Ганцаардахгүй байх 7 зарчим

Хосоор амьдрах хорвоод ганцаар байна гэдэг хүсэх зүйл биш. Ялангуяа эмэгтэй хүнд . Хов живэнд дуртай авгайчуудын сэдэв болохын сацуу үе тэнгийн хүүхнүүд бараг нөхөрт гарчихсан байдаг. Гэхдээ ганц биеэс үл хамааран та хэнээс ч дутахгүй аз жаргалтай байх боломжийг бүү алдаарай.

Нэг. Ажлын хэт ачаалал танд хэрэггүй. Хэрэв санхүүгийн боломжтой бол нэмэлт, давхар ажил өөртөө бүү үүр. Учир нь ганц бие эмэгтэйчүүд стресст илүү өртөмтгий байдаг. Ажил. амралтыг зөв зохицуулах, үүнээс таашаал авахад анхаар.

Хоёр. Олон нийтийн ажил, арга хэмжээнд оролцож бай. Нийгмийн идэвхтэй байх нь амьдралыг тань сонирхолтой болгоно. Олны дунд бужигнах, янз бүрийн хүмүүстэй уулзаж учрах нь таныг уйтгарлах завгүй байлгана.

Гурав. Өөртөө сэтгэл хангалуун бай. Дутагдалтай талыг ч давуу тал болгон харагдуулж чадах нь танаас хамаарна. Өөртөө хэт шүүмжлэлтэй хандах, өө сэв хайх нь танд хашигтай бус.

Дөрөв. Бүү гомдолло, гоморх. Хамгийн дотны найздаа ч хувь заяагаа муучлах, гомдоллох үг бүү хэл. Харин эсрэгээр аз жаргалтай байгаа тухай ярих нь зөв. Гомдол, сэтгэл хямраахаас өөр үр дүнгүй.

Тав. Эсрэг хүйсний анхаарал чухал. Таны хүрээлэлд эрчүүд хангалттай бий юу? Дан эмэгтэй найз нараас л хол байгаарай. Эр хүний анхаарал, найрсаг үг танд ус агаар шигхэрэгтэйг ямагт сана. Заавал янагамрагийн асуудал үүсгэхдээ гол нь биш.

Зургаа. Гадаад үзэмжиндээ анхаар. Одоогоор танд боломж байгаа тул сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүн, эд бараанд rap татахгүй байхыг хичээгээрэй. Имижээ зөв бүрдүүл. Хуучин хувцас, нөхөөстэй оймс, триког санаандгүй байдлаар ч бүү өмсөөрэй.

Долоо. Айлын нөхрийг бүү эргүүл. Хүний юм хэзээд хүнийх байдаг тул эр, эмийн будлиантай асуудалд бүү хутгалд, ямагт хол бай. Танд хэрэггүй стресс авчрахаас өөр ямар ч ашиггүй. Заяаны хань зам дээр гэдэг. Таныг гэсэн хүн, жинхэнэ хайр чинь хажууханд байж ч мэднэ.

3 Comments

  1. hi says:

    Хулээсээр 27

  2. Shoniin mend! says:

    Zayanii xania xuleeseer l 25xurch bnada…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.