Нөхрөө яаж тогтоох вэ?

Та өөрөө юу хүсч байгаагаа ухаар. Та түүнд хэрэгтэй. Харин тэр танд хэрэгтэй хүн мөн үү? Хэрэв та үүнд одоо болтол эргэлзэж байдаг бол шалтгаан бий гэсэн үг.  Хэрвээ эхнэр, нөхөр тань танд хэрэгтэй зүйлийг өгч чадахгүй бол түүнийг шүүмжилж, уйлуулж, уурлуулж, ичээж, татаж чангаан айлган сүрдүүлж аль болох бүх талаас нь албадаад үз. Энэ тэмцэл хэдэн ч жил үргэлжилж болох авч эцсийн дүнд та хоёр бие биедээ хайртай учираас бүтэх л болно. Сэтгэл хөдлөлийн эдгээр аргууд  хосуудын хооронд үүссэн маргаан зөрчлийг арилгахад тусалдаг байна. Сэтгэл хөдлөлгүй, хувиа хичээсэн бодол  дотно харьцааг бий болгож чадахгүй.

Эр нөхрөө, эхнэрээ хүндэл. Шөнө дунд хүүхэд сэрээд уух юм нэхэхэд та өөрөө очоод уу гэж хэлдэг. Ханьдаа хандаж хэлсэн үг таны түүнийг хэр хүндэлдгийг харуулж байдаг.

Бие биенээ ойлгож, суралц. Эр нөхрөө,  эхнэрээ сонсож сурах нь  зөрчилдөөөнийг багасгаж, итгэлцэл харьцааг дотно болгодог. Ялангуяа ханиа сэтгэлээр унасан, бухимдсан үед тэвчээртэй байх нь чухал. Хүний хэлснийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргахгүйн тулд та юуны түрүүнд сонсож сурах хэрэгтэй.

Та эхнэртээ, нөхөртөө ямар бодол төрүүлдэг вэ?

Эрчүүд эхнэрийнхээ  хийж буй үйлдлийн талаар юу бодож байгаагаа тэр бүр ярьдаггүй. Үнэндээ эрчүүд цай аягалж өгөх, үсчин рүү хамт явах гэх мэт өчүүхэн зүйлд ч баярлаж байдаг. Гэвч тэд үүнийгээ хэзээ ч хэлдэггүй.

Харилцан буулт. Та зөвхөн өөрийнхөө, эсвэл ханийнхаа эрх ашгийг  нэгдүгээрт тавихын  оронд хоёулаа юу хүсч, мөрөөдөж байгаагаа ярилц. Эндээс та хоёрт хэрэгтэй гэр бүлийн  эрх гарч ирнэ. Хосууд орон дотроо бие биенээ илүү гүн гүнзгий ойлгож мэдэрдэг гэж сексологич нар ярьдаг. Өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, хүсэл, уран сэтгэмжээ түүндээ нээж  нэг нэгнийхээ юу хүсч байгааг мэдэрч чадвал бие биенээ бүрэн ойлгох юм.

Романтик бай.
Гэрлэлтэд романтик байдал хамгийн чухал. Таны эхнэр, нөхөр романтик байхыг хүсдэг байж болно. Танд ямар нэг шалтгаан хэрэггүй. Зүгээр л түүнийг баярлуулах зүйлийг бодож олох хэрэгтэй. 2004 онд Доктор Пилл болон Опра сэтгүүлээс явуулсан судалгаагаар хосуудын хувьд  романтик байдал хамгийн чухал байдаг нь харагджээ. Судалгаанд хамрагдагсадын 94 хувь нь хайртдаа цэцэг бэлэглэж, гар гараасаа хөтлөлцөн, орой гадуур зугаалах хамгийн сайхан гэж хариулжээ. Мөн 3/4 хувь нь хогоо гаргаж, аяга угаах нь хайртайгаа харуулах шинж үзжээ.

Нэг нэгэндээ нээлттэй бай.
Сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь муу зүйл биш. Эхнэр, нөхрөө сонсож, ярилцаж бай. Хэлэх гэсэн зүйлээ дотроо хадгалахын оронд тэр дор нь бөмбөг ч бай тэсэлж байх хэрэгтэй. Мөн нэг хүн шиг биш хоёр хү н шиг сэтгэж, бодож бай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.