Жуд Лоу Сиенна Миллер нар гэрлэхээр шийджээ

Холливудын алдарт жүжигчид болох Жуд Лоу болон Сиенна Миллер нар удаан хугацааны салалтын дагаараар харьцаагаа дахин сэргээж түүгээр ч барахгүй гэрлэхээр шийджээ. Британы сонин хэвлэлийхэний мэдээлж байгаагаар хосууд тун ч ойр дотно байгаа бөгөөд 28 настай Миллер 37 настай Лоу нар одоохондоо хуримынхаа талаар нууцалж байгаа ба ойр дотны хэдэн хүмүүсээ цуглуулан битүүхэндээ тэмдэглэж байж болох талаар таамаглал дэвшүүлээд байна. Хосуудын хуримын цайллага Их Британид 2010 оны зун болно. Мөн эх сурвалжаас авсан мэдээллээр хосууд Их Британи дахь хуримынхаа цайллагынхаа дараагаар Миллерын өссөн газар болох Нью Иоркд очиж баяраа үргэлжлүүлэн тэмдэглэх аж. Миллер Лоу 2 Алфи болон эрчүүд чухам юу хүсдэг вэ коиноны үеэр нийлж 2005 онд салцгаасан аж. Гэвч хэдэн жилийн дараагаар хосууд бага багаар ойртсоор одоо гэрлэх хүртэлх түвшинд очжээ.

SOURCE: setguul.mn

1 Comment

  1. honko says:

    гоё гоё

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.