Хариулт бас бодол

Монгол эрчүүдийн тухай бичсэн нэг нийтлэлийг энэ сайтаас сая олж уншлаа https://www.cekc.mn/my-sex-story/misc/57074 тэгээд зүгээр үүнийг бичхийг хүслээ. Монгол эрчүүд бүгдээрээ ийм цэнзүүрээр хэмжигдэх ёсгүй байх. Манай гэр бүлүүд өөрсдөө энэнд зарим талаараа буруутай. Гэрт нь эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд өсч торниж байхад аав, ээжүүд бүгд л миний муу охин хүний хүн дагад насаараа эрийн гар харж амьдрана, ядаж сайн боловсролтой болгохгүй бол болохгүй гээд сургууль соёлд нь анхаардаг. Харин хүүгээ энэ хүү яах вэ хар бор ажил хийгээд ч хамаагүй амьдрана гээд зөнд нь орхидог. /мэдээж бүгд биш л дээ/ Сургууль номонд сурсан нөгөө охин нь эргээд сургууль номонд сураагүй нөгөө муу хэдээ гоочлоод л. Хар багаасаа малын захад тоглож 2 хүүхэд. Хоорондоо гэрлэнэ гэж ярьдаг байсан. Охин нь хотлуу сургуульд явж хүү нь малаа хараад үлдэнэ. 4-н жилийн дараа охин нь ирээд чи компьютер, англи хэл, брэнд хувцас мэдэх үү? гэнэ мэдээж залуу сайн мэдэхгүй ингээд л хаягдана. Энгийн жишээ.

Архи ууж, агсам тавидаг энэ бүхэн эрчүүд бидний арчаагүй зан үүнийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ 5-н жилийн өмнө гудманд би согтуу эмэгтэй хүн харж байгаагүй одоо бол өдөр бүр л харж байна. орой үдэш шөнийн цэнгээний газар ганцхан эрчүүд байгаад байгаа юм шиг л бичсэн байна. Тэнд талаас илүү хувь нь охидууд л байна.

Эрчүүд зүгээр байж чадахгүй бас охид, хүүнүүдтэй зууралдаж араар тавидаг гэнэ. Эрэгтэй хүн араар тавиж байна гэдэг чинь эмэгтэй хүтэй л уулзаж байгаа. Тэр эмэгтэй нь ч гэсэн нөхрөө ,,, тэгсэн ч эрчүүд л ганцхан араар тавьж байгаа нэр зүүх үү?

Эрчүүд амархан мөнгө олж амархан амьдархыг боддог гэнэ. Хэн өнөөдөр монголын нийгэмд бие ээ үнэлж байна. Энэ асуудлыг нээлттэй орхиё. Яагаад Монгол охидууд маань гадаадуудтай сууж байна. Магадгүй хэдэн жилийн дараа муулах Монгол эрчүүд чинь байхгүй болчихвол та нар минь яах юм. мянга мянган жил энэ газар шороо, эх нутаг, элгэн түмэн, эхнэр хүүдүүдийнхээ төлөө л байсан эрчүүдийгээ мартаж, бас голох эрх бүсгүйчүүдэд байхгүй.

Бид өнөөдөр нэг нэгнээ муулаад суух цаг биш. Эрчүүд эмэгтэйчүүд  аль алинд нь л асуудал байна. Би эрчүүдийг өмөөрөөд эмэгтэйчүүдийг муулах гээгүй бид бүгд л Монголчууд. Хэн хэнээ хайрлах ойлгох хэрэгтэй. саналаа бичээрэй.

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. даваа says:

    эмэгтэй-д баярлалаа. миний хэлэх гэсэн санааг ойлгож надтай үзэл адил байгаад. угаасаа бид нар ямар нэгэн юмны бурууг бусдаас өөр юмнаас хайдаг энэ бол угаасаа хүн бүхний араншин. хүмүүс ярихдаа дайсан минь намайг хурцалдаг гэдэг гэхдээ чи хэн ч чамтай дайсагахгүй өрөвдөлтэй амьдарч байвал хэн чамайг хурцалж өгөх вэ. хүмүүс ямар нэгэн юмыг хийх гээд болохгүй болохоор энэ болохгүй байна гэдэг тэгэхэд нь би болохгүй байна гэлгүй би чадахгүй байна гэж хэл гэдэг яагаад бусад хүний хийж болоод байгаа юм чам дээр болохгүй байна гэж. иймээс ямар нэгэн юмны бурууг эхлээд өөрөөсөө л хай гэхдээ өөрийгөө сэтгэлээр унагаж биш хаана нь алдаа байна гэдгээ л өөртөө зааж өг. алдаж эндэж явсан хүнтэй сайн хань учраад зөв замд нь оруулдаг хичнээн жишээ бид хардаг билээ дээ яагаад чи зүгээр буруу замд нь орохоос сэргийлж чадахгүй байна вэ. бид нар урмын үгэнд хичнээн урамшдаг билээ дээ ханийнхаа сайн сайхныг энгийнээр сайхан өдөр бүр хэлж бай тэгвэл өдөр бүр хичээх болно яагаад чи жаргалтай байдгаа түүндээ чи минь намайг тэгж муухай байлгадаггүй болохоор гээл зөндөө сайхан юм хүнд бий. амьдралын зам амьдрал жолоодох гэж ярьдаг тэгвэл амьдралын замын эргэлт өгсүүр уруу хальтиргаанд би тааруулж л явах ёстой уур гэдэг хаазаа нэмээл байвал хайчих нь ойлгомжтой. хэн нэгэн намайг дорд үзвэл би өөрийгөө л буруутгадаг түүнд дорд үзүүлэхгүй амьдрахыг хэн хорьсон юм миний л муугийнх одоо чамд өөрийгөө хурцлах юм гарч ирж байгаа биз. дайсан нөхөр бас л чиний л дотор байдаг зүйл тэгэхээр сайн хань муу ханийг чи л бий болгоно гэхдээ өөрөөс чинь хамаарахгүй зүйл амьдралд байдаг ч гэсэн тун цөөхөн юм шүү. энэ хорвоо чинь хосоороо байж жаргалтай байдаг жамтай хань чинь муу зантай зуршилтай болно гэдэг чинь угтаа өвчин тусаж байна л гэсэн үг өвдөөд хэвтэхэд нь чи л асарч сувилах ухаан гаргахгүй энэ монголын эрчүүд эсвэл хүүхнүүд бүгд өвчинд баригдчихсан олхиогүй гээд өөрөө цусаар ханиалгаад сууж байгаатай яааааааг адилхан ккк. өөр зөндөө юм байнөө дэндүү нуршуу болох байх. ХҮНИЙ САЙН МУУ ХҮЙСЭНДЭЭ БАЙДАГГҮЙ ГЭЖ БИ ИХ ОЛОН БИЧСЭН БАЙХЫН

  2. emegteid says:

    er n taarsan taar shuudainuud l biy biynee olj niildeg hs dee yas yuman deer unen yumtai bitgii margald

  3. эмэгтэй says:

    Өө дээр нь тэр Азаад хэлэхэд би ч гэсэн сайн нөхөртэй тэрэндээ би талархаж явдаг.Тэрнээс биш муу нөхөртэй хүүхнүүдийг өөрийнхөө хүрээнээсээ авсан, таарсан таар шуудай гэж хэлж болохгүй байхаа.Амьдрал арвин баялаг. Нэг нь уйлахад нөгөө нь инээдэг, Нөгөө өдөр нь та уйлж нөгөөдөх чинь инээнэ.Ийм л байдаг биз дээ. Сайн сайхан байгаадаа талархаж явахаас биш бусдыг битгий тавла.

  4. эмэгтэй says:

    Би өрөөсгөл юм бичээгүй гэж бодож байна. Эрчүүд та нар чинь яачихсан юм.Монгол хүүхнүүд бүгд янхан гээд бичихээр бүгд нийлээд тийнштээ гээд л коммент бичээд эхэлдэг юм байна лээ.Ялгаагүй л хүн болгон сайнтай муутай сайн хүүхэн ч байгаа муу хүүхэн ч байгаа.Тэрэн шиг эрчүүд ч гэсэн адилхан.Гэхдээ Монгол хүүхнүүд , монгол эрчүүд гээд бичээд байдаг болимоор байнаа.Монгол хүүхэн,Монгол залуу 2ийн дундаас Монгол хүү Монгол охин төрдөг биз дээ.Тэгээд юуг нь дотор нь хуваагаад байдаг юм.Зүгээр харин зан заншил өөр хүмүүстэй харьцуулж болох юм.Эсвэл эр эм хүмүүсийн нийтлэг чанарыг харьцуулдаг юмуу.Тэрнээс биш дийлэнх охидууд янхан болжээ, ихэнх эрчүүд авгайгаа зоддог гэх мэтийн юм битгий бичиж бай л гэж байна. Хүний сайн муу нь хүйснээсээ хамаарахгүй гээд л Даваа бичдэгсан хааччихаваа.Нэг сайхан коммент бичээдхээч.

  5. Gstar says:

    Azaagiin zuv

  6. AZAA says:

    MINII HAIR NADDA HALAMJTAI HAIRTAI ARHI UUDAGGUI AGSAN TAVIDAGGUI ZALUU HUN GEHED AMIDRALAA SAIHAN AVAAD YAVCHDAG SAIN BOLOVSROLOI SAIHAN AJIL HIIDEG GEHDEE TER MONGOL ER HUN!!TEHEER ENE MONGOLIIN BUH ERCHUUD TIIM GEED BGAA HUUHENUUDTEI SANAL YAAV CH NIILEHGUI BNA HUN BUR SAIN SIAHAN BAN GEJ YU BHAV HESEG TIIM ERCHUUD BJ L TAARAA TERENDEE TAARSAN HESEG TIIM HUMUUSIIN MUU HELEED BGAA EMEGTEICHUUD BJ L TAARNA YAVJ YAVJ BUYAN BUYANAA BUDAG BUDAGAA DAGADAG GEJ VG BDAG DAA OOROO YAMAR HUN YAMAR HUREEND BNA YAG TER ORCHINOOSOO TIIM L HUNTEI SUUNA SH DEE TEHEER TEGEJ BUH ERCHUUD GEJ MUU HELEED BGAA HUMUUS EHLEED OORSDIIGOO HEN GEDEGEE MEDERCH YAMAR HUREENII HUN BEE GEDEGEE BAS ANHAARCH VZEESEI

  7. bada says:

    Emegteitei sanal neg bn. Odoo ene em er gj bie bienee umuurch niitlel bichij taltsahaa bolitsgoo.

  8. Bilgee says:

    @эмэгтэй

    эрэгтэй, эмэгтэй гээд ялгаад байсан юм алга. эхнэр/нөхөр гээд хамтад нь бичсэн байгаа.

    Бичиг соёлоос эхлээд юу юуг нь ч мэдэхгүй газарлуу сохроор явж байснаас ядаж өөдөөс нь хэрэлдэж чадах юм гээд монголдоо 2р эхнэр болсон нь дээр шдээ.

    Тэгээд ч энд яригдаж байгаа хүмүүс бол тэр ариун нандин харилцаа гэдэг ганган сайхан юмыг чинь үзээгүй, узэж чадахгуй, өнөө маргаашийн талхаа яана даа гэсэн хүмүүс байх шиг байна. Мэдээж хүмүүс сайхан амьдарч чадвал сайн байна, азтай байна. Даанч хүн болгон тийм биш шүү дээ. Чи өөрөө битгий өрөөсгөл юм бичээд бай!

  9. Tj.mgl6 says:

    ЗАЛУУС мин тж, тж.м жи л 2 уалгаатайг анхаарна уу. КК

  10. kkkk says:

    болдоо чи мангар шуу xаxа

  11. эмэгтэй says:

    ийм юм уншихаас залхаж байна. тэр дээр бичсэн хүмүүс тэжээж чадаж байвал хэдэн ч эхнэр хамаагүй авмаар байна ухааны юм бичсэн байхын.эхнэр нөхрийн харилцаа гэдэг чинь тэжээх тэжээгдэх харилцаан дээр үндэслэдэг юмуу.Нөгөө ариун нандин хайр сэтгэл энэ тэр гэдэг яасан.Эмэгтэй хүн ямар гэрийн тэжээвэр нохой юмуу.Эзэн нь дахиад нэг нохой авчирвал хараад л сууж байдаг.эмэгтэй хүнийг буруу дүгнэж байна хоол идээд л байж байвал тэр нөхөр хэнтэйгээ явна уу хамаагүй гээд сууж байх нэг ч эмэгтэй байхгүй.Бид адилхан л хүн. Амьдралын зовлонтой жаргалтай өдрүүддийг элээсээр өдөр хоногийг бардаг.Хүний жаргал , хүний зовлон л гэж байдаг юм гэсэн.Эр хүний жаргал эм хүний жаргал гэдэггүй.Энэ дээр бичсэн зарим комментууд огтхон ч таалагдахгүй байна.Би Монгол сайн залуутай суусан.Гэхдээ би монгол залуучууд болгон сайн хүмүүс гэдэгтэй санал нийлэхгүй.Тэрний найзууд дотор олон авгай сольсон, эхнэрээ зоддог гээд уулын мод урттай богинотой гэдэг шиг янз янзын л хүмүүс байдаг.Бас сайн сайханууд нь ч зөндөө.БАс гадаад хүмүүс ч гэсэн сайнтай муутай гэж бодож байна. Манай хүүнүүд ухаанаараа шийднэ биз дээ арчдилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс.Сайн хүнтэй суугаад сайхан амьдарвал сайн л биз дээ.Таны дүү, таны эгч сайхан амьдарвал таньд бас сайхан л биз дээ. Өрөөсгөл юм битгий бичицгээ.Бүгдээрээ бие биенээ хайрлаж сайхан амьдарцгаая.Одоо иймэрхүү төрлийн нийтлэл уншихаас залхаж байна.

  12. jorj says:

    бид монголчууд биднээс өөр хэн ч биш бид нар л биэ биэнээ хайралахгүй юм бол хэн хайрлах юм

  13. End orj irj erchuudiig muulj comment bichij bgaa garuud uursduusuu bolj neg yumand haygdchihaad l uurlasan uuraa end bidniig muulj l taashaal avdag bhku yu daa, terend ni neeh gaihtsgaagaad baih yum bhku.

  14. happy says:

    hvmvvstei sanal 1 bainaa.bi lav mongol erchuudiigee hvvhnvvdiigee harin ch halamjtai tushigtei gej helne shvv. hvmvvs zovhon oortei uchirsan hedhen hvneer l busadiig tosooloh ni oroosgol shdee. dandaal bar zugaa tsengeliin gazraas hani ijilee haival yamar hvntei taarah ni oilgomjtoi shdeee. tgeed l daraa ni mgl ohiduud ni yanhan erchuud ni arhichin geedl eheldeg. sonin shvv. za yamar ch baisan bvh mongol hosuddaa az jargal hvsii!! hani ijilee oloogui ni saihan hairtai uchirch az jargaltai amidraarai!!

  15. hehehe says:

    би заримдаа сэтгэгдэл уншиж бхдаа энд монголоор л бичиж суугаа бүх хүмүүсийг монголийн ард түмэн гэж боддог гэтэл зарим нэг нөхөд монголоо муулж нэгнэгэндээ хорон үгээр дайтахийг уншиж суухдаа эдгээр зарим нөхөд магадгүй өөрсдөө гадаад хүнтэй суучихаад амидрал ни гэж там болчихсон нөхөд л иймэрхүү сэтгэгдэл үлдээж суудаг бхдаа гэж бодлоо.үгүй бол миний монголчууд эв найрамдалгүй бгаа ни нэг нэгэндээ хайргүй монголийн төлөө гэх нэг ч сэтгэлгүй ард түмэн гэж харагдаж тэгсэн хэрнээ амнаас ни нэг л эвтэй бхдаа хүчтэй гэсэн бодол үг уриа яаж ч биеллээ олж эвтэй монголчууд бж өсөн хөгжинөө миний монголийн ард иргэдээ жоохон ч гэсэн дор бүрдээ уриа гаргаж үндсэрхэг бж соёлтой ард түмэн болцгоох юмсандаа!гадаад хүмүүстэй суусан нэг ни эргэж харалгүй эх орондоо үлдэж буй ард түмэнтэйгээ битгий хэрэлдэж(али хэдийн чиний хэрэг дууссан миний монголд)амидраачээ л гэж хэлмээр бна..сонгосон хүндээ анхаарлаа хандуулаад л амидар айн эмэгтэйчүүдээ.буруу сонголт хийсэн гэж ихэнхи ни зовохдоо өөртөө биш ард түмэндээ уураа гаргаж суугаа тэр эмэгтэйчүүдэд.

  16. hehehe says:

    ингээд л нэг нэгнийгээ муулж өвөр өвөрлүүгээ жийлцээд суух юмдаа монголчууд эрчүүд ни эмэгтэйчүүдээ эмэгтэйчүүд ни эрчүүдээ,ингэлээ гээд улс ни мөхөлд хүрнэ.эмэгтэйчүүдийг янхан жомбого явдалтай л гэнэ тэгвэл хэнтэй?? эр хүн бгаа ард ни тэрэн шиг эрэгтэй ни бас ард ни эмэгтэй л бна,ингээл нааш цааш ни бичээд суух хэрэг бнауу?ямар амитантай явалдаж бгаа биш энэ бүгдийг бүгд мэддэг хэрнээ мэддэггүй хүмүүс шиг л хэрэлдээд суух юмдаа.гадуур эмзэглэмээр амидарч бгаа цөөхөн хэдэн энэ сэдэвийн алдарт хүмүүсээс болж бүх эр эм хүйсээр ни онцолж бичихэд хүргээд бх юм хммм.

  17. BOLD says:

    Tiim shuu. Olon ontsgoos asuudliig awch uzeh heregtei l dee. Yor ni bol ene ohiduud l amar hyalbar amidrahiig boddiishdee gartsaagvi unen. Odoo ednii harj bgaa yum ni mungu ungu. hoishdoo ger bul bolood ur huuhedtei bolood saihan amidrah eseh ni sonin bish zugeer l onoo margaashaa harj yawdag unen shuu. Bugd bush l dee teh dee diilenh ni

  18. TG says:

    тэр хүүхэн өөрөө шоучин болоод л дандаа бааранд тиймэрхүү залуучуудтай уулзаж таардаг байхгүй юу шоуны амьдралыг сайн мэддэг болоод гүн гүнзгий бичиж бусад шоучин охид бүсгүйчүүд нь уухайн тас хүлээн зөвшөөрч үнэхээр бөөнөөрөө тэнэгтэж байна. энэ эмэгтэйн бодол ахархан байна даа. ийм бодолтой яавах юм монгол бай гадаад ч бай өөрт нь яг л тэр бичсэн шиг нь залуу таарах болно. энэ бол үнэн шүү. хүссэн юм хүзүүгээр татна гэж. Ер нь бол манайханы архи ууж байгаа орчин тааруу ихэнх айлын гэр, хотын баарууд. Харин барууны оронд бол ондоо гэхдээ тэдний уух тохиолдол нь манай монгол эрчүүдээс 200 дахин илүү. Тэгэхээр тэр тэнэг матар шиг хүүхэн мөнгөтей соёлтой харийн архичинтайгаа сайн сайхан илүү сайхан амьдрахыг хүсэн ерөөж байна. Нэг ч гэсэн тэнэг матар зайлвал таарна.

  19. Bilgee says:

    УИХ-н гишүүд лав 10 10н эхнэр авна гэхээр 600 хол давсан эмэгтэйн амьдрал харьцангуй баталгаатай болж байна хахаха

  20. Bilgee says:

    Ер нь бодоод байхад тэжээж чадаж л байвал хэдэн ч хамаагүй эхнэр/нөхөр авч болохоор хууль гаргавал энэ гадагшаа гэрлээд байгаа нөхдийн урсгал арай багасах болов уу???

  21. xexe says:

    мэдээж шүү дээ харин 1 сонин зүйл нь энд нийтлэл бичдэг сэтгэгдэл бичдэг бүсгүйчүүдийн дийлэнх нь монгол эрчүүдээ муулсан харийн эрийг магтсан, дагаж явах хүсэлтэй ч юм уу тийм бүсгүйчүүд бгаан эсвэл гайгүй залуус таарахгүй байгаа байхалдаа бүх сайн сайхан явж байгаа залуус ни борлогдчихсон ч юм уу, тэгээд 1,2 эвгүй нөхөдтэй таарчихаад түүнийгээ монгол эрчүүд гэж олон тоон дээр яриад явахийн намайг тойрон хүрээлдэг миний бүх найз нөхөд бүгд сайхан гэр бүлтэй бүгд зөв бодолтой бүгд аз жаргалтай амьдралаа сайхан авч яваа залуус байдаг миний мэдэх 12 гэр бүл бна. Тиймээс би энэ бүсгүйчүүдийн монголийн эрчүүд гэж ярихад ни их дургүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.