэнгүй нийгэм байхгүй. Монголд байгаа нь хэдхэн хүүхнүүдийн хүрээнд л байдаг юм. Тэрийг нь бид хэт томоор ярих нь зөв боловч бүх эмэгтэйчүүдээрээ хаяглан ярьмааргүй байна.

Лав л миний эхнэр, миний дүү, миний найз нар тийм биш. Ядаж тэд нарыг минь хасаад ярьж бай.

Монгол эрчүүд бид л Монголжингоо бүсгүйчүүдээ хамгаалж ярьж байж Монгол эмэгтэйчүүд сайхан, ёс зүйтэй гэдэг “дархлаа” тогтоно шүү дээ.

Хайр сэтгэл, эр нөхөртөө үнэнч сайхан эхнэрүүдийн тухай домог, үлгэр, бодит амьдралын түүх хар бараан жишээнээс дутхааргүй олон байдаг биздээ. Тэр талаас нь ярьж байя л даа.

Уриалга гэх үү? Улиглал гэхүү?

Хэлэхгүй бол хаа сайгүй Монгол бүсгүйчүүдийг маань муулаад байх нь таалагдахгүй байна.

АНЖИГАЙ.КОМ

23 Comments

  1. гантуяа says:

    хажуу газар ургана гэдэг нь ээ хө
    хайлаас модны жам юм аа хө
    харийн газар очно гэдэг нь ээ хө
    бүсгүй хүний заяа юмаа хө.
    уруу газар ургана гэдэг нь ээ хө
    улиас модны жам юм аа хө
    ургийн газар очно гэдэг нь ээ хө
    бүсгүй хүний заяа юм аа хө
    торгон дээлийг өмсөөд байв чигээ хө
    ээжийн минь хэвлийг гүйцээ нь үгүй еэ хө
    тостой өрмийг идээд байв чиг ээ хө
    ээжийн минь сүүг орлоо нь үгүй еэ хө

  2. frozeN_undead says:

    Монголын маань залуучууд сайн залуус олон шүү харин Тэр хужаа нарыг бүгдийг нь алвал таарна одоо бүр Чингэс хааныг хүртэл хужаа хүн гэж солиороол эхлэхийн муу тэнэг ухнанууд чинь

  3. MNG says:

    Монголийн залуус маани буг ийм бодолтой бгасай бид эв нэгдвэл чадахгуй мэдэхгүй зуйл угуйэ гэж сухбаатар жанжин хэлсэн бдаг монголийн залуусай эв нэгтээ ухамсартай бж эх орноо хогжуулие

  4. nergui says:

    сайн байцгаана уу
    манай монголийн залуучууд бүгд ийм бодолтой болоосой. Гэхдээ бас муу хэлэлтгүй манай залуучууд бас соёлтой сайхан н их шүү. Энэ ази залуучуудын хажууд хамаагуй халамжтай санагддаг шдэ.

  5. zochin says:

    гадаад nuhurtei geed yanhan gej duuduulj bgaa emegteichuud huurhii! harin ch ted nar shig biye zuv avch yavdag aav eejiigee tetgej tejeedeg emegteichuud hovor shuu! negent hun hairlaj durlahad hayzgaar bhgui bolohoor uruusgul yum yarij suuhaar yaj ulsaa hogjuuleh ve? yaj hahuuliin genjneesee garah ve gedgee bodmoor yum! hudlaa l mongol tsus ohid ariun ene ter gej ajilgui humuusiin um yarij soliorch yavhaa bolimoor yum!

  6. Ханна says:

    Хэдий хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч гадаад хүнтэй суусан гэхээр таагүй хүлээж авдаг сэтгэл зүй байгаа. Гэхдээ хүний хэл амнаас айж амьдарна гэж юу байсан юм бэ, би энэ хорвоо дээр байгаа бүхнийг үзэн ядаж байна. Бүхнийг,,,,,,,яагаад гэвэл эмэгтэй хүнийг амьдрал өөрөө эвддэг юм,

  7. Guiya !!!!! says:

    танай бичсэн хачин хачин дандаа гадаад хунтэй суусан хуухнуудийг узэн ядуулах гэсэн зорилготой нийтлэлүүдээс болж л залуучууд тэгж бичиж байгаа шдээ. Чингис хааний ед мянга мянган Тайж тушмэд, Чингис хаан хуртэл солонгос эхнэр авч байсан. тэглэээ гээд монголийн тсус бузартсан гэж лав яриж байгаагуйн бнлээ. монголоо хайрлах сэтгэлтэй монгол улсийнха толоо их юмийг хийж бутээж, монголоо дэлхийн давтсанд сурталчилж чадаж байвал хэн хэнтэйгэ суух эр н ямар хамаатайн юм бэ?????? тэр хуний амидрал шдээ. Энэ сайтуудийг узхээр дандаа гадаадтай суусан болохоороо л янхан болчино. монголд битгий ирээрэй, эсвэл монголоос зайлаарай ч гэх шиг. унэхээр эх орондоо очмооргуй санагдчлаа. ур хуухэддээ монгол хэл заамааргуй санагдчлаа. зугээр уерхэж ноxорлож байгаад хайр сэтгэлээрээ гадаад хунтэй гэрлэсэн хуухнууд зондоо байна шдээ. унэхээр гомдмоор санагдаж бн. бас уйлмаар хашгирмаар санагдаж бн. монголчууд гадаад хунтэй сууж болохгуй гэсэн гээд ХАйр сэтгэлээсээ татгалзах болж байнуу тэгээд????? нугуу баян хун ядуу хунтэй сууж болохгуй гэдэг шиг. яадийн би оорийнхоо л хуви тавилангаар хайртай залуутайгаа гэрлэмээр бн. тэгэд энэ чин эх орноосоо урвасан хэрэг болж байгаанму? Цэдэнбал хуртэл орос эхнэртэй байсан биздэ? хэт битгий туйлшралдаа. гуйя!!!!

  8. saraa says:

    Хаашаа юм гадаад хунтэй суусан хүн тэгээд янхан болж таарахнуу?! Тэнэг архичин амидралаа авч явч чадахгуй эхнэрээ зоддог заваан монголтой хэн амидрах юм! Ооорснийгоо битгий дээгүүр тав!

  9. mgl busgui says:

    бүсгүйчүүдийг өмөөрсөн эрчүүдэд баярлалаа. үнэрхээр зарим нэгэн хүмүүс нь биеэ үнэлж, гадаад хүнтэй сууж, болох бүтэхгүй зүйл их хийж яваа байх. үнэхээр тийм зүйл огт байхгүй биш л байх л даа. үүнд дургуйцэх нь ч зөв. энэ үзэл санаагаа зөв илэрхийлээчээ. хэрвээ монголын бүх эмэгтэй биеэ үнэлэгч бол та бүгдийн ариун явдалтай, үнэнч шудрагаар амьдралын төлөө зүтгэж яваа ээж, эгч, охин дүү,эхнэрийнхээ зүтгэлийг талаар болгож урамыг хугална. мөн үнэхээр тийм бол таны ээж, эгч, эхнэр охин чинь бие үнэлэдэг болхоор бүх эмэгтэйчүүдийг биеэ үнэлэгч гэж нэрлэсэн юм үүүүү. ҮГЭЭ ЗӨВ БОДОЖ ҮЗЛЭЭ ЗӨВ ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ.

  10. egchmed busgui says:

    mongol busguichuudiin oorsdiin buruu. ail geriig giiguulegch n’ busgui hun baital bid iim muu nertei bolsondoo oorsdiigoo omooroh bish harin buruugaa erj oloh heregtei. archaaagui avgai bolvol dergedeh erchuud ch bas archaagaa alddag. mongol onoodor iim l baina. ta nar olon niitiin hevlel, medeelliin heregsleleer neg udaa ch gesen emegtei hun emegtei hunee hundelj, shuten bishirch, bas ail orh, tsaashlaad uls orondoo bid shineleg yu hiih ve, ohid busguichuuddee yaaj ulger duurial boloh ve gej tsets mergenee uralduulj baihiig harsnuu? ugui l baihgui yu. dandaa bie bienee biye unelegch gej doromjilj baidgaas erchuud ch huuhen zantai bolj emegteichuudee hundleh n buu hel hov jib heruuld n ordog bolson, neg esondoo unetei chamin mebel shkafan dotor er emiin omd gutal malgai bus holildson met l baigaa shuu dee.

  11. er hun says:

    Миний монголын охид бүсгүйчүүд бүгдээрээ сайхан шдээ. Би лав тэгж л боддог. Та нар шүү бүсгүйчүүд минь. Амжилт

  12. tiim shu says:

    үнэхээр үнэн шүү бид л сайхан монгол бүсгүйчүүдээ хайрлаж харамлаж байхгүй бол …

  13. Moron says:

    Охидоо хуухнуудээ та нар болдогуй шуу ! тэрийгээ мэдэж байвал зохино !

  14. zaluu .. says:

    унэн шу .олон улсаар явж узлээ.манай монгол шиг охин хуухнуудээ муулдаг улс бахихгуй бх шуу…хаач бсн охний зураг байвал доорн янхан нтр гээд цомэнт бичсэн бх юм…

  15. Sara says:

    harin bi zarimda buur buhimddag shde. Huntei taniltsahar neeh muu snaatai emegtei hun bolgoniig shunaltai, yavdaltai geed bodson yum shig bn lee. Minii ergen toirnii naiz ohid dund tegej biee garguund ni hayad eldev buruu zamar orson ohid l lav alga. Bugdeere dor buree hicheel surguuli, aav eej, ah duu, ter ch baitugai ulsiinha neriig gargaad gadaadad amjilttai suraad l yavj baina. Ene bol heterhii tuilshirsan yaria shuu zaluusaa. Ene zaluug demjij baina.

  16. p.mardai says:

    БОЛЖИЙНА ШҮҮ. ТА НАРЫГАА ХАЙРЛАЖ ЯВДАГ ШҮҮ ЭМЭГТЭЙЧҮҮД МИНЬ

  17. od says:

    санал нэг бна

  18. tuya says:

    ene ih saihan urialga bna.Manai MGL erchuud bidniig gehgui yum bol hariihan bol ulandaa gishgeed l ongorno.Ene bol zugeer yarigdaj yarij baigaa bolov ch undesnii hemjeend yarigdah mash tom asuudal shuu.hun bolgon uhaarch MGL-chuud bie bienee hairlaj hamgaalj yavtsgaaya

  19. teatime says:

    xа xа xа :д, манай улсад хүүхнүүд хүссэн хүсээгүй гадаад хүнтэй явж л таарна.яг энэ өгүүлбэр чин манай залуучуудийн нийтлэх ойлголтийн нэг ш дээ. энд 3 хүн сэтгэгдэлээ бичжээ, гэтэл яг нэг н ийм ойлголттой бан гэдэг чин нийтлэг ойлголттой эгсэн уг ш дээ. явалдаагыи мөртлөө янхан гэдэг нэрнэд хамаарагдаад бгаа хүүхнүүдийг болоод өөрийгөө өрөвдчихлөө.

  20. monda says:

    хаха 76 тарвага гэдэг байсан одоо бүр 76 ямаа болсон байх шив дэ,удахгүй ямар амьтан болцгоох юм болдоо

  21. bi bol bi says:

    Ийм бодолтой эрчүүд олон байгаасай.

  22. Хахаха says:

    чиний хэлсэн чинь үнэн, би ч бас тийм бодолтой явдаг хүн. Гэхдээ эхд хамгийн гол шалтгааны нэг нь эрэгтэй эмэгтэй хүн амын тэнцвэртэй байдал алдагдсанаас л болоод байгаа байх. Угаасаа байгалаасаа хүмүүс эр 52% эм нь 48% орчимтой төрдөг. Эрэгтэй хүмүүс юманд амархан өртөж гэмтэж бэртэх нь их болохоор 20 орчим насанд энэ 2%-ийн зөрүү арилдаг. Дээр нь манай эрчүүд бүүр их энддэг. Энэ нь нөгөө айхтар архидалттай холбоотойгоор. Дараачийн шалтгаан бол гадаад явж ажиллаж байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд.
    Байдал ийм байхад эрэгтэй хүний хомсдолд орсон манай улсад хүүхнүүд хүссэн хүсээгүй гадаад хүнтэй явж л таарна. Дээрээс нь айл гэр салгаж бна г.м.
    Тийм болохоор эрчүүдээ бодолтой байя, овсгоотой байя гадаад яваад баахан эрүүл мэндгүйл хүмүүс ирдэг биздээ. Энэ дээрх 76 ямаа биднийг гийгүүлэхгүээ бид өөрсдөө хичээе!

  23. jey says:

    Anh udaa 1t!!!
    Unen yum bichjee. Uneheer heden busar,ag yavdaltai huuhnuudees bolj niit mongol emegteichuud doromjluulj baih yosgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.