Нөхөр судлал

489344-001

Нөхөр нь сайхан сэтгэлтэй уриалгахан байх ётой. Эхнэрээ ая тавтай байлгахын тулд ажлаас ирмэгцээ аягаа угааж, хогоо асгаж, гэрээ цэвэрлэх ёстой. Жинхэнэ нөхөр цамаан зангүй, хоолонд хэмнэлттэй байна.Өглөө босоод индүүдээгүй байсан ч цамцаа өмсөөд бардам алхдаг байвал жинхэнэ нөхөр мөн. Эхнэрийн хийсэн хоолыг амт чанар, их багаас үл хэмээрэн богдын хишиг шиг хүртдэг бол сайн.

Жинхэнэ ёс журамтайй нөхөр бол шөнийг ширүүн тулааны дараа амттайхан нойрсож буй эхнэртээ цай ундыг нь бэлдэж үлдээгээд явах ёстой.

Хүүхдийг цэцэрлэг сургуульд нь нөхөр аваачих ёстой. Хүүхдээ авхуулчихья гэсэн үг яриаг сонсохыг ч хүсдэггүй, гаргаад л өгчих би өсгөе гэдэг байх ёстой.
Эхнэрийн ярих дур хүрэх болгонд нөхөр сэтгэл догдлон, баяр хөөртэйгээр, үг дуугаралгүй сонсох ёстой. Нөхөр эхнэрийн асуусан асуултын дагуу товч тодорхой хариулдаг байвал зохино.

Нөхөр овжин сэргэлэн байвал зохино. Эхнэрийн найзуудыг хүндэлж, бусдын дэргэд эхнэртээ гүн хүндэтгэлтэйгээр ханддаг байх ёстой.
Нөхрийн уран сэтгэмж нь эр хүнийхээ ажлыг хийхэд хэрэг болбол сайн. Эхнэр та Кама судрыг биеэрээ мэдрэх ёстой.
Орчин үеийн нөхөр нь уран зохиол, хөгжмийг мэдэрч эхнэрийн хүссэн сэдвээр яриа хөөрөө өрнүүлж чаддаг байвал зохино. Өвлийн урт шөнийг өнгөөрөхөд хэрэг болно.

1, Олсон мөнгөө гэртээ авчрах
2, Дэлгүүрээс хүнсээ цуглуулах нь нөхрийн журамт үүрэг мөн. 1-р заалтыг үл биелүүлэх нь 2-р заалтыг биелүүлэхгүй байх шалтаг болохгүй.

Эхнэртээ хайртай л бол алган дээрээ бөмбөрүүлэх ёстой. Ядарсан эхнэр яагаад заавал шатаар алхах ёстой юм.

Нөхөр тэвчээртэй байх ёстой. Эхнэрийг уурлаж зандчих үед хүлцэнгүйгээр, тэсвэрлэж өнгөрүүлэх ёстой.

Нөхөр хадам аав ээж болон хадмын талынхны бүгдийнх нь төрсөн өдрийг санаж, баярын арга хэмжээг зохион байгуулж, сэтгэлд үлдэцтэй, чанартай материаллаг бэлэг өгөх үүрэгтэй. Үүнийг үл мэдэх нь хариуцлагаас зайлсхийх үндэслэл болохгүй.

Эхнэр хүссэн хирээр зав чөлөөтэй байж болно. Нөхөр эхнэрээ шөнө орой хаагуур явсныг эвгүй өнгөөр асуух нь зэвүү хүргэдэг гэдгийг байнга санабаас зохино.

11 Comments

  1. maa says:

    фак юу !!! хаха

  2. эмэгтэй says:

    ямар ч эр хүн ийм байх ёсгүй. тэр тусмаа монгол эр хүн

  3. the phone says:

    лаларын залуусаар яадийн лэсви гэж сайхан зүйл байхад

  4. Тэнэгт хэлэх үг says:

    Роботын ажиллах заавар мөн байна даа

  5. narantuya says:

    эмэгтэйчүүдийг егөөдөөд бгаа юм уу.бид эрчүүдээс ийм юм хүсдэггүй.зөвхөн журамт эр, гэрийн ноен нуруу, түшиг тулгуур бхийг л хүсдэг.

  6. monda says:

    аяга угааж хог асгахаас бусад н манай нохрийн байгаа байдалтай адилхан юмаа.

  7. ghjg says:

    za za bolnoo bolno. bi er hun. iim yum hiigeed baij chadna. harin ter ehner ni uuruu darvaganaad baival bas bainga iim baigaad baij chadah bolov uu da yer ni. urdaas angalzaad soliorood zugeer bailgaj chadahgui baival bas l hetsuu sh dee. gol ni iim yum husej yavj baigaa hun uuruu nuguu hundee teriig ni bas ugch chadah ar baigaa yu ugui yu geed bodoh l heregtei. ternees bish negneeree tejeelgene gej bodood baival hench tegej bodood baij chadna.

  8. mongol er says:

    энийг чинь ямар эр xүн гэx юм бэ ямар ч өөрийн гэсэн зан төрxгүй алиа салбадай л болоx юм бан энүүгээр бол ч

  9. zaluu 27 says:

    Бүсгүйчүүдийг насан туршид нь ганц бие байлгах шалтгаан энэ болой. Ийм хүн 100д хэд олдох уу

  10. Ani says:

    кккккккккккк. Ийм юум Үлгэрт л гардаг бx даа.

  11. aagii says:

    xаxа ийм супэр нухуртой бвал сайханаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.