Охид бага залуугаасаа хөхөө арчилж сурах хэрэгтэй

1251427677

Охид топ модель шиг болох гэж мөрөөддөг. Реклам сурталчилгааны үр дүнд бий болсон энэ гажиг үзлээс бий болж хохирсон охид цөөнгүй. Наад зах нь турахын тулд элдэв баталгаагүй эм тан ууж эрүүл мэндээрээ хохирч байна. Төгс төгөлдөр эмэгтэй гэдэг гагцхүү туранхай эсэхээс үл хамаарах өргөн ойлголт юм.

Туранхай мөртлөө хавчийсан цээжтэй, бөгтийж явдаг, бие бялдрын хөгжил зөв боловсроогүй эмэгтэй сайхан харагдана гэж үү? Иймд охид өсвөр насныхаа бие бялдрынхаа зөв, өв тэгш хөгжилд анхаарах шаардлагатай.

Ялангуяа эмэгтэй хүний цээж, хөх ямар хэлбэртэй байх нь маш чухал учраас бүр бага залуугаас /14 наснаас/ эхлэн хөхөндөө санаа тавих хэрэгтэй. Чухам энэ наснаас охид хөхний даруулга зүүж эхэлсэн байх нь зүйтэй. Мөн зөвлөхөд:

  • Охид шүршүүрт эсвэл ваннтай усанд орсныхоо дараа цээжээ хүйтэн усаар булхдаг болж занших
  • Өглөө бүр цээжин биеэ хүйтэн усаар арчих. Арьсыг уян хэвээр байлгах хамгийн сайн хэрэгсэл бол хүйтэн ус, булчинг уян харимхай байлгах хэрэгсэл нь гимнастик дасгал болно.

Цээжний дасгал

  1. Гараа ээлжлэн өргөх. Хөлөө нийлүүлэн номхон зогсож “нэг” гэхэд баруун гараа шулуунаар нь дээш өргөн (булчингаа сул байлга) арагш савж “хоёр” гэхэд гараа урагш савахыг хичээгээд “гурав” гэхэд гараа доош буулгана. Дасгалыг дөрвөөс зургаан удаа давтана.
  2. Гараа арагш савах. Номхон зогсож гараа алгаар нь доош харуулан, тохойгоор нугалж, цээжиндээ авах ба хуруунууд эгэмний орчимд бие биедээ хүрч байна. Тохойгоо арагш хүчтэй савах ба гар чинь энэ үед хоёр тийш салах боловч мөрөө доош болгож болох “Нэг, хоёр” гэхэд мөн арагш савж “гурав” гэхэд гараа алдлан арагш сав. Дөрөв гэхэд бэлтгэх байдалдаа орно. Дасгалыг зургаан удаа давтана.

1 Comment

  1. Хүн яагаад таргалдаг вэ?

    Таргалалт гэдэг үг одоо үед охид бүсгүйчүүдийн хар дарсан зүүдийн нэг болоод байна. Тэгвэл хүн ер нь яагаад таргалдаг юм бэ? Хүн таргалдаг олон шалтгаанууд бий. Гэхдээ үүнээс хамгийн их түгээмэл шалтгаан нь “стресс гармон” юм. Энэ “стресс гармон” гэдэг нь яагаад таргалуулаад байгаагын учир нь түүний хийдэг үүрэгтэй холбоотой. Энэ “стресс гармон”-ы хийдэг үүрэг нь хүний идсэн хоол тэжээлийг хүний биед тэжээл болголгүй нөөж хуримтлуулах үндсэн үүрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ “стресс гармон”-ы түвшин өндөртэй хүн ямарваа нэгэн хоол тэжээлийг идвэл уг гармон ажиллаж уг хоол тэжээлийг өөх тос холестрин болгож биед шингээдэг. Ингэхээр зэрэг бие махбодь тэжээгдээгүй учираас дахиад хоол нэхэж эхэлдэг. Тэгэхлээр хүн дахиж идэх хэрэг гардаг ба гэсэн ч гэсэн мөн л адил нөгөө гармон ажиллаж дахиад өөх тос болгож биед хуримтлуулсанаар хүн өөрийн эрхгүй их хэмжээгээр иддэг ба энэ нь өөрт нь хоол болохгүй харин биеийн таргалалтыг ихэсгэж жин нэмж эхэлдэг.

    Иймээс энэ “стресс гармон”-ы түвшинийг бууруулахгүй юм бол хүн хичнээн ч эм тариа хэрэглэсэн ч, хоол сойх, дэглэм барьсан ч үргэлжлүүлэн таргалсаар байх болно.

    Манай төв нь энэ гармоны түвшинг бууруулах замаар тураах эмчилгээ хийж байгаа тул та бүгдийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна.
    Саруул Гэрэлт Ирээдүй Төв. Утас: 5005-7015, 9864-7015

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.