Дуугай хүний доодох нойтон гэдэг л энэ байх…

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэхийн хамт надад чин сэтгэлийн зөвлөгөө өгөхийг хүсье. Би нөхөртэйгээ суугаад 15 жил болж байна. 2 охинтой. Манай нөхөр халамжтай,надад хайртай, би ч нөхөртөө хайртай, хэний ч дор орохооргүй боловсролтой, зүс царайтай, гэр бүлийн амьдралыг эрхэмлэдэг, үнэнч эмэгтэй. Хамт амьдарсан хугацаандаа нөхөр маань нэг удаа хуурч мэхлэхэд нь мэдээд салъя гэхэд тэр дахин  ийм болохгүй, амьдралаа үрэхгүй энэ тэр гэсээр бид хамтын амьдралаа үргэлжлүүлсэн юм. Хүүхэд маань төрөөд удаагүй байсан учир тэгсгээд өнгөрөөсөн. Гэтэл саяхан гэр бүлтэй эмэгтэйтэй явалдаж байгаад илэрлээ. Би тэвчиж чадахгүй салахаар шийдээд байнгын хэрүүл дунд байна. Нөхөр маань би чамдаа хайртай хэвээр, хэзээ ч дахин ийм юм хийхгүй, үр хүүхдээ бодооч, тэр явдал ёстой тэнэг үйлдэл, тэр хүүхэн нөхрөө араар нь тавих дуртай, дээр нь ажлаа бүтээлгэхийн тулд байнга наана цаана нь гүйж байгаад ийм тэнэг үйлдэл хийхэд хүргэсэн,  дахин ингэхгүй гээд л байнга үглэж дуулж гуйж байна. Нөхөр маань уг нь гэм зэмгүй, дуугай хүн. Ийм юм хийнэ гэж хэн ч бодохооргүй харагддаг хүн. Дуугай хүний доодох нойтон гэдэг л энэ байх. Олон жил ханилсан нөхөр маань ингэж гуйхаар би дахин уучлах ёстой юу үгүй юу гэдгээ шийдэж чадахаа больчих юм.

Салахгүй гэхээр сэтгэлд шархтай, сална гэхээр хүүхдүүдэд маань хэцүү, бас дахин дахин хуураад байвал бүр хэцүү, гэхдээ бас хайран амьдрал минь гэх харамсал  төрөөд байх юм. Эр нөхрөө ар хударгаар нь тавьж, үр хүүхдээ бузарлаж явдаг эмсийг хувь тавилан шийтгэнээ. Тийм эмийг үзэн ядаж байна. Харин би нөхрөө яах ёстой вэ. Шийтгэлийг нь өгмөөр байна. Гэтэл миний амьдрал байж байдаг. Сэтгэл тайван амьдрал хүссэн юмсан, одоо би үгэнд нь итгэж уучлах ёстой юу, салах ёстой юу. Туслаач хүмүүс ээ.

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. Nativist says:

    Тэр дээр уран зураг гэээд нөхөр сайхан хэлжиинааааа ккккккккк

  2. Galtaa says:

    ???

  3. ganaa says:

    салаа сал

  4. aagii says:

    салаад дэмий дээ.араар тавидаггуй эр гэж бараг байхгуй дээ зарим ни мэдэгдэхгүй л болохоос 15 жил гэдэг бага хугацаа бишээ 2 хуухдээ бодоод амидарсан дээрээ дээр ни танай хун оор хуухэн дагаад яавлаа фэж байгаа биш бусгуй мини биднээс маш их сэтэглийн тэвчээр шаарддаг,нэг удаа уучлаад онгороочихоо март.

  5. Hi says:

    Ухааний дээд уучлал байдаг.2биэндээ хайртай бол амидарлаа бодоод уучилсан дээрдэ.Өөрөө бас зөрж болийшдэ ккк.Гэхдээ юманд хэмжээтэй хандах хэрэгтэйлдэ.

  6. sdsa says:

    ээ ал гэж ямар ч хэцүү юмбдээ сда

  7. temuur_mann says:

    урд ни 1 уучлаж болсон юм чин дахиаад 1 уучилчихгуй юу даа,тэгэж бгаад болих байлгуй дээ,

  8. oogii says:

    одоо ийм насан дээрээ салах ч дээ

  9. buudai says:

    салаад хэрэггүй.

  10. яг л чам шиг says:

    энэ удаад уучлаад салаад хэрэггүй ээ! Харин дараагийн удаа энэ байдал дахиад илэрвэл юу ч хэлэлгүй зүгээр л салаад яв!

  11. shshsh says:

    nuguu huuhniig buruutgaad ch yah ve de, nuhur chin durtai bolood l iim amidral ni saiahn bolood yabaad bga yum bishuu, ingej bj bhaar ooriinhoo jargaliig boddoo egch mini, hun neg l amidrana shu de egch mini, er hun dandaa ingej zavaarch bhiinmaa, ger buld sev suulgaad…

  12. Taivan says:

    Ийм тохиолдолд салах нь ч хаашаа юм. Ер нь юмыг бусинуулахад амархан байдаг. Харин чи түүний азаартаж “шалдаа буусан” байдлыг ашиглаж “толгой дээр нь гарч суух” алсын төлөвлөгөөнийхөө нэг алхамыг хийгээч. Уучлаарай зарим нэгэнд нь хэт романтик бус зөвлөгөө байж болох юм. Гэхдээ л найзууд минь тэр “зөвхөн хайраараа амьдрах” гэдэг зүйл чинь тодорхой хугацаанд л үргэлжилдэг зүйл шүү дээ. Ихэнх хугацаанд нь дасал, зохицол, үр хүүхэд гэсэн зүйлүүд хамтын амьдралыг чимдэг байх. Би ч нэгэн өвгөн шиг л байх шив дээ. Гэхдээ л ахмадуудын амьдралыг, харьцааг хараад байхад тийм л ирээдүй хүлээж байгаа мэт мэдрэгддэг.

  13. amidral says:

    Тэвчээртэй бай бүсгүй минь.Дэв монголын уран сайхны киног үзүүл!Жаахан юм бодох бх хэхэхэхэ

  14. Марал says:

    Ганц эхнэрийнхээ царайг харж суусдаг эрийг ямар эр хүн гэх вэ дээ. Хачин юм яриад байлгүй цаашаа харж амьдар даа.

  15. Emegtei says:

    оорийгоо ойлгодог нууц олоод яваа. чи бас хун шдээ. найз залуутай болоо харин баригдаж болхгуй шуу!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  16. sda says:

    монгол эрчүүд баригдад бна уу. монгол xууxнууд аймар гатнуулдад бна уу гэсэн xаxа… жооxон гатнуулдаxаа багасгалдаа. арчаагуй тэнэг монгол эрчүүд чинэ та нарийн уxаанд xурч нуа-даж чадаxгуй юм. хаха…

  17. AMAR says:

    mgl erchuud banzaltah durtai baij barigdahgui baij chaddaggui yum bh daa olhiogui amitad, avgai naraa hundeldeggui zovoogood nudednd haragdahgui chihend sonsogdohgui yvj chadahgui bol hogchino medevee maluudaa!

  18. sony says:

    аль явалдахыг тэр гэхийн бэ. аль болох мэдэхгүйг хичээ. мэдээд шаналаад байвал чиний л хохь болно шүү дээ. үнэхээр 2-хон удаа явалдсан бол бараг л онгон шахуу нөхөр гэсэн үг. харин явалдаад баригдангуутаа шалтгаанаа тэнэг байдлаар тайлбарлаж байгаа нь бол хүүхэн шиг шалчигнасан өөдгүй новш гэсэн үг.

  19. MMM says:

    Сэтгэлдээ шархтай үйлдэх эсэхийг чи өөрөө л мэдэж дээ. Тэгэхдээ бурууг өөрөөсөө эхлээд хайгаад үз дээ. Ямар ч хүн миний зөв гэж боддог болохоор хүний толгой дээрх өвсийг хараад өөрийнхөө толгой дээрх бухлыг хардаггүй гэж нэг үг байдаг даа.

  20. urgamal says:

    салаад хэрэггүй ээ.

    эрчүүд бүгд ийм. чи өөр хүнтэй суусан ч бас л адилхан.

    эрчүүд дандаа илүү харж билүү долоодог юм.

    дуугай эрэгтэй хүн их дотор санаатай байдаг юм. манай нөхөр яг тийм. хүмүүс бүгд сайн залуу гэж боддог юм. тэгсэн найзынхаа эгч, авгай 2-той нъ зэрэг явдаг байсан байгаа юмдаа. энэнээс олон зөндөө паян байгаа. шал бузартай амътан.

  21. hi says:

    ккк 2 зовлонг наадах тсавуу ымуу бхдаа яхав дээ? Унэн хэлжээ ягаад ч ым инээчихлээ. Энэ эмэгтэйд бас амжилт хусээд ыг ю болохгуй бгааг оороосоо олж хараарай, гантшан тсаад хуний буруу бич чуу дээ, танай нохор ч сайхан, оогуй ондог бич л бх даа,,

  22. Цэцэг says:

    Ямар ч байсан гэр бүлээ бусниулах хэрэггүй шүү. Гэхдээ уучилж байгаагаа үгээр илэрхийлээд хэрэггүй. Би яг адилхан явж чадна шүү. Чи бид 2-т гэр бүлийнхээ нандийн бүхнийг уландаа гишгэсэн тийм амьдрал хэрэгтэй юу, эсвэл? гэж асуу. Тэгээд л дахиж хэрүүл уруул хийлгүйхэн шиг амьдрахыг хичээ дээ…

  23. zaya says:

    15 жилд 2 удаа хуурсан бол цөөхөн л байна. Нэгэнт тэр хүн тэгэж шалдаа буугаад байвал уучилахгүй юу даа. Энэ сайтаар дүүрэн халамжгүй, зоддог, байнга хуурдаг хүүхнүүдийн сэтгэгдэл байна. Тэднийг уншаад өөрийхөө байдлыг нэг харьцуул даа. Хэр хүнд санагдахнав. Юр нь аливаа юм шинэ дээрээ илүү их сэтгэлийг янз янз болгодог ш дээ

  24. uran zurag says:

    хэний ч дор орохооргүй боловсролтой, зүс царайтай, гэр бүлийн амьдралыг эрхэмлэдэг, үнэнч эмэгтэй юм чинь саллаа гээд алзахгүй харин ч сайхан амьдрах юм биш үү өөрөө.
    тэгээд л хүүхэд хүүхэд гээд худлаа шалтаг болгох юм. хүүхэд гэдэг зовлонт 2г нааж байдаг цавуу юм уу.
    уучлах үгүйг таний сэтгэл, тэвчээр 2 л мэднэдээ.

  25. nj says:

    óó÷ëààä ¿ç

  26. sdf says:

    Сүртэй шдээ. Нэг хоёр удаа өөр хүүхэнтэй унтаа л биз. Сармагчингийн удам угсаа ш дээ. Ген-д байдийн гэсэн. Удам угсаагаа найдвартай үлдээх гээд аль болох олон эмэгчинтэй хавьтдаг гэсэн биз дээ. Яах аргагүй тТэрний үлдэгдэл байдаг болоод эрчүүд тэгдэг биз ээ.

  27. smile says:

    bbb -tei sanal neg bn. bvh horongo yumaa odoo uuriin ner deeree bolguulaad uuchil yamar ch orovdoh zuilguigeer shvv.chi tertee tergui hamag saihan zaluu nasaa ene ger bvldee zoriulsan uchraas chamd erh ni bii shvv, harin ahij yavaldval ter chigtee hooson yav gej hel ter nuguu hvvhnvvd ni hooson hvniig tejeej chadna gevel dagaad yav gej hel. iimerhuu gai boldgog hvvhnvvd tegej hooson hvntei yavahgui. tegeed ch nuhur chini erhbish hvn yum bol 1iig bodno bizdee.

  28. uugii says:

    чи ямар арчаагүй өөдгүй нөхөртэй юм бэ. Тэр хүүхэн нөхрийхөө араар тавих дуртай гэсэн ч гэх шиг. хэхэхэ. Өөгүй эрийн тайлбар байна даа. Чи ч бас хэнд гологдохооргүй царай зүстэфй, боловсролтой, өөр юутай гэнээ. Тийм л сайхан юм бол нөхөр чинь яагаад өөр хүнтэй явсан юм бээ? Энэ асуултыг өөрөөсөө асуудаа. Энэ бүхэн байлаа гээд жаргадаггүй юм. Сэтгэл гэж нэг юм бас байдаг юм. Сэтгэлийн цаана секс гэж бас байнаа. Бас нөхөр чинь гэм зэмгүй, дуугай хүн гэнээ. Инээд хүрчихлээ. Ёстой хумсаа нуусан муур байна ш дээ танай нөхөр. За нилээн ширүүн хэлчих шиг болчихлоо найз аа. Гэхдээ л үнэн ийм л байна. Салах амархан. Хүүхдүүд чинь бага бол хэцүү ш дээ ганцаараа өсгөх. Нөхөртөө дахиад нэг боломж өг. Бас өөрийгөө жаахан өөрчлөөд үзвэл яах уу? Нөхөр яагаад цаашаа яваад байна гэдгийг сайн бод найз минь. Гэхдээ энэ чамайг муу гэсэн үг биш шүү. Зүгээр л өөр эмэгтэйд байдаг юм нь чамд байхгүй гэсэн үг шүү.

  29. Uuchil says:

    Юун сүртэй юм бэ. Явалдаж л бдаг ш дээ.

  30. Usukh says:

    Chi eruusuu adilhan bolzol tavi,bi ch gesen huntei sexdie ,ylanguya chinii hajuud uur huntei gej.yadgiin adilhan ymar muuhai setgel turj bgaag medruul

  31. baldan says:

    танай нөхөр баригдсан нь л буруу байгаам даа. тэрнээс амьдралдаа эхнэрээсээ өөр хүнтэй унтдаггүй эр хүн гэж байхгүй дээ угаасаа.

  32. bbb says:

    15 jilin hodolmoroo oorin garaar ugui hiihed haramsahgui gej uu. tsag hugzaa bugdiid edgeenee harin odoo nohorteigee geree hii buh horngo bair unaa hadaglamjaa oorin ner deeree bolgo esvel dahij iim uildel gargaval bugdiig ni nadad og gej geree hii er hun gedeg ugaasaa baigalin neg tiim alzaagaad hevtej bga huuhnig zugeer ongorooj chaddaggui archaagui amitad gej bod harin tegeed alzaagaad hevtej baidag huuhen onoogin niigemd ih bolso yum uu esvel ichij zovho bolison bololtoi. ehleed yamartai ch ger bulee avch uldeh gej hichee ooriigoo ali boloh taivshruul fitness-d yavj undraad baigaa uur helen buhimdlaa hergetei zuild gargaj sain gui dee tegeed heseg hugzaanii daraa setgel chin hongorson bh bolnoo yamartai ch ezsee hurtel tevchih geed uz daraa ni yadaj butehgui bol bi buhniig hiisen shuu dee gej bodhod setgeld chin arai oyog bh bolno

  33. uchral says:

    дуугай хүний доодхи шалба нойтон гэж мэдэх үү! 😀

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.