SOS! ДОХ-ын вирүс тээгчээр долоон хүн нэмж бүртгэгдлээ

ДОХ-ын вирүс тээгчээр долоон иргэн нэмж бүртгэгдлээ. Энэ өвчний вирүс тээгч сард нэг хоёроор нэмэгддэг байсан бол өдгөө 5-7 болтлоо өсөв. Өнгөрсөн сарын сүүлээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд ДОХ-ын вирүсээр өвчилсөн долоон тохиолдол зэрэг бүртгэгдсэн байна.

Уг төвийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Вирүс тээгчдийн тоо 81-д хүрлээ. Тэдний олонхи нь бэлгийн хэвийн чиг хандлагатай, нийслэлд амьдардаг, сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамрагдсан.

Халдвар тээгчдийн тоо огцом нэмэгдсэн нь сэтгэл эмзэглүүлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа мэт боловч нөгөө талдаа өвчтний эрт эмчлэгдэх боломж нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Иймээс эрсдэлтэй бүлэг буюу биеэ үнэлэгч эсвэл ижил хүйстэн залуустай хамгаалалтгүйгээр бэлгийн харьцаанд орсон иргэд байвал шинжилгээнд сайн дураараа хамрагдах хэрэгтэй.

ДЭМБ-ын судалгаагаар манай улсын 500 гаруй иргэн уг өвчнөөр халдварласан байж болзошгүй гэж гарсан. Вирүс тээгчдийн 10 гаруй нь эмчийн хяналтанд эмчлүүлж байна” гэв

Д.Гэрэл

4 Comments

  1. uranzurag says:

    ёоооооооооё ямар аймаар мэдээ вэ.
    шүдний эмнэлэгт ч очихоос айж бн.

  2. zazo says:

    аливаа юм 2 талтай шуу. иxэнxдээ бэлгийн замаар xалддаг ни унэн. тайланд очсон залуу, ууxаарааа уусан юм ни боовондоо орчиxдог, уунийгээ ч тэр мэддэг. согтуу байxадаа яагий аваад, согтуу xун соxор уxаантай гэгчээд давxар кондомтой xийгээд буцаагаад сугалаxдаа 1 давxарийг ни мэдэлгүй улдээгээд, эргэж ирээд 0-д ороод нөгөөxөө мэдээд, сугалж авч шээчиxээд унтаад өгсөн байсан. маргааш ни сэтгэл санаагаар маш иx унаж, тэгээд xугацаанаасаа өмнө доx тусаxаасаа өмнө эндээс явия гэж гээд явж билээ. аливаа 2 талтай. муу юманд ч сайн тал байдаг.

  3. bayaraa says:

    Мишка битгий тэнэгт!!!!!
    юу гэнээ? сайн тал ни замбараагуй харицааг дох хязгаарлана гэн уу? дох зугээр л шудээ эмчилүүлээд, усээ засуулаад, эхнэр чин эмнэлэгт амаржаад, чи бас хагалгаанд орсноосоо болоод дох тусдаг болохоор болж байна!!! юу гэхүү та нар? доx д сайн тал гэж юу ч байхгуй мэдээ!!!!

  4. MISHKA says:

    ДОХ-г шинжлэх ухаан өртөг багатайгаар эмчлэгддэг болгочихоосой доо тийм ээ??? Тэгвэл ДОX-с нэг айхаа болиод амар тайван байх байлгүй кк. Гэхдээ нэг бодлын замбараагүй бэлгийн харьцааг багасгаад энэ ДОX чинь бас зүгээр эд юм аа тэ хаха

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.