Та ийм байдалд орж байсан уу?

Сайн байна уу? Та бүхэнд энэ сайтанд ер бусын сонин сонин зүйлтэй л учирдаг байх. Ихэнх нь мэдээж харилцааны чиглэлээр биз дээ. Би яг энэ тал дээр нилээн боломжийн гэж бодож байсийн гэхдээ үгүй юмаа. Сэтгэл оюун санааг дийлдэг үү? Оюун санаа сэтгэлийг дийлдэг үү? Би яг ийм л зөрчилдөөн дунд байна. Би нэг охины араас бараг 2 жил гүйжээ одоо харахад. Үерхсэн гэж би дараа нь хэлэхгүйм байна. Үргэлжийн хэрүүл уруултай. Тэгээд 7 хоног салаад үсрээд 1 сар салаад яг тэр хэмжээнд буцаад нийлнэ. Юунаас болдог вэ? Гэхээр миний хэтэрхий их халамжтай байдал түүнд таалагдаагүй, харин түүний хэтэрхий үл ойшоосон байдал надад таалагдаагүй саяхан би хамгийн эцсийн удаа доромжлуулаад саллаа. Би хариуд нь юу ч хэлсэнгүй, хэлэхийг ч хүссэнгүй.

Тэр надтай байх хугацаандаа өөр эр хүн рүү хоёр удаа явах гэж байсан буцаад ирэхэд нь би юу ч хэлэхээгүй. Үүнээс өөр халамжгүй, үл ойшоосон байдалтайг бодвол, Ер нь тэгээд тэр минь нээх асуудалгүй дээ. Харин тэр үеээс хойш би нэг л биш. Тэгээд уурлахаараа хэдэн хатуу үг хэлчихдэг болсон. Түүнийхээр бол доромжлол. Магадгүй эмэгтэй хүн эмзэг гэдгийг мэдэх боловч намайг ийм үг яагаад уурлахаараа хэлээд байна вэ? Гэж нэг ч бодохгүй өөрийгөө хохирогч мэтээр үзэх юм. Өмнө нь салаад явчмаар байдагч өөр зодож нүддэг амьтантай суучих вий, тэрийг минь муу эрчүүд гомдоочих вий гэж бодоод бас ч би үнэхээр хайртай болохоор өөрөө гомдсон байсан ч гуйгаад л очдог байлаа. Одоо би эргэж харахгүй амьдрий гэсэн ч өдөр бүр өөрийн сэтгэлдээ оюун санаа минь бууж өгөөд байх шиг. Би буруутай байснаа мэднэ. Тэр надад энэ хугацаанд хайртай гэж ганц л хэлсэн байх, би харин өдөр бүр хэлдэг байлаа. Түүнийгээ хөөрхөн, ухаалаг гээд л. Хариуд нь би эртхэн унт гэдэг ганц халамжийн үг сонсуул бөөн баярштээ.

Миний ширүүн үгс түүнийг гомдоосон, уучлал гуйгаад ч хичээж ирээд ч нэмэргүй нэг л хөндий байсан даа. Тэгэд би тэсвэр алдаад дахиад нэг уурласан тэгээд доромжлуулаад салсан. Одоо даанч өдөр ирэх тусам би дахиад гуйгаад очих гэж байгаа юм шиг л сэтгэлгээ бэлтгэгдээд байна. Би яах вэ? Бүр маш хөндий үзэн ядсан ийм байдалтай хайрт чинь байж байгаад эвлэрч байсан хүн байна уу? Юу бичээд байгаагаа ч ойлгохгүй байна. Гэхдээ жаахан ойлговол ийм байдалд байсан хүн туршлагаасаа хэлж өгвөл би үнэхээр танд баярлах байна. Асуух зүйл байвал, би коммент дээр нь дахиад бичнээ…

секс.мн дээр ирсэн захидал

32 Comments

  1. hi says:

    чиний захиаг уншсан миний амьдрал санаанд ороод юм бичмээр санагдлаа. Би бас 1 дүгээр курсад байхад манай 10 жилийн банди надад их сайн маш их намайг гэж гүйдэг байсан. Бид 2 найзуудынхаа шахалтаар үерхсэн нэр зүүж бараг нэг жил явсан да. Би тэр залууг маш их гомдоож байсан. яг л найз охин чинь чамтай яаж харьцдаг гэж бичсэн шиг. магадгүй тэрнээс чинь ч муухайгаар харьцаг байсан байх. Тэр маань надад үнэхээр хайртай байсан даанч би ойлгодоггүй ойлголоо ч тэр хүнийг хүлээж авахад сэтгэл дутаад үнэхээр түүнийг сайн хүн, надад ямар их хайртай гэдгийг мэдсэн ч би өөрөө сайн биш, хайргүй болохоор хүлээж авч чадаагүй. Би юу ч хийсэн энэ намайг яаж ч чадахгүй, миний буруу байсан ч наддээр гуйгаад ирнэ гээд үл тоомсорлодог байсан. Бүр 3 сарын 18нд тэр хүнтэй уулзалгүй, холбоо барихгүй, ангийнхантай баяр тэмдэглээд орой нь ангийнхаа нэг залуугаар гэртээ хүргүүлээд ирэхэд тэр минь намайг бүтэн шөнөжин гэрийн гадаа хүлээсэн байсан. Тэгээд байхад л намайг хайрласаар л…. Гэхдээ тэгээд бид 2 салсаан. тэгсэн нь хэн хэнд маань дээр байсан байх. Чиний хувьд найз охин чинь чамд сайн биш байхаа. Тийм хүн л тэгж харьцдаг юм. Чамд сайн болох ч гүй байх. Тийм болохоор хэн хэнийгээ зовоохгүй эртхэн өөр өөрсдийнхөө замыг бодсон нь дээр байх. Би одоо бодоход тэр хүнээс уучлалт гуймаар санагддаг юм. Одоо ахиж бид 2 таарвал, ярилцах боломж гарвал би заавал уучлалт гуйнаа… Сэтгэлд минь нууцхан хадаглагдаж явдаг сайхан үеээ санамсаргүйхэн биччихлээ хэхэ. Чамд амжилт хүсье.

  2. nadaas says:

    би яг чам шиг байдалд орж байлаа тэр миний анхны хайр бсан юм.
    би дэндүү хайртай бсан болохоор ургэлж л халамжилдаг бсан хэтэрхий халамжилж гуйхээр улам л холдоод бдаг юм шиг бна лээ. би тгд гэнэт гадаадад сурахаар болсон юм яг явахын өмнөх өдөр хайртай хулээнээ гэж хэлчээд намайг энд ирснээс жил болоогуй бхад л өөж хунтэй суугаад алга болсон доо

  3. iim ym bdagiin hehe says:

    hi bi bas naiz zaluutaigaa 2jil bolj bgaa umnun bi ch bas chinii naiz ohin shig l bsan tgeel ugaasaa nadaa hairtai ym chin gesen tiimerhuu l setgelgeetei ydargaatai sangdaal salii geel salaal salchihaar bas neg l so tgeel butsal nileel tgj ywjiiltal neg l medhed 2jil bolson baisan harin odo bol bi oorooso iluu hairtai bas mash iheer halamjildag hehe tgeel neg l medhed denduu ih hartaigaa mederdeg l ym bnalee udahgui chinii naiz ohin bas uhaarah l bolno boluul chi ooriigoo denduu ih hairtaigaa oilguulaad tgeed odoo boliidoo gj joohon ailgaad uz !!!! tgehed ter chin uhaarhal bolno ..hamgiin gol ni terigee oorchilhod chmaas buh zuil hamaarna bitgii shantraarai hairiinhaa tuluu temtseerei amjilt hehehe

  4. chi medej bgaa says:

    энэ бүх явдал та хоёроос хоюулангаас чин л болсон гэхдээ чамдээр эргээд очихиг их хүсч байгаа гэдэгт итгэлтэй байна.

  5. nono says:

    бараг хэрэггүүдээ тийм хүнтээ бгд чи оороол зовно тийм болхоор эртхэн мартхийг хичэгэд амидралааа бод

  6. nn says:

    chi ih uhaantai sain zaluu bna.Hairandaa unench tuushtai uneheer sain zaluu gej oilgoloo.Harin ter ohin chine ontsgui ym bishuu.Mongoliin zaluuchuud bugd iim baigaasai.Ter ohin chamd hairgui ,chamd setelgui ,uur hun uur songolt haigaad baigaa ym bishuu tiim hun chamd hani bolno gejuu sain bodooroi.Chi zub bodoltoi sain zaluu bna aa.Zub sain hunee songobol saihan amidrah baihaa.Chinii amidrald sain saihniig husii.Sain hunteigee uchiraad saihan amidraarai

  7. Mirana says:

    би яг л ийм байдалд оруулж байсан юмаа хунийг гэхдээ одоо би оортоо хайртай байсан тэр хунээ алдсандаа харамсаад сууж байна.тэрний хайр чинийх шиг монх биш байна лээ.би хулээсээр л бгаа.тэр бусгуй ирнээ чам дээр.

  8. яг л чам шиг says:

    мартсан нь л дээр байдаг юм байна лээ! Би өөрөө яг ийм байдалд орсон. Би бараг мартах гэж нилээн удсан , эхлээд түүнийг бодогдуулдаг зарим нэг зүйлийг авч хаях нь зүйтэй. Заза ЗҮГЭЭР Л МАРТ …

  9. Бат says:

    хүүхнүүд араас нь гүйгээд байхаар давардаг. хая. өөрөө аяндаа гүйгээд ирнэ. тэгэхээр нь зайл гэж хэл. тэгээд болоо. өөр залуу руу явсан, зүрх сэтгэлээ 2 хуваасан хүүхнээр юугаа хийх вэ. надад ийм явдал тохиолдоод өнгөрсөн. Уки, Баагий нар яг бичсэн байна. Хорвоо дэлхий уужим байна Хийх ажил, хүүхэн 2 их байнаа, найзаа.

  10. urnaa says:

    иймэрхүү хумуус ихэнхдээ өөртөө итгэлгүй сул дорой нэгэн байдгийш дээ. арчаагуй царай гаргаад л гуйгаад гүйгээд байхаар эр хүн хиймор сулд н үхцэн юм шиг хараудаад улам л ийи энийг нэг өшиглөөд хаяхийнсан гэмээр харагдаад дургуй хүрээд байдгийн
    аа харин эр хүн нэг л бардам өөртөө итгэлтээ хэлэх юмаа хэлчдэг нууцлаг бх бас эмэгтэй хунд намайг бас өөр хун хардаг юм шүү гэдгийг мэдрүүлж бх хэрэгтэй юм шиг… хатуухан хэлэхэд та нар шиг ийм сул дорой эм хүний хэлснээр нэ бөмбөрдөг хүмүүс дандаа хаягдах заяаатай бдгийшдээ.
    эр хүн шиг бай гэж.

  11. Zuvulguu!!! says:

    за тэхээр ийм байна найзаа. чи тэрний араас ингэж гуйгээд тэр чамд хайргуй бол та 2 хамт амидарсан ч аз жаргалгуй бх болно. нэгэнт тэр чамайг тоохгуй л бол тоохгуй. мартах хэрэгтэй. тэрнээс сайхан н чамд дурлах болноо. харин тэр нэг одор харамсана гэдэгт итгэлтэй бна. ямар халхийн охидууд хаданд авирч, монголийн охидууд модонд авирсан бишдээ. хун оортоо хайртай хунтэйгээ амидарвал жаргадаг гэдэг уг байдгийг санаарай.
    унэндээ би яг ийм байдалд орж байсаан. надад итгээрэй зунгуур н орхисон н дээр байдаг юм.

  12. nymka says:

    сайнуу энэ одрийн мэнд найз минь. би бас чи адилхан зовлонтой хүн байна би энэ хорвоод надаас оор ийм асуудалтай хүн байна гэж бодсонгүй би яаг л чамтай адилхан ханддаг нз охиндо тэр надаа бас л тэр охинтой адил зан гарагдаг намайг доромжилж зоддог би бас л2жил болжин салах гэж их хичээсэн ч бас л чадахгүй сар эсвэл7хоног л болдог би бас яаха мэдхээ байчаад л байн тэгэж байгад учир ни олдох байлгүй дэ гээд л зүгээр орихсон цаг хугцаа шийдэд огох байхаа гэж найдаад л орихсон чамд зоволход:тайван байж сурасай гэж зовлий би ооро адилхан асуудалтай байж зовлоод байх юм одохгүй юмаа уучларай найз минь чамд амжилт хүсий тайван байх хэрэгтэй.

  13. agii says:

    сайхан ч сайн ч залуу юмаа чамд амжилт хүсье

  14. Нийтлэлийн эзэн says:

    Та бүхэнд баярлалаа. Миний сэтгэл санаа ихээхэн хямралтай байхад би энэ нийтлэлийг бичсэн. Хүмүүсийн хэлж байгаа зүйлүүд зөв зүйтэй юм. Тэр эгчийн хэлдэг шиг дараа нь аз жаргалтай амьдарч болох, бас нэг залуугийн хэлдгээр дараа нь дахин яваад үнэхээр бүтэхгүй байх байж болох юм. Аль нь ч байсан би түүндээ хайртай. Хайранд залуусаа бардам зан, тэр нь гуйх энэ нь гуйх нь нэг ч чухал биш байхаа. Хайрт чинь өнөөдөр алдаж болно. Эргээд ирэхэд нь уучилж чадах ёстой байх нь чухал чанар болов уу? Би алдсан байхаа. Тэрэнд минь өөр хүн байхгүй, гагцхүү түүний сэтгэлд гомдол үлдээчээд түүнийгээ мэдэхгүй яваад байсан нь л миний тэнэгийнх. Эмэгтэй хүн үнэхээр эмзэг байдаг юм байна аа. Би дахиж түүн дээр очихгүй, гэхдээ тэгж зансандаа, харамсаасай энэ тэр гэж бодсонгүй ээ. Одоо дахиад очвол би амиа бодсон хэрэг байх. Үнэхээр тэр хүсч байвал би үгүй гэхгүй ээ. Иртэл нь хүлээнэ. Өөр хайр, дараагийн амьдрал гэж бодоод яахав дээ. Хувь тавиланг хичээж байгаа хүн л өөрчилж чаддаг байх. Би түүндээ үргэлж хайртай байх болноо. Харин эргэж иртэл нь би төгс төгөлдөр залуу болоод байж байя! Харин та бүхэнд чин сэтгэлээсээ зөвлөсөнд үнэхээр их баярлалаа.
    Хайрт минь чи үүнийг хэзээ ч уншихгүй байх. Гэхдээ энэ орчлонд би ганцхан, чи минь ч ганцхан. Би чамдаа чин сэтгэлээсээ хайртай. Үргэлж чиний төлөө гэж найз нь бодож явсийм шүү. Миний хувьд ертөнцийн хамгийн ухаалаг, нандин, гэгээлэг хөөрхөн бүсгүй бол чи минь шүү. Би чамайгаа алдсан ч, оносон ч ямар ч байсан үргэлж байгаагаар чинь хайрлах болно. Тэр чинь л надад төгс төгөлдөр харагддаг юм шүү дээ. За тэгээд уулзатлаа бүр баяртай. Хэдэн жил ч болсон хичнээн сар ч байсан би чамтайгаа урд урдаасаа хараад ярилцаж суух тэр өдрийг хүртэл би чамайгаа хүлээнээ. Гомдол чинь тайлагдтал. Баяртай хайрт минь

  15. baldag says:

    мартаа хайр ч гэсэн мартагдаг юмаа юун сүртэй юм бэ

  16. Munkhjin says:

    Анд мин хэрбээ чи өөрөө одоо гуйгаад очвол чи тууний хубид хэн ч биш болно шуу! чиний унэ цэнэ гж бхгу болно шу дэ!

  17. tok says:

    найз мини надад бас ийм зуйл тохиолдсон найзаа эрэгтэй хун дагуулдаг болохоос дагадаггуй юмк шуу магадгуй энэ бухэн чамайг илуу гоы бусгуйтэй ычруулж болно шуу дэээ харин тэр бусгуй хэзээ нэгэн тсагт чамайг сананаа

  18. hun says:

    би нз охинтой чин тостэйма гэхдэ би эр 1 хуухэнийг сонирхоод л сайн болоод л тгэд уэрхээд л сар болнуу гу юу 1 л биш болоод салмаар санагдаад бх ым би ээмр амрхн уйддаг юм болуу сонин бн одоо хуухэнд дуралхаас ч айж бн хэзээ сонирхол буурах болоо гэд

  19. hmmm says:

    chamd ikh no bna shuu, naiz huuhnee halamjilj bna geed buur zalhaasan yum bish uu, tegeed chinii bodoj bgaa shig ul tooson zan gargadag baikh, nokhor ch bna uu naiz zaluu ch bna uu bainga l olon teneg yum yariad hajuud ugleed baikhaar zugtmaar sanagdana sh d, chamd durgui baisan bol yu gej l 2 jil teseh ve dee, zugeer l hun shig bai…….. tegeed sonsohiig husehgui ongorson balarsan yum yariad bai, hunii amidral yum chin yu es tokhioldoh ve dee, burhan bagsh ch gesen zaluudaa asuudaltai nohor bsan gee biz dee…. kkkk

  20. HN says:

    хэхэ чи заавал над руу бичээрэй. hn_hat@yahoo.com

  21. Hongoroo says:

    Эмэгтэй хүн явж явж хайртай халамжтайг нь сонгоно. Чи гол нь бага зэрэг холдоод ажигла, аяндаа үгүйлнэ дээ. Бас насаараа хүн гуйж амьдрах гээгүй бол дандаа гуйх хэрэггүй. Цаана чинь хайрлаад халамжлаад өгвөл чамайг хаан шиг өргөмжлөөд явах охидууд зөндөө байгаа. Эр хүн байна, хийморьтой өөдрөг бай л даа.

  22. VOGUE says:

    hahha boy huurhun yumaa mangasdaad unagaachih genuu yooy unshij baahan ineev hahahhaa

  23. би says:

    Ингэж нэг хайрлаж үзэх юмсан. Би эрэгтэй хүн мөртөө яг чиний эсрэг байна даа хө. Халамжтай эхнэртэй аз жаргалтай амьдарч байгаач нууцхан сэтгэлдээ хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж дурлаж үзэх юмсан гэж хүсэх юм. Жаргал даахгүйн зовлон юм болов уу

  24. boy says:

    шал тэнэг юм Харалган хог вэ? чи чинь хаанаасаа тийм хачин амьтан олоод үерхчидэг байнаа бас хайртай болчихсон Гайшдээ Эр хүн шиг байлдаа Хөгшөөн Хайртай дуртай гэд байвал цаад балай авгай нар чинь бүррр өөрийгөө олдохгүй юм шиг санаад тэнгэрт дүүлж яваан байна лдаа үгүй л байхгүй юудаа! Мартаачээ зүгээр хөлөөрөө жийчих тэгвэл ӨӨ нөгөөдөх чинь хаанаас ч юм гарж ирээд гай болох байлгүй тэр үед нь Мангасдаад унагаачих Эр зориг чамд байна уу?? Олдошгүй эрдэнэ бишдээ тийм Айлын эрх охиныг хайрлаж хайран цаг заваа гарздаж байдаг чи л харалган тэнэг гар байна даа гэж ийм юм уншихаар сэтгэл огшоод нэг л зэвүү хүрээд байдаг болж ЭМЭГТЭЙ УЛСУУДАД FUCK

  25. baagii says:

    эцэст нь тэр чам руу сарвайна л даа.

    гэхдээ тэр бүсгүй хайр, халамжийг чинь, цаашлаад чамайг хүлээж авахаас татгалзаад байгаам бол ондоо бүсгүйд зориул л даа.

  26. Slash says:

    ׺òãºð á¿¿ ìýä. ßìàð òàõèë íü áóðóó áîë÷èõñîí þì áîë äîî

  27. baagii says:

    би яг чам шиг, миний анхны найз бүсгүй яг чиний найз охин шиг байсан байх.
    хийсэн, сэтгэл гаргасан болгоныг минь үл тоомсорлодог байсан юм шиг санагддаг байлаа. хамт амьдардаг байхдаа түүнийхээ төлөө л юм шиг байдаг байсан. бүх юман дээр шүү.

    дараа нь тус тусдаа хэсэг амьдарч үзлээ. байдал нэхххххххх дээрдээгүй.

    ажил дээр нь тасалгааны цэцэг аваачиж өгөөд хэсэг хугацаанд яг өөр шиг нь харьцаж үзсэн. 3 сарын дараа ажил дээр нь очиход миний өгсөн цэцэг аль хэдийн хатаж, гандаад үхчихсэн байсан. тэгээд л шууд салсан даа.

    түүнтэй хамт байдаг үетэй харьцуулахад миний байдал хамаагүй дээрдсэн. би түүнийг үхтлээ санадаг байсан ч гүрийгээд л, тэсээд л өнгөрсөн дөө.

  28. cahirmaa says:

    чи гол нь ухаарах хугацаа олго, эхлэлээ маш сайн тавьсан байна, хэрэлдээд салсан чинь ч зөв, одоо тэр ондоо хүнтэй болбол харин ч сайн, гол нь чамтай харьцуулалт хийх хүн байлгах хэрэгтэй, чамаас өөр хэн ч тэгж их хайрлаж халамжилж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод ирэхээрээ чамаас бүр салж чадахаа байнаа, чи энд өөрийгөө тодорхойлсон шиг чинь л бол тэр чамдээр заавал ирнэ, одоо харин түүнийг өөрөө иртэл зүгээр л харилцаагаа тасал, доромжилж гомдсон зүйлс дахиж битгий ярь,ийм халамжтай хайртайд чинь тэр охины өмнөөс баярлалаа гэмээр байна, харин чи битгий шантраарай, саад бэрхшээл давж чадсан хайр илүү бат бэх байдаг гэж би боддог

  29. erhemseg says:

    – Iimerhyy zyil bdg l daa. Gehdee tanai hyn chamaig oort n ynen setgeleesee hairtai, ahij iim sain hyntei uchrahgyi bh gedgee oilgoh hyrtelee iim bdal yrgeljildeg yum. Hamgiin gol n ter oilgoh bolov uu? Oilgotol n ta 2-iin hariltsaa tasrahgyi bj chadah uu gedeg l ih sonin bdg yum shig….

    – Ta 2 salsan yed emegtei chin chamaig ygyilj ergej chamaig guina.Getel ter yed chi zalhaad halshirsan bval ergej haralgyi orhiol yavna.Harin boloy bytie geed chi teseed bval boloh l bh daa. Er n hamaljgyi emegtei hyn hestyy l bdg…Suulaa gehed oortoo anhaaral taviulj surgah l heregtei.Deer bichsen emegtei ynen he3lsen bn. Zoolon n hatuugaa iddeg yum.Emegtei hyn oort n yneheer hairtai erees ter byr salahiig hysdeggyi yum shyy!

  30. заяа says:

    би лав нөхөртэйгөө суухаас өмнө яг наад найз бүсгүй шиг чинь байсан. манай нөхөр яг чам шиг надаас салы болий гэж бодож байсан гэсэн. гэтэл яг тэр үед нь би ухаарсан, нөхрийнхөө тэвчээртэй хүлээцтэй надад хязгааргүй хайртайд нь өөрийн мэдэлгүй дассан уярсан байсан. зөөлөн нь хатуугаа гэдэг дээ. одоо бид 3 хүүхэдтэй залуухан гэр бүл болсон доо. гэр бүл болоод 3 хүүхдийн эцэг болсон ч, намайг төрөөд таргалаад царай алдсан ч гэсэн манай нөхөр зангаа хувиргаагүй шүү.

  31. uki says:

    sn uu chamd ene odriin mend hvrgii.Bi emegtei l dee harin bi chinii nz ohiniih shig bdal gargaj bsiim b tiim bolohoor yagaad tiim zan gargadag vee gdiig n heled ogii.
    vnendee nz ohin chin songolt hj chadahgvi b tvvnd chamaas gadna 1 zaluu b nz ohin chin ter zaluud setgeltei bololtoi.harin chamd ter zaluugaas ilvv 1 yum bgam shig b mongo, halamj, shan ireedvi geh met.Gehdee chi nz ohiniihoo setgeliig hodolgoj chaddaggvi uchraas chamd muuhai aash gargadag.Gehdee nz ohin chin chamaig boddoggvi bish boddog ghd ter zaluud ilvv sn.Ene ved yu hh ve gj vv
    yu ch hgeed hereggvi ee zvgeer l orhichih tsag hugatsaa haruulna. Minii huvid sn hvnee songosoon tvvniigee gomdoohgvi gj meriideg mortloo harin oort sn zaluug zvgeer shan haritsaad guij bsan ch harahaas durgvi hvrch ooroo tgj aashilj bolku gj medej bgaa hernee l ooriin medelgvi uurlaad l yavchdag bsiim daa

  32. Turshlagatai hun says:

    Naizaa tegej ih hereldeed bdag bol butdeggui oo. suuldee buur uzen yadaad tgd biye biyeniigee huuraad za tgd yer yavtsgui boldog iin. erthen oldson n deer. tglee ch eregtei hun halamjgui huntei bhaar aimar uur utsaartai boldiish dee. chi heseg hugatsaanii daraa salsandaa bayarlaj eheldiin. tgl neg udur uurtuu taarsan huntei ucriish dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.