Эх нялхсын эмч Г.Дулмаа: Охид, эмэгтэйчүүд зулбуулдаг эмийг ам дамжсан яриагаар хэрэглэж байна

Охид, эмэгтэйчүүд гэдэг хамгийн ариун нандин байх ёстой. Ээжүүд нь ч охидынхоо эрүүл мэндийн боловсролд байнга санаа тавьж, охидтойгоо илэн далангүй байх хэрэгтэй гэнэ.

Энэ тухай Эх нялхсын Эрдэм шинжилгээний төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн зөвлөх эмч, хатагтай Г.Дулмаа ярьж байна. Насаараа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаа Г.Дулмаатай охид, бүсгүйчүүд, ээжүүдийн дунд тулгамддаг асуудлуудаар яриа өрнүүлэхийг бид хичээсэн юм.

-Сүүлийн үед жирэмслэлт залуужиж байна гэж байгаа. Бага насны жирэмслэлт гэдэг нь хэдэн насны үед тохиолддог юм бэ?
-Охидод хэзээ сарын тэмдэг ирж байна гэдгээс л бэлгийн бойжилтын үе эхэлж байна гэж үздэг. Тэр утгаараа сарын тэмдэг тогтмолжоод сар бүр цикл үүсгээд ирвэл жирэмслэх магадлал өндөртэй болно. Бэлгийн бойжилт хэзээ эхэлнэ тэр үеэс л эхэлнэ гэж үздэг.

-Хамгийн багадаа хэдэн насны хүүхэд жирэмсэлж ирж байв?
-Зах зээлээс хойш эмч нарыг нэлээд их бухимдуулсан асуудал охидын жирэмслэлт. Хамгийн доод тал нь 12-13 настай охид жирэмсэлж ирэх болсон. Голдуу хөдөө аймгуудаас ирдэг. Насанд хүрээгүй охидын асуудлыг шийдэх Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Тэр журмаараа манайд 12, 13 настай охид ирж, тэдний жирэмслэлтийг таслан зогсоож байсан.

-12,13 хан настай охид жирэмсэлдэг гэхээр аймаар сонсогдож байна. Ингэхэд тийм жаахан хүүхдүүд төрж чадах уу?
-Чадахгүй. Хамгийн залуу төрөх боломжтой нас бол 18 нас байдаг. Бие эрхтний бүрэн гүйцэд хөгжлийг оллоо гэж хэлдэг. Тэр наснаас л төрөлт явуулах боломж бий. Тэрнээс доод насныханд насанд хүрээгүй гэдэг утгаар нь жирэмсэлсэн байвал төрөлтийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг л бодох ёстой болдог. Энэ бол үнэхээр эмзэг асуудал. Насанд хүрээгүй байна гэдэг хүүхэд байна гэсэн үг. Тэгэхээр тэднийг төрүүлнэ гэдэг аль аль талаасаа эмзэг. Иймээс бага насандаа жирэмсэлсэн хүүхдийн эрүүл мэндийг бодоод аборт хийхээс өөр арга зам байдаггүй юм.

-Үр хөндөлт бол яах аргагүй хор хөнөөлтэй. Бага насандаа үр хөндөлг хийлгэсэн хүнд илүү хортой байдаг байх. Тийм үү?
-Үр хөндөлтийн хамгийн наад захын хүндрэл гэхэд халдварын асуудал байна. Цаашлаад цус алдалтын эрсдэл, бүр цаашлах юм бол умай цоорох хүртэл эрсдэлтэй. Үр хөндөлтийн цаана хүндрэл их байдаг. Ер нь жирэмслэлтийг болж өгвөл абортоор төгсгөхгүй байх хэрэгтэй. Умай дотор салст бүрхүүл мэс ажилбар хийх болгонд гэмтэж байдаг. Тэр гэмтэж байгаа салст дараагийн жирэмслэлтийн үед хүндрэл үүсгэдэг.

Олон аборт хийлгэхэд л тэр эхэс хаана байрлах вэ гээд. Олон удаа хусалт хийлгэх тусам аюултай. Тэр утгаараа эхэс байж байх ёстой газар нь олон удаагийн мэс ажилбараас өөрчлөлт орсноор эхэс буруу байрлах, түрүүлж гарах гээд хүндрэлүүд гардаг. Дээхэн үед эхэс түрүүлж гарах мэтийн хүндрэлүүд маш бага тохиолддог байсан. Одоо харин тооны хувьд ч, тохиолдын хувьд ч нэмэгдсэн.

-Энэ нь юутай холбоотой юм бол?
-Олон удаа аборт хийлгэсэн, умайн дотор талын салст бүрхүүл гэмтсэнтэй холбоотой. Эхэс, үр хөврөл бэхлэгдэх ёстой газраа бэхлэгдэж чадахгүй байгаатай холбоотой.

-Сүүлийн үед үр хөндүүлэх ,эм тариа ихээр гарч ирсэн. Охид ихэнхдээ эм тариаг сонгодог гэсэн яриа байдаг. Абортноос хор хөнөөл бага гэж ойлгодог юм шиг байгаа юм?

-Манайд жирэмсний эрт хугацаанд нь эмийн үр хөндөлт хийдэг тохиолдол бий. 2, 3 жилийн өмнөөс бүх эмнэлгүүдэд хэрэглэгдээд эхэлчихсэн, хүлээн зөвшөөрөгдсөн эм байгаа.

http://www.niigmiintoli.mn

4 Comments

  1. Xoxirogch says:

    Энэ дулмаа гэдэг авгай хүний хүүхдийг алчихаад сольчихдог л юм байна лээ. Ямар нүүрээрээ ингэж том том юм ярьдаг байна аа

  2. din din says:

    хамгийн гол нь охид хөвгүүдэд ойлголт төрүүлэх нь их чухал .хамгаалах хэрэгсэл нтрийг ээж аавтайгаа зөвлөөд ичиж зоволгүй хэрэглэж байвал яасын хүүхдүүдээ..ээж би жирэмсэн болчихлоо гэснээс ээж би жирэмслэхээс хамгаалах ямар нэг арга хэрэглэмээр байна гэсэн нь илүү дээр байлгүй дээ..тийм үү

  3. j says:

    end 13-14 tei ohid,turuud l bna,buur tv iin zuvral nevtruuleg gardag tedni udur tutmiin amidraliig haruulsan..

  4. emegtei says:

    ene ur hundeltiin hor honoliin talaar 10n jiliinhend sain oilguulah heregtei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.