Ханхүүгээ яаж өөрийн болгох вэ?

Секс.mn-ийхээ уншигчдад шинэ оны мэнд хүргэе! Би энэ сайтаас их юм уншиж ухаарч, та нартайгаа санал бодлоо солилцох дуртай бүсгүй. Өмнө нь нийтлэл бичиж олон санал сэтгэгдэл хүлээн авч амьдралд минь маш их ухаарал хайрласан зүйлүүдийг мэдэж авч байсан юм л даа. Энэ удаад дахин та бүхнийхээ чин сэтгэлийн зөвлөгөөг хүсч байна аа.

Би 30 орчим настай ганц бие бүсгүй. Өөрийн гэсэн бодолтой, амьдралын хэв маяг, байр суурьтай нэгэн. Өдий болтол ганцаараа яваад байгаагийн учир нь сэтгэлд минь нийцэх, сэтгэлийн минь утсыг хөндөх залуу үнэхээр гарч ирж байгаагүй юм. Гэтэл саяхан өөрөөсөө хэд ах залуутай танилцлаа. Тэр үнэхээр миний мөрөөдлийн ханхүү минь юм шиг санагдаад байх юм. Миний насныхан царай зүс бие хаа хараад байдаггүй гэж боддог. Гэтэл тэр бүх юмаараа надад таалагдсан . Оюуны цар хүрээ, харьцаа, яриа, амьдралын хэв маяг гээд л… Бас тэр ганц бие. Үнэхээр олон газраар явж олон хүнтэй танилцаж энгийнээс энгийн болсон хүн юм байна лээ.

Бид хэсэг хугацаанд интернет болон утсаар харилцаж байсан ч 2 л уулзсан. Тэр үед тэрний сэтгэл хөдөлж, би таалагдаж байгаа нь мэдэгдээд байсан ч хүчээр биеэ барьж өөрийгөө өөрчлөөд байсан. Юунаас ч юм айж болгоомжлоод байх шиг. Гэхдээ секс хийгээгүй ч үнсэлцээд тэврэлдээд бүх л мэдрэмжүүдээрээ 2 биенээ мэдэрсэн.

Хамгийн гол асууж зөвлөгөө авах гээд байгаа зүйл минь мөрөөдлийн ханхүүгээ яаж өөрийн болгох вэ? Удаан хүлээсэн дурлал минь ирчихээд байхад би юу ч хийж чадахгүй сууж байна л даа. Өөрөө залгаад эсвэл бичээд эхэлье гэхээр үнэхээр зүрх хүрэхгүй юм. Би ч бас тэрэн шиг болгоомжлоод шилэн өндгөнд хүрэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрөөд маш хэцүү байна аа. Яах вэ залуус аа. Та нар минь зөвлөөч, туслаач. Анхаарч уншаад сэтгэгдэл үлдээж байгаа бүх хүмүүст баярлалаа. Аз жаргал хүсье!

21 Comments

  1. eemi says:

    Hi, bid 2n nas adil umaa. Bi chinii orond baisan bol shuud heleh baisan. garah ur dun n 2-ulaa ashigtai.
    1. ter chamd sain bol amidralaa tsetsegluuleheer hamtda alhana.
    2. harin ugui bol demi tsag aldahgui, iluu ih shanalahgui, shine durlal haa 1 gazar huleej l baigaa…

    Bi bas gants biye, chamaas yalgaatai n  2 huuhedtei urh tolgoilson emegtei, ue uehen gantsaardaad, bid 3g hamtad n hairlah saihan hani semhen muruuduud bh um.

    namaig tanihgui hun bur 24-25 tai uy gedeg ovorgui zaluuhan haragddag, 2 huuhed gargasan geheergui goolig biyetei, tsarai gevel 5 hunees 3 n huurhun gj helne, ih surguilaa hamgiin undur golchtoi tugssun geel uuruu uurtuu talarhaj yawdag olon zuil baidag, harin odoo saihan setgel, halamjtai zan maani muu tal um shig sanagdah bolson.

    Haa gazar handrah erchuud olon tohioldono, gants biye baisan bol yu yugui borlogdchih geel hehe, hichneen saihan zaluu bailaa ch namaig 1 ch bish bur 2 huuhedtei gedgiig medeed zaigaa barih baih gesen bodloor dotno taniltsaj chadku, hii hatuurhaal ungurdug

    neg bolohoor 2 huuhdee bultegnuulj hoid etsgiin tsarai haruulahgui geel tegsnee ingeed nasaaraa gantsaaraa yawna gejuu geel dotroo derseldeed buur suuldee mangar hun shig bolchih um.

    huuhduudiin aaw 2 huuhdee 1,1-eer n awii, 2ulangiin awsan ch bolno geed bdg ch amid erdnesee hund ugchuud uuruu yaj amid yawah bilee, uur saihan hanitai uchraad ahiad 2 huurhun huuhedtei bolood unur utgun ger bul bolood amidarval goyo geel muruuduul…
    2 huhdee uguhgui bgaa n denduu amia bodson baij boloh ch ter 2 mini baihgui baih esvel tusdaa baihaar yamar baih bol gj bodohiig ch husdeggui.

    Bi odoo yah ve gej asuuh geegui zugeer l nadad setgeliin dem ugsun setgegdel uldeene gj naidaj baina.

    Setgelee ongoitol yarih hun baihgui dotroo betgerch yawah hetsuu umaa, hagas hugas ch gesen gargalaa, saihan setgeliin ug uldeevel uram zorig avah baih, bayarlalaa.

  2. Ijlee says:

    Та дурлачихжээ…Би бас хэд хоногийн өмнө нэг залууд дурлаад баярлаад түүнтэй уулзах далим олдохоор баярлаад … Ажлынхан гайхаа биз нөгөөх чинь гэнэт сайхан зантай болоод л инээд алдаад л нэтээс хайрын өгүүллэг уншаад л … Сайхан байсоон … Гэтэл хэд хоногийн дараанаас нөгөөх маань сураг ч үгүй ёстой хэнэггүй зан гаргасан даа… Өөрөөр хэлбэл уулзчих юмсан , ахиад гаанцхан харчих юм сан гээд л нөгөө сайхан дурлал маань шаналан болсон . Байж ядахдаа ламаас асуусан- лам болно бүтнэ л гэж байна … миний сэтгэлийг бодоод тэгж худлаа хэлсэн юм байлгүй дээ одоо хүртэл нөгөөх чинь сураггүй … Өөрөөр сэтгэлгүй талгүй эрэгтэй хүн гэж ийм л байдаг юм даа… Тэр ярихгүй бол өөрийгөө татаж аваад дараагийн дурлалаа хүлээгээд л сууж бай хүний сэтгэл баян ш дээ.

  3. lady says:

    яагаад түрүүлээд хөдөлж болохгүй гэж? үнэхээр таалагдсан юм бол дараа н харамсахгүй байх хэрэгтэй шдээ өөрөө сайн хүн гэж бодож байвал бүгдийг хий. гэхдээ тохируулж хийгээрэй
    амжилт

  4. uugii says:

    hey emegteichvvde yagaad zaawal eregtei hvn ehlej hodolj bh estoi yum be?emegtei hvmvvs ehlej boldoggvi yumu?Baahan vne tsen yarisan hvmvvs bh yum?tsagaa tulhaar ter vne tsene geed bha zvilee ta bvgd barij chaddag bilvv?bas jaahan bodoj bgach hudlaa vnetsen hairtai bolson l bol ooriinhooroo hi.dendvv ih vnerhej bgaad aldawdaa egch mini 30 gdg tm ch bas zaluuu nas bish shvv!vnetei bmar bga bol nuutshan nuutshan oortoo tathaar zvils hii egchee.

  5. mgl says:

    bi tanitai adilxan asudaltai yum bno. Gexde bi eregte. Bi neg oxind sain bolchod u xixe medq bn. Tep oxin sain oxin ch naizud maani xepeggv gd bdag bi yaxa medq shanalj bn.tanid ep xvni xuvid zuvlugu uguxud zolooogin xeldeg bvgd vnen shv. Amjilt

  6. soko says:

    ихэмсэг бай тэгэхгүй бол чи өөрөө надруу гуйгээ биздээ нээ тэрээ гэж тэнэгтэнэ дараа нэг өдөр . эрэгтэй хумуус шал тэнэг байдгиймаа. наад залуугаа согтоож уз. жинхэнэ хэн бэ гэдэг н мэдэгдэнэ. навсайтал н согтоо. эрүүлдээ хун хэний ч дурд хувирч чадна

  7. tuul says:

    тэр залуугийнхаа нэрнийх нь эхний үсгийг татгалзахгүй бол хэлээрэй би таньдаг юм шиг байна чамд хэлж өгч болох юм аа.

  8. Zoloo says:

    Emegteichuudiin gol aldaa! ehelj hudulwul une tsenee aldana gej!!!! Za yahaw odooogiin niigemd aldah geed bga bol ydaj haayaa ch gesen joohon nuguu zaluudaa taltai bgaagaa medegdej sms bichih ch ymuu? toiruu zamaar uuriig chin hoolond uriulah arga hemjee awaldaa!!! tag duugui huleegeed l bgaad bwal ter zaluu chini uu ene namaig ogt toohguin bna geh setgegdel turnu. Nadtai halit uulzdag bsan neg busgui yg ingeed l huleegeed bsan bgaan! terniigee sayhan helsen hehe. odoo bid 2 zgr l sn nzuud…

  9. zugeeree says:

    сайн уу надтай адилхан болохоор дахиж орж ирж бичмээр санагдаад дахиад бичэж бна. чамд үнэхээр таалагдсан бол өөрөө түрүүлж алхамаа хий хүнийг хүлээх хэрэгүй. яахав сүүлд ни салвал хийх ёстой зуйлээ би бугдийг ни хийсэн гэж бодоод тайвширна шдээ. над шиг юу ч хийлгүй бж бгаад алдвал яана. тэр онисого шиг бай энэ тэр гэдэг чини шал худлаа илэн далангуй юу бодож бгаагаа шууд л хэлж ярилцжий. онисого шиг бсанаараа татна гэдэг юу л бол. над шиг том онисого бгаагүй биз. би л лав онисого шиг бсанаараа л алдчихсан. Эрчүүд л хэлэх бхдаа онисого шиг бх ни тийм сонирхолтой юумуу. за амжилт Алхамаа өөрөө хий гэж зөвлөе

  10. anu_26 says:

    шинэ они мэнд.эхлээд ядийн чи оороо утасруу ни хэд хэд залгачих тэгэнгүүтээ нэг хэсэг чимээгүй бж бай тэгвэл тэр чамайг бодно бодогдон,бас гайхах угуйлэх сэтэгэл оорийн эхргүй торно тэгээ л чамруу залган чамтай уулзахийг хусэж уулзмаар бгаагаа хэлнэ тэгээл уулз тэр залуутайгаа уулзах болгондоо шинлэг биж,сонирхолийг ни татбас нээх нээлттэй бж болохгуй их тийм илэн далангуй бж бас болохгуй нуутшан бусгуй бвал тэр буурч татагдана тэрэндээ онисого мэт л харагдаарай кэкэ эрчүүд эр ни нуутслаг эмэгтэйд их татагддаг юм шуу дээ за амжилт хусий би ч бас чамшиг байдалтай бгаа л даа гэхдээ тэр миний ирээдүй биш болохоор хамаагуй санагддад хаявал хаян биз гэж боддог би хая утасддаг

  11. bots says:

    аниа та 30тай бол ягд сэтгэлээ илчилж болохгуй гж ухаантай хун тэрийг ойлгох бхаа.би ч бас нэг залууд сэтгэл алдраад яг тани шиг анх удаагаа тэр ч бас нэг л дотно байдиймаа надад.сайн хунийг алдаж болохгуй байх гэж боджийно.

  12. zugeeree says:

    hi
    ene odriin mend minii bodloor unekheer chamd taalagdsan bol ooroo turuulj alkhamaa hii. tegehgui bol erchuud chini genet garch irsen shigee genet alga boldog yum bna lee. bi yag chamtai adilkhan bi taalagdsan yum chini sanaa zovoltgui gej bodoj bgaad l aldchihsan. Odoo aimar haramsdag hehe. Huntei bolson oor huuhen tevreed yavj bna lee gedgiig ni sonsood buten 2 sar uilj bilee odoo arai l gaigui martaj bgaa. eregtei hun1 odriin dotor l setgel ni huvirdagiin bilee. gehdee zugeeree minii hair nadad saikhan bolgoniig boginokhon hugatsaand ogood yavsan ch haraaj zukhehgui sain huntei saikhan amidraarai. muu yavahiig chini harmaargui sonsmoorgui bna. setgel ovdono. hairtai aimar hairtai ….. setgeleesee yavuulay daa hairaa

  13. naiz says:

    Байлдааны тактик боловсруулах гэж байгаа юм шиг олон юм бодоод хэрэггүй дээ. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс. Яг юу хүсч байгаагаа мэдсэн бол зоригтой бай. Юм үнэн байхдаа гоё байдаг. Чамд үнэхээр таалагдаж байгаа бол таалагдаж байгаагаа хэлж яагаад болохгүй гэж? Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүнд таалагдаж байгаагаа мэдэх сайхан л байдаг. Чамайг эхэлж хэллээ гээд өөрийгөө лаггг гэж андуураад хачин загнаад эхэлбэл уулаасаа урт хугацаанд найдаад байх хүн биш байжээ гэсэн үг. Бичсэнээс чинь харахад чиний залуу ухаалаг, юм үзсэн хүн юм шиг байна. Үнэхээр сэтгэл хөдөлж, хүсэл төрж байгаа бол сайхан секс хийгээд үзэх хэрэгтэй шүү, хэзээ авч байгаагүй таашаалыг чинь өгөх хүн байгаад алдчихвал бас хайран юмаа. Ер нь бол зоригтой бай найз минь, нээх олон юм бодоод байх хэрэггүй дээ. Өөртөө үнэнч, сэтгэл зүрхээ баясгаж амьдраарай. Амжилт

  14. gunjee says:

    hhe yamar goyin hanhuteigee uchirtsimu ,,,,ataaarhamaar yumaa …uuruu bti zalgoo yadin joohon huhed shig sanagdaj bsn ch hamaagu zalgaad bas uulzay gej heled hereggui shu kk joohon huuhed shig aashlah tusma l sonirholtoi shd

  15. zoloo says:

    ямар сонин юм бэ бүгдл болохгүй гээд байх юм хүн хайрийнхаа толоо оороо яамар нэг юм хийж болохгүй гэж үү

  16. Tseegii says:

    эхэлж буу уйлдэл хий. хэрвээ ханиа болгохийг хусч байвал жаахан хулээцтэй бай. тэр ч бас ханиа хайж байгаа бол чамруу залгах байлгуй.
    шинэ оний мэнд. Амжилт.

  17. cor says:

    эрчүүд эмэгтэй хүнтэй цуг байхдаа сайхан л сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. тэрэнд н эмэгтэйчүүд энэ эр нада сайн байна гэж боддийм шиг байгаан.
    чи тэгж их таалагдсан бол цаад чини залгах байлгүй дээ. урдахаа хийгээд байдгаараа л байж бай.

  18. sons chi says:

    оороо эхэлж болкушу, тэр залууд чи унэнгэсэ таалагдаад , тэгэд тэр залуучин чамайг ыг чиний бодож бгашиг бодожл бгаа бол тэртэ тэргүй чамру ооро холбогдоод снаачлагийг гартаа авах болн.ок амжилт

  19. Une tsenee aldana ch gej baih shig. Yr ni yhara erchuud turuulj hudulguun hiih ystoiyen ? Soliorch bgaan shuu enemuu huuhnuud. Hairtai l bol temtsej tuuniihee araas yu ch hamaagui met zutgeh heregtei, tehdee bas alsiig harj, tsaad bolon hureelen bui humuusiinhee erh ashigig bodon hudluh heregtei. Tehdee hen ni turuulj bolzoond urih bol enend bol ogt hamaagui.

  20. hi says:

    Надад ыг ийм ым болоод бна. уг л оорийгоо унчлаа, залуучуудаа зовлоорэй 2 хунд. Яахуу, яавал анхаарлийн товийг оор дээрээ татах вэ,,,,

  21. Жагаа says:

    хэрвээ чи өөрөө түрүүлж хөдөлбөл үнэ хүндээ алдаж, цаад залуу чинь чамайг тоохгүй болчихно. Тэгэхээр тэр залууг эхэлж хөдлөхийг нь хүлээгээд чимээгүй сууж бай. Чи түүнд таалагдсан нь үнэн л бол цаадах чинь тэгэж байгаад өөрөө аяандаа уулзая энэ тэр гээд хүрээд ирнэ. Тэр үед нь наад залуугаа улам сайн таньж мэдэхийг хичээхгүй юү дээ. Гэхдээ яагаа ч үгүй өвөрт нь орж болохгүй шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.