Нууц амрагийн эсрэг дайн

Тулааны тактикуудууд болон Сэтгэл судлаач болон “сайн эрийн” зөвөлгөөг хүргэж байна.

Эрт орой хэзээ нэгэн цагт ихэнхи хууль ёсны эхнэр гэр бүлээ авч үлдэхийн төлөөх чухал тулаанд орох болдог. Хүн бүр өөрийнхөөрөө дайтах нь мэдээж. Энд ямар нэгэн ерөнхий тактик байдаг уу? Яаж ялах вэ? Доор өгүүлэх гурван түүхийг сэтгэл зүйч болон гурван удаа авгай авсан, эмэгтэй хүний сэтгэл санааг амьдрал дээр судалсан “сайн эр” – ийн тайлбар зөвөлгөөтэйгөөр хүргэе.

Нэгдэх түүх, нэгдэх тактик: “Чамдаа саад болоод яах вэ, яв даа, чи минь”

“Нөхөр маань өөр хүүхэнд дурлачихлаа. Бид 20 жил хамт амьдарсан, амьдралын бүхий л зовлон жаргалыг хамт туулсан, 2 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн… Нэг л өдөр үүлгүй тэнгэрт цахилгаан цахидаг юм байна. тэр хүүхэн нь над руу утасдаад “Эрхэм эхнэр минь, мэдэж ав, нөхөрт чинь би гэж хүн байгаа шүү. Тэр надад хайртай…”

-Би та хоёрын хэнийг нь сонгохоо мэдэхгүй байна, чадахгүй юм байна. Миний зүрхний яг тал нь чамд, нөгөө тал нь түүнд байна, – гэж байгаа юм даа, нөхөр маань. Үгүй энэ чинь юу гэж байгаа юм бэ? Бид хоёр 20 жилжингээ хамт амьдралын төлөө тэмцсэн байхад? Гэтэл тэр хүүхэнтэй танилцаад хагас жил л болж байж, зүрхнийхээ талыг бас өгөөд байхдаа яахав дээ? Надад илүү оногдох ёстой биш гэж үү? Ингээд би сүм орж ламтантай уулзлаа. Амьдрал чиний өмнө сорилт тавьсан байна, нөхрөө уучлаад дуртай зүгт нь явуул гэж зөвлөдөг юм байна, ламтан маань. Гэртээ ирээд би нөхөртөө хэллээ. үнэхээрийн дурлачихаад болохгүй байгаа юм бол, яв даа, хайртай хүнтэйгээ амьдар…

Сэтгэл зүйч: Ямар ч сэтгэл зүйч ийм л зөвөлгөө өгнө. Хүнийг хэдий чинээ хүчлэн барина – төдий чинээ тогтооход хэцүү байдаг. Хүнийг хүчээр барих нь сайн юм авчирдаггүй. Энэ хүн авгайгаасаа салж явлаа гээд удаж чадахгүй, эргээд ирнэ гэж бодож байна. Олон жил хамт амьдарсан хүмүүсийн сэтгэлийн холбоо тийм ч амар салдаггүй юм, тэр хоёрыг холбох өчнөөн олон холбоос байгааг мартаж болохгүй. Харин нууц амраг залуу хүүхэнтэй нь бол зөвхөн секс л холбож байгаа, өөр сүйдтэй холбоо байхгүй.

“Сайн эр”: Энэ эмэгтэйн түмэн зөв. Эрчүүд насны намартаа залуу хүүхэнд дурлсасан бол өөрөө сонголт хийж чадахгүй, хоёр эмэгтэйн хооронд гүйгээд хэцүүддэг. Тийм болохоор явуулаад, зүрхээр нь сонголт хийлгэвэл дээр. Хүн зүрхээ яг тэнцүү хуваана гэж байхгүй шүү дээ, боломжгүй зүйл, аль нэг талд нь арай илүү л оногдож байгаа. Тэр тал нь эцсийн эцэст дийлэх болно. Энэ эхнэр нөхрөө явуулснаар юу ч алдахгүй. хэрэв түүнд нөхрийнх нь зүрхний арай илүү хэсэг нь оногдсон байгаа бол нөхөр нь буцаад л ирнэ, ойлгомжтой. Хэрэв нууц амрагт нь илүү оногдсон байгаа бол – тийм нөхрөөр яах юм? Минийхээр, энэ нөхөр эхнэртээ буцаж ирнэ гэж бодож байна.

Түүх хэрхэн үргэлжилсэн бэ: “Нөхөр маань яваад, сарын дараа гэртээ буцаад ирсэн. Энэ сарын хугацаанд бид хоёр байнга утсаар ярьж хүүхдүүдийнхээ амьдралын болон гэр ахуйн асуудлаар зөвлөлдөж байсан л даа. Тэгээд нөхрөө хүрээд ирсэн чинь түүнийг уучилж чадмааргүй санагдаад явчихдаг юм байна. Орой унтлагын өрөөнд ороод ирэхээр нь, “үгүй ээ, одоо чи энд унтахгүй, нөгөө өрөөнд унтаж бай” гээд гаргасан… хэдэн долоо хонож байна”.

Сэтгэл зүйч: Маш ухаантай эмэгтэй байна. Эрчүүдэд бурууг нь мэдрүүлэх нь зүйтэй байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд нөхрөө ингэж шийтгэж бараг зүрхэлдэггүй, дутагдсан зүйлээ гаднаас явж авах болно гэж айдаг, энэ ч бас үнэн л дээ. Гэхдээ энэ эмэгтэйн хувьд нөхцөл байдлаа мэдэрснээр, “чамд оногдох шийтгэл – намайг дахин буулгаж авах” гэжээ. Нөхөр нь шийтгэлээ эдэлснээр эхнэрээ улам хүндлэх болно, дараагийн удаа проблемоо авгайгаараа биш, өөрөө бие дааж шийдэх болно.

Сайн эр: Энэ чинь ёстой хамгийн буруу юм хийсэн байна. Нөхөр нь чухам илүү гоё сексийн араас л явсан шүү дээ. Гэтэл буцаад ирэхэд нь өвөртөө оруулахгүй байж хэрхэвч болохгүй ээ, тэгэж шийтгэх гээд байгаа юм бол огт гэртээ оруулахгүйгээр шийтгэх хэрэгтэй байсан юм. Ер нь тэгээд, нөхөр нь буцаад хамт амьдарья гээд гуйгаад ирж байна гэдэг чинь буруугаа хүлээгээд байгаа хэрэг биз дээ? Заавал тэгэж дахин дахин чичлээд байх муухай биз дээ? Өшөөгөө авч байгаа ухаантай юм уу? Гэртээ оруулчихсан байж уу? Тэгснээс, гэр бүл буцаж нийлсний баяр хийгээд хоёулаа сайхан оройн хоол идээд, амралтанд яваад дахин бал сараа тэмдэглэх хэрэгтэй шдээ. Тэгэх юм бол нөхөр нь ямар сайхан юмаа алдах дөхснөө улам л ухаарч мэдрэх байхгүй юу… Одоо бол харин…энэ нөхөр удахгүй дахиад л хүүхнүүдтэй орооцолдоод гүйнэ дээ.
Түүх хэрхэн дууссан бэ: “Сар хагасын дараа л би нөхрөө өвөртөө оруулсан. Нүглээ бүрэн наминчилсан гэж тооцсон, яагаад гэвэл, энэ хугацаанд нөхөр маань нөгөө хүүхнээсээ бүрэн салсан, чи минь миний цорын ганц хань гэдгийг бүхий л байдлаар харуулсан юм.”

Хоёрдахь түүх, хоёрдахь тактик: “Хэсэг хугацааны дараа л чамайг явуулъя”

Эхнэр нөхөр хоёр 50 хүрч байгаа. Гэтэл нөхөр нь бас нэг л өдөр залуухан хүүхэнд дурлаад, гэрэлтэж гэгэлзэн, үүнийгээ эхнэрээсээ ч нууж чадахгүй байжээ.

-Чи намайг ойлго л доо, би дурлачихаад байна шүү дээ. Би шинэ амьдралыг хүсч байна, шинэ хүүхэдтэй болмоор байна. Надад дахин амьдрах бололцоо олго л доо… Чи намайг уучлаад явуулчихаач дээ, гуйж байна…

Эхнэр нь хэд хоног бодоод, шийдэж, За яахав, чи яваарай. Гэхдээ одоо биш, 6 сарын дараа. Би чамд зөвхөн сайн сайхныг л хүсч байна. Тийм болохоор чиний шинэ дурлалыг шалгаж байж болмоор байна. Энэ хагас жилийн хугацаанд чи тэр хүүхэнтэйгээ уулзахгүй байх ёстой, хэрэв та хоёрын дурлал жинхэнэ дурлал мөн бол энэ хугацаанд мөхөхгүй шүү дээ?

Сэтгэл зүйч: Энийг чинь сүүлээ бага багаар нь тасдаж хаях гэдэг юм. Энэ эмэгтэй их  хатуу нервтэй байж л тэвчинэ дээ. Нөхрөө өөр хүүхэн рүү тэмүүлж байгааг мэдрэн мэдрэн хажуудаа барина гэдэг амар эд биш. Эхнэр лав тэвчиж дийлэхгүй л болов уу. Нөхөр нь ч гэсэн, хайртай хүүхэнтэйгээ нууцаар уулзахгүй байж тэвчээгүй байх гэж бодож байна. Маш эвгүй, аюултай байдал үүсгэжээ, энэ эхнэр.

Сайн эр: миний бодлоор энэ бол буруу. Хүн хориотой зүйл рүү улам тэмүүлдэг. Нууц амраг хүүхэнд угаасаа залуу нас гэсэн маш том давуу тал байхад дээрээс нь нэмж дахин нэг давуу тал олгосон байна шүү дээ? Нөхөр нь “энэ 6 сар бушуу дуусаасай” гэж л бодохоос өөрийг бодохгүй. Эхнэрийгээ энэ бүх хугацаанд шоронгийн хуягтай л зүйрлүүлж суух болно, юун хайрлах. Орон гэрээ шорон гэж үзнэ. Тэгээд, шоронгоос оргох бүхий л боломжийг хайх болно.
Түүх хэрхэн үргэлжилсэн бэ? Эмэгтэйн нерв дийлээгүй, 4 сарын дараа нөхрөө шоронгоосоо тавьсан. Нөхөр нь энэ хугацаанд хайртай хүүхнээ л бодон, үргэлж утсаар ярих, чатлах зэргээр харьцсаар байсан байна. Нөхөр нь гэрээсээ яваад, уяанаасаа алдуурсан нохой мэт таг болсон, утасдах ч үгүй, үзэгдэх ч үгүй…

Сэтгэл зүйч: Энэ хоёр хоёулаа буруугаа маш хурцаар мэдэрч байгаа. Эхнэр нь – нөхрөө хүчээр барьж байсандаа, нөхөр нь – эхнэрээ хаяж явсандаа. Гэхдээ л нөхөр нь бөөн баяр байгаа – торноос тавигдсан, тавигдах тавигдахдаа “хууль ёсоор”, өөрөө зөвшөөрөөд явуулсан юм чинь гээд. Харин авгай нь? Хаягдсандаа гомдсон, сэтгэлээр унасан амьтан л үлдээ шүү дээ. Асуудал цаашаа яаж ч үргэлжилж магад. нөхөр нь шинэ амьдралаас цадталаа идэж аваад буцаад ирж ч магад, ирэхгүй ч байж магад. Одоо нөхцөл байдал нууц амрагын хяналтанд бүрэн шилжсэн, тэр яаж хөдлөх вэ гэдгээс бүх юм шалтгаална.

Сайн эр: Тээр! Хэлээгүй юу? Одоо ганц л найдвар байна аливаа эр хүн сурсан дассан зуршилуудаасаа бүрдэн тогтдог. Яг л ингэж хийсэн борщонд дуртай, яг л энэ буйдэн дээрээ хэвтэж байх нь түүнд эвтэй…Бүр яншин үглэж байгаа авгайнхаа дуу хоолойнд ч дасчихсан байдаг байхгүй юу. Дур хүслээ хангаад, хайрын гал нь намжаад ирэхээр тэрээр ойлгоод ирнэ. залуу хүүхэнтэй амьдарна гэдэг нь хамаг дассан сурснаа өөрчлөх, шинээр амьдарч сурах хэрэгтэй болох юм байна гэдгийг. 50 настай хүн ийм ирээдүйг баярлан угтахгүй нь л лав, тэр байтугай бүр айдас нь хүрнэ. Тийм болохоор сүүлээ хавчаад эхнэртээ буцан ирэх шанс нэлээд өндөр гэж би хэлэх байна.

Түүх хэрхэн дууссан бэ? Хагас сар ч бололгүй чемоданаа бариад буцаад ирсэн. “Миний насанд хамаг юмаа өөрчлөн шинэчилнэ гэдэг бүтэхгүй юм байна аа, хөгшин минь. Амьдралаа хамт өнгөрөөсөн хүнтэйгээ л мөн хамт хөгшрөх хэрэгтэй юм байна… Нүгэлтэй тэнэг намайгаа уучлаарай…”

Эхнэр нь тэврэн угтсан гэнэ. Нөхрийгөө уйдаахгүй гэж их арга хэмжээ авдаг болсон. цаг л гарвал нөхөртэйгээ хамт ийш тийш, гадаад дотоодод амарч зугаална. нөхөрт минь адал явдал хэрэгтэй байгаа юм бол надтай хамт л тэр адал явдал, шинэ сэтгэгдэлээ авч байг, яршиг зүгээр… Нөхөр нь эр хүн шиг загнаж, залуу хүүхэнрүүгээ хааяа утасдаж амьдрал ахуйг нь асууж тусалдагт нь ер уурладаггүй, харин ч бахархдаг гэнэ.

Гуравдахь түүх, гуравдахь тактик: Нууц амрагыг нь айлган сүрдүүлэх

“Нөхөр маань өөр хүүхэнтэй болсныг би шууд л мэдэрсэн. Гэв гэнэт л ажил ихтэй байна гээд оройтоод байдаг болсон, тэгээд гэртээ орж ирэнгүүтээ харцаа нуусан амьтан угаалгын өрөө рүү яваад орчихно. Тэндээс гарч ирэнгүүтээ, ядарч үхлээ гээд хөнжилдөө шургаад хэвтчихнэ. Сав л хийвэл над руу дуугаа өндөрсгөөд, миний хийсэн бүхнийг өөлөөд л… Бидэнд заадгийн дагуу, аль болох л амттай хоол хийгээд, гэр орноо гялалзуулаад, гоё дотуур хувцас өмсөөд л, ийш тийш гаръя оръё гэх зэргээр нэлээн л арга хэмжээ авлаа. Даана ч тэрэнд миний хоол ч, цэвэр цэмцгэр тохилог гэр орон ч, ер нь юу ч сонин биш болсон байв. Гэрээсээ ганцаараа гараад явахдаа л нүд нь сэргээд ирдэг болж. Гэтэл би чинь хөгширчихөөгүй, залуугаараа байгаа шүү дээ, бид хоёр суугаад 6 жил болж байна, охин маань 4 настай.  Хамаг учир юунд байв гэхээр, нөхөр маань дарга болсноор овоо мөнгө төгрөгтэй болсон, тэгээд хүүхнүүд эргүүлээд эхлэхгүй юу. Би хувийн мөрдөлт явуулаад, гар утас мессеж энэ тэрийг нь нэгжиж байгаад хамт ажилладаг хүүхэн нь юм байна гэдгийг олж мэдсэн юм. Тэгээд, тэр хүүхний гэрт нь очоод хатуухан хэлэв. За ийм байна. Чи маргааш ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байх ёстой. Хэрэв дахиад миний нөхөртэй утсаар ярьсан, уулзсан байх юм бол хохь чинь шүү, би чамд анхаарууллаа шүү! Ямар нэгэн муу юм өөрт чинь тохиолдвол битгий гайхаарай, би нөхрийнхөө төлөө яахаас ч буцахгүй гэж мэдээрэй, чи!!!”

Сэтгэл зүйч: Өө, энэ ч жинхэнэ дайчин эмэгтэй байна, ийм эмэгтэйчүүд л дайны үед ар талыг авч гарсан юм шүү дээ. Энэ хүүхэн өөрийнхөө юмыг хэнд ч өгөхгүй гэсэн зантай хүн байна. Булаах гэсэн хүний хоолойг тас хазахаар. Нөхөртөө бол ер бурууг өгөхгүй, нөхөр нь хэзээд сайн, тэр хүүхэн л муу гэж үзэж байна л даа. Одоо харин тэр хүүхэн ямар алхам хийхээс бүх юм шалтгаалахаар байдал үүссэн байна. Хэрэв нууц амраг хүүхэн залууд гомдол мэдүүлж, чиний эхнэр чиний хувийн хэрэгт оролцох, заах гэлээ гэх мэтээр ярих юм бол гэр бүл салж ч магадгүй. Миний нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй иймэрхүү юм хийгээд нөхрөө бүрмөсөн алдсан тохиолдол бий. Намайг эр хүнд тооцсонгүй, миний урдуур орж асуудлыг шийдэх гэлээ гээд шаз зуучихгүй юу… Ямар ч л байсан, эхнэр нь санасандаа хүрлээ ч, нөхөртөө гомдсон хэвээр л байх болно, ядаж нөхөртөө гомдлоо хэлж болохгүй, нууцаар сүрдүүлэг хийсэн хүн чинь? Хэрэв би чиний хүүхнийг тэгэж хэлээд явуулсан гээд ярьчих юм бол бас л болохгүй, байнгын хэрүүлтэй байдаг болно, нөхөр нь баригдсандаа эвгүйрхэхээс гадна, урдуур нь орж өөрийг нь доош хийлээ хэмээн дургуй нь хүрэх биз.

Сайн эр: Ямар ч эр хүнд, хүүхнүүд өөрийг нь булаацалдаж эцсийн цусаа хүртэл үзэлцэхэд бэлэн байгаа нь таалагдалгүй яахав? Гэхдээ, мэдээж, зодоон эхлэх мөч хүртэл л таалагдана шүү дээ? Нөхрөөсөө нуугаад өнгөрнө гэдэг юу л бол. Нууц амраг нь тэнэгхэн амьтан бол шууд л ховлоно. Ухаантай бол өөртөө ирсэн хөзрийг зөв ашиглаж чадна. “Чиний авгай чинь ямар тэнэг солиотой амьтан байдаг юм бэ? Чи яаж ийм амьтантай амьдардаг юм бэ?…” Ингэвэл, эхнэрийн имиж унана, нөхрөө алдаж ч болно. Рулетка тоглож байгаатай л адил даа. аз нь таарвал, нууц амраг хүүхэн айгаад чимээгүй алга болоод өгнө, айхгүй бол дайн эхлэнэ гэсэн үг. Харин нууц амраг хүүхэнтэй дайн хийх нь, /ялангуяа удаан хугацаагаар/  зөв арга биш. Яагаад гэвэл аль ч тал нь ялсан бай залуу маань өөрийгөө олзны хүнтэй зүйрлүүлж, нээх баяртай байхгүй нь лав. Тэгээд ялагч баатар хүүхнээсээ боломж л гарвал зугтаахыг бодно доо…

Түүх хэрхэн дууссан бэ? “Нууц амраг байсан бүсгүй надаас үхтлээ айгаад, ажлаасаа халагдаад алга болсон юм. Нөхөр маань ч дахин “ажил ихтэй, шөнө дунд хүртэл хурал зөвөлгөөнтэй” байхаа болив. Мөн амралтын өдрүүдийг оролцуулж ирээд л явдаг томилолтууд нь бас дуусчихсан, тэгээд би бүхнийг ойлгосон л доо. Одоо харин би сэтгэл зүйчийн өвчтөн болчихоод байгаа, яагаад гэвэл сэтгэлийн шархаа дотроо хадгалснаар эдгээж чадахгүй байна. Бас нөхөртөө ер итгэж чадахаа байчихаж, байнга хардаж тагнаж байх боллоо, уул нь ингэхийг хүсэхгүй байгаа байж өөрийгөө удирдаж чадахгүй юм. Гэхдээ би ямар ч л байсан нууц амрагыг нь ялж зайлуулсандаа харамсахгүй байна, гэр бүлийнхээ төлөө л би үүнийг хийсэн шүү дээ…

4 Comments

  1. saikhanaa says:

    НТВ-н ажилтан одончимэг би унэгүй бэлэн нууц амраг бна.холбоо бариарай эрчүүдээ

  2. Clooney says:

    Хэн хэнийгээ сайхан ойлгоод.Нууцаар найзалдаг найзууд болж болохын.27 той Залуу бн……. mail bicheerei bobclooney@yahoo.com

  3. anjii says:

    HEY ADMINAA OOR SAIDIIN YM HUULAHAA BOLIYOO…SHINE SHINELEG YM HIILDEE.BELENVHILEH DURTAI MONGOLCHUUDAA GEJ…

  4. wonder_bra says:

    Боломжийн тактикууд байна Би ийм байдалд орж байсний хувид хамгийн зув арга н өөрөөр н ойлгуулах н буюу эхнийх хамгийн зөв санагдсан.намайг зөндөө хориж байсан ч би иамар нэгэн байдлаар уулздаг л байсан тийм болхоор өөрөөр н ухааруулах н хамгийн оновчтой арга болов уу Гэхдээ эзэгтэйн характэраас бух ым шалтгаалах байхаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.