Зуучлалын гэрлэлтийг зохицуулсан хууль хэрэгтэй байна

Зуучлалаар дамжуулан гадаадын иргэдтэй гэрлэж, харийн газар боолчлогдон сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч, бүр цаашилбал амь насаа алдсан тохиолдлын талаар хэдэнтээ мэдээлж байсан. Хэдий үүнийг сэрэмжлүүлэн анхааруулж, олон үйл ажиллагаа явуулж байгаа ч ямар хүнтэй суух нь хувь хүний эрх учраас үүнийг хориглон хуульчилж болдоггүй. Тиймээс л одоог хүртэл манай улсын Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэнтэй гэр болж болно, болохгүй гэдгийг зааж өгөөгүй байдаг.

Гэхдээ ямар нэгэн байдлаар үүнийг зохицуулах хуулийн заалт байдаггүй нь тэднийг эрсдэх аюулд хүргээд байгааг хүний эрхийн байгууллагууд хэлдэг. Гэр бүлийн тухай хуульд гадаадын иргэнтэй, эсвэл зуучлалаар дамжуулан гэрлэхийг хориглоно гэж заавал хүний эрхийг боогдуулсан хэрэг болно. Харин хяналтгүйгээр зуучлуулан гэрлэж байгаагийн үр дагаврыг хянахын тулд хуульдаа зөвшөөрч өгөх хэрэгтэй гэсэн байр суурь байдаг. Зөвшөөрсөн хуулийн заалтыг дагаад тухайн зуучлалаар гэрлэж байгаа иргэний нийгмийн байдлыг давхар хамгаалах боломжтой аж.

Тухайлбал, гадаадын иргэнтэй гэрлэхийг хүссэн хүн заавал төрөөс итгэмжлэгдсэн зуучлалын байгууллагаар дамжуулан гэрлэнэ гэж зааж өгвөл хүний наймааны хохирогч болох эрсдэлийг бууруулах боломжтой. Учир нь одоогийн манай нөхцөлд зуучлалын бие даасан, найдвартай байгууллага байхгүй дандаа хувь хүн зуучилж өгдгөөс аюултай байдал үүсдэг аж. Түүнчлэн зуучлалын байгууллагыг шалгадаг, зуучлагч нь ажлаа тайлагнадаг тогтолцоо ч байдаггүй байна. Тиймээс зуучлалаар дамжуулан гадаадын иргэнтэй гэр бүл болж байгаа хүмүүсийг төрөөс анхаарч чаддаггүй. Хоёр жилийн өмнө манай НХХЯ, хүний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд, Солонгосын гэр бүлийн яамтай (Манай иргэдийн 80 гаруй хувь нь солонгос иргэнтэй зуучлан гэрлэдэг тул Солонгосын талтай тулгамдсан асуудлыг ярилцсан) хамтран гадаад дахь гэрлэлтэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан.

Энэ үеэр манай зүгээс монгол иргэдээ хамгаалах, тэдний нөхцөл байдлын мэдээллийг авч байх боломжийг бүрдүүлээгүй, тулгамдаж буй асуудлын талаар дорвитой санал хэлж чадаагүй. Гэтэл Солонгосын тал танай охид хүүхнүүд манай ёс дэгийг сахиж чаддаггүй нь хамгийн том асуудал болж байна. Тиймээс манай иргэдтэй зуучлалаар гэрлүүлж буй хүмүүсийг бэлдэх хэрэгтэй гэж байсан. Мөн зуучлалаар гэрлэн Солонгост очоод амь насаа алдаж байгаагийн хариуцлагыг Монголын зуучлагчид хариуцах хэрэгтэй гэж байв. Энэ мэтчилэн манайд зуучлалын гэрлэлтийг зохицуулах хууль, эрх зүйн орчин байдаггүйгээс хүний аманд багтаж байна шүү дээ. Тиймээс хууль санаачлагчид үүнийг анхаарахгүй байж болохгүй нь.

М.Ариунсувд http://niigmiintoli.mn/

16 Comments

  1. yndrax says:

    xуулийн байгууллага болон төр засаг маани энэ тал дээр яаралтай арга xэмжээ аваасай.шалгадаг болоосой.энэ асуудал арай xэтэрч байна.тэгж зардаг xумуусийн утас xаягийг нэр устай ни нийтэд зарлаж тавиж болдоггуй умуу. арай дэндүү умаа.

  2. michid says:

    солонгост өөрсдөө гэр бул болж ирээд xэцүү xатууг ни мэдсээр байж монгол оxид эмэгтэйчүүдийг зардаг xууxнууд иx байна. ялангуяа солонгосийн xөдөө орон нутагт амидардаг xууxнууд нэг эрийн асуусан монгол xууxэн олж өгөөч гэсэн даруйд өдөөс ни мөнгө ни байвал болно гээд суудаг болсон байна.

  3. saran says:

    ЭЛГЭМСҮҮ эгч АНУ 2той санал нэг бна.бид бүгд хамтдаа эв нэгтэй үндсэрхэг байцгаая.

  4. Anu says:

    Bi Chinad surdag murtluu Koread unen durgui end hamt surdag oyutanuudaas l oilgoson. arhichin, huuhemseg, buduuleg, hyataduudaas dutahgui garuud yum bn lee shuu. Ohiduuddaa l gej helehed China, Koreatai suuval aimshig gedgiig oilgooroi 2 biendee saihan met sangdavch ar ger udam sudar ar tal ni bol unen haagdma l boogdmol uruvdultei taraichin garaltai dord humuus gedeg ni haragdaad bdagiin. Minii Mongoliin tengerleg ard tumen edend uusahguin tuld hoorondoo ev tunjintei bie biene hairlaj hundetgevel l bolooo. Busdiin togoo ruu bitgii undii busguichuud mini ailaas ereheer avdaraa uudal.. he he

  5. аааа says:

    Ер нь ганц олдож байгаа насыг, харь оронд, хүний эрхшээлд өнгөрөөнө гэдэг хорвоогын хамгийн азгүй бөгөөд эмгэнэлтэй хэрэг. Ялангуяа манайханд амархан мөнгө олох, хүний мөнгө нүдэнд аятайхан харагдах, мөн эх орноосоо уйдах, харь орны олон ангит савангын дуурь болсон кинонд хэт орох зэрэг шинэ төрлийн вирустэй өвчинд гүнцгий автаад байх шиг санагдах юм. Охид бүсгүйчүүд минь ямар нэгэн сонголт хийхээсээ өмнө, тархиндаа байгаа элдэв эмх цэгцгүй бодлуудаа түр гэсэн хаяад, тархи толгойныхоо элдэв стресс ядаргааг устгаж байгаад, аливаа зүйлийг шинээр бодож тунгаагаад, амьдралдаа зорилго тавиад оролдоод үзвэл яасан юм бэ? Бид чинь хүний нийгмийн хамгийн доод давхарга ЯНХАН, хүний наймааны БООЛ, харь оронд хүний ХЭРЭГЛЭЭ болох гэж энэ орчлонд төрцгөөгүй шүү дээ. Охид минь.

  6. For Elgemsuu says:

    Элгэмсүү гэж хэн ч байсан гэсэн би энэ хүнийг дэмжиж байна. Солонгос бол күнзийн үзэлд бугшсан иргэншлийг мөнгө гэж ойлгодог хавчмал бодолтой хүмүүс. Элгэмсүү өөрөө ямар ч зовлон амссан байлаа гэсэн, мөн тэр нь өөрийнх нь буруу байсан зөв байсан гэдгээсээ үл хамаараад солонгос бол цаанаасаа түүхийн хувьд гадаад хүнд дургуй байж ирсэн. Өөрсдийг нь эзэрхийлэгч гэсэн утгаар хардаг. 70-аад оноос хойших үсрэнгүй хөгжлөөс хойш бусад эдийн засгаас дорой улсуудийг ил болон далдаар доромжлох дээрэлхэх хандлагатай болсон. Би өөрөө энэ улсад 5н жил сурлаа. Сайн хүмүүс мэдээж бий боловч ерөнхийд нь авч үзэх юм бол солонгосын ёс заншил ертөнцийг үзэх үзэл, хүмүүсийн харилцааны талаарх ойлголт манай эрх чөлөөний мэдрэмжээс тэс ондоо хоорондоо таардаг ч үгүй. Би солонгос хэлтэй боловч ихэнхдээ ярих дургүй англиар ярьдаг. Өөрийн тогтсон үзэл бодолтой мэдлэгтэй хүнийг эд нар яаж ч чаддаггүй. Тэгээд дээр ч гэсэн ярьж байсан тийм хүмүүс энд мэдээж эхнэр болж ирэхгүй. Монголчууд минь алив нэгэн үндэстнийг гутаан доромжлох эрх хэнд ч байхгүй. Зүгээр л зарим монголчуудын шүтээд дууриагаад байгаа тэр солонгос чинь хэзээ ч манай хоолыг идэж манай соёлыг хүндэтгэхгүй гэдгийг л санаарайдаа. Хурдан харих минь…

  7. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** Өгүүлсэн

    ЯМАР АЙМААР ХАРАМСАЛТАЙ…………………СОЛОНГОСТ БҮСГҮЙ ХҮНИЙГ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОЛООН ДОР ҮЗДЭГ ..АЖИЛ ХИЙХЭД ХҮРТЭЛ ЯГ АДИЛХАН АЖИЛ ХИЙХЭД ЗААВАЛ БАГА ЦАЛИН АВНА БИД БИЕНДЭЭ ХАЙРТАЙ БОЛ БИТГИЙ СО ХҮНТЭЙ СУУГААРАЙ ХЭЛЭЭРЭЙ ДАМЖУУЛААРАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ ХҮМҮҮСЭЭ ИЙМ САЙХАН БҮСГҮЙ ЯАХ ГЭЖ ӨМХИЙ БУЛАЙТАЙ ..ЭД ХҮН БИШЭЭ ХҮН АДГУУС МАЛУУД …СОТОЙ СУУСАН ХҮҮХНҮҮД 100% — 60% НЬ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ 30% – СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР ДӨНГӨЖ 10% – НЬ Л ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ХАРАГДАЖ БАЙГАА ГЭРЛИЙН ЗҮГ ТЭМҮҮЛЭГЧИД..СОТОЙ ЯАХ ГЭЖ СУУДАГ ЮМ БЭ ???? АМИА ЗОЛИОСЛОХ ГЭЖ СУУХ ХЭРЭГ ҮҮ????????? ЭД ХҮН БИШЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

  8. ganaa says:

    энэ Элгэмсүү гичий өөрөө тийм зовлон үзсэн юм шиг санагдаад бх юм яаж ч бодсон.энэ комэнтийг ни уншихад ч тэр тийм байгаа биз дээ хүмүүсээ?

  9. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    НАМАЙГ ХАТУУ Ч ҮНЭН ҮГ ХЭЛСЭНД ТҮМЭН ОЛОН МИНЬ УУЧЛААРАЙ..>>>> АМЬ НАСАА ЗОЛИОСОЛМООР БАЙВАЛ ,ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ ХАМААГҮЙ ХӨСӨР ХАЯГДСАН ГЭЖ ҮЗВЭЛ, НҮДЭНД ЧИНЬ НОГООН ЦААСНААС ӨӨР ЗҮЙЛ ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ ХЭН НЭГЭН БАЙВАЛ ӨМХИЙ ХҮНИЙ ШАВХРУУ ШААРТАЙ СУУГААД НАСААРАА ЗОВООД ЗҮЙЛ ДУУСААД АМЬДРАЛ ТӨГСГӨЛ БОЛОХ НЬ ЭЭ ГЭЖ ОЙЛГООРОЙ ….ЖАРГАХ ТУХАЙ БОДООД МӨРӨӨДӨӨД Ч ХЭРЭГГҮЙ НАСААРАА ЗОВЛОН Л ГЭЖ ОЙЛГО ТЭГВЭЛ ТЭР ХҮНИЙ НАС ГҮЙЦЭХГҮЙ..ХЭЗЭЭ Ч МӨС ШИГ ХҮЙТЭН ХӨНДИЙ СЭТГЭЛТЭЙ ГАДААД ХҮН ХАРИЙН ХҮНИЙГ ЖАРГААНАА ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ ГЭНЭХЭН ХОНГОРУУД МИНЭЭ!!!!!!!!!!!!!

  10. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ЭНЭ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БҮГД Л БОДОЛЦМООР …ЯЛАНГУЯА ГЭНЭН ХОНГОР МӨРӨӨДӨГЧ НАР !!!…..ГАДААД ХҮН ГЭХЭЭР Л ХАР ХАЛТАР ГОЛОГДОЛ ӨВӨӨ ӨМХИЙ ЭНЭ ТЭР НЬ ХАМААГҮЙ БӨӨН Л ЗАДГАЙ ДОЛЛАР НҮДЭНД НЬ ХАРАГДДАГ ЮМ БАЙХ ДАА !!!!!!!!!!КККК..ЯС ЮМАНДАА ЮУ Ч БАЙХГҮЙ ХООСОН ТРАНШЭЙНЫ БААГИЙНААС ДОЛООН ДОР ХҮНИЙ ТАМТАГНУУД…..

  11. . says:

    хэлж дуусаагүй байтал ороод ирсэн байна ш дээ ЭЛГЭМСҮҮ

  12. . says:

    элгэмсүү яачиваа хэхэ.

  13. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ЯГ ЗӨВ..НАМАЙГ БААХАН – ТЭМДГЭЭР ШАГНАХ БИЗ..ХҮН ҮНЭН ХАТУУ ҮГЭНД ИХ ДУРГҮЙ БАЙДАГ МУУХАЙ ӨМХИЙ СО ӨВӨӨ ГОЛОГДОЛУУДААР ЯАХ БЭ ДЭЭ ..ХАМГИЙН АРЧААГҮЙ ТАРТАГТАА ТУЛСАН ГУЙЛГАЧИНГУУД Л ГАДААД ХАЛТАР ЭНЭ ТЭРТЭЙ СУУДАГ ЮМ Ш ДЭЭ.. ТҮҮНЭЭС БАЯН ТАРГАН ИХЭМСЭГ ЯРАВГАР ҮНДСЭРХЭГ УЛСУУД ГАДААД ХҮНИЙГ ЗАЯА НЬ ТООХГҮЙ НЭГ НҮДЭЭРЭЭ Ч ХАРАХГҮЙ ХОНОГИЙН ГОЙМОНГИЙН МӨНГӨӨ ЯАЖ ОЛОХОО МЭДЭХЭЭ БАЙСАН БУЛАЙНУУД Л БАЙГАА ЮМ ЧИНЬ ..ГАРЦААГҮЙ Л ҮНЭН…

  14. michid says:

    зарим нэгэн уxамсар дорой эргүү xууxнууд адилxан монгол бусгуй xунээ ичиx ч угуй xэдэн төгрөг аваxийн төлөө бараг таниxгуй нэгэнд зарж орxидог.солонгос монголд байдаг аx дуугээрээ нийлж л xуний наймаа xийдэг ум билээ.солонгост бдаг солиотой юм ни арxичин эр олж өгч монголд авчирдаг. монгол эмэгтэй бгаа шуу танилцаxгуй юмуу гээд арчаагуй солонгос эр xайгаад явжийдийн билээ.авсан монго ни юм болдог л юм бxдаа.

  15. Зочин says:

    Энэ хүмүүс анхны сэтгэгдэл үлдээх гэж л юм бичдэг юмуу хаашаа юм? Наад асуудлынхаа тухай санал бодлоо бичээч. Шал эргүү юм биччихээд гарсан байх юм.

    Ер нь гадныхантай гэрлэж байгаа гэрлэлтийн ихэнх хувь нь элбэг хангалуун амьдралын тухай хоосон мөрөөдөл, эх орноосоо өөр газар байвал л болоо гэсэн бодол хоёрын л буруу л даа. Гэхдээ иймэрхүү байдалд оруулж байгаа нийгмийг нэн тэргүүнд буруу шаах нь зүйтэй юм болов уу. Хэрэв нийгэм нь имй, амьдрал нь дорой түвшинд байгаагүйсэн бол эл зүйлс болоо ч уу үгүй ч үү. Нийгмийн асуудал хөндөхөөр л цаашаа улс төр, засгийн газрын бодлого, нийгмийн халамж, боловсролын чанар сөхөгдөөд хэтэрхий том хүрээг хамраад эхэлдэг болохоор их хэцүү юмаа.

  16. zul says:

    анхнийх болсондоо баяртай бн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.