Залуу нас, итгэл дэндүү хайран байна даа…

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт нэг үеийнхэн минь ээ, нэг үеийнхэн гэдэг нь бид энэ амьдралынхаа тодорхой үедийг хамт амьдарч байгаа бараг л ижил зовлон жаргалтай хүмүүс болохоор тэгэж бичмээр санагдлаа. Би одоо 30 нэлээд гарсан. 4 ххүхэдтэй бүсгүй л дээ. Амьдрал маань л нэг л хэвийн үргэлжлээд сэтгэл маань хямралд ихээр автагддаггүй байлаа л даа. Ер нь бол нөхөр маань бүх асуудлыг шийднэ, минии өмсөх хувцас, үс гэзэг засуулах гээд л бүгд л тэрнээс хамааралтай, дөнгөж 19 настай нөхөртэйгээ суугаад л бүгдийг тэр хүн л шийднэ. Надад хайртай гэдэг байлаа би ч бас энэ маань надад хайртай гээд л итгээд хааяа хааяа гар хүрэхэд нь за би сэтгэлд хүртэл байсангүй гэж бодоод байдаг байлаа. Гэтэл 20 гаран жил амьдраад саяхан өөр хүүхэнтэй болсныг нь мэдлээл дээ. Тэгээд л миний хувьд бүх юм утгагүй болоод хагас галзуу амьтан боллоо. Бичвэл ч их юм байнаа. Гэвч гол нь би юу хэлэх гээд байна вэ гэвэл нөхөр минь анхны эр хүн байсан одоо ч бас тэр хэвээрээ, намайг эрчүүд тоохооргүй хүүхэн юмуу гэж битгий бодоорой, би багаасаа л хөөрхөн охин гэгдэж том болоод оюутан байхдаа ч хөөрхөн  бүсгүй болсон ч сайхан хөөрхөн хүүхэн гэгддэг байсан.  

Би ч тэриийгээ багаасаа мэдэрсээр ирсэн. Гэлээ ч би амьдралдаа тиим муухай зүйлийг хийхгүй гэдгээ мэдэрсээр ирсэн миний амьдралд ийм зүйл болно гэж бодож ч байсангүй. Гэтэл надад одоо тохиолдлоо би маш их үзэн ядаж бас гомдож байна. Энэ бүх жилүүдэд ганцхан нөхөртэй хайртай үнэнч явсны хариуд би өнөөдөр сэтгэлээр гутарч гомдож явна даа, нөхөр маань маш чанга хатуу хүн. Загнаж аашлахад нь за яах вэ ямар ч байсан хүүхэн шуухан гэхгүй надад л хайртай юм чинь гээд гэж бодоод л өнгөрдөг байсан гэсэн хүн. Би одоо юугаар сэтгэлээ тайтгаруулж явахаа мэдэхгүй юмдаа, би өөрийгөө хайрлуулж эрхэлж амьдрах эрхтэй хүн гэж бодож байсан минь талаар өнгөрлөө. Нөхрийн минь надад хэлсэн үг нь юу гээч  чамаас л болсон чи арчаагүй гэж хэлсэн дээ… Би одоо яах болж байна даа миний өнгөрүүлсэн өнгөрсөн тэр сайхан залуу нас, итгэл дэндүү хайран байна даа…

cekc.mn дээр ирсэн захидал

45 Comments

  1. zozo says:

    бас л нэг арчаагуй монгол эр хун, хмм, сайxан бxад авч суучиxаад арай ч дээ, явж бгаа хуухэн ни жахан охин бга дааа, жахан халтар хэдэн тог олдог нэг хогшин ухна бгааг ч мэдээд л бнааа,.. юун хийморилог сайхан монгол эр хун буур ой гутаж бн, энэ арчаагуй монгол эрчүүдээс.., эгч минэ дэ эртхэн мэдэх ёстой бсийм дааа, за одоо яхав оорийн гэсэн бизнес-тэй болоод бизнэсийн амжилт, ур хуухдийхээ сайн сайханаас таашаал авч, хучирхэг бизнес-эмэгтэй болоорой

  2. zorro says:

    эгч минь танид л гэж хэлэхэд гуниглаад яахав. одоо л танид өөрөө байх цаг ирж байна. хүссэн бүхнээ хий. бодож явсан мөрөөдөж ирсэн бүхнийхээ төлөө тэмц, тэр нөхрийг өөрөөр нь байлга цорын ганц эр хүн тэр биш шүү дээ. гэхдээ таныг өөр хүнтэй яв гэж байгаа биш шүү. Гоо сайханд ор, дэлгүүрээр хэс өөрийнхөө стилыг өөрчил, мөн ямар нэг баясалгал ч юм уу фитнесс ч юм уу өөрийгөө хөгжүүлэх усан бассейн, мөн хоол хийх курс дамжаанд ч явж болно шүү дээ. гуниглаад суувал та өөрөө ч мэдээгүй эмээ болчихно шүү. хэн нэгэнд буруугаа тохсон эмгэн болмооргүй байгаа биз дээ

  3. hovor hun says:

    чи ч тамд л очих н дэ,харин цаад хуухэн н ДИВААЖИНД, энэ онигоог сонсоо л байлгуй,унэнч дурлал байдаггуй юмда,оор ю хэлхэвдэ!!!!!!?????????????

  4. 2323 says:

    setgel zurh hurnu hairgyi boln . gomdno gedeg hetsuu bhdaa.

  5. navchtsetseg says:

    би яг чиний амидрал шиг зоxиол уншиж байсан юм бн.эxлээд эxнэр ни аймаар шаналж байсанаа суулдээ тэр ноxор гэдэг xун огт байxгуй юм шиг санаж зугээр л оорийнxоороо амидарч эxэлдэг юм,оорийг ни дандаа уулзя гэдэг бсан xунтэй уулзаж найз бусгуйчуудтэйгээ гадуур xоол идэx ч юм уу гэx мэтээр ноxроо огт тооxгуй явж байгаад оорт ни унэxээр дурласан тийм залуутай таардаг юм,оороо ч бас тэр залууд xайртай болоод,энэ xооронд ноxор ни нууц амрагтаа xаягдаад,бас авгайгаа оор залуутай болснийг мэдээд яг тэр залуутайгаа амидраx гэж байтал ни гуйгаад тэгээд тэр эмэгтэй xуучин ноxроо сонгодог юм даа,тэгэxээр миний зовлолгоо бол одооxондоо ноxроо зугээр л тооxгуй xаяд,xажууд чини байxгуй юм шиг л оорийнxоо дураар амидар бусгуй мини,чамд ч гэсэн амидралийг даxин нэг xараx боломж бурxан олгож байгаа ч юм билуу,юм зугээр нэг болдоггуй юм даа,учиртай болоод л ийм юм болсон бx,

  6. захидлын эзэн says:

    надад зөвлөсөн та бүхэнд баяарлалаа. Уншиж байхад энэ бүгд надад зориулсан шүү гэж бодохоор сайхан байлаа.Сэтгэл маань онгойлоо. Яахав дээ миний амьдрал л болохоор би л өөрөө шийдвэр гаргана л даа. Намайг та бүхэн уучлаарай дахиад хэн нэгний уур хүрэх л байх. Би хэзээ ч нөхрөөсөө зөрж түүнтэй хэрүүл хийж хүмүүсийн бичснээр харааж зүхэж байгаагүй шүү.бас би 20 жил түүнд үнэч явж ямар ч эр хүнтэй үнсэлдэж ч үзээгүй. ийм байхад намайг гомдоосонд би их харууссан юмаа…одоо яах вэ дээ өнгөрсөн болохоор. Та бүхэнд баярлалаа,уугий бас чамд баярлалаа,

  7. haynaa says:

    хэтсүү ч

    гэсэн тэмтсэх л хэрэгтэй дээ

  8. uugii says:

    нэг ийм шүлэг байдаг. Бүсгүй минь үүнийг унш.
    Бүсгүй чамд илгээх захидал

    Уруулаан буд бүсгүй минь

    Унж дорой бүү яв

    Нас бол цаасан дээр бичдэг тоо юм

    Намбархаж бүү сүйд бол

    Хүссэнээрээ амьдар бүсгүй минь

    Хүлээж цөхөрсөн бол хая

    Гоо сайхан яв бүсгүй минь

    Гологдож биш шилж амьдар

    Гадсан өсгийтэй ганган шаахай

    Гархи, гоёл бүгдээн зүү

    Сайхан үнэр биедээ шингээж

    Салхи татуулан инээмсэглэж яв

    Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь

    Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .

  9. sapphire says:

    дээр хүмүүс сайхан зөвөлсөн байна. хөөрхөн гэснийг шүүмжлэгчидээс бусад нь.
    бүсгүй минь нүүрээ будаад нөгөө хувцасаа өмсөөд яг одооноос амандаа дуу аялаад, толгойгоо өргөөд, амандаа дуу аялаад сэхүүн алх!
    сайхан хүүхдүүдтэй ийм сайхан ээж, нэг муу хувиа бодсон банзал эрийн хойноос бодолд бүү дарагд!!!
    удахгүй бүх зүйл сайхан болно.

  10. cahirmaa says:

    за юун итгэл мэтгэл алдах вэ хүүхэн гуай, дөнгөж 30н хэдтэй бүсгүй ингэж яриад явбал доод талын нусгайнууд чинь одоо яанаа, харин ч ажил амьдрал хувь хүн бүхий л талаасаа туршлага хуримтлуулсан жинхэнэ эмэгтэй хүн болж байгаа насан дээрээ үхэх гэж байгаа эмгэн шиг юм яриад явж байхын энэ чин одоо, миний явдаг сургалтанд 60 гарсан австрали хүүхэн өөр шигээ мөнгөтэй нөхөртэй сууж дэлхийгээр аялах тухайгаа яриад, өдөр бүрийнхээ амьдралыг сонин хүмүүстэй уулзаж нэг их мөнгө зарахгүйгээр хөгжилтэйгээр өнгөрөөж явахад, найзуушка амьдралын гэрэл бөхөж байгаа тухай бла бла гээд явж байх юм, тэр өнгөрсөн гэнэн тэнэг 20 нас яах вэ, одооны 30,40,50 насны амьдралаа яаж сайхан гэрэл гэгээтэй өнгөрөөхөө бодоо, амьдралаа ямагт гэрэл гэгээтэй сайхан талаас нь төсөөлж яв, муу муухайг нь бодоод байвал амьдрах шиг хэцүү юм хаана байнадаа, одоо наад нус нулимс, муухай бодлуудаа хая зүгээр, амьдралаа сонин сайхан аль болох хөгжилтэй байлга айн,нөхрөөрөө хамаг юмаа бэлдүүлж заалгаж зааварлуулаад өөрийн гэсэн тархигүй болчоогүй биздээ, битгий шантраарай, би чамайг заавал өөрийгөө олно гэдэгт итгэж байна шүү

  11. зина says:

    миний анхны нөхөр намайг хуураад бүр өвчин авчирч байсан, 2хон жилийн дотор ш дээ.би тэсч чадаагүйээ,салсан.хүү маань нчлх байсан тэхэд. тэр үе хэлэхийн аргагүй хүнд байсан, харин одоо би ямар байна гээч, хүү маань 12той, би өөрөө 30 нилээн гарсан, тэхдээ өөрөөсөө хилээн хэд дүү залуутай хамт амьдраад дахин хүү төрүүлсэн, тэр маань залуу гэлтгүй буурьтай, хайр халамжтай, хүүш маань өөрийнхөөрөө л хүмүүжүүлээд би гэдэг хичнээн жаргалтай байна гээч. 4 хүү чинь чамд дараа болохгүйэ, өөрөө өөрийнхөө дуу хоолойг л сонс. амьдрал баялаг шүү дээ. нөхрөө уучилж дахин энэ тухай сөхөж ярихгүй байж чадна гэвэл салсны хэрэггүй, тийм тэвчээр үгүй гэвэл салсан нь дээр байх. залуу байгаа дээрээ 40 нас гэлэг цэл залуу нас байхгүй юу бурхан минь

  12. blabla says:

    өөрийгөө тордоод. хэн ч харсан сайхан хүүхэн яв л даа. бясалгалд яв аль болох өөрийгөө тайван сайхан байлга. нөхөр чинь эргээд л ирнэ. ирэхгүй бол тэрийг хүлээгээд яахав өөрийг /тэрнээс сайн сайханыг нь / олооод ав

  13. Slash says:

    1. Óðò óðò ñýòãýãäýë óíøèõààñ çàëõóó õ¿ð÷ëýý.
    2. Ñåêñ áîääîãã¿é õ¿í áàéòóãàé àäãóóñ ÷ õ¿ðòýë áàéõã¿é.
    3. Àñóóäàëä àëü àëü íü áóðóóòàé áàéäàã.

  14. uran zurag says:

    нэг дурлуулж болсон юм чинь 2дохоо яагаад болохгүй гэж!!!???

  15. Цэцэг says:

    Уугий, уншигч нарын хэлснийг нэг бодоод үзээрэй. Нээрээ нөхрийнхөө заавраар 20 жил амьдарсан хүн одоо яагаад өөрийнхөөрөө амьдарч болохгүй гэж…
    Чамд мөнгө хөрөнгө байхгүй бол юу ч болсон найз нөхөд, эцэг эхээсээ түр дэмжлэг ав. Тэгээд өөрийгөө өөрчил, ажилд ор. Хүмүүсийн дунд орохоор сэтгэл сэргээд амьдралыг өөрөөр хардаг, өөдрөг ч болно.
    Нөхрийнхөө араас гомдоллож, үглэж дуулж огт хэрэггүй шүү. Та ямар ч байсан сэтгэлийн хувьд түүнээс хавьгүй илүү шүү дээ. Саллаа ч гэсэн таныг сайхан амьдрал хүлээж байгаа, амьдрал дөнгөж эхэлж байгаа гэдэгт итгээрэй. Та залуу байна.

  16. ooo says:

    xэн ч xарсан xөөрxөн сайxан xууxэн гэдэг ни xэнтэй ч явалдаж чадаx xууxэн л гэсэн санаа юм шиг байлээ. тэгээд бас явалдаагуй дээ, xарамсаж xалагласан xууxнуудийн л xэлдэг уг юм шиг бгаам. яваагуй гээд xэлэxээр xумуус мууxай болxоор яваагуй гэж л бодно гэж айдаг юм шиг бгаам xөөрxий таxиан тарxитууд.

  17. MONGOL SETGEL says:

    Хүмүүсийн хэлж байгаа санаанууд авууштай зүйл их л байна. Гэхдээ дандаа яагаад эрчүүд гэж ирээд л бичдэг юм бэ бид нар дунд чинь бас хайртай хүмүүсээ хайрлаад, итгэж найдаад, хүлээгээд, амьдралын төлөө тэмцээд явж байдаг хүн зөндөө байдаг юм ш дээ. Би тийм эрчүүдийгээ үргэлж өмөөрч байдаг, энэ сайтад тийм асуудалтай болсон хүмүүс нь л бичиж байгаа шүү дээ тэрийг уншаад л хорвоогийн бүх эрчүүд гэж ярихаа болъё л доо. Би л лав амьдрал маань жаргалтай сайхан байна гэсэн нийтлэл нэг ч уншиж байсангүй тэглээ гээд Монголын бүх хүмүүс жаргалгүй амьдраад байгаа болж байна уу. Энийг л бодох хэрэгтэй юм шигээ. Харин захидлын эзэнд хандаж хэлэхэд хүмүүсийн хэлж байгаа зөв шүү та амьдралаа өөрчлөөд үзэх хэрэгтэй. Их зориг хэрэгтэй байх л даа гэхдээ та заавал хийгээрэй. Салах талаар бодоод дэмий биз дээ 4-хүүхэд байна шүү дээ нөхөр тань ойлгох байхаа. За таньд амжилт хүсье.

  18. khongorkhon says:

    ямар хэцүү юм бэ.гэхдээ НУА-н асуудалд эрчүүд өөрсдөө эхлээд оролцох юм даа.за тэгвэд одоо та өөртэй бүх юм аа зарцуулаад л байж даа өөрийгөө торд хүүхдээ хүргэж өгдөг газар нь хүргэж өгчихөөд тэр завтай цагтаа ямар нэгэн спортоор хичээлэл. тэгээд нөхрийгөө ирэх үед нь хоолыг хйичихсэн бай. харин ахиж хүч хэрэглэхийг тэр хүнд хэзээч зөвшөөрч болохгүй бас өөрт чинь муухай ааш гаргахыг ер дээрэлхүүлж болохгүй тэр дор нь хариуг нь өгч бай. эмэгтэй хүмүүс ийм зүйл дээрээл алддаг байх. гэр орноо авч явах эдийн засагаар хангах үүрэгийн ихэнх хувь эрчүүдэд оногддог шүү дээ. тэглээ гээд зодож нүдэх загнах эрх тэдэнд өгөөгүй л байх тэрний төлөө заавал зодуулах албагүй, харин хүүхдүүдээ аваад нээх сүрхий хүн шиг битгий гэрээсээ яваарай яг явах дээрээ тулах юм бол цаад хүн чинь зөвхөн хувцсаа аваад явах ёстой шүү.

  19. unshigch says:

    20 жил нөхрийнхөө заавраар амьдраад сэтгэл гундуу бгаа бол үлдсэн амьдралаа өөрийнхөө хүссэнээр өнгөрөөгөөд үзээч? Харамсах юм бага ш дээ.

  20. emegtei says:

    Би 30 гаран настай 2 хүүхэдтэй эмэгтэй. Би бас л яг чам шиг байдалд орсон. Тэгээд бясалгал хийж байна. Усээ засуулж гоё хувцас өмсөөд өөрийгөө баясгаад л явж байна. Битгий бууж өгөөрэй. Хүүхдүүд чини одоо чамд тээртэй юм шиг боловч одоохон том болоод чамайг өргөөд өндийлгөөд гуйнэ. Тэгэхэд тэр хунд бол зугээр л хэсэгхэн зуурын жаргал хөөсөн хүүхэн л үлдэнэ. Би ч бас галзуурах гээд л яваад л байна. Гэхдээ ямар ч хун гишгэсэн мөрөө эргэж хардаг юм. Хэзээ нэгэн цагт ингэж зовоосон хумуус чамд ямар байснийг мэдэрч мэдрэх үе заавал ирнэ. Хөөрхөн алаг урсээ хараад өөрийгөө саатуулаад л сурчих. Амжилт хусэе

  21. uugii says:

    сайн уу бүсгүй минь. чиний бичсэнийг унштал яг л миний амьдрал. би бас яг үүнийг жилийн өмнө үзсэн. гэхдээ би сэтгэлээр унаж өөрийгөө гаргуунд хаяагүй. харин ч эсрэгээр би ажилд орж, найз нөхөд, хамт олонтой болоод сайхан амьдарч байна. Мөн гаднах байдлаа ч би 100% өөрчилсөн.хамгийн түрүүнд эмэгтэй хүн өөрийгөө хүндлэх ёстой. Өөрийгөө хүндлэхгүй бол хэн ч чамайг хүндлэхгүй гэдгийн хэзээ ч битгий март. Одоо чи нөхрөө битгий тоо. Тэгээд хаячих. Хэрүүл маргаан битгий хий. Өнгөрснийг нь битгий дахин дахин давтаж ярь. Тэгж байнга сануулаад байвал эр хүн улам цаашилдаг юм. Өөрөөсөө ч битгий бурууг хай. Угаасаа ийм асуудалд 2лаа л буруутай байдаг юм. Би ч бас 20 жил хамтдаа амьдарсан. Энэ жилүүдэд бас зодуулж, доромжлуулж л байлаа. Намайг ажил хийлгэдэггүй байсан л даа. Би ч тэр үед түүндээ хангалуун байжээ. Одоо эргээд бодоход ямар тэнэг юм бэ гэж өөрийгөө буруутгаж байна. Түүнээсээ ч ичиж байна. Ямар хэн нэгний өмнөөс амьдарч байгаа биш дээ бид нар. Харин би одоо салсан л даа. Энэ алхамыг хийхэд надад асар их сэтгэлийн тэнхээ хэрэгтэй болсон. Гэхдээ л би энэ шийдвэрийг гаргаж чадсан. Нөхрөө уучилж чадаагүй. Гэхдээ би энэ шийдвэрийг чамайг гарга гэж байгаа юм биш шүү. Бүсгүй минь зүгээр л өөрийгөө хайрла. Би одоо ч тэр хүнийг өгүүлсээр л байдаг. Гэхдээ энэ бол миний л шийдвэр.
    Энэ дээр бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд. Заавал элит энэ тэр гэсэн хүүхнүүд гэртээ суудаггүй юм. Нөхөр нь дарамталдаг, чамайг хүн биш гэж боддог бол хүүхнүүд гэртээ бас суудаг. юм. Бас хүүхдээ өөрийн гараар өсгөнө, цэцэрлэгт өгөөд өвдчихнө гэж бодоод өөрийгөө гаргуунд гаргадаг юм. Нөхөртөө дэндүү хайртай болохоор, тэрийгээ халамжлах гэж гэртээ суудаг юм. Хүний амьдралыг мэдэхгүй байж битгий муухай юм бичиж бай. Энэ хүний сэтгэл санаа одоо их аймшигтай харанхуй байгаа ш дээ. Ийм заримдаа үхээд өгчихмөөр ч хүртэл санагддаг юм. Хэдэн хүүхэд маань энэ хорвоод амьдрах хүч тэнхээ, урам зориг хайрладаг юм даа.
    За бүсгүй минь чамд амжилт хүсье. Амьдрал сайхан шүү найз минь. Сэтгэл битгий унаарай. Бид ганцхан л амьдарна шүү.

  22. Bayar says:

    Инээдтэй юм миний бичсэн сэтгэгдэл таалагдаагүй юу? 20 жил ингэж бодож зовож амьдарч байсан юм бол одоо юугын бодож харамсах юм дээ

  23. Tj.mgl6 says:

    Энэ хумуус бух зуйл өөрсдийнх н гарт бдаг гэдгийг яагаад мэддэггүй бнаа.

  24. LadyBird says:

    Довдон агаа голыг нь олоод хэлсэн бна шүү

  25. LadyBird says:

    БИ ч одоо зөвлөх гэж юугаа зөвлөхөвдээ өөрийн тань сайхныг харсан үзсэн биш өөртэй чинь хамт 20хэдэн жил амьдарсан биш асуудал хэнээс болон юунаас үүссэнийг мэдэхгүй болохоор зөвөлгөө биш саналаа л бичийдөө, одоо тэгээд залуу нас тэр хөөрхөн сайхан өнгөрсөн хорвоо ямар нялх нойтон хүүхэдтэй биш өндөр өсгийтөө өмсөөд найз нөхөдтэйгөө гадуур гараад өөр хүнтэй харилцаа тогтоосон ч яадгийн тэр нөхрийг босож чадахгүй болтол нь зодуулсанч яадгийн секс хийж бхдаа буруу хөдлөөд боссон эрхтэнийг нь хугалсан ч яадгийн хүн хөлслөөд хөнгөлүүлсэн ч яадгийн дотроо юу хүсэж байна түүнийгээ хий. яавал гомдол чинь гарахуу түүнийгээ л хий,……гэхдээ бас нууц амраг салалт гэдэг чинь ганц талын буруу биш 2 талын буруу бас байдгийм шүү хүн өөрөөсөө Өө хайдаггүймөө нөгөөдөх рүүгээ л чихдэг юм тайван газар сууж бгаад сайн бодооройдоо !

    Vogue-н ерөнхийдөө сайхан хэлсэн л бна гэхдээ бас хэт бардамнаж болохгүй нөхөр та 2ын чинь амьдрал 20 жилийн дараа ямар ч болох юм билээ хэнч бас тааж мэдэхгүй хорвоо дөө

    Заяа бүү бухимдөө хүмүүсийн сэтгэгдэл таалагдахгүй бгаа бол Vote – гээд дарчиж болдийм бна лээшд. Хүн хүн үзэл бодлоо л бичсэн бна.Тэрэнд чинь уурлаад л хэрэлдээл завтай хүнээ айн хэхэ УУр биеийг Уул морийг зовооноо гэж хө….

  26. Bayar says:

    Тиймээ амьдрал сонихролгүй болоод ирхээр, али эсвэл ямар нэг юм болхоор эрчүүдийг үзэн яаддаг.Та нарын ингэж бичэж байхын уншхаар үнхээр залхаж байна. Хүнтэй суугаагүй эр хүнийг бас үзэн яадах уу? Хорвоо уужим шдээ Насаараа хайртай гээд амьдарчаад одоо ингэж гомдлож суух гэж хайрийн залуу нас энэ тэр гээд

  27. bg says:

    Хичнээн наалинхай хаалинхай цэвэрч ажилсаг нямбай гялалзуур нөхөртөө анхаардал тавидаг ухаалаг байлаа гээд эрчүүд араар таидаг л байхгүй юу. Их үү байга уу гэдэг л байна уу гэхээс огт өөр хүүхэнтэй явж үзээгүй нөхөр гэж байхгүй. эрчүүд гэдэг жорыг нь тааруулахгүй л бол давардаг хүмүүс. нөхрийнхөө жорыг нь тааруул аа найзаа.Эр хүн өрхийн тэргүүн ч гэсэн тэгж дураараа бүгдийг зохицуулж болохгүй чамаас бас айдаг эмээдэг чамайг хүндэлдэг байх ёстой.Үргэлж ноомой хүлцэнгүй дорой байж болохгүй. Би ч бас хүн уурладаг гомдоллодог дургүйцдэг. Бас чамайг тоохооргүй байж чадахаар хүн гэдэгээ харуулаад өг. Жаахан хашраа.Эрчүүд бол байнга өсвөр насны хүүхэд л гэсэн үг түүнийг яаж залж авч явах нь чамаас л шалтгаална.

  28. Moron says:

    даваа- чи яг голийг ни олоод тсохдог гар шуу ! ха ха нээрээ бодсон чин бид бугдл лаг улсууд байшд ха ха . Ухсэн хошногний элит байдийн бугд гадаадад гарсан гуйлагчингууд шд ккк

  29. dovdon says:

    ээээ хөөрхий эмэгтэйчүүд минь, яасан ч азгүй юм бээ дээ, энэ секс.мн дээр захиа бичиж байгаа бүх эмэгтрэйчүүд бүгд нэгэн дуугаар би бол сайхан, хөөрхөн хүүхэн гэж хэлцгээх юм.

    Үнэхээр л та нар тийм сайхан хүүхнүүд байсан бол амьдрал чинь илүү хөнгөн байх сан. Тэгээд ч хөөрхөн байх гэдэг гэр бүл сайн сайхан байх үндэс ерөөсөө биш шүү дээ, ингэж бодож байгаа хүмүүс угаасаа яаж эр нөхөрөө дэргэдээ тогтоох вэ дээ.

    Ажаад байхад манай хүүхнүүдэд эмэгтэй хүний уран нарийн арга ухаан, ялдам зан, цэвэр цэмцгэр байдал, эр нөхөрөө хүндлэх хүндлэл, бас романтик сэтгэлгээ ер нь элдэв юм л дутагддаг юм шиг байгаа юм. Гэхдээ өсөж төрсөн орчин, хүмүүжилд нь тийм ойлголт байгаагүй бол хэцүү л дээ, жинхэнэ би сайхан хүүхэн байхад намайг хаяад явчлаа л гээд нэг харвингаа унжуулсан бүдүүн будагтай хэрүүлч Монгол хүүхэн бодоод л сууж байна шүү дээ. Эрчүүд ч гэж авах юм алгаа, хариуцлага гэж юм ор тас мэдэхгүй.

    Эгч минь танд хэлэхэд таны хувьд одоо 4-н дөрвөн сайхан хүүхэд байна. Үр хүүхэд чинь таныг хөөрхөн муухай ямар ч байсан хайрласаар л байх болно. Өөрийгөө жоохон өөрчлөх гэж оролдож үз, нөхөр чинь эргээд ирэх боломж их байгаа байх. Гол нь нөхөрөө харамстал нь тийм сайн сайхан амьдралаар амьдар. Бүх юм таны өөрийн чинь гарт байгаа шүү.

  30. temee says:

    тх эрн арар тавих н зув зув

  31. mina says:

    мэдээж харилтсан буруу бгаа л да амидрал бсон хойно.тэглээ гээд нохор эхнэрээ хуурч эхнэр тэрийгни хулээн зовшоороод сууж бх гэжүү.оорийн тани нохор хуураад ирвэл нылуурад эрхлээд бж чадахуу за яхав амидралаа бодоод нэг 2 удагин тохиолдлийг онгороодийн бж дараа энэ хэлж бгаа шигээ бж чадахуу бурууг хэнээс хайхуу

  32. hi says:

    сайн уу эрхэмсэг ээ дургуйтсэхгүй бол хааяа мэссэнжэрдэж байвал болхуу.huygaa1984@yahoo.com . санал бодлоо солилтсож бау гэж бодсон юм аа

  33. erhemseg says:

    – Za hen negnii yzel bodliig hyleen zoshoorohgyi,sanal niilehgyi bgaa yedee manaihan duugai l bj bval yaasiin be? Huts uli geel ehleh yum.Huvi hynii yzel bodol zaaval sanal busdad taalagdah albagyi… bid bygd neg zagvaraar setgevel horvoo odoo yu bolohiin be? Bi lav Vogue-tai yostoi neg saihan sanal niilj bn. Buruu zovhon araar tavisan nohort bdaggyi l bh daa.

    – Negnee doromjilj bgaa hymyysiig harahaar onoo saihan tosoolol navs unah shig boloh yum.

  34. nemehee says:

    муусайн эрчүүд бүгд ийм. ямар ч сайхан хүүхэнтэй суулаа гэсэн өөр хүүхэнтэй янханддаг л байхгүй юу даа. юу ч байгаад яаж ч хайрлаад нэмэргүй хүмүүс бол эрчүүд юм.

    сайхан сайхан хүүхнүүд нөхөргүй л байгаа биз дээ ихэнхдээ. тамлалтыг нъ тэсвэрлэггүй л байхгүй юу даа.

    танай нөхрийг үзэн ядаж бна!

  35. заяа says:

    энэ одоо Вогуэ гэнүү юу гээд хуцаад байгаа юм бэ. эрэгтэй хүмүүс эрхлэх дуртай ч гэнүү, наалинхай халамжтай хүнд дуртай ч гэнүү. чи тэгээд 4 хүүхэд угсруулж гаргаж өсгөчихөөд нөхрийгөө эрхлүүлээд үздээ. чамд чадал тэнхээ сонирхол байх болуу. чи тэгээд нөхрөө эрхлүүлээд хүндлээд, төгс төгөлдөр эхнэр байгаад үздээ. араар чинь тавихнуу яахнуу харжил байгаарай. хо хо хо. чи бодвол нээх царай муутай юм байгаадаа хөөрхий. царай муутай хүмүүс царай шигээ ааштай байдаг юмдаа. хичнээн халамжтай наалинхай сайхан ааштай царай муутай эхнэр байлаа ч нөхөр гэдэг хүн нь царайлаг муухай ааштай хүүхэн сонирхожил таараашдээ. эрэгтэй хүмүүс дутуугаа гүйцээх гэж биш сонирхосондоо өөр хүүхнүүддээ явалддаг.

  36. angiraa says:

    vogue dawaa 2 yg unen hellee bi bnga l heldg end zahia iruulsn buh hun er emgui saihan zaluu saihan busgui namag hen ch harsan saihan busgui ali eswel minii nohr hen ch harsn saihn zaluu bas bloogui tom gazar ajil hiidg gdg eoe.vouge bol unemshj bi bol uundni unemshgui humuus oorsdiigoo bgagasaa hd hd dahin nuglaad tosoolchohdg l bhguiyu boditr setgeh hergt hii ym tosoolj tuundee itgj ywsnaas amidralt ym bdj ooriigoo zash hergt

  37. VOGUE says:

    бас neg yum nemj helmeer sanagdlaa,bi tavihgui bna yah ve,esuul bi ovchin avchla eniig ah ve geh metiin yum asuuhin toloo oorigoo ehleed tzarailag tom alban hashdag medleg bolovsroltoi gej ireed l ehelehiin,yu hiinuu yamr bnuu ene site-iig unshij bgaa humuust uneheer padliiiiii ch bhgui

    ihenh emgteichud nohroo hundeldgui ana mana uzdeg ,eldeveer haraadag,uilj orildog buh amidralaa zoriulsan gej yalarhdag huuhdig ni toruulle gej or nehdeg
    gadnaas orood irehed ni hyalalzaj zehelzej heruul odoj eheldeg
    ergtei hvn tevcheer aldaad neg tzohihoor gar hurlee gedeg,/agsam tavij zoddog nuhdudig helsengui/
    ene hvn chin bas hairlulah erhleh durtai hedii ergtei hvmvvs ch gelee ted nar chin ehnertee erhleh durtai,hundluuleh erhtei,gal golomtoo tolgoilj yavaagin huvid
    oor hvvhentei uulzchaad orood ireheer nogoo l neg heruul ehneriin uzen yadalt,buur zailad ogmoor sangdana
    orood irehed ni emgtei hvnii naalinhai znagaar erhelj gomdollovol ur huuhdig min toruulsen hania huursandaa haramsaad dahij tehgui baih bolno
    minii nuhur boloh zalu nadaas erdoo 4oor ah gehdee bi chi gej duudaj zurheldeggui bas ta ch gedgui hehe neg l er surend ni avtaad baidgiin,erhelj naaldaj bhad biye biye yamr ih hundelgee mederdeg,ger bvld nandin chanar gej baidag bhaa harin ternigee l heruul uruular ugui hichihdeg baih,negent nandignad bh yumgui bolson bol gaduur oor huuhneer zugatzah ni tiimch tovogtei asuudal bish bhaa,tand amjilt husie,amidralaa erguulj az jargalaar byalhagarai

  38. даваа says:

    19 настайдаа суугаад 20 гаран жил амьдрахаар та чинь 30 гаранхан настай биш 40 гараад жирийж байгаан бишүү? нөгөө эмэгтэй хүний унтсан хүнийх нь тоог 2-р үржүүл гэдэг шиг энэ би гайгүй царайтай, том газар дажгүй ажил хийдэг гээд байгаа хүмүүсийг 2 дахин доош нь буулгаад бодох хэрэгтэй юм байна даа. эсвэл энэ сайтад дандаа элитүүд орж ирдэг юмуу? кккккккккккккккккккккккккккккккккк

  39. VOGUE says:

    neg yum ajiglagdah yumaa,niitlel bichi bgaa humuus ooriigoo bainga huurhun tzarailag hench harsan saihan huuhen zaluu getsgeeh yum
    hairlana hairluulna gedeg zovhon gadaad uzemjnees shaltgaaldag yumuu,yamrch hvn hairluulah erhtei,uneheer hairtai bol gadaad uzemj herhen oorchlogdsonoos negniigee geh setgel buurahgui shuu dee.ali ali ni tzag hugatzaanii ergelteer hugshirch goo saihnaa aldana
    joohon nas ni yavj biyeiin helber galbiraa aldaad nuur ni urchleeted ireheer golj araar tavij bgaa yum chin ovchin tusaad hevtert orchuul hayad zugataahin baina l daa,ene chin hani yumuu,
    tiim yum bol yah gej neg hvntei suuj nasaaraa amidarna gej burdiin?
    ta ooriigoo saihan huuhen gej bna,bi uguisgehgui bna tand hudlaa heleh shaardalg bhgui biz,tehdee nuhur chin araar tavisan bna,zaaval saihan huuhniig araar tavidgui tzarai muutai ehneriig araar tavidag gej hen helsiin? nuhur chin ter huuhneesee haluun dulaan uur amisgal hair halamj ooroos chin avdaggui oor yu baidgiin oort chin baidgui busad tiim chanariig ter huuhneese avdag yum biluu
    ooriigoo saihan gej bardahiin orond bi yamr bgaa ve gedgee harj ajigla,yamr aldaa gargadag gedgee bichij teriige unshij zas
    nuhur chin end zahidal ilgeesen bol tanii talaar bas neg yum helj l bgadaa
    hvn teged haluun dulaan ger luu l yaardag
    ter hvn teneg baij bolnoo huuhemseg baij bolno archaagui baij bol,tanii nohroo haraadag shig aymrch zan avirtai hvn bailaa gesen yaldam aash,haluun dulaan ger ur huuhdiin ineed huur tzalgisan gerluugee tatagddgui hvn gej bhgui,aldaa hiisench uhaardgui hvn baihgui baih
    oortoo dugnelt hiidee egch min
    tanii goo saihan dotooddoo baih eostoi

  40. ha ha ha says:

    өөрийгөө өөрчил.

  41. aagii says:

    тэр эхнэрийн урхи нтр бол зайлаа энэ чини амидрал болхоос тэр савангийн дуури чини биш ш дээ т1 гар вэ ккк харин танд гэхэд хуухэд гэдэг л хэтсүү юм даа тийм болхоор та тэвчэрт хулээж бгад гуйгад ирхэд ни ухант загнаж уучлах хэрэгт бх аа ер ни ягад болохг гэж МАРТА-ийн хэлсэн шиг жохон доргиход гэмгүй бх аа

  42. Marta says:

    Muuhai yum boljee egch mini! Gehdee 4in 4n huuhedtei yum chin tanai hun zaya ni bur yavahgui dee. Tiim nasnii er hun bolgon tiim neg uye bdag gesen. Yalanguya ta 2 ert gerlesen humuus yum shig bna. Tegheer udii hurtel tanai hund ch gesen tsor gants ta l bsan baih l daa. Tegeed yu yugui zaluu nas ni duusah ni gej medenguutee genet tegj yanz bur boldog gesen. Ter huuhen ni ch gesen yu bolloo gej 4 huuhedtei huntei suuh ve dee. Heden jiliin daraa tom bolson huuhduuded ni tolgoigoo avahuulahiig huseegui l bol. Udahgui butsaj irne gedegt ni 100% bitgii hel 1000% itgej bolno. Gagtshuu ter uyed ni uuchlah setgel zuin beltgeltei baih heregtei. Teghiin tuld odoo terniig bhdaa umsguduggui bsan danshinz, yubkee gargaj ums. Usgiitei gutlaa uglaad uruulaa budaad nzudtaiga ulzahaar gar. Ta shan huurhun ohin bsan gej bna. Odoo ch usee zasulad nuuree budad goyovol saihnaara l bgaa. Kiber naiztai ch bol yadin. Durara bich terenteigee. Zaluu nasanda hij amjaguibuhnee hii. Ter yaagad buhniig amjuulad butsaad irehed ni ta bas uuriiguu bolgood bj bolohgui gej.Margash zaaval goyod gardag yum shv, za yu! Nuhur chin zaaval butsaj irne. TAniig uilj unjihgui sergelen yavj bval buur ch hurdan irne. AMLAYA!

  43. niki says:

    сайнуу?захидлийн эзэн танд энэ өдрийн мэнд…хэцүү бгаг чин ойлгож бнаа..гэхдээ та нэг хэсэг нөхрөө зүгээр л орхичих ..та өөрийнхөө хийх дуртай хийхийг хүсдэг бсн юугаа ч хийж болно…магадгуй нөхөр чин буруугаа ойлгоод хүрээд ирэх бх..яагаад гвэл тэр хүүхэн н өөрийн чин хаана ч хүрэхгүй шдээ..гэхдээ би буруу бодож бж ч магадгүй..хүмүүс зөвлөх бхаа..эрэгтэй хүмүүс чин гуйх тусам гэдийдэг хүмүүс..

  44. заяа says:

    эрчүүд яахаараа ийм хогийн байдаг байнаа. мөрөөрөө гэртээ үнэнч байхаар гэрийн авгай нэр зүүчихнэ, тэгээд гадуур гарч чөлөөтэй байна гэхээр банзал янхан болчихно. өөрсдөө энхийн цагаан тагтаануд юмуу хаашайн.

  45. sky says:

    за бусгуй мини чамд зөвлхөд яг л эхнэрийн урхи шиг нөхөрөө чад за юу чамайг согоо бхад чинэ суучхаад эмгэн болсон хойно чинэ ингэх ч гэж дээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.