Хүүхнүүд юу хүсдэг вэ?

Эрчүүд маш энгийн. Хэрэв эмэгтэй хүн дур булаам бол түүнтэй уулзахыг хүсдэг. Дараа нь түүнийг ухаантай, сонирхолтой бас хөгжилтэй гэдгийг мэдвэл бүсгүйн тухай илүү ихийг мэдэхийг хүснэ. Харин эмэгтэйчүүдийг тэдэнтэй харьцуулахад  ойлгоход төвөгтэй байдаг. Тэдэнд болзож болох, болохгүй эрчүүдийн жагсаалт гэж бий. Тэд эр хүнийг  сайн, ухаалаг, халуухан гэж тодорхойлдог. Эмэгтэйчүүдийг илүү сайн ойлгоход туслах зөвлөгөөг бид танд хүргэж байна.

Бие даасан байдал

Эмэгтэйчүүд өөрийгөө аваад явж чаддаг эрд дуртай. Тэд бие даасан, хүчтэй, нөлөөтэй эрийг хайж байдаг. Тэд мөн харилцаандаа таныг санаачлагатай байхад дуртай. Сул дорой, байнга тусламж, зөвлөгөө  эрж явдаг залууст “Уучлаарай” л гэх болно.

Гадаад байдал

Хүүхнүүдийг хамгийн дур булаам хүйстэн гэдэг нь шалтгаангүй зүйл биш юм. Тэд гадаад төрхөөрөө хэзээд эрчүүдээс илүү байдаг. Угтаа эм хүйстэй төрсөн нь тэднийг үзэсгэлэнтэй болгодог байх. Хүүхнүүд  эрчүүд бидний  гадаад байдлыг үл харгалзан бидэнд хамаг сайн сайхнаа зориулж, хамт байдагт нь тэдэнд талархахаас өөр яалтай. Гэхдээ та түүнийг өөрийн болгож, дэргэдээ байлгахын тулд гадаад төрхөндөө  бага ч атугай анхаарч, сайхан харагдахыг хичээсэн нь дээр.

Өөдрөг үзэл

Өөдрөг үзэл бол хүүхнүүдийн эр хүнд зайлшгүй байх ёстой гэж үздэг зүйлсийн нэг. Аливаа зүйлд өөдрөгөөр ханддаг хүнтэй хамт байснаар сайн энерги олж авдаг. Өөдрөг хүмүүс бусдад сайнаар нөлөөлж, урам зориг хайрладаг юм.

Харилцааны чадвар

Бид хүүхнүүдийн яриаг цаашлуулж, тоглоом хийх нь олонтаа. Үүгээрээ тэдний ярианы сэдвийг үл ойшоож, сонирхлыг нь бууруулж байдгаа анзаардаггүй. Үнэндээ бол эмэгтэй хүн өөрийгөө сайн илэрхийлдэг эр хүнтэй ярилцахыг, ядаж ярьж буй зүйлд нь анхаарал хандуулж байхыг хүсч найдаж байдаг аж.

Нийтэч байдал

Тэд эрчүүдийг оройн хоолонд дээр хамтран ажиллагсадтай нь яриа өрнүүлж, ээжийнх нь өмнө нүүр улайлгахааргүй хошин шогын мэдрэмжтэй байхыг хүсдэг. Тэд мөн IQ өндөртэй эрчүүдэд татагддаг. Үнэн хэрэгтээ хүүхнүүд эрчүүдийг зурагт хуудас шиг байхыг огт таашаахгүй.

Ухаалаг зан

Олон эмэгтэйчүүд эр хүний ухаалаг занг  гадаад төрхөөс нь олж хардаг юм. Бидний хувьд энэ нь жаахан урам хугармаар байдаг. Учир нь эр хүн болгон ухаалаг байхыг хүсдэг ч хүүхнүүдтэй харьцах болохоор учраа олохоо больчихдог. Тиймээс   тэдэнтэй харьцах үедээ мэдэхгүй зүйлийнхээ талаар бурах хэрэггүй.

Дур хүсэл

Шалтгаан нь маш тодорхой. Хэрэв эмэгтэй хүн өөртэй чинь хамт байхыг хүсвэл тэр адал явдал, дотно харьцаа, хайр халамж мөн секс хүсч байгаа хэрэг. Тиймээс хэрэв  хүүхнүүдэд таалагдахыг хүсч л  байвал тэдний сонирхлыг татахуйц байх ёстой. Та аль нэг спортын багын тамирчин байж болох ч хүүхнүүдийн сонирхлыг татахад хангалттай биш. Тэдэнд жинхэнээсээ хандаж байгаагаа харуул.

Хошин шогын мэдрэмж

Энэ бол эрчүүдийг шинждэг шалгууруудынх нь нэг. Мэдээж хөгжилтэй байх нь дүлий дүмбэ байснаас хавьгүй дээр. Гэхдээ энэ бол  party маягын амьдралтай байх хэрэгтэй гэсэн үг огт биш. Хошин шогын мэдрэмж бол таныг  хөгжилтэй зүйлийг хүлээн авч ойлгож байгааг харуулж байдаг юм.

Амбиц

Эрчүүд бүх хүүхнүүдийг мөнгөнд дуртай гэж боддог. Энэ бол хоосон яриа. Зарим эмэгтэйчүүд тийм байж болох ч  тэд тэр болгон баян эрчүүд рүү гүйгээд байдаггүй. Тэд түрийвчний зузаантайг нь харахаас илүү эрчүүдийн ахиж дэвших чадвартай эсэхийг нь харж байдаг. Учир нь ахиж дэвших зорилготой хүнд мөрөөдөлтэй, өөртөө итгэлтэй зэрэг эмэгтэй хүнийг соронзон мэт татах зан чанарууд нуугдаж байдаг юм.

Өөртөө итгэх итгэл

Магадгүй та  ухаалаг, нийтэч, хөгжилтэй залуу байж болох ч өөртөө итгэдэггүй бол хэн ч биш гэсэн үг. Өөртөө итгэх итгэл бол хамгийн чухал нь. Тэд  өөрөөс чинь  үүнийг л хүсч байгаа.

6 Comments

  1. hurga says:

    xаxа би намхан талдаа гэхдээ хамгийн гое нь ндд юм юм заяасан нь азтай наассссс . Сургуулийн хамаг л даж охидтой нзалж чаддаг . Гэхдээ надд сэхүүн зан бага зэрэг чимээгүй байдалаар энэ бүгдийг хийж чаддаг харин бодит байдал др нз охинтойгоо хэзээ ч тийм зан гаргадаггүй БИ ЧАМД МАШ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ

  2. hench bish says:

    за бараг л нийцэж байна би энэнд өөрийгөө 100хувь нийцэхгүйч 90 хувь бол байнөө байна хааяа ийм зүйл уншихаар өөртөө итгэх итгэл үнэмшил улам л батжих юмаа өөртөө итгэлтэй байна гэдэг юунаас ч чухал шүү хамгийн гол нь чи тэр хүнд яаж харагдах бол биш чи тэр хүнийг яаж харж байгаагаа элэрхийлэх хэрэгтэй байх энгэж чадвал санаачлагыг гартаа аваад явчих нь зүгээр л ухаалаг бай тэгхэд л хангалттай байх гэхдээ нээх олон долоо юм яриад байвал бас сонин шдээ энгийн л байх хэрэгтэй түүгээрээ өөрийгөө элэрхийлж чадаж байвал чи сүфэр мэн ккк би ийм болхын төлөө явж байгаа удахгүй угаасаа ийм болно гэдэгтээ бүрэн итгэдэг кккк дээр бичсэн гар үнэн хэлжээ энэ эмэгтэй хүний хүсэл дэндүү юмаа гэж хэхэ

  3. zovlogch says:

    бараг зов бна шүү. эр хүн шулуун шудрага. алсийн хараатай, амидрал мэддэг. оортоо итгэлтэй хэнтэй ч санаа бодлоо хуваалтсаж чаддаг, хогжилтой үэдээ хогжилтой хэт маасраад бдаггүй.эмэгтэй хүнийг хүндэлж хайралж чаддаг, буйртай, ажилтай, хамт олондоо нэр хүнтэй хүнийг л жинхэнэ монгол хүн гэх бхдаа би эрэгтэй л дээ би ийм эр хүн болохийн төлөө явж бгаа. охидуудаа монгол эрчүүдээ бас хүндэлж хайрж байцгаая

  4. Marta says:

    яга үнээн үнэн. Нуугаад ч яаxав

  5. unen says:

    за бараг үнэн л хэлжээ. Тэнэг бацаан л биш бол нхэнх хүүхнүүд муу явдал бүхэн нь бүрдсэн баян эрчүүдийг сонгохгүйгээ мэдэх байх. Харин өөрт нь хань болоод хамт ахиж дэвшээд явах чадалтай залууд бол дуртай шүү.

  6. sky says:

    энэ эмэгтэй хумуусийн хусэл гуйцэхгүй ээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.