Хүмүүс яагаад нууц амрагтай болдог вэ?

-Шалтгааныг нь олохыг хүсэж байна уу-

Ямар ч хосууд бие биенээ хуурч мэхлэнэ гэж амьдралаа зохиодоггүй. Амьдралын явцад нууц роман, тохиолдлын холбоо зэрэг үл үзэгдэх хүчин зүйл “буруу замаар” явахад хүргэдэг аж.

Ажил. Дунджаар эмэгтэйчүүдийн гуравны нэг ажил дээрээ хайр сэтгэлийн явдалтай учирдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн тал хувь нь нөхөр, гэр бүлтэй байдаг.

Ажил төрлийн ашиг сонирхол дээр үндэслэгдсэн ажлын харьцаа нь хүмүүсийг нягтруулах, ойр дотно болоход нөлөөлдөг. Ийм харьцаанд орсноор эмэгтэй гэр бүлээ эрсдэлд оруулж байгааг ойлгох нь зүй.

Муу үлгэр жишээ. Хүмүүжлийн орчин нөлөөлнө. Хэрэв эцэг эхийн хэн нэг нь хуурч мэхэлдэг байсан бол эмэгтэйд ч энэ чанар илрэн давтагдах магадлалтай.

Найз бүсгүйн нөлөө. Бүсгүйчүүд уулзаж аяга кофе уунгаа дэвэн дэлхийн зүйл шимтэн ярьдаг.

Ялангуяа найз бүсгүйн хайр дурлалын талбар дээрх амжилт, нууц амрагуудын тухай сонирхолтой яриа эмэгтэйн сэтгэлд саваагуй шохоорхол, хорхойг хүргэх нь бий. Нарийн мэдрэмжтэй эмэгтэй ийм яриаг тун соргогоор хүлээн авдаг. Дэмий яриа дараа нь харамсах тохиолдлын учралд хүргэж болзошгүй.

Том хот адал явдлаар дүүрэн. Эмэгтэй хаана амьдарч байгаагаас асуудал хамаарах нь бий. Аль ч орны том хот, улсын нийслэл нь хүмүүст янз бүрийн боломж нээж өгдөг. Том хотод хүмүүс хэн нэгэнд танигдахаас айлгүй харьцаа холбоо чөлөөтэй тогтоодог.

Нөхөртэй эмэгтэйд ч зүрх сэтгэлийг эзэмдэх эр хүн олдож таарна. Харин хүн ам цөөн жижиг хот, хөдөө сууринд ч ийм боломж харьцуулшгүй бага байдаг. Бүгд бие биенийхээ амьдралыг арван хуруу шигээ мэддэг туй хэн нэгэнтэй харьцаа тогтоовол хэл ам, хов живний бай болж гүйцнэ.

Удирдагч эмэгтэй. Хэрэв гэр бүлд эмэгтэй бүх асуудлыг шийддэг бол эр нөхөр нь аль ч тал дээр, тэр тусмаа сексийн хувьд ч үнэлүүлж  чаддаггүй.

5 Comments

  1. зориг says:

    Хэн нэгэнд зоосоо өгчмхөөд авч чадахгүй байгаа бол бидэнд ханданауу амьд
    яваадаа харамстал нь дарамталж
    рекетлэж байгаад авч өге энэ талын мэргэжлийг аавынд эзэмшсэн залуус
    найдвартай авч өгнө мөн нууц амрагуудыг дарамталана хайртай хүнээс чинь холдуулна avlaga_avna@yahoo.com

  2. solongoo says:

    нууц амрагтай болìîîð áíà

  3. naiz says:

    эр хүний хайр халамж дутвал эмэгтэй хүн нууц амрагтай болдог.эрэгтэй хүн эхнэрээсээ уйдах юмуу,угийн болдоггүй бороосоо болоод нууц амрагтай болдог.ккк.

  4. sda says:

    xууxнууд дутуугаа гуйцээж дундуураа дуургэж бна л гдэг биздээ. xэзээ дуурдэг сав юм болдоо. цоорxой байж мэдэx савнууд шуу. ккк…

  5. boy says:

    мэдэх юм алга 1-т

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.