Шоовдор эрчүүд

Хүн ам зүй судлаачдын гаргасан тооцоогоор өсвөр насны хөвгүүд охидоос илүү осол гэмтэлд өртөх нь их байдаг аж. Учир нь тэд эрчүүд Зоримог, аз сорихоос буцдаггүй, юм юманд орооцолдож явдаг өсөх насны хөвгүүдийн сонирхлыг архи тамхи гээд хаалттай бүхэн татдаг. Зөвхөн энэхүү хүйсний онцлог тал нь тэдний ирээдүйд саад учруулаад зогсдоггүй багш нар, аав, ээж хүрээлэн буй орчныхон нь хөвгүүдэд охидоос илүү хатуу ханддаг. Та эмэгтэй хүүхэд багшдаа зодуулж, хэдэн цагаар сандал өргөн, эсвэл ширээн дээр эрээчсэнийхээ төлөө чихдүүлж байхыг харсан уу. Мэдээж бараг л үгүй. Хөлд орж яваа хүү, охин хоёр зэрэг ойчиход охин руугаа түрүүлж ухасхийдэг сэтгэхүй эрт үеэс бидэнд рефлекс болж удамшсан.

Охиноо уйлахад алчуур тосон энхрийлдэг атлаа Эр хүн уйлдаггүй юм. Юундаа усан нүдлээв гэж зэмлэн дуугүй болохгүй бол нэмээд гар хүрэх ч энүүхэнд. Уйлах эрхгүй хүн гэж байх уу даа? Хүүдээ хайргүйдээ биш, олон зуун жилийн туршид тогтсон энэхүү эр хүйстнийг гадуурхах үзэл өнөө үед бодит амьдралын ялгаагаар илэрч буй. Сургуулиас завсардагсдын 80 орчим хувийг хөвгүүд эзэлдэг. Бат, Туяа хоёр адилхан л хичээлээ тасалсан. Туяагийн би өвчтэй байсан багшаа гэсэн үгэнд хичээлийн эрхлэгч нь итгэсэн атлаа Батыг ийн хэлэхэд хардсаны улмаас тасалснаар бүртгэдэг. Нийтлэг ажиглагддаг энэхүү хандлагаас шалтгаалан хөвгүүд сургуулиас завсардах нь ихэсчээ. Иймэрхүү байдалд шалгалт, ямарваа урамшуулал дээр мөн л анзаарагдана. Туяа, Бат хоёул нэг хичээлийг адилхан хариулсан боловч хөөрхөн инээдэг Туяад багш нь онц дүн тавьж , харин толгойгоо үе үе илчихдэг Батад сайн гэсэн үнэлгээ өгчээ.

Дунд сургууль төгссөн дээд боловсролд дөрөөлөх шийдвэрлэх үе хаяанд ирэхэд ихэнх эцэг эхчүүд /Эр юм яавал гэж, мал дагаад үлдэг/ эсвэл / Охиноо л сургууль бараадуулъя, хүү яахав наймаа хийж, машин бариад болох л байлгүй/ гэсэн мөнөөх л гадуурхангуй нөгөө талаар өөгшүүлэнгүй үзлээр хандан шийдвэр гаргадаг нь гэм биш зүгээр л зан. Яг ийм шалтгаанаар дээд боловсрол эзэмших эрхээ хасуулсан хөвгүүд олон бий. Нэг үгээр хэлбэл тэдний эрэгтэй болж төрсөн нь насан туршийн шийтгэл гэлтэй. Охин дүүгээ сургуульд сурган, өөрөө ганзагын наймаа хийж гэр орныхондоо тусалдаг идэр насны эрчүүд олон бий. Чухам тийм ч болоод их дээд сургуулиудын оюутнуудын 84 хувь нь эрхи танхи хүүхнүүд байдаг. Манайх шиг цөөхүүлээ ард түмэнд энэ хүйсний солигдол тийм ч бахархаад байх зүйл биш. Бид ядаж дөрвөн саяулаа баймаар байх юм. Аливаа үндэстийн хүчирхэгжих гол цөм нь олуулаа байх. Гэтэл хүүхнүүд маань үрийн зулай үнэрлэнэ гээчийг мартан албаны цүнх сугавчлан ажил, сургууль хэмээн гүйцгээх болов. Нийт албан хаагчдын 78 хувь нь мөн л эмэгтэйчүүд.

Шоовдор өссөн хөвгүүдийг маань эр хүн рүү итгэлгүй хардангуй хардаг нийгэм хүлээж байна. Нэгэнт ийм байдлыг бий болгочихоод одоо тэдэн рүү муухай харах хэрэггүй.

Шоовдор эр хүн

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг, Хуульч эмэгтэййчүүдийн холбоо, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Либераль эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн эмнэлэг. . . ажил дээрээ ороод ирсэн ч 90 хувь нь өнөөх л эмэгтэйчүүд, аль нэгэн албан байгууллагын хаалга татахад л эмэгтэйчүүд залхаж үхмээр юм. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гэдэг нэр тоъёонд бид арай л гэж дасаж байна.

Сонин, сэтгүүл, реклам, сурталчилгаа, ямарваа юмны билэгдэл нь мөн л эмэгтэйчүүд. Чухамдаа ийм байдлыг эрчүүд өөрсдөө бий болгосон. Тэд бүтэн зууны туршид зөвхөн бүсгүйчүүдэд зориулж загвар зохиож, зөвхөн бүсгүйчүүдийн хөргийг зурж, зөвхөн бүсгүйчүүдэд шүлгээ зориулж, зөвхөн тэдний л төлөө амьдарч, урлаж, бүтээж, авъяас чадвар, мөнгө, нэр нөлөөгөө зориулсаар ирсэн. Ямартаа л хожуу үед төрсөн эмэгтэй зураачид хүртэл өөрсдийгөө л зурдаг байхав. Эрчүүдийн өргөмжлөл, хайр сул талыг ашиглан дээш мацсан хүүхнүүд маань толгойд гармагцаа эр хүнийг ажилд авахаасаа татгалзаж, эрэгтэй хувцасны загвар зохиохоос зугтан, эрчүүдэд итгэл хүлээлгэхээс эмээн пээдийх болов.

Бусдаас шалгармал байх гэсэн байгалийн сонирхол нь давамгайлсан босс эрчүүд эр хүн эр хүндээ хайртай гэсэн үгийг мартаж, адил хүйснийхнийгээ мөн л гадуурхангуй угтдаг.

Ба т Туяа хоёрыг ажилд орохоор очиход царайлаг Туяаг илүү орорн тоо гаргаад ч болсон авсан хэрнээ Батыг гудамжинд үлдээх жишээтэй. Ингээд шоовдор эр хүний дүр бий боллоо. Сургууль төгсч боловсрол эзэмшин, алба хашиж, өөрийн гэсэн орлогтой болсон Туяад гудамжинд гологдож үлдсэн Бат арчаагүй дорой харагдаж, үүнээс улбаалан гэр бүлийн эдийн засгийн ноёрхол мөн л эмэгтэйчүүдэд шилжив. Хүүхнүүдээр буцалж, хүүхнүүдээр амьсгалсан нийгэм эр хүнийг жийж ихэмсэг бүсгүйчүүдийн тунгалаг бүрхүүлийг нэвтлэн эн тэнцүү зэрэгцэн орших боломж хаалттай энэ үед тэд маань уруудвал доройтно гэгчээр сэтгэлээр унасандаа ууж, уйлж болохгүй бүхэнтэй холбогдож эхэлдэг. Хөл дээрээ босохын тулд эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү хүч, цаг хугацаа зарцуулах болсон цөвүүн цаг шүү дээ. Би чамайг тэжээж байна гэж орой бүр хашгичихынхаа оронд нөхөртөө ажил хайгаад үзээч гэж эхнэрүүдэд зөвлөе. Өөртөө ажил олсноос илүү их чармайлт гаргах боловч, та үдэш нь ядарчихсан, сэтгэлээр уначихсан ганзага хоосон ирэх бий вий.

Тиймээ эрчүүд архиддаг, зодоон цохион хийдэг, хулгай дээрэмд холбогддог гэж муучлахыг чинь сонсч байна. Хайрлуулж өссөн хүүхэд хайр дааж, хайрлаж мэддэг хүн болдог гэсэн үгийг мэдэх үү. Тэгэхээр тэднийг шоовдор хөвгүүд байх үеэс нь эхлэн өөрөөр хандах юм биш үү. Би энд хэн гахай үүрч гутал тосолж, зах дээр наймаа хийж, гэр бүлээ авч яваа талаар маргахыг хүсэхгүй байна. Учир нь шоовдор эр хүнийг сүүдэр мэт дагадаг эр хүн байж суудал тавьж өгсөнгүй, эр хүн байж . . . . . . гэсэн бүхий л дарамтуудын дороос тэднийг эхлээд өндийлгөхсөн. Учир нь бидний бэрхшээл болгон тоочдог бүхнийг зөвхөн эрчүүд үүрч гарах албатай биш, адилхан хүн гэдэг утгаараа адил тэнцүү хуваалцах ёстой.

Эр хүн гэж хэлэх бүртээ бид, эмэгтэй хүн тэднээс заавал дутаа байх ёстой гэж тунхагладаггүй гэж үү.

Шоовдор нөхөр

Би чамд хоёр хүүхэд төрүүлж өгсөн. Залуу халуун насыг минь чи үрлээ. Чиний төлөө би өөртөө байгаа бүхнийг зориулсан. Гэр бүлээ тэжээж чадахгүй юм бол яах гэж . . . . . Ял асуух мэт ийн үглэж нөхрөө залхаадаггүй эхнэр бараг л үгүй биз. Хажуу дахь ханиа нэг хардаа. Адилхан туг үс нь бууралдчихаж . Нэгэн цагт чиний дурлаж байсан залуу одоо өөрчлөгдөж, духанд нь хэдэн үрчлээс нэмэгдсэн байгаа биз, яг өөртэй чинь адил. Эмэгтэй та л гавъяатайдаа түүнд хүүхэд төрүүлж өгч, та өтлөөд байгаа хэрэг биш гэдгийг бодож үзэв үү.

“Нөхөр маань намайг зоддог. Бид гурван хүүхэдтэй “ “Тэр залуу намайг хүчирхийлэх гэж оролдсон. Дайрч доромжилсон . . . . . . ” энэ бүх гомдол юунаас үүдэлтэй юм бэ? Бүсгүй хүн ямар байна эр хүн түүнд тэгэж л ханддаг гэдэгт би хувьдаа итгэдэг. Хөнжлөөс чинь чангаасан бол та чангаалгахаар хандтай байжээ гэсэн үг.

Бид суугаад найман жил болж байна. Эхэндээ зүгээр л байдаг байсан . Сүүлийн үед зоддог, уурлаж хэрэлддэг, огцом зантай болчихлоо . . . . . . гэж уйлаад суухынхаа оронд эхэндээ зүгээр л байсан эр хүнийг тэгж өөрчлөгдөхөд нь таны цамнаж омогшдог, толгой дээр нь гарч давардаг, үглээ яншаа, эсвэл бүхнийг хайр найргүй нуруунд нь үүрүүлдэг, ядарчихсан ороод ирэхэд нь гутлаа тайл гэж угтдаг зан нөлөөлсөн тухай бодож үзэв үү. Та ханиа эвджээ. Их муухай эвдэж, хүсэл тэмүүлэл оргилсон эрч хүчийг нь ноцоосонгүй. Харин ч гэр бүлийн ялихгүй будлиан бэрхшээлийг дарамт болгон нуруунд нь үүрүүлчихэж . Тэгсэн хэрнээ энэ бүхнийхээ хариуг, арыг даасангүй . Тэр дарамт нь бухимдлаар илэрч буй нь тэр. Ханиа эр нөхөр минь гэсэн өөриймсүү сэтгэлээр бус, өнөөдрийн талх, маргаашийн өмсөх хувцас, их холдоо л нөгөөдрийн унах машин болгон харах болж. Та ханиа ёсолж авсан эхнэрийн хайр, хараар бус, аавынхаа цухал шүүмж, ах дүүсийнхээ өөнтөгч адлал, ээжийнхээ ямба, яхирлалаар харах болж. Уг нь тэр тэдэнтэй биш тантай л амьдрал холбосон. Ихэнх эхнэрүүд нөхрийгөө гараад явахад, хүүхдүүддээ аав чинь . . ., гэхчлэн ярих ярихгүйг дэлгэн ялааг ямаа, ямааг тэмээ болгон өөчилж муулдаг бол, нөхрүүд харинч эсрэгээр ээжийгээ хайрлаж байгаарай. Ирэхэд нь цай чаначихгүй яагаав хэмээн нууцхан халамжилдаг гэсэн сонирхолтой дүгнэлтийг францын гэр бүл судлаачид гаргасан тухай дурдъя.

Бид сайхан эрчүүдийг мэднэ. Хүчирхэг бахархмаар эцэг хүнийг, удирдагчдыг мэднэ. Тэдний ард сайхан эмэгтэйчүүд, жинхэнэ бүсгүй ертөнц байдаг юм. Сайхан эмэгтэйчүүд сайхан эрчүүдийг бий болгож төлөвшүүлдэг. Тэгэхээр та эр хүнийг гоочилж суухын оронд эхлээд өөрийгөө нөлөөгүй толинд нэг сайн хараатахвал яасан юм бэ? Жинхэнэ эр хүн ховор болжээ хэмээн шогшрох гэж бүү яар. Жинхэнэ эмэгтэй хүн ховордож, хүүхнүүд маань бүсгүйлэг чанараа гээж байгаа учраас жинхэнэ эрчүүд ховордож буй юм биш үү гэж логик утгаар нь эргүүлээд асууя. Хамгийн гол нь тэднийг байгаагаар нь хүлээж авах. Тэр тантай л адилхан арван хуруу тэгш дутагдалгүй амьтан биш.

секс.мн дээр ирсэн захидал

18 Comments

  1. шоовдор says:

    яг шоовдор эр шиг бичсэн байна

  2. zazo says:

    унэн ядаргаатай наасн.

  3. эмэгтэй says:

    бодолд- шоовдор эрчүүдэд гээд нэг захиа оруулсан байгаа гарахаар нь уншаарай.

  4. БОДОЛ says:

    За хуцдаг даа хэзээнээс удам залгах хүү гэж өхөөрддөг болчихсон юм… Битгий тэгэж мэдэхгүй байж мэддэг юм шиг шааж бай… Та нар ганц удаа ч гэсэн чимээгүй өнгөрчихөнө биз үнэн лайтай амтай юмаа… Хэнийхээ буянд та нар ингэж явж байгаа гэдгээ нэг эргээд бодчихоорой за юу гэх ёстойм байна л даа… Лав л ингэж бичсэндээ ичнэ дээ…

  5. gstar says:

    Энэ нийтлэл монголийн эгэл жирийн нэгэн бүсгүй хүний бичсэн номонд нь орсон байсан нийтлэл байна. Нэр нь үнэнээ хэльэ би эрчүүдэд хайртай гэсэн ном байсан санаж байна.

  6. bi bol bi says:

    Хмм,харин ч эсрэгээрээ юм биш үү??? Удам залгах ганц хүү минь гээд илүү анхаарч, эрхлүүлсээр байгаад буруу хүн болгож хүмүүжүүлдэг гэвэл таарна. Өөрсдийнхөө архичин, арчаагүй байдлыг эмэгтэйчүүдрүү чихэхийн оронд нөгөө нөлөөгүй толиндоо өөрсдийгөө нэг хараад үзээрэй за юу.

  7. love hurtz says:

    Энэ арай өрөөсгөл юм бичжээ.
    Эр эм хүйс одоо үед тийм ч их хамаатай биш ш дээ,хэн толгойтой,хэн хөдөлмөрлөдөг,хэн авхаалж самбаатай нь л нийгэмд дээгүүр байр суурь эзэлж байна.

    Үнэндээ би бол бүх зүйл хувь хүнээсээ л болдог гэж боддог.Яагаад шоовдорлогдож байна вэ?
    Өөрсдөөсөө эхлээд буруугаа хай л даа.
    Ийм хуучинсаг үзэлтэйгээр хир хол явах юм бол доо?
    Бүгд л одоо эмэгтэйчүүдийн буруу болж хувирч гэнэ.

    Эмэгтэйчүүд ч бас зовлон тоочоод эрчүүдэд тохъёо гэвэл тохно ш дээ.
    Эцсийн эцэст ердөө л энэ нийтлэлийн эзэн,түүнийг дэмжиж байгаа эрчүүд сул дорой,арчаагүй,боловсрол мэдлэггүй л хүмүүс гэдгээ харуулж байна.

    Цаагуур чинь өчнөөн сайхан эр хүн,эцэг хүн байна.
    Хорвоо дэлхийнхээ ямар түвшингээр нь явж байгаа чинь нийтлэлээс чинь шууд л харагдаж байна.Бодвол бүүр нэг арчаагаа алдсан эрчүүдийн дунд байдаг бололтой.

    Чадаж байгаа юманд арга алга “эр хүн” гуай.
    Эмэгтэйчүүд өөрсдөө хичээгээд,албан тушаалтай болсон л байна.Харин чи мэтийн арчаагүй хүмүүс чадаагүй л байна.Гайхах юм алга ийм үзэл бодолтой хүн яаж ч олигтой байх вэ дээ.

    Яах гэж ингэж эрчүүдээ доош нь хийж явдаг байна.Тэгээд нөгөөхийг нь хүмүүс дэмжчихсэн ч байх шиг ой гутчихлаа.
    Ийм тэнэг юм олоод уншчих ч гэж.

    Эмэгтэйчүүд харин ч эрчүүдээ үеийн үед л хүндэлж ирсэн,тэр хүндлэлийг хүртэж чадаагүй өөртөө л гомд.Мэдлэг боловсролыг ээж аав багш заах нь гол нь биш хүн өөрөө өөрөө л сайн сурах ёстой.Тэгж чадаагүй бол мөн л өөрийн чинь хохь.

    Яахав эрэгтэй хүүхдүүдэд бага зэрэг хатуу ханддаг байх,тэгж байж эр хүн болж эхнэр хүүхдээ тэжээж чам шиг биш жинхэнэ эр хүн болно биз дээ.Ээж аав чинь хүмүүжүүлээд байхад одоо арчаагүй байгаа бол бас чиний хохь.

    Хүн өөрөө л бүх зүйлийг хийж,амьдралаа зохионо,хувь заяагаа зурна.
    Ядаж тэгж чадаагүй бол бусад хүнд буруугаа тохохоо болиоч,ээж чинь чамд өөртөө байгаа бүхнээ зориулан,хайрлаж өсгөсөн байлтай.

    Чи эрчүүдийг гутааж байна,ухаантай байж үз.
    Эмэгтэйгийн хэлснээр хүндлүүлмээр байгаа бол хүндлэгдэхээр бай.

  8. эмэгтэй says:

    Нэмээд хэлэхэд хүндлүүлмээр байгаа бол хүндлэгдэхээр бай.Чи гудамжинд хэвтэж байгаа архичинг хүндлэхгүй л биз дээ.Гэтэл ажил үйлс нь гялалзаж яваа хүнийг хүн өөрийн эрхгүй л хүндэлдэг. Авгай хүүхэд чинь байтугай ард нийтээрээ хүндлээд сүйд болно.

  9. эмэгтэй says:

    амьдралын аль болохгүй бүтэхгүй бүхнийг овоолж бичээд эцэст нь эмэгтэйчүүдийн буруу гээд биччихэж.мэдэхгүй юм байна миний эргэн тойронд эр юм байна сургууль соёл хэрэггүй гээд байгаа юм алга.энд хаана хог түүж явдаг гарууд нийлж суугаад энийг бичсийн. хохь чинь ээ. тэр сайхан эр биеийг олж төрчихөөд хүүхнүүдээс болоод амьдарч чадахгүй байгаа бол. харин ч монголчууд хүү гарахыг тэсэн ядан хүлээд удам залгах хүү гээд эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж өсгөдөг шүү. муу юм болохоор хүүхнүүд рүү чихчихээд, ууж идэж сагсуурахаараа тэртээ 13-р зууны чингис хааны нэрийг барьж баахан сагсуурна. Монгол эрчүүд хүчирхэг байх үед монгол эмэгтэйчүүд хүчирхэг байсан.Гэрийн эзэн хүчирхэг байвал айл гэр хүчирхэг байна. Айл гэр хүчирхэг байвал улс орон хүчирхэг байна. Монголчууд эртнээс эр хүнийг гэрийн ноён нуруу гэж хүндэтгэсээр ирсэн. Харин одоо юу болоод байнаа эхнэрээ зодож , архи ууж, ер нь юу ч байсан эмэгтэйчүүдийн буруу гээд сууж байдаг болжээ. Гэхдээ энийг дэмжиж байгаа хүмүүс бол харваас арчаагүй хэдэн халтар юмнууд байгаа даа.Миний нөхөр энэ сайтыг уншчаад энэ залуучууд эр хүний нэр төрийг үнэхээр гутаах юм даа гэж байж билээ. Өөрсөддөө дүгнэлт хий чи мундаг байвал болоо биз дээ.Энэ хорвоо дээр хүний төлөө төрсөн биш.Эсвэл гомдоол архи уу л даа. Хэн хохирох нь үзье

  10. haha says:

    busguichuud DUUGAR!!!

  11. Zaluu28 says:

    yag unen l dee. Saihan ger buld humuujsen aav ah naraa hundeldeg saihan busguichuud er nuhuruu hundelj hairlaad uuruu ch hairluulj halamjluulaad saihan amidraad bgaan. Mongol erchuuddee toogdoogui zavhai zaidan hudal huurmagduu bodloggui tiimerhuu hungumsug huuhnuud suuh hun oldohgui esvel neg arhichin nuhurtei suugaad salaad ireheeree solongos hytadtai yvaldahj zovno. tuuniihee buruug busdad buyu erchuuded tohoj mongol erchuud arhichin ARCHAAGUI GESEN OIOLGOLTIIG NIIGEMD ATRAANA. usvur nasnii jaahan ohid uund ni itgej amidraliinhaa garaag buruugaar ehleed bgaan hamgiin buruu zuil ni ene. busdaar bol saihan togtson ger bultei busguichuud bol iim ugend yu gej itgehuu

  12. pechkin says:

    ногоо гомдоллоод байдаг хууххууд хаачив та нарийн саналиг сонсмоор байна

  13. i'm yours ganaa says:

    энэ нас тогтсон амьдралыг үнэхээр үзхээрээ нэг болсон, ийм л хүн ийм том зүйлд дүгнэлт хийж чадна. бидэнд байдаг мөртлөө бид мэддэгггүй азаархаа больсон, худал юм шиг байвч үнэн зүйлийг бичжээ. баярлалаа.

  14. guest says:

    зув л бичсэн бна, солонгос савангийн дууриа болиод амидралийг нудээ нээгээд хараачээ охидоо гэмээр бна

  15. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    http://www.mglradio.com/forum/?document_srl=375224 ЛИНК ДАРААД ОРООРОЙ ӨНӨӨДӨР СОЛОНГОСТ СОТОЙ СУУСАН НЭГЭН МОНГОЛ БҮСГҮЙ ХАРАМСАЛТАЙГААР АМИА АЛДЛАА ..ХҮМҮҮСЭЭ БИТГИЙ СОТОЙ СУУГААРАЙ ЯМАР АЙМААР ХАРАМСАЛТАЙ………………… ИЙМ САЙХАН БҮСГҮЙ ЯАХ ГЭЖ ӨМХИЙ БУЛАЙТАЙ СУУВАА..ЭД ХҮН БИШЭЭ ХҮН АДГУУС МАЛУУД …СОТОЙ СУУСАН ХҮҮХНҮҮД 100% — 60% НЬ ЗОВЛОН БЭРХШЭЭЛ 30% – СЭТГЭЛИЙН ТҮГШҮҮР ДӨНГӨЖ 10% – НЬ Л ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ХАРАГДАЖ БАЙГАА ГЭРЛИЙН ЗҮГ ТЭМҮҮЛЭГЧИД..СОТОЙ ЯАХ ГЭЖ СУУДАГ ЮМ БЭ ???? АМИА ЗОЛИОСЛОХ ГЭЖ СУУДАГ ХЭРЭГ ҮҮ????????? ЭД ХҮН БИШЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ СОЛОНГОСТ БҮСГҮЙ ХҮНИЙГ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС Ч ДОЛООН ДОР ҮЗДЭГ ..АЖИЛ ХИЙХЭД ХҮРТЭЛ ЯГ АДИЛХАН АЖИЛ ХИЙХЭД ЗААВАЛ БАГА ЦАЛИН АВНА БИД БИЕНДЭЭ ХАЙРТАЙ БОЛ БИТГИЙ СО ХҮНТЭЙ СУУГААРАЙ ХЭЛЭЭРЭЙ ДАМЖУУЛААРАЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ХОГИЙН МУУХАЙ ХҮМҮҮС ШҮҮ ХҮМҮҮСЭЭ

  16. Gunba says:

    Vнэн шv. Гэxдэ эр xvн л бол эр xvн шvдэ. Бид чини бардам xvчтэй уxаантай болоxор л ингэж иx yuм шаарддаг б.xUnen shu.

  17. ёстой чи says:

    яг үнэн бичжээ ёстой эр хүний боддогийг бичиж

  18. ANJGAI says:

    УНЭН ЗОБ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.