Ажил дээрээ учир ургуулахаасаа өмнө

Та дурлаж үзэж байсан уу? Тийм бол /үгүй гэж хэлэх хүн бараг гарахгүй байх гэж найдаж байна/ та яаж дурласнаа эргээд нэг санаач. Ийм асуултанд хариулагчдын дийлэнх нь тодорхой зүйл санахгүй байна, нэг мэдэхэд л хайртай болчихсон байдаг гэцгээдэг.

Yнэхээр ч дурлаж, харьцаа тогтоож байгаа хүн бүгдийг хараад, үнэлж цэгнээд байгаа бол ямар юмных нь хайр байх вэ дээ. Гэхдээ л хайр хайраар харин хэсэг хугацааны амрагийн холбоо бол өөр хэрэг. Ийм түр хугацааны холбоо нь таныг ардаа гэр бүлтэй эсвэл гэр бүлгүйгээс үл хамаараад ямагт эрсдэл дагуулж байдаг. Тэр тусмаа таны харцыг булаагаад байгаа хүн хамт ажилладаг бол хайр зарлаж, учир ургуулахын өмнө дараах зөвлөгөөг анхааралтай уншаад, сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Компанийн дотоод журам, бодлоготой танилцах

Хэдийгээр хамт ажилладаг хүнтэйгээ амрагийн харьцаа тогтоох нь хуулиар хориотой зүйл биш ч гэлээ тухайн газрынхаа дотоод дүрэм, удирдлагынх нь явуулж байгаа дотоод бодлоготой нь сайтар танилцаад авахад илүүдэхгүй. Зарим компаниуд нь ажилтнуудын хоорондох янаг амрагийн харьцааг огт тоодоггүй бол зарим нь дотоод журмаараа хориглосон байдаг. Энд ч бас ортой зүйл байна. Учир нь түр хугацааны амрагийн харьцаа дуусахын цагт хосуудын хооронд маргаан үүсч нэг нь ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд орох эрсдэл өндөртэй. Гэтэл гарах гэж байгаа ажилтан нь өндөр мэргэшилтэй, гэгээн өдрөөр гэрэл гаргаж хайгаад ч олдохгүй хүн байвал яах болж байна? Түрхэн зуурын харьцаанаас болж чадвартай боловсон хүчнээ алдахыг хүсэхгүй байгааг нь ойлгож болох юм.

Бүх зүйлийн талаар урьдчилан тохиролц

Амрагийн харьцаа удахгүй тасарлаа ч гэсэн найз нөхөд хэвээрээ байх болно гэдгийг эхнээсээ л ойлгуулахыг хичээ. Мэдээж хэрэг үнэхээр амрагууд байгаад салсан бол найз байх нь хэцүү. Гэхдээ л холбоо тогтоох гэж байгаа хүндээ ямаршуу харьцааг хүсч байгаа, ажил дээрээ бие хэрхэн авч явж байх, харьцааныхаа талаар хэн хэнд дуулгахаас өөр аргагүй, эсвэл дуулгавал сайн гээд бүгдийг хэлж, ярилцах хэрэгтэй.

Амрагийн харьцаа таны ажилд ямар нөлөө үзүүлэх талаар бод

Нэгэнтээ ийм харьцаа тогтоосон бол албан бус “хонгор минь”, “туулайхан минь” гэх мэтийн яриагаа ажил дээрээ аль болох хэрэглэхгүй байж, та хоёрын харьцаа ажилд ямар нэг нөлөө огт үзүүлэхгүй гэдгийг бусдадаа ойлгуулахыг хичээ. Харин цайны цагаар, завсарлагаар бие биендээ хангалттай анхаарал тавих боломж зөндөө гарна.

4 Comments

  1. zugeer l says:

    донт шит ароунд вэр уй ийт.

  2. bz says:

    ёстой дэмий шүү

  3. guy says:

    сексийн хамтрагч болох хүн байвал guy.nemo@yahoo.com холбогдоорой.

  4. Darjaa says:

    мундсан биш ажлаасаа НУА тай болно бээз…болий доо…дэмий юм дэмий шүү дээ…хэдхэн минутын КАЙФ шүү дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.