Та хартай юу?

Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгаж чаддаг. Тэр бүхнийг хийх чадвартай. Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр харддаг.

Эмэгтэйчүүд

Мэдрэмтгий зангийнхаа ачаар хайртай хүнээ хараад л хардах үгүйгээ шийдэж чаддаг. Хайртай залууг нь бусад эмэгтэйчүүд сонирхож харах үед тэр бахархах сэтгэл төрж, баяр баясалтай болдог. Гэхдээ хайр сэтгэл нь түүнийг сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэд хайртай эрийнхээ халаасыг шалгаж, бусдын үнэр ханхалж байна уу гэдгийг шалгахаас огт ичихгүй.

Эрчүүд

Бүсгүйгээ өөрийн болсон гэж үзэх үедээ анхаарал сэрэмжээ алдах нь цөөнгүй. Бусад эрчүүд (өөрийн нь найзууд ч орно) хайртай эмэгтэйг нь дурсан санах, эсвэл магтах үед тэр маш их цухалдаж, түүнийгээ олны нүдэнд өртөхөөр гангарч байна зэргээр буруутгаж эхэлдэг.

Өөртөө хэт итгэлгүй, эсвэл өөртөө хэт итгэлтэй хүмүүс хамгийн их харддаг. Эмэгтэйчүүд уйтгарлаж, гунигласан үедээ их харддаг байна. Тиймээс та байнга хардах мэдрэмжээ сэдрээхгүйн тулд биллиард тоглож сур. Эсвэл Бальзакийн зохиолыг дахиад унш. Хүн нэг дор хоёр зүйлийн талаар бодох чадваргүй байдаг. Хардах сэтгэлийг өөрөөсөө үргээхийн тулд зүг ээр л цай уу.

Гэхдээ өөрийн гал тогоондоо бус, хөршийндөө орж цайлаарай. Хэрвээ та хартай хүнтэй учирсан бол эхлээд үйлдлээрээ, дараа нь үг хэлээрээ түүнтэй ярилцаарай. Эхлээд та түүнийг энхрийлж байгаад, дараа нь яриа өрнүүл. Хардалтаас ангижрах хамгийн найдвартай арга бол энэ нь надад хамаагүй гэсэн царай гаргах явдал юм. Нөхөр тань таныг өдөөн хатгаж болно. Хардах шалтгаан бүү гарга. Ингэхийн тулд та нөхөр л рүүгээ байнга ярьж, төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар болон бусад бүх зүйлийг түүнд мэдээлэх хэрэгтэй. Хүмүүс өөрт нь тавих анхаарал, халамж, хайр суларсан үед хардаж эхэлдэг. Гэр бүл болсон өдөр, түүний төрсөн өдрийг бүү март. Юу бодож байгаагаа бие биедээ хэлж сур. Ингэснээр түүнд таныг өөрт нь хайртай гэсэн итгэл бий болж, эргэлзээ арилдаг.

5 Comments

  1. hii hardalt says:

    хий хардалт уу гэдэг л асуудал байхдаа.
    унэхээр баримттай баригдсан итгэл алдсан бол, хардаад л сууна биз дээ.

    энэ бол яах ч аргагуй уйлдэл.

  2. Bilegee says:

    би маш их хартай яагаад ч юм бүр ургуулан бодогдоод хардаад байдаг миний өмчирхөг зантай xолбоотой ч байж мэдэх хайртай залуугаа хардсаар байгаад алдсан ч байж мэдэх л юм энэ зангаа яая да байз

  3. __horwoogin neg heseg___ says:

    xэxэxэ үнэн ч юм шиг манай залуу яаааг тэгээд бдийн

  4. Hn says:

    Ene ehend bichsen hun yamar aimar uurtai yum be? Zodoh nee zodoh ni

  5. Zaluu says:

    Битгий худлаа шаагаад бай. Эмээгтэй хун унэхээр лаларийх харддийн за Яасан амидралгуй юм бичдэг хулгайч бэ чи?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.