Амьдрал дандаа ийм хэцүү байдаг уу

Сайн байцгаана уу. Би энэ сайтыг мэдсэн цагаасаа л дандаа орж санал бодлоо хуваалцах дуртай болсон. Өнөөдөр өөрийн амьдралын тухай бичмээд санагдлаа. Би 4 дүүтэй айлын том охин. Ээж маань намайг 18 насандаа, дүүг маань 19 насандаа төрүүлээд ааваас маань салсан. Аав маань нутаг руугаа уйлаад л явсан гэж эмээ маань ярьдаг байсан. Түүнээс хойш ээжид маань олигтой ганц ч нөхөр таараагүй юм. Би дороо 4 дүүтэй болж, эмээтэйгээ 6 уулаа амьдардаг байсан. Нэлээд хожуу ээж маань нэг хүнтэй гэрэлж биднээс хол амьдардаг болсон. Бид нар ч очий гэдэггүй байсан л даа. Багаасаа л эмээ маань ээж аав аль алийг нь оролж бид нарыг дутуу гучуухан ч хайраар дутаалгүй өсгөсөн. Би ээжийнхээ амьдралыг хараад би хэзээ ч ийм амьдралаар амьдрахгүй, хэзээ ч би үр хүүхдээ эцэг эхгүй өсгөхгүй гэж дандаа бодож буруу гишгичих вий гэж айж, хөвгүүдтэй ч үерхэж нөхөрлөдөггүй байсан. Би хэдийгээр онц сурч сургуулийнхаа сурлагын жагсаалтанд 2-т орж байсан ч өндөр цалин авахын тулд барилгын тмс-д орж хурдхан төгсөөд, эмээ дүү нараа хүний дайтай авч явна л гэж боддог байсан. ТМС-д байхад ангийн охид,хөвгүүдтэй үерхэж инээж шуугиж байхад би их л зожиг охин байсан санагддаг юм. Ингээд сургуулиа төгсөөд хүссэнээрээ ажилд орж цалин мөнгө ч гайгүй аваад дүү нарыхаа хичээлийн хэрэглэл хувцас хунарыг нь бэлдээд амьдрал маань арай л өөр болж ирлээ.

Энэ үед нэг залуутай танилцсан. Хамт ажилладаг их дуугай, хүний үгээр юм шиг их л аятайхан  залуу шиг санагддаг байсан, гэхдээ надад тэр хайр нь ирээгүй ээ. Тэр залуугийн би чиний дүү нарт аав нь шиг л байна гэдэг үг л  намайг тэр залуутай суулгачихсан даа. Ингээд дөнгөж л суугаад удалгүй л ээж болно гээд баярлаж байсан үедээ эмээгээ өвчнөөр алдсан юм. Миний хувьд хорвоо хөмрөх шиг л болсон доо. Эмээгээсээ өөр хэнтэй ч сэтгэлээсээ юмаа ярьж, өөрийгөө ойлгуулах тал дээр ч муу байсан болохоор их хэцүү өдөр хоногууд эхэлсээн. Охинтой болж сэтгэл минь арай гайгүй болсон ч, өнөө сайн сайхан хүн шиг байсан нөхөр маань элдвийн л ааш гаргаж эхэлсэн.

Тэр бүхний хамгийн хүнд нь охиноо өвдөхөөр нь аваад эмнэлэгт хэвтсэн үед 15-хан настай охин дүүг маань хүчиндсэн байсан. Ингээд л нэгэнт охины маань эцэг учраас шоронд оруулаад ч яахав дээ гэж бодоод миний нүдэнд харагдалгүй  далд ор л гэж хэлсэн дээ. Тэгээд ажилдаа орж аль болохоор өнгөрсөн амьдралаа санахгүйн тулд хичээн ажиллаж өдөр хоногийг өнгөрөөж байтал дүү нартаа харуулаад ажилдаа явсан хойгуур өнөө нөхөр шүү юм нь ирээд дүү нарыг маань сүрдүүлж байгаад охиныг маань аваад усанд хаясан чулуу шиг л алга болсон. Хадам эх гэж нэг авгай байсан юм, түүн дээр охиноо асуугаад уйлаад очихоор, миний хүү чамаас салж байгаа юм бол очиж орыг нь авнаа гэж хэлдэг, эгч нар нь лагерийн байшин тойруулаад охиныг маань нуудаг ийм л амьдрал эхэлжээ.

Би охиноо маш их санадаг байсан, хөхөө хөхдөг  2-хон настай дөнгөж л хөлд орж байсан шүүдээ миний охин. Мэдрэл муутай л юм шиг амьтан явдаг байлаа. Ингэж явахад минь манай ажлыхан маш их тусладаг байсан. Охин чинь тэнд явж байна лээ . Аавтайгаа юм яриад явж байна гээд л зөндөө юм ирж хэлнэ. тэрний тоогоор зүрх минь урагдаж ,ямар хэцүү байсан гээч. Хүмүүсийн зааж өгснөөр гэр бүлээ салгуулах өргөдөл өгч охиноо авч болно гэсэн үгээр өргөдөл ч бичиж үзлээ. Гэтэл яасан гээч. Би тэр хүний хүчин хийснийг нь хэлэхгүй байхад , тэр хүн намайг хүүхдээ төрүүлээд л хаячихаад явсан гэж хэлээд жишим ч үгүй зогсож байсандаа. Би 2 эрэгтэй дүүтэйгээ шүүгч дээр ороод юу ч гэж учирлаж хэлээд миний үгийг сонсолгүй охиныг минь эцэгт нь өгч орхисон доо. Ингээд л миний эцсийн найдлага тасарсан. Гэвч би охиноо орхихыг хүсээгүй байнга л гэрийн нь гадаа цэцэрлэгийн нь гадаа үргэлж сахиж байгаад уулзчихаад л буцдаг байсан. Намайг нөхөр маань байрныхаа гадаа барьж аваад зодож хүртэл байсан. Надад энэ бүхэн юу ч биш байсаан. Охиноо л харвал ганц үнсвэл болоо л гэж бодоод гадаа нь уйлаад л зогсдог байсан. Нөхөр шүү юм надад чи охиноо аваачиж өвөртөлж унтий гэж бодож байвал надтай унт гэж хэлдэг байсан. Ажилаа ч хийсэн юмгүй охин луугаа гүйж, уйлж явсаар 2 жил гаран боллоо. Охин маань овоо том болж , цэцэрлэгийн багшид үнэн учраа хэлж гуйсаар өдрийн цагаар уулздаг боллоо. Ингээд  эхний амьдралдаа цэг тавихаар шийдлээ. Миний охин амьд , миний л хажууд байгаа тийм болохоор би өөрчлөгдөх ёстой гэж бодож өөртөө хатуу шаардлага тавьж одоо дахиж уйлахгүй гэж өөртөө тангараглаж бүхнийг өөрчлөхөөр шийдсэн юм. Ажилдаа орлоо. Бас ч гэж сэтгэл санаа арай гайгүй болж ирлээ. Нэг эрэгтэй дүү маань хүнтэй сууж хүүтэй боллоо . дараачийн дүү маань цэрэгт явлаа. Ингээд 2 бага дүүтэйгээ 3 уулаа амьдарч эхэллээ. Ингэж явахдаа бас л хамт ажилладаг гэхдээ анхны нөхрийг бодвол их нээлттэй, тусархуу  залуутай танилцлаа. Удалгүй  бид 2 хоёр биендээ  татагдаж  гэрлэхээр боллоо. Жирийн л өнөө маргаашаа өнгөрөөсөн амьдралтай олон хүүхэдтэй айлын дунд хүү байлаа.

Нөхөр болох залуу маань манайд амьдарч бид 2 ээж аав дээр нь хааяа л очдог байсан. Хамт амьдраад жил гарангийн дараа хүүтэй боллоо. Нөхөр маань амьдралын төлөө их зүтгэдэг хүнлэг нэгэн, дүү нарт маань ч сайн, аль болохоор туслахыг хичээнэ, ингээд 2 дахь амьдрал маань жаргалтай сайхан л эхэллээ. Дахиад охинтой ч боллоо. Гэвч анхны охиноо би байнга эргэж тойрдог хэвээрээ л байсан. Хадмууд бидний амьдралд нэг их оролцохгүй, эв харсан шинжтэй, олон юм ч ярихгүй ингээд би гэдэг хүн сэтгэл минь цэлмэж, эмээтэйгээ байсан үе шиг л жаргалтай болж ирлээ. Нөхөр маань наймаа хийж, би дээд сургуульд суралцаж өөр мэргэжилтэй болж, уг мэргэжилээрээ ажиллаж амьдрал маань боломжийн болж байлаа. Бид 2 өөрийн гэсэн байр машинтай болж, нөхрийн маань ахдүү нар ч гэсэн мөнгижиж байр машин сольж, ярьдаг яриа иддэг хоол нь өөрчлөгдөж мөнгөтэй хүн л тэдэнд сайн сайхан хүн болж харагддаг боллоо. Надтай нэг л доош хийсэн шинжтэй харьцана, үл тооно, хамгийн гол нь 2 уулаа л зүтгэж байж авсан байрыг маань өмчилнө, чамайг хөөж гаргана гэж сүрдүүлнэ, амьдралд оролцдоггүй байсан улсууд бүх юмыг мэдэх гэж хичээнэ, зөвхөн өөрийнхөө хүнийг зөвтгөж намайг л буруутгана. Архи уугаад л болдоггүй ээ гэж хэлсний төлөө идэж уухаа чамаар залгахгүй гэж загнана. Нөхөр маань юу ч болсон ах дүү нараа өмөөрч намайг хэдэн нөхөр сольсон завхай хүүхэн гэж хараана, хүүхэн шуухантай хүртэл орооцолдоно. Би хэзээ ч  нөхөртөө хэлэлгүйгээр мөнгө төгрөгийн асуудалд оролцдоггүй л дээ, миний цалин боломжийн учраас үүгээрээ л би өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ цалингаараа л болгодог, дүү нарынхаа амьдралд нэмэр болох өөрийн цалингаасаа л өгдөг. Аль болохоор нөхрийнхөө эвийг харж хүүхдүүдээ сайн хүн болгохыг хичээж явна.

Хүүхэд гэснээс миний амьдрал өөдлөхийн хирээр анхны нөхрийг маань нүгэл нь нүдээрээ гарч амьдрал нь уруудан доройтож архинд орж, охиныг маань асрах ч тэнхэлгүй болохоор нь би охиноо авчихсан. Одоо миний хүүхдүүд эгчийгээ маш их хүндэлдэг, бие биендээ их хайртай ухаалаг сайхан хүүхдүүд болж өсцгөөсөн лдөө. Хэдийгээр хүмүүс хэлдэг л д ээ, ямар хадмуудтай амьдрах биш гэж. Гэхдээ л надад улам л хэцүү болоод байна. Нөхөр маань гэртээ архи ууж тасарч унаад, тийм үедээ бүр шээдэг болсон. Уул нь би нөхрөө засаад л авмаар байгаа боловч үнэхээр дийлэхгүй нь ээ. Хүмүүсээ надад чин сэтгэлээсээ зөвлөөч. Би яавал дээр вэ.

cekc.mn дээр ирсэн захидал

40 Comments

  1. bambai-tai sanal neg baina says:

    Би Бамбай-тай бүрэн дүүрэн санал нэг байна. Бүүр бүрэн дүүрэн санал нэг байна. Энэ эмэгтэйг ухаалаг тэвчээртэй гэж хэлж байгаа хүмүүсийг ойлгохгүй юм. Яг тэр Бамбайгийн хэлсэнээр гэмт хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан, гэмт хэрэгтнийг өмөөрч хамгаалсан байна шүү дээ. Тэр шар сэмжилсэн нөхрийг шоронд нь хатаах байсын. Тэгээд тэндээ шоронгийн атмануудаар өөрөө хүчиндүүлээд хэвтэж байх ёстой байсан юм. Тэр охин дүү нь эгчдээ байнга гомдож явдаг байх даа.

    ” Би тэр хүний хүчин хийснийг нь хэлэхгүй байхад , тэр хүн намайг хүүхдээ төрүүлээд л хаячихаад явсан гэж хэлээд жишим ч үгүй зогсож байсандаа. ” гэсэн байна. Өөдгүй хүнийг өмөөрч хамгаалахаар өөрийг чинь бас өрөвдөнө гэж бодоо юу. Хэзээ ч тэгдэггүй л байхгүй юу.

    “Бас амьдрал яагаад ийм хэцүү байгаа юм бэ” гэх юм. Уучлаарай, хатуу үг хэлэх гэж байгаад. Чи өөрөө өөртөө л энэ хэцүү амьдралыг бий болгоод байна шд. Тэртэй тэргүй өөрөө хүүхдүүдээ өсгөөд амар жимэр хэрүүл уруулгүй, хадмуудын дарамт шахалтгүйгээр амар жимэр амьдарч болохоор байхад заавал тэр архичин юманд адлуулж дээрэлхүүлж амьдрах амьдралыг чи өөрөө л сонгоод байна шд. Тэгээд бас бусдаар өрөвдүүлэх юм гэнэ. Харин чи тэр дүүгээ л өрөвдөх ёстой байсан юм даа. Энд ингэж гомдоллож суухаар.

  2. Huu says:

    Uneheer oilgogdohoor bichijee mon tevcheertei uhaalag busgui baina. End bichsen humuus ihenh in busguid herhen uussen nohtsol baidalaas ooriigoo avch garah talaar zovolson baina. Ene in 2 taliin ali alind setgel sanaand bolon amidrald tiim ch tohiromjtoi bish. Hediid ch gesen ooriigoo avch garah / orhij yavah bolomj eruul hund/tald baidag shuu dee, Tiimees nadad ene tald naiziin zovolsonoor herhen zasch avah ve gedeg tal deer ajilbal zugeer sanagdlaa. Sonsohod evgui ch odoo tegeed tiim baidald orson ued bol turshij hereglehees oor argaggui /hiihees oor uldeegui met negen arga baina. Naiziin helseneer Erhuu yavuulj sudsaar in shingen zuil hiilge ter in 1,2,3,4,5 jil tsaashlaad 10 jil arhi uulgadaggui tiim tariat uilchilgee baidag yum baina. Hiilgesen humuus in 1, 2 jil uulgui yavaad bolj baina gej yariltsah yum. Yutai ch gesen herhen zasaj boloh talaas in oroldood uzvel setgeld ch, tsaashdaa hamt amidrahaa bodsonch mon ur dun garah magadlaliig in harsanch hiigeed uzhed buruugui met sanagdah yum. Ene 2 jiliin daraah bichleg bolovch iim baidald baigaa bolon arga uldeegui gej bodoj baigaa humuus bas hiigeed uzehed iluudehgui zovolgoo bolobuu gej sanagdlaa. 2010 ond ene uilchilgee yamar baisniig in bi sain medehgui baina harin odoo ene talaar humuusees Erhuu yavuulj arhind orson humuusiig tarij gargadag talaar asuuhad odoo meddeg bolson geh yum.

  3. bambai says:

    охин дууг н хучиндсэнийг хэлээгүй, гэмтнийг хаатсалиж дуугийнхээ амьдралийг юман чинээ бодоогуй хунийг ох олон хун ухаантай эмэгтэй бн гэж бичжээ

  4. bambai says:

    чиний хамгийн том алдаа бол 15тай дууг чин хучиндсэнийг хууль цагдаад хэлээгүй явдал. 1рт насанд хурээгүй, 2рт хучингийн хэрэг. чи хувиа хичээсэн байна. бас хэрэг нууж хууль зөрчсөн. чи өөрийнхөө амьдралийг бодоод дуугийнхээ амьдралийг суйдэлсэн хун байна. чамайг амьдрал шийтгэж байгаа юм биш уу. чи дуудээ юу гэж хэлээд хумууст мэдэгдээгүй бол доо…

  5. Noname says:

    ñàéí áàéíóó,
    миний бодход нохроо л архинаас гаргах хэрэгтэйдэ, гэхдэ нохор чинü шууд л гарий гэхгүй л болвуу!~~
    Тийм ч утгаара та нохортэйгөө анх яг ямар бсан òýрэн шиг ñàéõàí орчин бурд¿¿лж, ааш зангаа засч. яг л анх танилöаж бсан шигээ ñàéõàí сэтгэгдэл тºруул, Хуухдуудтэйгээ öàã заâаа зохоöуулж бгад салхинд гар, Нохортоо бухнээс илуу хайртай гэдгэ илэрхийл, Яг л анхнийх шигэ чи бид 2н хайр хэвээрэ гэдгийг л батал!Халуухан сэкс ч бас ур дунтэй гэж боджино. Тэгээд та 2 ñõàí харилöаатай болсний дараа хухдуудэрэ õýë¿¿ëýõ ч юмуу та оороо íºõºðòºº архиний эмчилгээнд яâах санал таâü! тэгээд дараа н э гэр булээрэ гадаадад аялж болно шуудэ!~за тэгээд ийм ухаалаг эгч тандаа амжилт хүсий!~

  6. MY says:

    Аринаас болж хамаг муу маахауйг гаргаж, хумуусийн амидралийг залгих юм.арихний уйлдвэрүүд давпуураад шатаасай устаасай.

  7. MY says:

    Сайн лам дээр очоо.

  8. sapphire says:

    зовсны эцэст жаргана бүгүй минь. чамайг бодоод уншсан чинь өөрийн эрхгүй уйллаа. чиний чанга хатуу, ухаалаг байдалд үнэхээр бахархаж бна. чам шиг ийм сайхан ухаантай найзтай болох юмсан. хаяа суугаад амьдрал яарьдаг. чи жаргана. ийм сайхан ээжтэй юм чинь хүүхдүүд чинь ч сайн хүмүүс болно. чамд хангийн их аз жаргал хүсье!!!

  9. naran says:

    Чи их мундаг бүсгүй юмаа. Амьдралд чинь түшиг болж яваа эр хүнийг өөд нь татах гээд үз л дээ. Архи их уудаг хүн сэтгэцийн асуудалтай болохоороо согтуу үедээ шээдэг юм байна лээ. Тархины соронзон бичлэг хийлгээд үз дээ. Өөрчлөлттэй л байгаа байх. Хадмуудтайгаа орооцолдох хэрэггүй ш д.

  10. erhemseg says:

    – Ta yneheer hairlamaar emegtei yum. Oor heleh yg
    oldohgyi bn daa. Haramsaj bn.Tand hezee neg odor jargal irnee!

  11. erhemseg says:

    – Ta yneheer hairlamaar emegtei yum. Oor heleh yg ooldohgyi bn daa. Haramsaj bn.Tand hezee neg odor jargal irnee!

  12. God's word says:

    hi busgui chamd l gej helehed yuni turuund bi eregtei hun.iim amidral uneheer hetsuu chi yaj tesej bdag bna uuniig unshaad bi buur sanaa zovchlo!minii zugees chamd l gej helehed chamd bolon tanai ger buld Burhan heregtei bgan bna daa.uchir ni tanai eej chinii amidraliig harahad (bitgii buruugaar bodoroi)haraal bna.chi eej aaviinha amidral mon ternees tsaashih amidraliig sain bodoroi!neg l daldiin ym bna.Gehdee chi bitgii lam deer ochooroi mon boo deer hezee ch bitgii ochoo!Uchir ni jinhene chamaig l geh Burhan bdag ym shu! chamaig aimar gantsaardaj bgag bi mederch bna ! mon chamd hair heregtei bgag medej bna ! tsoriin ganch chamaig hairlaj bdag Burhan bdag ym ! Burhan chamaig namaig medeesei minii ohin ingej amidrah esgui gol chi uud haalgaa neej ogoroi! mon etsest ni helehed bi chamaig ailgah geegui shu! ene uneheer unen ! Chi hangalttai zovson saihan amidrah estoi ! Burhan chamaig duurneer iveej hairlah boltugai!(ter bol Jesus) hervee chi uuniig unshval hariu uldeegere! God blessed your family!

  13. uugii says:

    чиний нөхөр шиг архи ууж эхнэрээ зовоодог нэг миний нэг төрсөн ах байдаг байсан. гэхдээ тэд одоо салсан л да. тэр ах маань бас л нэвширтэлээ ууж унтаж бхдаа шууд л шээнэ. эхнэр н байдаг чадлаараа арчилж засрах болов уу гэж горьдож өдөр хоногийг өнгөрөөж суугааг нь хараад манайхан зугээр сууж чадаагуй ээ бэр минь байраа зараад зугатаа хаана н байгааг чинь бид хэлэхгүй ээ ач охинг минь холбоотой байлгаарай гээд л хэлчихсэн бэр маань уйлаад л эцэст нь тэнэг ах маань хохь чин болж бэр маань одоо сайн сайхан яваа. ийм болчихсон хун засардаггуй юм засарлаа ч тун ховор до. чи дуу нараа дагуулаад хуудуудтэйгээ амар амгалан тусдаа л гарч хурдан сал гэж хэлмээр бна да. чамд амжилт

  14. fiona says:

    салаач маанаг хуухэн минэ танай нохор хэзээч засрахгуй/ том охинийг чини хучиндэж магадгуй. эртхэн салаа.

  15. baagii says:

    чи үнхээр сайнм эмэгтэй юм аа ийм эхнэртэй хүн бол яаж ийж байгаад архинаасаа бага боловч татгалзаад амьдралаа хамт босголцоод явж болноо доо. тэр хадмууд хэцүү хүний амьдралд хадам л орохоороо ямарч амьдралд сэв суулгаж чаддаг тийм муухай, харин нөхөр чинь ах дүү нараа их өмөөрөөд байвал буруу даа чи чадахаар хүн байна нөхрөө л засаж авах хэрэгтэй дээ. Гэхдээ сэтгэгдэл бичих гэсэн их хцүү юм аа. Чамд болон танай хүүхдүүдэд сайн айханыг хүсье

  16. tuul says:

    эрчүүд нэг уэд маш их архи хэрэглэдэг умаа, тэр уэйиг ни даваад гарах хэрэгтэй, али болох нохрийнхоо орчинг солиж гадагшаа ч умуу хамтдаа яв, хийж буй ажил хамт ажилдаг хумуус найз ноход гээд олон ум нолоолдог учраас тэднээс ни хамгийн илуу нолоотэй хун ни уурийгуу гэдгийг удур удруур ойлгуул, сайн уучил, сайтар харла, тэгээд болохгуй бол гантсаараа амидрахад бэлтгэх хэрэгтэй

  17. oogii says:

    Чи угаасаа нөхөртэй нөхөргүй сайн амьдарч чадахаар чадалтай л эмэгтэй байна да. Заавал хажуудааа нэг дайвар шавартай зууралдаж амьдрах гэж зовж, өөртөө дарамт учруулж байхаар шууд л салаад тайван өөрийнхөөрөө амьдраач. Угаасаа архинаас гаргана гэж зууралдах тусам тэр хүн чинь улам л даварна да.
    Миний таньдаг эгч 2 охинийгоо бодоод 15 жил ханилсан нөхөртөигөө маш их зууралдсан. Бараг 5, 6 жил хойноос нь хөөцөлдсөн. Ингээд л тэр эгчийн минь хамаг сайхан залуу нас дуусч 40 хэвийх насандаа аргагүйн эрхэнд тэр хүнээсээ салсан.Хайран сайхан залуу насаа нэг муу ухаан муутай юмтай зууралдсаар дуусгасандаа харамсаад бардаггүй гэж ярьдаг юм. Би чиний өмнөөс залуу сайхан насийг чинь л харамлаж хайралж бна.

  18. хэхэ says:

    Хөөе бүсгүй минь чи үнэхээр өөрийнхөө бор зүрхээр явж байгаа юм бол наад нөхрөөсөө /зовлонгоосоо/ хурдхан салаач.Би эрэгтэй хүн гэхдээ ийм ёс суртахууныг хүлээн зөвшөөрдөгүй. Өмдөндөө шээдэг зовлонтойгоо нэг насаараа зууралдана гэдэг утгагүй. Шууд салчих нөхрийн чинь өмөөрөөд байдаг ах дүү нь өөд нь татаж авна биз дээ. Гэхдээ амьдрал дээр өөд нь татдагүй юм аа. Ах дүү нь түлхдэг юм . арин нөхөр чинь траншейнд очоод яг үхэхдээ ЯАМР САЙХАН ХАНЬТАЙ БАЙСАНАА , САЙХАН АМЬДАРЧ БАЙСАНАА, ОЙЛГОДОГ ЮМ ДАА. НААНА НЬ БОЛ ЭНЭ БҮХНИЙ БУРУУТАН НЬ ЧИ

  19. narsar. says:

    сайн бүсгүй бна да.амидрал ни жоохон дээшлээд ирэхээр ямар байснаа мартчихдаг тийм нэгэн арчаагүй адгийн хүн чанар муутай хүмүүс байдаг шиг тийм нэгэн бололтой нөхөр чин.онцгүй эр вэ.салж сарних асуудал гарахаар бол түүнийг биш өөрийгөө ч биш зөвхөн хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож л орох орон санхүүгийнхээ асуудлийг зохицуулаарай найзаа.

  20. er hun says:

    2 дахь нөхөр чинь чамайг зовж явхад хани чинь болсон юм чинь ханиа уучилаад засаад авхийг бод доо архи уугаад бга бол том охиноо жоохон хол байлгахгуй бол согтуу хүн осолтой шүү

  21. ммм says:

    Бүсгүй минь чи үнэхээр ухаалаг юм.. Чамтай учирсан хирнээ Чамайг хайрлаж чадаагүй тэр хоёр залуу бол үнэхээр новш юм. Чамайг энэ бүх амьдралын нугачаанаас өнөөгийн байдалдаа хүрсэнд үнэхээр их баяртай байна. чи бууж өгөөгүй чи чадсаар ирсэн байна шүү дээ. Чи дүү нарынхаа хүндэтгэлийг хүлээсэн үнэхээр хайртай эгч нь болж чадсан. Чамаар бахархаж байна. Чамд амжилт хүсье. Чи чадна.

  22. mn says:

    хуний амидрал гэдэг яасан ч хэтсүү ым дээ. Чамд аз жаргал хамгийн сайн сайхнийг хусин.

  23. baldorj says:

    тиймээ амьдрал маш хэцүү байдаг, амар сайхан амьдрал хаана ч алга шүү дээ

    нөхөртэйгөө ярилцаад үз, бүүр болохгүй бол өөрөө ажил төрөл мөнгө төгрөг сайтай юм бол салаад хүүхдээ өөрөө аваад амьдарсан нь л сэтгэлд амар байх даа, салахдаа хүүхдийн тэтгэмж өндөр тогтоолгоорой

  24. haliuna says:

    чамд амжилт хүсеэ чи их ухаантай эмэгтэй бна, ийм их зовлонг даваж гарч чадсан юм чини одоо иймхэн л бэрхшээлийг эвээр тэвчиж гархиг бодоорой, чи жаргах болнооо бурхан чамайг эвэээж байгаа,үнэхээр хатууу хорбоо юмаа би бол тэсэх байсан болууу? за чамд амжилт гэж угээ ундурле

  25. jargal says:

    болно доо нухур чини хир боловсролтой вэ архинаас эм уугаад биш сэтгэл д хурсэн сайхан уг ю ч билээд ээ хунийг яриагаар эмчилдэг газар б,дагиймаа гол сэргэл руу ни
    одоо дуу нар чини том болсон бол тэднийг орхио
    тэд болно гантшан нухуртоо л анхаарал тавиад уз жил гаран болоод болохгуй бол салааа хуухдээ эрэйдүйг ни сайн тоотсоорой
    чамд амжилт хусий уридах амидралаа ээжээ эмээгээ бугдийг март
    за
    хая нэг маани унчих амандаа ургэлж бодоол б,вал хэрэггүй чи бол сайхан хуви тавилантай шуу
    болно доо ху сайхан юм бодоод яв ху тэгвэл санаагар болно муухай юм бодоол явбал бас санаагар болдог юм шигээ сайхнийг л тусуулк уридах амидрал ямар ч хамаагуй хамаагуй нэг юмандаа хамаагуй битгий зутгэ
    миний бодолл, шуу
    чамд амжилт хусий амидрал сайхан ддаа

  26. boloroo says:

    ясан хэцүү хорвоо вээ, эрэгтэй хумуусийг ёстой ойлгохгуй юм . тэр чигээр ни хаячихгуй ёодоо тгд архиа уугаад өвгөнтийн хөндийд очиж бажил амидрал мини жаргалтай болно гэж бодоод байгаан байгз,ухаан богино мунхаг эрчүүд хуний амидралаар тоглож дуусахийн, тэр чигээр хаяд яавуулчихгуй юу архи ууж ирсэн уэд ни халааг битий талиж өг, нэг хэсэгтээ л хадмууд чини ирж хэрүүл хийнэ биз угаасаа 2 сар тгд гаргуунд хаяд уз , тэр хооорндо тэвчээртэй л бай , дараа ни олон юм ярайд байвал чиний сонгосон амидрал чини бзидэ эгээл хаячих угаасаа архи уудаг хумуус засарахгуй ээ , эртхэн байр эд нараа өөрийн нэр дээрэ шилжуулээд аүсан дээр байх , эрэгтэй хумуус бээрээ хэнэггүй даанч ухаан муутай юмаа хөөрхийлөлтэй амитад

  27. bbb says:

    ohinoo oor deeree avdag ni sain yum boljee harin nohor chin oortei chin suuhdaa arih uudag bsn yum uu hamt baihdaa arihand orson bol hadmuud ni durgui bh ni argagaui chamaas l bolj gej uur ni hureed bga bh tegeed yum uzeegui humuus gent bayjhaaraa bas zangaa huvirgadag gesen mongogui bolood irhiin tsagt hadmuud chin yum helhee bolinoo

  28. Uka says:

    Ooroo shashnaa soliod vzwel yasiin bee. Amidral ni uruudaj doroitood bgaa hvmvvs esvs shvteed ireheer ilt saijraad ywchdiin bnalee. Shashin bas hvnd zohino zohihgvi gj bdg ym shig bnalee. Esvvl sain lam har boo ene Tereer ywuul yadag bol

  29. SET says:

    HAMGIN GOL N GARAL UUSEL HUMUUJIL CHUHAL BDAG YM DA,YUM UZEEGUU GULGACHINTAI SUUVAL HCIHNEEN AMIDRAL DEESHILSEN CH UUDLUHGUI EE GUILGACHIN ZAN HUMUUJIL N ARILDAGGU YM

  30. neg ohin says:

    Сайнуу http://www.aa.org.mn ene tsuglaan. zugeer neg tsuglaan bish shuu. nuhruu yavuulaad uzeerei. deer hunii helsen tugssun gedeg emnelegiin harya tsuglaan. eldev yanziin emchilgee hiihgui ee. yavaad ehlenguut nuhur chin uuruu ayndaa arhinaas garna.

  31. life is game says:

    За уншлаа. Ийм л учраас эмэгтэйчүүд мини жаахан оорсдоо эрдэм боловсролтой байж ямар ч эрийн доор орохгуй оортой итгэлтэй байх хэрэгтэй л дээ. Эр ни хун гэдэг амитан чини их муухай оорсдоос ни жаахан доогуур байхаар доош хийх гээд байдаг байдаг ум. Чиний хувид одоо хэдэн хуухдээ бодоод л али болох эв эвээрэй амидрах хэрэгтэйдээ. Дахиж л олон хуухэд гаргуузай. жаахан эр нохортой халамжтай байх хэрэгтэй л дээ. чи оортой жаахан дугнэлт хийдээ. Яагаад 2 -ийн 2 эр хун ингэж чамд муухай аашлаад байна гээд бод.!!!!!!!
    за сайн сайхнийг хусэн эрөөэ.

  32. MONGOL ER says:

    за даа ийм зүйл айл болгонд байдаг гэдэгт би итгэж бна их бага хэмжээгээр шүү чи эмэгтэй учраас бүх юмийг өөр дээрээ хүндээр тусгаж аваад байгаа юм шиг ээ чи нэг л энхийн цагаан тагтаа 2 нөхөрөө тамлагч болгож ээ. миний гэр бүлийн хүмүүс яагаад ийм болоод байна вээ гэдэг дээр өөртөө дүгнэлт хийж үзээрэй дээ би ээжийнхээ замаар явахгүй гэж их хичээсэнээс чи өөртөө тийм хэмжээний гай дуудаад байна нэг үгээр муу зуйлийг зөгнөөд байна даа амьдрал бол баялаг чи өөр дээрээ ажил…

  33. Erkaja says:

    ямар хатуу амьдрал туулаа вэ Нээрээ л таны зовлон дуусж байгаа байхаа Одоо жаахан л хичээх үлдсэн юм шиг ээ.Та нөхрөө засч авах хэрэгтэй ингэж нөхөр шиг тань архинд орсон хүмүүс олон байдаг юм байна лээ Та чаднаа хичээгээрэй

  34. sweet dream says:

    зовсоны эцэст жаргана гэж үг байдаг даа. битгий шантарааа. Чиний буян чамд биш юм аа гэхэд үр хүүхдэд чинь ирнэ.

  35. darjaa says:

    arxi uuj bolno..xemjeegee bas uchraa medej uux xeregtei sh de zaluusaa…zaxidliin ezeni amidraliig bvv dawtaasai…shinexen xosuud mini

  36. max says:

    uneheer setgeliin tenheetei sain busgui bna.tanii amidtald sain saihniig husie saihan amidral hezee ch hend ch irdeg yum shuu

  37. emma says:

    Ямар ч хатуу хорвоо чамаар тоглоод байгаа юм дээ. Чи уг нъ сайн л бусгуй шиг байхийн бурхан ивээгээсэй чамайг

  38. namuunaa says:

    yum buhen uchirtai shdee ene horwoo ertonz gedeg chin tegeheer ehleed sain gaigui lamaar yawaad hani ijiliin tal deerh zasal nom ailtguulsan deer bhaa yagad gewel eej chin bas l neg uil laitai bolood l teged yawaj bna gesen ug shdee bas ter ni ch gesen chamd tohioldson yum bna tee teged terni daraa nadaas bas shaltgaan bgaa yum bolow uu geed oorigoo bas sonsooroi za emegtei hunii myndsan uhaan gej bas bdag sh dee nzaa neg udaa ch gesen byasalgald yaw duugee ch gesen yawyylaarai ter ohind hoorhii setgel ni uneheer hezuu bgaa chamd helj chadahgui bj magadgui ee .Odoo teged ene hunteigee ene nasiig tuulsan deeree ene asuudaluudiig zohizuulaad ireheer ayandaa nohriin chin bdal oorchlogdoh bh . za amjilt

  39. 00000000000000 says:

    ямар хэцүү юм бэ танд юу гэж зөвлөхөө яахаа мэдэхгүй байна.Нөхрөө л архинаас гаргах хэрэгтэй байх даа.Эрхүүгийн архины эмчилгээ үр дүнтэй гэж сонссон.Монголд ч бас архинаас гаргах эмнэлэг байдаг шдээ.Төгссун билүү дээ.Тэгээд бүр болохгүй бол нөхрөө гайтай хамдууддаа үлдээгээд салахгүй юу даа.Амьдрал нэгэнт тогтсон,хүүхдүүд чинь нялзрай биш юм чинь болох л байлгүй дээ.Бүр болохгүй бол тэр даналзаад байгаа хадмуудаас мөнгө салгахгүй юу. За танд болон таны хөөрхөн хүүхдүүдэд аз жаргал хүсье.

  40. Dr Bold says:

    busgui mini chi ih uhaalag busgui baina, ene nugelt horovoo deer hun hunee olno gej tun hovor yum daa, tanai 2 nuhur 2-laa ih mulguu yum baina, yagaad chamaig oilogdggui humuus ve? amidral hairaar ehelj hundleleer urgeljildeg gej bi boddog, tanai nuhruuded ali ali ni huniig hundleh hundleleee aldjee. Emegtei hun uhevch ur haram gej yutai unen ug ve? umdunduu sheej tasardag hun bol arhind nileen orsnii shinj, odoo zasaj avii geed ch hudlaa baih daa, naad har yum chin uuruu gariil gej l zutgehgui bol chinii ugeer hezee ch zasrahgui, yalanguya tiim uhaan muutai etseg ehtei hun bol hezee ch arhinaas garahgui. erthen gantsaaraa amidrah amidraldaa beldej ehelsen deer baihdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.