Өдөр тутам салах тухай бодогдох боллоо…

1214056794

Сайн байна уу энэ сайтаар үйлчлүүлэгч та бүхний амрыг эрье. Би өөрт тохиолдоод байгаа асуудлын талаар та бүхнээс санал зөвлөгөө авмаар байна. Ам бүл 4-лээ амьдрал боломжийн хоёр идэхгүй хоосон хонохооргүй хоёр хүүхдээ чадах хэмжээгээр боломжийн сургуульд сургадаг. Амьдралын янз бүрийн асуудалд орж гачигдаад байдаггүй ч би өөр амьдрал хүсэх буюу заримдаа үхмээрч санагдах юм. Гол асуудал эхнэр бид хоёр байнгын хэрүүлтэй байж амьдралаас залхаж байна. 2 хүүхдээ бодоод амьд явах юмдаа. Би дээд мэргэжилтэй тамхи татдагч архи уудаггүй гадуур дотуур яваад ч байдаггүй мэргэжлийн ажилаа хүн шиг хийж сэтгэл ханамж авдаг, боломжийн гэр бүлдээ халамжтай гэж өөрийгөө боддог. Эхнэр маань маш өчүүхэн зүйлээс өдөр дутам өө хайж эв муутайхан яривал л харааж зүхнэ тэвчээр алдтал дайрч доромжилно. Цаашлаад амьдралд минь огт оролцдоггүй ах дүү нарийг минь хүртэл дайрч доромжилно энэ тухай би өөрийн ах дүү нартаа хэлдэггүй болохоор тэд ч мэддэггүй…

Энэ тухай эхнэртээ тайвширсан үед нь маш сайн тайлбарлаж ухаартал ярьж өгөөд ч тухайн үед юуч дуугардаггүй дараа нь нөгөө байдал давтагддаг. Залхаад хадмууддаа салах тухай, бүх асуудлыг ярихаар бид хэлж ойлгуулъя, 2 хүүхдээ бод, тэвчээртэй бай, та 2 юу боллоо гэж салах юм бэ гэх мэтээр ярьдаг. Хадам дүү нар надад их сайн бүгд боловсрол сайтай болохоор намайг сайн ойлгодог, салах тухай ярихаар та 2 салаад хэнд чинь ч дахин ийм амьдрал олдохгүй ухаалаг тэвчээртэй бай гэдэг. Миний хувьд тайван амьдрал ямар баян амьдралаас ч үнэтэй санагддаг болсон. Өдөр тутам салах тухай бодогдох боллоо яаж ч байсан тэвчиж чадахгүй боллоо би яавал дээр бэ?

cekc.mn дээр ирсэн захидал

40 Comments

  1. анд says:

    би ч гэсэн яг ийм амьдралаар амьдраад байна салмаар байна

  2. naraa says:

    хамгийн гол нь эмэгтэй хүнд эр хүний хайр дутагдаад , хамаг юм аа ганцаараа хийгээд ирхээрээл уурлаж орилдог юм. эр хүн нь гэрийн эзэн шиг байхгүй ,уригдаж ирсэн зочин шиг байвал бас орилдог юм.Бас ор дэрэндээ байхдаа : эхнэрээ сэтгэлд нь хүртэл илж таалахгүй бол бас орилдог юм. эр хүн нь яг эмгэн шиг доожоогүй , цог жавхаагүй бол бас орилдог юм.жинхэнэ эр хүн шиг цог жавхаатай ,хиймортой эр хүнд барагтайл бол орилохгүй.хадам тал чинь чадал тай ,боловсролтой байхад : танай тал бүдүүлэг дорой ,тэгээд бас амьдралаас чинь зулгааж амьдардаг бол эхнэрүүд ууралдаг юм.чи өөрөө хэтэрхий дорой унжгар хүн болоод эхнээсээ эхнэрээ толгой дээрээ гаргасан хүн байна тэгээд тэр чинь жинхэнэ даварсан амьтан байна. ийм юмнуудыг шууд хашраах хэрэгтэй. яаж гэхээр.: чиний энэ хатуу аашийг цаашид тэвчиж чадахгүй гээд айлын өрөө хөлслөөд хол амьдар уулзахгүй нүүр өхгүй бай. бүр хэл сураггүй алга бол тэгээд хэдэн сар 1 жил ч хамаагүй огт битгий харьц.уулзах гээд баахан хөөцөлдөнө. битгий тоо. шал өөр хүн шиг хөндий хүйтэн харьц.сална нэнэ тэрээ гээд хадамдаа ярих хэрэггүй. хадам чинь та нарыг суулгаагүй юм бол өөрөө эр хүн шиг шууд шийд . хадамдаа хэлээд яг жоохон хүүхэд шиг байдаг юм байна. эр хүн шиг зан байхгүй болхоор чинь авгай чинь дээрэлхдэг юм байна. хаширтал нь хаяаад алга бол өөр арга байхгүй.

  3. fiona says:

    энэ залуу амиа хорлочихлоо ш дэ

  4. naran says:

    Анх гэрлэхдээ ийм байгаагүй юм байгааз дээ. Тэр үеийнхээсээ юу нь өөрчлөгдөж, юу нь болохгүй болсон байна вэ тэрнийгээ хай л даа. Эмэгтэй хүн үглээд хэрүүл хийгээд эхэлсэн бол ямар нэг зүйл болохгүй байнаа л гэсэн үг бишүү. Мэргэжлийн ажлаасаа ханамж авдаг гэсэн байх юм. Та эхнэртээ ханамж өгөхгүй байгаам бишүү.

  5. gajid says:

    манай гэр бүл ер нъ иймэрхүү дээ.

    яахаа мэдэх юм алгааааа.

  6. aldagdsan says:

    би 10 жил эхнэр хийж бна.нохор бид 2-н амидрал сард 1,2удаа заавал хэрүүл хийх.манай хун монго олдог гээд юунд ч гар хурэх дургуй,тогоо шанага эм хуний ажил гэнэ.ядрахаараа туслуулахиг хуснэ,,гонж буруу хараад хэвтчихнэ,,,гуйна аргадан,,учирлана,,,,,уурлана,хэрэлдэнэ,уйлна,хашгачна,,цөхрөнгөө барна.эцэст ни би адгийн муухай ааштай,тэнэг галзуу,солиотой ар гэрийн хумуужилгуй(ээж аав маани их сайхан боловсролтой хумуус)боловсролгуй,хөдөөний одоо галзуугийн эмнэлэг яв гэдэг болсон.одоо 1 хуухэдтэй дээрээ сална гэж боддог болсон.арай ондоо газар арай дээр тавилан надад бий чамаар дутахгуй би явна.чи,зөрүүд,хулчгар,хар амиа бодсон,,, дуугардаггуй гээд бух зөвийг өөртөө өгч нулимс хатаж амжаагуй бхад намайг элдэв дээдээр доромжлох эрх чамд бхгуй .би явна нас мин залуу биш ч би явна

  7. mancha says:

    ёоооооооооооооооооооооооооо
    энэ хүүхдээ бодоод салахгүй гэдэг асуудал аягүй их бнааа
    салаач лаг хажууд нь хэрэлдээд 2 хүүхдэд чин гоё бга гэж боджийноо өөрсдийгөө ч хүүхдүүдээ ч зовоогоод зүгээр салаад 2 хүүхдийнхээ чихийг амраагаад өгөөч гуйя

  8. ятол says:

    сэтгэл дутуу байгааг эмэгтэй хүн маш сайн мэдэрдэг л юм даа. тэгээд л уурлаад хэрүүл хийгээд байгаа биз.ядаж яагаад уурлаад байгааг нь тайван асууж чаддаг уу даа. Адилхан л өрвөлзөөд уурлаад байдаг байхаа, чиний ар гэртээ тавьж байгаа анхаарал халамж чинь хангалттай биш байна гэж би бодож байна. Салах бодол толгойнд чинь түрүүлж орж ирээд эрүүл ухаанаар сэтгэж чадахгүй байна даа.

  9. gal says:

    Миний хувьд гэвэл нөхөртэйгээ амьдраад 10аад жил болж байна. Анхандаа нөхөр маань их л бууж өгдөг байсан юм байна. Харин хэрүүл эхэлсэн бол би л гуйхгүй бол тэгээд бүүр гэдийгээд байдаг болсон байсан. Сүүлдээ яах учраа ч олохгүй салах гэдэг үгийг өөрийн эрхгүй хэрэглэдэг болчих юм. Ингэвэл энэ хүнийг гайгүй болох юм боловуу гээд хэрэглэж эхэлсэн боловч нөлөөлдөг боловч хүн амний билгээр салчих болов уу гээд өөрийн эрхгүй эмээх юм. 10 жил амьдарч байгаа энэ хооронд мэдээжийн хэрэг хөрөх, өөр хүн сонирхол татах зэрэг зөндөө асуудал гаралгуй л яахав. Хайргүй юм болов уу гэхээр хайртай ч юм шиг хайртай гэхээр хайргуй ч юм шиг үе зөндөө л байх юм. Амьдрал авч явах бол унэхээр тоглоом биш юмаа. Танай хүний хувьд бол ардаа нууц амраггуй л бол над шиг юмнаас залхчихаад бга юм болов уу. Хэрвээ хэрүүл чини дуусахгүй бол хэсэг салаад үзвэл яадаг юм бол үнэхээр хайртай л бол эргээд л амидрах байх. Гэхдээ тэгэхээсээ өмнө чи өөрийгөө энэ гэртээ амралтийн өдөрүүдэд гэртээ юу хийж байна, орой ажлаасаа тараад хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрөөж байна, гэр орнийхоо ажилд хэр оролцож байгаагаа нэг удаа ч гэсэн эргээд харахийг хичээгээрэй. Ганц удаа ч гэсэн үнэ мөнгийг нь тоохгуйгээр тансаг хоолонд хамт орж сайхан бэлэг өгөх ахин хайртайгаа зарлаад үзвэл танай гэр бүл тогтвортой үлдэхийг хэн байг гэхэв дээ. Хамаг бүхэн сална гээд байгаа эхнэрт чинь биш өөрт чинь байх вий дээ л гээд хэлэх гээд байна. Чамд амжилт хүсье.

  10. bimaa says:

    Саллаа гэж бодьё. Давуу тал нь юу вэ? гурван хоног сайхан чимээгүй нам гүм тайван байдалтай байна биз дээ. Ийм байдлаар магадгүй сар ч үргэлжилж магадгүй. За нөгөө талаасаа юу алдах юм бэ? Хүүхдүүд чинь бүтэн биш гэр бүлтэй болчихно. Чи өөрөө хэсэг хугацааны дараа ганцаардана магадгүй өөр эхнэртэй болчихно гэж бодож байвал тэр чинь ямар дэлгүүрээс юм худалдаж авах гэж байгаа биш тийм ч амар шийдэгдэх асуудал биш. Салалтын процесс чинь өөрөө бөөн асуудал чирэгдэл, эд хөрөнгөө хуваах байх үр хүүхдээ хэн нь асрах байх гээд л ундар ч өгөх байлгүй дээ. Хэрвээ чи эхнэртээ хайртай хүн бол бас тэр хүнийхээ араас сэтгэл зовно, чиний дараа тэр хүн яаж амьдрах бол гэх мэт. Эдгээрийг дүгнэж хэлхэд чи салалт гэдэг том асуудалаар амар тайван амьдрах гэдэг асуудалыг шийдэх гээд байгаамуудаа. Мэдээж орон гэртэй амар тайван хүссэнээрээ амьдрах гэдэг чинь хүн хүний хүсэл зорилго гэдэг талаасаа бол яалт ч байхгүй чиний зөв л дөө. Гэхдээ энэ асуудлыг салалтаар шийднэ гэдэг чинь ялааг үхэр буугаар буудаж хороохтой адил дэндүү нүсэр юм бишүү. Эмэгтэй хүний уур уцаар хүрдэг хэд хэдэн шалтгаанууд байдаг. Голлох томоос гэж дурдахад, хамт амьдарч байгаа хүн нь сэтгэлд нь хүрэхгүй байх явдал байдаг юм шиг санагддаг. Анхандаа эхнэр чинь нь чамтай суухдаа чамайг одоо ямар байгаагаар чинь биш ирээдүйд ямар өөр хүн болж өөрчилөгдөнө гэж найдсан нэгэн горьдлоготойгоор суусан байж болох юм. Тэгээд тэр өөрчилөгдөж магадгүй гэсэн дутагдалыг чинь хэсэг хугацаанд тэссэн бас тэгээд чамайг одоо болтол хүмүүжүүлэх гэж оролдоод л байгаа болов уу. Хэрэв тийм бол эхнэр чинь чиний энэ дутагдалтай талтай эвлэрсэн нь дээр байхдаа. Хэрэв энэ нь та хоёрын гол асуудал биш бол эхнэр чинь жоохон уйдаад байгаа юм болов уу даа. Энэ зэргийн асуудлыг шийдэхдээ та хоёр хамт амралтанд явж болох юм эсвэл эхнэрийгээ гадаад улсруу ямар нэг ажлаар явуулчих. Мэдээж карманд нь хэдэн доллар илүү хийгээд онгоцны тасалбар гайгүй зочид буудал захиалаад өгчихгүй юу даа. Эргэж ирэхдээ хачин сэргэчихсэн амьтан ирэх байх. Харамсалтай нь өгсөн мөнгө чинь бараг дуусчихсан байх болов уу даа. Тийм болхоор тэр мөнгийг хэрхэн үрсэн тухай юу ч битгий асуугаарай, асуувал чинь би чиний хүүхдийг гаргаж өгсөн, гэтэл надад тэдэн төгрөг зарцуулах эрх байхгүй бла бла бла.. май энэ мөнгөө ав гээд нүүр лүү чинь нилээд үнэтэй байрын арьсан цүнх шидчихэж магадгүй шүү. Зарим эхнэрүүдийг жоохон гангалаад тордоод өгөхөөр өөрсдөө яваандаа завгүй болчихдог тал байдаг. Яахав дээ эмэгтэйчүүд чинь бусадаас илүү өөр онцгой сайхан байх гээд л хүсээд байдаг ш дээ. Хэрэв тийм байж чадахгүй бол гэр орноосоо гарахгүй ажил төрөл хөөцөлдөхгүй эсвэл тэр байдалдаа бухимдаад жоохон тийм болчихдог. Гоё ганган байхдаа найз нөхөдтэйгөө уулзаад стрессээ гаргачихаад ирчихдэг тал ч байдаг. Зарим хүүхнүүд бол нэг өмссөн хувцастайгаа уулзсан хүнтэйгээ дахиад уулзахыг хүсдэггүй хүүхнүүд ч байдаг. Гэхдээ болгоомжтой байсан нь дээршүү, хэт давраачихваа.
    За, бас бэлгийн амьдрал дээр асуудал учирсан байж болох талтай. Тэрийг бол та хоёр л өөрсдөө учираа олсон нь дээр байх.
    Чи учиргүй архи ууж агсам согтуу тавьж зодож нүдээд араар нь тавиад эсвэл хайр халамжаа дутаагаад хайхрамжгүй хандаагүй л юм бол хоёрын хоёр хүүхдийг чинь гаргаад өгчихсөн эхнэрийн чинь хайр бөхнө гэж юу байхав дээ. Гэхдээ хүн болгон өөр өөр байдаг хойно заавал ийм байна гэж юу байхав дээ. Тэгээд ч энэ бол зөвхөн миний л бодол юм шүү.

  11. Daruuhan says:

    Уугийд – санал нилээд нийлж байна. Би ч 2 хүүхэдтэй, харин эхнэрээсээ тусдаа амьдардаг. Нэг суут хүний хэлсэнээр аз жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан, харин аз жаргалгүй нь бүгд өөр өөрийн шалтгаантай байдаг гэсэн. Буруугүй байж дандаа буруутай болож, болоогүй хийгээгүй нь төлөө зэмлүүлж, хардуулж, хэрүүл болж байх шиг утаггүй юм гэж байдаггүй. Хэдэн жил тэсээд яг нэг иймэрхүү тэвчхийн аргагүй байдалд ордог юм. Гэртээ харихаас ч дургүй хүрээд… Юун ажил бодох – гараас юм гарна гэж байхгүй. Хэрүүл зодооноос залхана, дараа нь эвээ бодоод ярилцаад, сэтгэлээ нээгээд нэг хэсэг их сайхан гоё болно. Хэсэг тайван амгалан, ёстой аз жаргалдаа умбаад байна. Тэгээд л нэг өдөр дахиад л… Нөгөө л хэдэн жил ярьдаг юмаа эргээд л санаж, нөгөө л хийгээгүй юмны төлөө дахиад л зэмлүүлнэ, хардуулна. Тэр нь бөөр 1000 давтсаар байгаад өөрт нь аль хэдийнээ магадлашгүй үнэн болцон… Ийм амьдрал хэнд ч хэрэггүй. Чи хүүхдүүдээ боддог л юм бол – сал. Одооний хүүхдүүд өөр болсон – бүхнийг ойлгоно. Хэзээ нэгэн цагт өршөөнө. Харин боломжтой бол хүүхдүүдээ өөр дээрээ үлдээгээрэй.Тэгээд нэг амьдралаа дахиад эхэлдээ.

  12. emu says:

    уг ни эмэгтэй хун бур ийм бдаггуй л дээ гэхдээ заримдаа тийм яншаа юмнууд бдаг шдээ…шуудхан хэлэхэд ийм хумуус засардаггуй бүүр л болохоо бдгийм блээ…манай хадам эгч гэж яг шулам нохроо дандаа дээрэлхэнэ, бас тэрнийгээ нохроо бариж бгаа ни тэр гэнэ, тэгээд бас дандаа хэрүүл, эргэн тойрондох бид нар зугатаж бхад , хоорхий нохор ни хэцүү л бгаа шдээ…захидлийн эзэнд хэлэхэд , сал гэх ни ч юу юм, гэхдээ ингээд бвал сална гэх маягийн хандаад узэхгүй ю? юмийг яж мэдхэв, оорийг чини алдахгуй, бас хайртайгаа мэдрээд оорчлогдож юу ни магад! хичээгээрэй, салж бж л шийдэгдэхгүй бх аа , за за би ч бүүр сонин юм яричив уу/? амжилт ах гуай 🙂

  13. Undraa says:

    Zovlongoo bichsen bish heden debiil yumnuudiin amni zugaa bolchih yum bn l daa
    bi 21nastai odoo naiz zaluutaigaa gerleh gej bgaa,heden jiliin daraa yag tanai ehner shig yanshaa avgai boloh bhaa odooo l ooriigoo zasaj avahgui bol,medehguiee het ih hairtai bolhoor ch teruu oo haigaad eldveer goochlood tunij uurlana ehendee naiz zaluu maan argadna udalgi tevcheer ni aldagdaj heruul bolno doo
    suuld ni bainga haramsdag dahij tehguidee gej bodsonch dahaidl davtagddag
    bi enend tanii buruu gej bodohgui bna
    naiz zaluu maan neg odor buur tsohorch bna gej heleed,bid hoeriin hariltsaa ugui ch bolj magadgui chinii ene hiideg heruulees gesen,yag ter uyed tsaash chichixees naashgui hvn helehees naashgui gej tunij gomdoldog muuhai aashnaasa bolj tuuniigee aldaj ch bolzoshguim bna gej bodoh bolson,,, odoo bid 2gaigui bolsoon uurlaj gomdsonch dorhnoo bolidog bolchihson
    taniig bi neeh zalhuu hoirgo archaaguidee ehnertee adluuldag hvn gej bodohgui bna,odii boltol amidralaa avaad yavchihsan hedii hetsuu bsanshd salj hayj iluug harahgui bgaa chin tegj sangdulj bna
    neg hesegtee salaad ehnertee sanuulj noirnoos ni sereeh heregtei,ehner chin ooriin medelgui buur refleks bolchihson bgaa baingiin heruul ni
    heleedch nemergui bol bodit baidlaar sanuulad og,ta hoer biye biyesee hol medeej hen hen ni hetsuu ehner chin yalanguya sain oilgog,esvel hamtdaa setgel zuich deer och

  14. Lonsdale says:

    хэрүүл 2 хүний нэгнээс нь гарна гэж байхчгүй. тэгээд ч нэг удаа айхтар гомдоочихсон юм бишүү? эмэгтэй хүн хичнээн ааштай бсан ч байнга ийм зан гаргадаггүй л юмдаа уг нь

  15. batar says:

    оороо мэд

  16. symberee says:

    чи эхнэрээ ухуулж 2 хуухдээ ончируулж баяарлах гээд байгаа умуудаа. наад амдралаа оороо оороо зохицуул. чиний амдрал шуу.дээрхи хумуусийг нээх сонсоод хэрэггүй шуу. бугд адилхан хэрүүлтэй л амдралтай хумуус бий.

  17. whahaha says:

    Ramirez sahilgagui gedeg ni

  18. Ramirez Sanchez says:

    Эхнэр чинь гэнтийн ослоор үхэх хэрэгтэй юм бна да хахах

  19. hi says:

    Bi neg iim amidraltai ailiig medne minii abga ah yum ter hun . Amidral ni barag tam gej helehed blno .Manai ah bol bolobsroltoi tsarailag ih surguuliin bagsh blaa. Odoo biznes hiideg er ni bolomjiin tansag amidraltai .Manai ah bol estoi er hunii jishee bolmoor tiim l shan hun 2ohintoi ber egch bol aimaar hun minii medehiin ter hun zaluu bhiin tiim hun bsan hezee ch zasraagui , dandaa tanai muusain ah duus geed l , harin ah bol odoo zugeer l ter huniig haychij chaddaggui guliisen hun l suuj bdag . Suuldee bur ah maani uildag bolson bi ene huniig yah be geed urubdmuur . Tsagaan saraar hurtel nuheree ah duu nariinh ni dund doromjlood haraagaad hashgiraad l Iimerhuu humuus ugaasaa bdag yum bna le chi tiim l huniig olood suuj de . Naad hun chin hezee ch zasrahgui chi uuruu bur dabraasan bna za manai ber egchiin eej ni manai ahiig umuuruud ohintoigoo hurtel zodoldoj bsan yumdag minii medehiin . Bi bol chamaig sal gej l helne tiim hun estoi aimaar tolgoi deer chin neg l garsan bol dahiad hezee ch buuhgui ulam l gagnagnaad buh ah duus udam sudraar chin doromjilno teged chi uuruu ch ah duudee ner hundgui bno shuu archaagui ehneree hymgadaad ybj chaddaddui geed buh ah duu chin zaigaa abaad ehledeg yum bna lee .Deer ni ehner chin shunaltai bol chi tegeed bur duusaa Harin manai ber heruul ch l bolohoos geriin ajild bol uneheer sain gants sain tal ni ter . amjilt husey sain bodooroi

  20. amdral aa gej says:

    чи эр хун монго олдог ум болуу. сайн тодорхой бичээгүй байна. эсвэл эхнэр чини их шуналтай эм байхаа. эсвэл эхнэр чини оорийгоо зовоож маш их ажилладаг байх. эхнэрээ библи уншуул олний дунд оруул.олон хунтэй эхнэр чини харицах хэрэгтэй лдээ. 2-уулаа завгуй бай. тэгвэл хэрүүл гарахгуй шуу дээ. эхнэрийхээ ажилгуй уед ажилдаа явж бай. сална гээд айлгаад узэх хэрэгтэй бас тусдаа амидар тодорхой хугацаагаар. ухэж болохгуй шуу. чи оороо найз ноходтойгоо яв сайн нийгмийн харилцаанд оролц.гэртээ нээх битгий бай. найз ноходтэйгөө зов зуйтэй чолоот цагаа онгороо.битгий их эхнэрийн угэнд орж бай. оорийн бодол толгойтой бай.

  21. zovlogch emegtei says:

    хэрэв зовлогоо хусвэл надтай холбогдоорой.Би чамааг залруулж зов байранд чини оруулж огно шуу.

  22. zoruud says:

    би бас зорууд хун шуу. бас амдрал дээр эр эм 2 уулаа биэ биэндээ буулттай байж амдрал цааш явна шуу. нэг л хун байнга буруутан болоод байвал амдрал хэзээч сайхан байхгуй ээ. наад хунийг буруутгадаг зорууд зангаа засвал эхнэр чини зоолроод л ирнэ шуу. надтай их адил ум байнадаа. эхнэр чини айн хун бол цаашид амдараа. салж болохгуй шуу.

  23. bolovsrol says:

    чи бол боловсролгуй гэр булээс гарсан ганц боловсролтой санаатай ни байхалдаа. тэгээд танай эхнэр чини чиний боловсролгуй гэр булд дургуй ум байна аа ха ха ха боловсрол гээд л байна. чи оороо буруу гар умаа

  24. heruul says:

    бас л хэрүүл эрчүүдээ алдаагаа оороосоо хай. хайртай гэж хуний охин урийг авчихаад ийм болгох ч гэждээ. чи хадам дуу нар маани боловсрол сайтай надад сайн гэсэн байна. наад эхнэр чини тэд нарийн эгч шуудээ. буур инээд хургэчихлээ. чи ийм сайн эмэгтэйг эхнэрээ болгочихоод одоо ийм сонин болтол ни гомдоожээ. оороо оорийгоо анхаар. оор хэлэх уг алгаа.

  25. sansar says:

    ямарч хайр дутсан байнга доромжлуулдаг гомдсон эмэгтэй ийм болдог умдаа. энэ маш тод жишээ байна даа. чи буруутай. оороо оорийгоо зас.

  26. demid says:

    найзаа энэ дээрхи хуухнууд унэн хэлсэн байна шуу. чи оороосоо эхлээд шалтгаанийг хай. эхнэртэй хайр халамж тавиа. салаад хэрэггыи хэрэв сайхан сэтгэлтэй сайн ээж бол. амжилт

  27. saraa says:

    чи их завтай залхуу гар байхаа. гэртээ байнга байдаг байх. эр хун гадуур дотуур яавж ажилдаа яваад орой ирээд байвал чамруу хэн ингээд байх бэдээ. чиний бичсэн зуйл чини ихэнх залхуу арчаагуй эмээ хундэлдэггүй гэр булд байдаг зуйл шуу. чи оороосоо хэрүүлийн шалтгаанийг хай. оороо эхнэртэй жаахан орон зай ог. битгий байнга оорийнхоороо хунийг байлгахийг бод. ямар ч эмэгтэй хун хуний эрхэнд байхийг тэвчихгүй шуу. ялангуа боловсролтой биэ даасан эмэртэйчүүд бол буур оор шуу. тэр тэргүү эрээсээ дээр ум чини тэр тэнэг эрийг сонсож яаж ум бэ.чи эхнэрээ голд но ортол гомдоосон байна даа.
    чи магадгуй эхнэрээсээ дор нохор байх тэгээд хуний дургуй байнга хургэж хунийг доош хийгээд байдаг биз. эхнэрээ хайрла. хайр дутсан эм ийм болдог ум шуу. чиний эхнэрт чиний хайр л хэрэгтэй тэгээд бас халамж амдралд бас тусламж хэрэгтэй шуу. гэр орний ажил чини их шуу. ямар эхнэр хун гэхээрээ бух зуйлээ хийнэ гэдэг бол тэнэг бодол.эхнэр хумуус оноодор бугд эр нохортэйгөө адил ажиллаж байна шуудээ. дээр е бол байнга гэртээ байдаг байсн байх. эхнэрээ хайрлаарай.салах тухай бодоод ч хэрэггүи шуу. хуний амдрал богино ур хуухэдтэйгээ байж эхнэрээ хайрла оор хэлэх уг алгаа.

  28. Ehner hun says:

    чи эмэгтэй хунийг голд ни ортол гомдоосон залхуу оортоо арчаагуй, эхнэр хуний хийсэн зуйлийг хундэлдэггүй хун бололтой. Эр хун эр хун шиг байвал хэн ингэж залзуу хун биш байнга уурлаад байх ум. Танай тэр ах дуу нар чини л эсвэл ямарч боловсролгуй байнга хунээс ум шааргаж хуний дургуй хургэсэн амтад байгаа. чи эхнэрийн дуу нар боломжийн боловсролтой гэж байна тэр хумуус чамаас ум гуйхгуй ни тодорхой. чиний ах дуу тэгээд ямар ум бэ???. Чи нудээ онгойлгоод чихээ ухаад сайн умийг анзаар чамд л буруу байгаа шуу.оорийгоо нээх цагаан тагтаа шиг бичсэн байна. сайн гэр орнийхоо ажилд оролцож бай. эрт урдний дэмий эм л гал тогоо гэр орний ажил хийх эстөи гээд хэвтэхээ боли. магадгуй танай эхнэр ажилаа хийнэ гэрөрнөө цэвэрлэ бас чиний заваан хувцас хунар новшийг цэвэрлэнэ гээд боон ум хийж байгаа шуу. чи болохоор нэг хэдэн халтар монго олж байгаагаа ихэд бодоод бас хажуугаар оор эхнэрээ дор ум луу шулсээ гоожуулаад байж байгаа ум байна. энэ хэрүүлийг яагаад гэдгийг оороосоо хай. чи нэгэнт амдрал тустай эхнэр хуухэдтэй болсон тэг ах дуу нар чини 2дох ум шуудээ. эхнэрээ баярлуулах зуйл хий. энгийн шуудээ. нэг одор сайхан хоол хийгээд гэр орноо цэмбийтэл цэвэрлэ тэгээд оноодор хэрүүл гарахнуу гээд хардаа. хаяа эхнэрээ сонц. эм хун их унэн угтэй шуу. за ингээд амжилт уун салах бэ. эхнэрээсээ доор дотуур санаатай шулмас чамайг хулээж байгаа сайн бод за.

  29. er hun says:

    Манай эхнэр ийм байсн шуу нэг хэсэг. одоо бол оор. унэндээ би гомдоосон байсан лдаа. Тэгээд би тэгийгээ ухаарахгуй яваад л байсн ум билээ. Эм хун чини эхнэртэй 100% итгэж явахад чини эрэгтэй хун энийг эвддэг ум билээ. сайн бод чи оороо буруутан ни байгаа шуу. танай эхнэр шалиг завхай муу ээж эхнэр биш л бол эвийг олох хэрэртэй шуу. одоо чини сайн эмэгтэй олох их хэцүү шуу.амжилт.

  30. anuka says:

    танай эхнэр чин ийм болно гэдэг чамайс босон байгаа чи эмэгтэй хунийг гомдоосон болоод л ийм байдалд хургэсэндээ. чи эсвэл авгайгаа их гоочилж уурийг ни хургэчихээд дараа ни ууч болоогуй ум шиг дур эсгээд байгаадаа. эсвэл чи эхнэртэй жаахан орон зай ог. эхнэрээ ийш тийш ни яавуул. 2-уулаа зорж явдаг ажил хий нэг ни ирээд нэг ни гараад явдаг ажил хий тэгээд завгуй байцгаа. чи эхнэртэй сайн зоолон байж сур. чи хэдэрлээд л байвал ямарч эм хун чамд бууж огноо гэж байхгуй энэ бол эм хуний торолхийн араншин. Салаад чи эхнэрээсээ улам доордуулна шуу. эхнэр чини хэр сэтгэл сайтай.хун чанартай ум энэ бугдийг ни сайн бодолц.хэрүүл ганц хунээс хэзээч гарахгуй ундэс байхгуй.Би яагаад байна гэдгээ эхэлж ол.Чи бол зэвүүн угтэй хун байгаа ойлгомжтой. Яаж бодсон нэг хун л байнга уулаад байна гэж уу байх бэдээ. чи эхнэрээ голд ни ортол гомдоосон тэгээд тэрийгээ уман чинээ бодохгуй байгаа. хун ум чини алдаа хийгээ л биз гээд. хунд мартаж болохгуй гомдол байдаг ум шуу. чи эхнэрээ илуу ихээр хайрла. танай эхнэрт хайр дутсан байна.

  31. Xongorzul says:

    -chi ch dee hudlaa ehner ugeldeg gej ooriigoo tsairuulaad

    -hunii ohiniig tegtel stresst ortol aldaa gargasan, esvel yu ch heleed ooriinhooroo zutgedeg gar yum bishuu
    -bas ug daadaggui gomdomtgoi oo eremtgii

    -emegtei hun ooroo hamag yumaa hiigeed baival stresst ordiim sh dee, bas chinii ter egch duu nar chine tanai ehneriig yaj ch dord uzdeg yum bileee

    -salaad chi l haramsanuu gehees ter 2 saihan huuhedtei huuhen heseg hugatsaanii daraa l hol deeree bosno

    -hund buult hiij sur, huniig taivshiruulj sur, ger buliinhee uureg Rolid orolts za meen do

  32. Bilgee says:

    Эр ч бай эм ч бай ер нь хэтэрхий завтай байхаар л ингээд эхэлдэг юм даа

  33. mongol busgui says:

    уугий эмэгтэй хүн болгон чиний бодсон шиг биш. битгий өөрийхөө хүрээний хэмжээнд сэтгэж бай. чиний амьдрал чинь л тийм байсан. захианы эзэнд: танай эхнэр чинь өөртөө болон гэр бүлдээ хайргүй гэр бүлийн үнэ цэнэ аз жаргал гэж чухам юу байдаг мэдрээгүй эмэгтэй бна. хэлээд ойлгохгүй хүнийг засах гэж битгий оролд. хэлснээрээ чи өөрөө л ад болно. аз жаргалгүй хэрүүл уруултай гэр бүлд өссөн хүүхэд хичээл сурлага юм юмандаа амжилт гаргаж чаддаггүй юм. бодол санаа нь ч жигдэрч өгөхгүй. та 2 т гэж зөвлөхөд үр хүүхдинхээ хажууд битгий хэрэлдэж байгаарай. би нөхөртэйгээ муудалцхаар бол хүүхдүүдээ байхгүй хооронд эсвэл хадмийнда авачаад өгчөөд хэрэлддэг. гэр бүлийн хэрүүлд нэг нэгнихээ дээр гарах гэсэн ойлголт байж болохгүй. мөн танайх ядуу манайх баян гэж хэрэлдэх шаардлага байхгүй шдэ. анхнаасаа л баян ядуу зиндаагаа мэдэж суучихаад сүүлд нь тийм юм ярих утаггүй биздэ. хайр халамж сэксийн талд дээр бол хүүхдүүдээ байхгүй хооронд гадуур болзож хооллонгоо вино уунгаа сайхан ярилцаж ойлголцож болно шдэ.

  34. oool says:

    зовлонтой л юм учрийг ни олоx xэрэгтэй байxдаа… ер ни нэг xэсэг төлөвлөж байгад өөр газар тусдаа байx гэд уз, олдоxгуй газар. эсвэл нэг тийшээ ажил гаргаад яваxгуй юу. ер ни жооxон гологдоод байгаа юм байлгуй дээ. xууxнууд нөхрөө голоxоор л тийм зан гаргадаг байx. xарин xууxдуудээ яаx вэ. боломжоороо санxуугээр ямар ч байсан дэмжиж бай. тэгээд өөрөө 1 сар багадаа 3 сар ч юмуу алга болоxгуй юу.

  35. Uugii says:

    Nadad iim yum tohioldoj bailaa. Bur yaaag ijilhen ch yum shig. Ter hadamyydaa heldeg, bas ah duu nar ni bitgii gej heldeg, hamaatanyydiig myyldag geed l. Tegeed salsan. Odoo gantsaaraa heden jil bolj bn. Huuhdee mash ih sanadag. Gehdee bainga yylzdag. Salsanii daraa hed heden huuhentei hariltsaatai bolson. Odoo ted naraas holboogoo tasalsan. Odoo gav gantsaaraa. Harin ehner gaigui aash zantai bolson bol bytsaad amidrahad belen. Taivan anidral ch mash chyhal shuu. Gehdee sallaa geed yu ch uurchlugduhgui yum bilee. Yahav tysdaa amidrahgui yu. Yg ni taivan goyo l bn. Huuhnuudiin neg sonin zan ni yum yarihgui baihlaar yarihgui bn henig bodood baigaan ch geh shig yum yarina, tegeed yarihlaar daraa ni nuguu myyhai aash ni hudluhluur yarisan buh yumiig myshgij garna. Tsagaan yumiig harlyylj hereldene. Yostoi myyhai. Iim zang bi uzen yaddag. Bas uursdiinh hamaatanii tyhai gants taagui ug helvel uhtelee yyrlana, uuriinhuu hamaatanii tyhai bol harin ch am niileed avch uguh shinjtei

  36. Tuul says:

    Эхнэр чинэ чамас уйдаад бгаа юм боловуу? тэгээд чамайг харахаар оорийн эрхгүй уур н хурээд байдаг юм боловуу

  37. bbb says:

    chini bichsenees unshhad bolovsrol gej ih bichih yum tegehleer ehneree bolovsrolgui uchraas oilgolzdoggui gej heleh geed bga yum aa daa. anhnaasaa tiim lag bolovsroltoi bsn yum bol oorinhoo zindaanaas ehner songohgui yasan yum be hunii ohin urig yu gej helej avch suusan boldoo yaj ehneree oorchloh uu gej bodohgui shuud l hariuzlagaas zugtaaj salhaa bododj baidag chin ch bas neeh uhaantai chini heldgeer bolovsroltoi zaluu bish bololtoi. ehneree gaduur gargaj bai 2 huuhded daruulaad gert ni suulgaad baihgui aygui bol bi l chamaig tejeej bn gej hoorhiig darmtlaj bolovsrolgui gej dord uzdeg biz tiimees buruug ooroosoo hai tegeed ehneree surguulid surgadag yum uu ajild oruul gertei suusan er ch bai em ch bai heruul haidag yum

  38. SOKO says:

    Минийхаар бол чиний талд нээх асуудал алга.эхнэр чин ягаад муухай ааш гаргаад бгааг олж мэдсэнүү.эсвэл угаасаа тийм юмуу?
    эр н бол эмэгтэй хунд элдвээрээ доромжлуулж болохгуй.миний нухур яг танай эхнэр шиг бсан болохоор би салсан мэдээж хуухэдтэй. гэхдээ хуухэд бол одоо асуудал биах.хуухдээсээ болж оорийгоо гаргунд буу хая.чи оороо хун шуу дээ.хэрүүлтэй гэрээс зугатах н зов.би бол буур гэртээ орохоос ч дургуй хурдэг бсан.

  39. Zaanaa says:

    Íàéç ìèíü ÷è áèä 2-í àìüäðàë ÿã àäèëõàí þì áàéíà.Ñàëñàí íü äýýð äýý.Áè ÷ áàñ èéì õýð¿¿ëòýé àìüäðàëààñ çàëõàæ áàéíà.Ñàëìààð áàíéà.

  40. Анумаа says:

    Эхнэр чинь ажил хийдэг юм уу. Хүүхдүүд чинь хэдэн настай юм бэ. Гараас гарсан бол эхнэрийн чинь буруу биш байхаа гэртээ сууна гэдэг чинь миний хувьд бол шууд галзууралд хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.