Шүүмжлэлээс битгий ай

Сайн байцгаана уу? Хүн болгон өөрийнхөө амьдралд тохиолдож байгаа асуудал зовлон бэрхшээл, баяр баясгалан бүхнийг хуваалцаж энэ сайтын байнгын идэвхтэн гишүүд бид бие биенээ хараагүй л болохоос сайхан найзууд болсон шиг санагддаг. Тэгэхээр энэ сайтыг явуулж байгаа хамт олонд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Баярлалаа.

Амьдралд нь тохиолдож байгаа зүйлсээс нь харахад тухайн хүний өөрийнхөө талаар бодох ёстой зүйл, өөрийн үнэ цэнээ ухаараагүй эсвэл өөрийнхөө хил хязгаарыг сахиж чадаагүй гээд олон янзын шалтгааны улмаас доромжлол, шаналал, эсвэл баяр хөөрийг авдаг шиг санагддаг юм. Би энд хэнийг ч шүүмжлэх гэсэнгүй. Амьдрал юм болохоор хүн болгон эцэг эх, гэр орон, найз нөхөд бүхнээсээ авсан нөлөөлөл сургамжаар л амьдралыг үнэлэж хэмжиж бас тэрэндээ итгэж яваа биз. Мэдээж бас өөрийнхөө эр зоригоор гэр бүлийнхээ хүмүүсээс өөрөөр амьдарч байгаа хүмүүс ч зөндөө байгаа. Хэний ч буруу биш. Ямар боловч Монголчуудын зан чанарын онцлог уу эсвэл эцэг эхээс өвлүүлж чадаагүй зан байдал уу бидэнд өөртөө итгэх итгэл их дутдаг юм шиг санагддаг. Хамгийн түрүүнд танд хэлж урамшуулах үг. ТА МАШ ИХ ҮНЭ ЦЭНЭТЭЙ НЭГЭН. Та үүнд заавал итгээрэй. Эргэн тойронд чинь байгаа бүхэн таныг хог новш, адгийн шаар гэж үзэж байсан ч та бол ШИРХЭГ БУДАА ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТОХ МЭТ ХОВОР ХУВЬ ТАВИЛАНГ ӨВӨЛСӨН ХҮН мөнөөс мөн. Та бодоод үзээрэй.

Хэдэн мянган хүн энэ хувь тавиланг өвлөх эрхээ алдаж аборт гэдэг зүйлд өртөж байгаа бол? Харин ямар боловч та тэгсэнгүй. Хорвоод тоос хөдөлгөж хүн нэрийг зүүж явна. Энэ бол үнэхээр гайхамшиг.

ҮНЭ ЦЭНЭТЭЙ нэгэн болохоо мэдсэн бол таны үнэт зүйлс /хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, инээмсэглэл, баяр жаргал гэх мэт/-ийн хил хязгаарыг зөрчиж нүдэнд чинь гуниг зовлон шаналал г.м муу зүйлсийг авчрах нэгнийг өөрийн хил хязгаартаа бүү нэвтрүүл. Хэрвээ нэгэнт тийм зүйл болчихсон шүү дээ гэж бодож байлаа ч “дараа тэгвэл ийм зүйл болохгүй” гэж бодож бүсээ чангалаад урам зоригтой урагшаа харж алх. Мэдсээр байж архичинтай гэрлэх тухай бүү бод, таныг хайрлахгүй байгааг харсаар байж би гэрлэх үү яах уу, унтах уу яах уу гэж бүү бод. Нэг ийм үг үргэлж санаанд буудаг юм.  “Алдахгүй явж хорвоог туулахгүй юмаа гэхэд, алдсан алдаагаа давтахгүй амьдрах ухаантай байх сайхан” гэж. Өөрийгөө адгийн муу амьтан ухаан муутай тэнэг гэж өрөвдөн бодож таныг хайрлаж өрөвдөх нэгнийг хүлээж сууснаас амьдралаа босгон байгуулах шийдвэрийг гаргаж ардахаа мартаж урагшаа харан алхсан нь хамаагүй дээр.

ӨӨРИЙГӨӨ УРАМШУУЛ. Толинд харах болгондоо энийгээ нэг өөрчлөх юмсан гэж бодохын оронд өөрт байгаа сайхан зүйлсээ олж хар. Би чинь нээрээ нөхрийнхөө эхнэрийнхээ хэлснээр сайхан нүдтэй шүү, сайхан шүдтэй шүү, сайхан биетэй шүү гэх мэтээр. Яагаад та заавал бусад хүмүүсийн шүүмжлэлээр хооллож амьдрах ёстой гэж? Танд байгаа сайхан зүйлсийг хүний хорвоо нухчин дарах л сонирхолтой ш дээ. Тиймээс танд хэрвээ хэн нэгэн сайхан үг хэлээгүй бол та өөртөө хэл. “Түнэр харанхуйг зүхэж суухаар дотор нь нэг ч гэсэн лаа асаа” гэж нэг үг байдаг юм.

АСУУДАЛД БОДИТОЙ ХАНД. Нөхөр чинь эхнэр чинь өөр хүнтэй яваад байна уу? Асуудлыг эхлээд өөрөөсөө хай. Сексийн идэвх санаачлага чинь ямар байна, нөхөртөө хийж барьж байгаа хоол чинь, хэлж байгаа үг чинь ямар байна? Өөртөө эхлээд дүгнэлт хийгээрэй. Хоол сайтай эхнэрээс нөхөр явдаггүй, бас бэлгийн амьдралдаа идэвхтэй бол бүр ч явахгүй. Нөхөр та өөрөөсөө асуу. Би гэр бүлээ хэр авч явж байна, эхнэртээ бэлэг авч өгөх чадалтай байна уу, эхнэрийнхээ нуруунд байгаа ачаанаас хэр их үүрэлцэж байна, хэр их ХАЛАМЖИЛЖ байна?

Хүнээр хайрлуулмаар байгаа бол ӨӨРӨӨ ЭХЛЭЭД БУСДЫГ ХАЙРЛА. БУСДЫГ ХҮНДЭЛ, БУСДЫГ СОНС. Мэдэж байнаа дахиад хэлье, асуудлыг битгий амьдралынхаа төв болго. Асуудал амьдралын төв биш харин та төв нь. Тиймээс л амьдрал гээч зүйл чинь байгаа шүү дээ. Хэрвээ та байхгүй бол амьдрал байхгүй ш дээ.

ХҮНИЙГ БИШ ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ШҮҮ. Хүнийг шүүмжлэх үнэхээр амархан. Хүний алдааг олж харах бүүр амархан. Харин өөрийнхөө үзэн яддаг дургүй сул талыг олж харах их хэцүү. Гэхдээ та үнэхээр л амьдрах зүтгэж яваа бол амьдралыг аз жаргалтай болгох гэж яваа бол өөрийгөө эхлээд хүч хөдөлмөр гарган өөрчил.

Эцэст нь ШҮҮМЖЛЭЛЭЭС ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЙ. Эрсдэлээс айдаг хүн хэзээ ч сайн, санан дурсагдах удирдагч болж чаддаггүй. Бас таны амьдралд олигтой өөрчлөлт ч ирэхгүй. Бахь байдгаараа бусдад таалагдах гэж алмайрч явтал хамаг амьдрал өнгөрөх болно. Олны үг ортой гэж. Бусдыг сонсож чаддаг хүн бусдад бас өөрийгөө сонсгож чаддаг гэдэгтэй би санал нийлдэг.

За ингээд танд аз жаргал инээд баясал, баяр хөөр, идэвхтэй гайхалтай сайхан амьдралыг хүсэн ерөөе.

cekc.mn ирсэн захидал

27 Comments

  1. asd says:

    монголчууд мини хуний угээр л амидрах юмадаа. зуйр тсэтсэн угс гэж хэдэн мянган жилийн умнух юмийг баахан яридаг байсах одоо энэ амэрикийн тархи угаагчидийн угээр их амидрах болждээ. ууртуу бодолтой амидралдаа хумуусээ.

  2. Maral says:

    Үнэхээр гоё юм бичсэн байна.Энд бичсэн нийтлэл хэлэлцүүлгүүдэд сургамжтай зүйлүүд олон байдаг ч гэсэн ихэвчлэн сөрөг нйитлэлүүд байдаг болохоор сэтгэл сэргээсэн иймэрхүү зүйл уншихад сайхан байлаа. THANKS

  3. boloroo says:

    нэг сэтгэл амар болоод гоё болчихлоо.баярлалаа.

  4. panda_00976 says:

    баярллаа

  5. really says:

    õàíèà õàéæ áàéãàà 33-тай залуу байна танилöàõ ýìýãòýé áàéíà óó

  6. guest says:

    гоё нийтлэл байна. ёстой түнэр харанхуй дотор лаа асаачихсан юм шиг сэтгэл сэргэчихлээ. баярлалаа.

  7. khongorkhon says:

    сайхан л нийтлэл байна. нэг сэтгэл тавьгүй ч юм уу. онцгой зүйл бодсон үедээ ахиад нэг уншчихвал муу бодол сарьнаад л явчих юм байна баярллаа

  8. Энхрий says:

    bg чиний юу хэлэх гээд байгааг ерөөсөө ойлгосонгүй. хэнийг буруутгаад байна?

  9. zul says:

    мэднээээээ…..but it was nice to read it again..thanks

  10. bg says:

    ээ олон дахин орчихжээ sorry

  11. bg says:

    Meddegee meddeg khuniig mergen khun gne
    Meddegee meddeggui khuniig Untaakhai khun gne,seree tuuniig
    Meddegguigee meddeg khuniig surgakh kheregtei
    Meddegguigee meddeggui khuniig zailuulakh kheregtei gj negen dorno dakhinii mergen ug bdg.Ene bichsen zuilees ikhiig olj kharlaa,bodloo,tungaalaa Suuliin ued ene sait uulni zuvlulduj,yariltsaj shiidvert khurdeg btl zuvlugch nar xoorond yamar ikh bie biedee tsetserkhene ve?gaikhaij bna zaaval khun bukhniig meddeg,,NEVTERKHII TOLI,, ,,URAN ZOKHIOLIIN NOM,,baikh albatai yu?nasan khureegui khumuusch ordgog bololtoi bas tgd saitiin khamt olond bas nas khyazgarlaltad bas ankhaarmaar bna gj khelmeer bna tanai saitiig demjigch negen

  12. bg says:

    Meddegee meddeg khuniig mergen khun gne
    Meddegee meddeggui khuniig Untaakhai khun gne,seree tuuniig
    Meddegguigee meddeg khuniig surgakh kheregtei
    Meddegguigee meddeggui khuniig zailuulakh kheregtei gj negen dorno dakhinii mergen ug bdg.Ene bichsen zuilees ixiig olj kharlaa,bodloo,tungaalaa Suuliin ued ene sait uulni zuvlulduj,yariltsaj shiidvert khurdeg btl zuvlugch nar xoorond yamar ikh bie biedee tsetserkhene ve?gaikhaij bna zaaval khun bukhniig meddeg,,NEVTERKHII TOLI,, ,,URAN ZOKHIOLIIN NOM,,baikh albatai yu?nasan khureegui khumuusch ordgog bololtoi bas tgd saitiin khamt olond bas nas khyazgarlaltad bas ankhaarmaar bna gj khelmeer bna tanai saitiig demjigch negen

  13. bg says:

    Meddegee meddeg khuniig mergen khun gne
    Meddegee meddeggui khuniig Untaakhai khun gne,seree tuuniig
    Meddegguigee meddeg khuniig surgakh kheregtei
    Meddegguigee meddeggui khuniig zailuulakh kheregtei gj negen dorno dakhinii mergen ug bdg.Ene bichsen zuilees ixiig olj kharlaa,bodloo,tungaalaa Suuliin ued ene sait uulni zuvlulduj,yariltsaj shiidvert khurdeg btl zuvlugch nar xoorond yamar ikh bie biedee tsetserkhene ve?gaikhaij bna zaaval khun bukhniig meddeg,,NEVTERKHII TOLI,, ,,URAN ZOKHIOLIIN NOM,,baikh albatai yu?nasan khureegui khumuusch ordgog bololtoi bas tgd saitiin xamt olond bas nas xyazgarlaltad bas anxaarmaar bna gj xelmeer bna tanai saitiig demjigch negen

  14. Ramirez Sanchez says:

    тийм шүү дээ муу хэлхээр сайн цохь гэж бдаг шүү дээ. Бага зэргийн хараал хэлэх бол хүнд түлхэц хийж өгдөг гэдгийг мэдэхгүй хүмүүс бна лээ

  15. Монгол says:

    мэддэг гэж өөрийгөө өмөөрч байгаа хүн бүр сайн унших хэрэгтэй. Хүний үг сонсож чадахгүй бардам арчаагүй зантай хүн хэзээд аливаа зүйлийн сайн сайхныг эвдэж байдаг юм. Гэхдээ яахав уншсан болохоор нэгийг бодож байгаа биз.Үнэхээр л тэнэг биш бол…

  16. darjaa says:

    Мэддэг ч гэсэн дахиад нэг уншихад урам зориг бас Сэргэлт, ухаарал болж болно шүү дээ…

  17. ХАЙР. says:

    мэддэггүй хүн бас байдаг аа. мэддэггүй бол мэдрэл муутай хүн байна за

  18. aagii says:

    жи хайр 2-оо та 2 т зориулж бичээгүйшдээ мэддэг бол уншихаа л боличих мэддэггүй нэг нь унший

  19. БиД ЧаднАа найзаа says:

    баярлалаа найзаа их гоё зүйл байна. Маш их урам өглөө

  20. erhsaran says:

    баярлалаа ёстой сайханн нийтлэл бна.ийм сайхан зүйл бичиж бидэнд илгээсэн танид ч бас аз жаргалтай үргэлж жавхаатай байж ухаалаг урамийн үгээ бидэнд хайрласанд баярлалаа.үнэн үг гэхдээ даан ч амидралийийн эрхэнд мартчих юм болдог бол сайн санаж бгд л алдахгүй амидрах юмсандаа болдог бол..мм

  21. ji says:

    номийн солиотой юм уу хашаа юм бэээ. иймэрхүү юм бичдэг улсууд биэ тоочихсон байдаг юм до.

  22. aankaa says:

    estoi gaihaltai yum unshlaa.oird iim setgel sergeesen saihan zuil unshaagui,hen negnees sonsooguin bna.Margaashnaas ehleed uurtuu itgeltei,ireeduigee saihnaar tusuulj,urgelj saihan ug helj,uudrug alhaj yavna aa.Magadgui bi uurtuu itgelgui urid ni bi adsan ahij aldahvii gej aij yavahaargui tsoglog javhaatai ajildaa erch huchtei,sergelen tsovoo bh bolnoo.magadgui bi urgelj bugdiig gegeelgeer bodoj yavah yum bol huu bid 2-n husel bielej bid 2-g saihan amidral huleej bgaa bhaa.

  23. ХАЙР says:

    МЭДНЭ ТЭХ ҮҮ

  24. niki says:

    дажгүй юмаа

  25. hi says:

    уг унэн, сайхан нийтлэл бнаа,,,,,

  26. Uugii says:

    сэтгэл сэргэчлээ баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.