Хий хоосон хайр сэтгэлээр би яах юм бэ?

Би одоо 26 настай, нөхөр охины хамт аавийндаа амьдардаг. Одоо охин маань 1 нас өнгөрч байгаа. Гол асуудал нь би өөрийн нөхөртөө сэтгэл маш дундуур явдаг юмаа. Нөхөр маань хэдийгээр охин бид 2-т халамжтай, надад хайртай боловч ажил төрөл ердөө хийхгүй 3 жил болж байна. Яахав жижиг сажиг ажил хийж байсанч гэсэн охин бид 2-г тэжээгээд аваад явчихаар ажилд ерөөсөө орж чадахгүй юм. Өөрөө ч санаачлага муутай, хэн надад ажил олж өгөх бол гэсэн шиг байх юм. Тэгээд л бид 2 хэрэлдэнэ, сүүлийн үед бүр их маргалдах болсон. Одоохондоо охин бага байгаа болохоор би ажилд орж чадаагүй л байна. Мэдээж охиноо 2 нас хүрээд ирхээр би ажил хийхийг маш их хүсдэг. Энэ бүхнээс үзэхэд цаашид ер нь бид 3 хэзээч тусдаа гарах шинж алгаа. Аав ээж 2 маань бид 3-г юмаар дутаахгүй байлгах тусам давраад байдын болуу гэж бодох юм. Тусдаа байя гэсэнч ямарч мөнгө төгрөг байхгүй. Ийм хүнтэй би нэг насыг өнгөрөөнө гэж бодохоос үнэндээ гутарч байна. Арай л эрт хүүхэд гаргачихав уу даа гэж заримдаа боддог ч тийм муухай амьтныг хараад яалаа гэж охиндоо бурууг өгч чадах билээ дээ. Хий дэмий л аав ээжээ зовоож амьдарч байхаар нөхрөөсөө салдаг ч юмуу гэж сүүлийн үед бодох боллоо. Миний аав ээж 2 иймээ тиймээ юм ярьдаггүй ч гэсэн ажилгүй нөхөр, нялх хүүхэдтэй хэр удаан би байх билээ дээ. Үнэндээ бид 2 сексийн тал дээр таарч тохирдоггүйн дээр нөхөрөө гэх сэтгэл мин буурсаар одоо бараг хоосорч байх шиг байна. Хүмүүс бие биедээ л хайртай бол болно гэж ярьдаг ч хий хоосон хайр сэтгэлээр би яах юм бэ? Та бүхэн надад зөвлөгөө өгөөч би ийм ажилгүй нөхөртэй нэг насыг бармааргүй байна…

секс.мн дээр ирсэн захидал

32 Comments

  1. saraa says:

    сайн байна уу? наад залуу чини бэлэнчлээд сурчихсан залхуу ажил төрөл хийж амьдралаа аваад явяа гэсэн юмар ч бодолгүй өнөө маргаашаа аргацаасан зорилгогүй хоолний сав байна даа тэрнээс биш хүн байнадаа хадамуудаасаа зовмоор л юм ийм хүмүүс ажил хий гэж шаардахаар уурладаг шантардаг сүүлдээ амьдралаасаа зугтдаг..чи аав ээжээсээ ичээд байгаа биздээ залуу байгаа дээрээ салж ядаж аав ээждээ ганцаараа дарамт болсон н дээр дээ

  2. munkh says:

    хоосон хайраар хоол хийж идэх биш дээ хө

  3. Maral says:

    сайн байцгаана уу? өөрийн бий болгосон амьдралаа битгий муул битгий гоочил битгий гутар. нэгэнт чи хүүхэд гаргаад өөрөө энэ бүгдийг сонгосон юм чинь хийсэн бүхэндээ эзэн байх хэрэгтэй. эрэгтэй хүн ямар явах нь түүнийг залж буй эхнэрээс шалтгаалдаг гэдэг уг бий. би энэ үгээр чамайг буруутгах гэсэн юм биш нөхрийнхөө муу талыг харах биш нөхөрөө урмаар тэтгэж 2лаа сайхан амьдарна гэдэгт би итгэдэг. охин бид 2-г сайхан амьдруулах хун бол чи. эр хүн ар гэрээ авч явдаг учраас миний хань ухаантай сэргэлэн байгаарай гэх юмуу иймэрхүү угийг байнга хэлж би чамдаа итгэдэг шүү гээд унсэх хэрэгтэй. эр хүн чин урмаар амилдаг юм шүүдээ. хэдий чиний сэтгэл хөрөөд нөхөртөө дургуй чин хурч байгаа ч чи гэр бүл өөрийн амьдралаа, охинийхоо төлөө нөхөртөө хэлж ойлгуулаарай. би ч гэсэн чамтай адил залуухан ээж болсон. бас нэг бятшан хонгорхон охинтой. миний нөхөр оюутан. би нөхөртөө өдөр бүр бид3 сайхан амьдрах болно. ингэхийн тулд миний хань хичээх хэрэгтэй гэж хэлдэг. за ингээд олон юм нуршаад яахав. чиний амьдрал чиний гарт!!!!!!!!!!!!!!!

  4. kkk says:

    xумууусээ та нар чин xвн биш болтсимуу xятад xвнтэй суу баян хунтэй суу чи ийм бна чи тийм бна гэхээс оор хэлэх юм алга уу ариачдээ монголчуудаа гж нэгнийxээ зовлонгоор тохуурхах ямар хэрэг бнаа комэнт улдээсэн xумуус оорсдоосоо ичэж амидар!!!!!!!!!!!!

  5. kkk says:

    та нар эстөи xутсаж бнаа амидрал узээгүй мангар юмнууд сахан дураараа зулугуу угухийн ингэж зоүсөн нэгэндээ сэтгэлийн дарамт учруулахаа болиоч комэнтүүдийг чини уншаад буур уур xурчлээ

  6. 1111 says:

    arai l ert gargajdee. odoonii huuhduud huud l gerleh hurimlahaa bodohiin. jaahan amidral uzej mederj bayaj boldguimuu

  7. miigaamiigaa@yahoo.com says:

    Ãàíö íºõ𺺠õàðààä ñóóà áóðóó. Õî¸óëàà áîñãîñîí àìüäðàë õàìãèéí áàò áºõ, õàìãèéí ñàéõàí.

  8. baagii says:

    Жирийн ажилчин эр Монголд эхнэр хүүхдээ хангалттай тэжээхэд сард хэдэн төгрөгийн цалин хэрэгтэй гэж боддог вэ хүүхнүүдээ 1,5 саяас дээш төгрөг хэрэг болох байх гэж боддог. Монголд 500 мянгын цалинтай ажил ч бараг байхгүй байхад чи эрэгтэй байсан бол ажил олж хийж чадах уу ямар мэргэжил чадваргүй бол. 30 гарталаа хөдөлмөрлөж байж л бага зэрэг үр дүнд хүрэх байх даа ямар нэг хийж байгаа тохиолдолд. Нөхрөө юм хийхгүй бол мөнгөтэй хөгшин солонгос хужаа олж авахгүй юу даа. Мөнгөгүй гэж бусдаас ичихгүй амар.

  9. Zochin says:

    Уг нь охиныг чинь төрсөн эцэг шиг нь хайрлах өөр эр хүн гарахгүй гэдэгтэй зуун хувь итгэх хэрэгтэй байгаа юм. Та 2 залуу улс байна даа, нөхрөө засах арга бодвол уг нь зүгээрсэн. Чи ирээдүйн санхүүгийн байдлаа бодоод нөхрөөсөө салъя гэж бодож байгаа ч охиныхоо төрсөн эцэгтээ эрхэлж өсөх хувь заяаг золиослож байгаагаа, бүр цаашлаад чи охинтойгоо ирээдүйд хэр харилцаатай байхаа золиослож байгаа гэж бодох хэрэгтэй. Ихэнх салсан охинтой эмэгтэйчүүд тийм л хувь тавиланг дагадаг шүү дээ. Шинэ нөхөр, шинэ нөхрийн хүүхдүүдээс болоод чи том охиноосоо нэг бол хол (голдуу аав ээждээ өмнөх нөхрийн хүүхдээ өргүүлдэг) эсвэл хөндий хүн болно доо.

  10. Amidral says:

    аав ээждээ тус болох нас байтал чи дарамт болж байгаа ум байна даа. Наад нохор хоолний саваа ажил олоод авгай хуухдээ тэжээж чадах болохоороо ир гээд хоогоод явуул. чи наад хар умаа сэx хийх гэж хажуудаа байлгаад байгаа умуу. чи ч аргалж ажил олж хий. Би л лав хуухдээ 2 сар гээд л ажилдаа орж байсан. Ухсэнээ хийгээд гэртээ умхийрээд байж чадаж байна аа. Ийм арчаагуй залуусийг харахаар боолжис хурдэг ум. чамд энд байгаа улсууд монго аваад огохуу. наад арчаагуй амидралаа наад холдуу толгойгоо гэсгээж байгаад зохицуул.

  11. Tselmeg says:

    Huuhdee onchruul gej helj chadahguiee…Tegehdee tiim erchuud yostoi butehgui. Bas yu ch hiihgui baij tom um yarina neeh ih um huleene. Bi nohorteigoo suuhaas omno tiim zaluutai hamtran amidragch mayagiin baisan. Yostoi l hooson hairaar hol yavaaguidee. Ogson mongoor bar-daad bas deerees n naiz nariigaa daadag gej baigaan…hoolond orohod huvtsas avahad dandaa l bi turiivchee gargana. Tegeed ovoo ajil hiideg baatar bolj garaad araar tavisan n barigdaad honjild huvtsasiig n oroogood hoogood yavuulsan. Gants daichin gantsaardahgui geed ajl ger gesen marshruttai yavsaar olon jiliin daraa hanitaigaa uchirsan. Yostoi l burhan shig hun. Sain er hun ch bas bii shuu huuhnuudee.

  12. хулан says:

    Сайн уу, миний бодлоор чи гэртээ байж болохгүй шалтаг аав ээжтэйгээ нийлж байгаад зохиогоод мөнгөгүй гэсэн юм чинь хадмындаа очоод суучих, тэгээд чи нөхрөөрөө хүүхдээ харуулаад ажилд орохгүй юу.

  13. Erdenechimeg says:

    Хэцүү асуудал байна эр хүн мөнгө сайн олж байхгүй бол эмэгтэй хүн хаяад явдаг юм аа би өмнөх нөхөрөө аэчаагүйтээд байхаар ни хөөгөөд явуулчихсан. Амдрал хайр сэкс дээр тогтдог гэдэг боловч бас мөнгө их цухал шүү. мөнгөгүа эмэгтэй хүн бусдаас ичиж амдардаг юм найз нөхөд мөнгөтэй болоход атаархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө дөө

  14. hahaha says:

    ih l materiallag bayalag hardag hun bndaa chi hun chanar geech zuil chamaas ogt hanhalku bn yahv zalhuu nohoriig chin omoorchan bish ghde l hund chin bs tiim ue bdiinshd hun nasaara iim bdguinshd em hunii us in urd uhaan in bogino gj yaasn unen ug be

  15. miigaamiigaa@yahoo.com says:

    ͺõðººñºº áèø ººðººñºº áóðóóã õàé. Òýð õ¿íèéã èéì áîëñîíä ÷èíèé ÷ áóðóó áàéãàà…

  16. Bolor says:

    Huniig heleltgui chi ch bas etseg eheesee idej uusan archaagui Hun bn shu. Ter baitugai jaahan huuhduudtei Ailiin ehner ni tahir dutuu nohortei ar geree avaad yavj baidag l yum. chi etseg ehiinhee gert ajilgui nohorteigee nyalh huuhedteigee suuchihaad ichihgui ene ajil hiihgui geed bh yum, bid 2 gesen yum yariad 2 las ajilaa haigaach. Hen 1 ajild orvol oroogui 1 ni huuhedee harzanaad ireh jilees tsetserkegt ovchihvol chinii naad hair chin butsaad ireh yum bishuu kkk. Yun yaran salj sarnih huuhdee onchiruuleh tuhai boddogiin. Neelttei bish 2 yum shig l bn. Naad cekc mekc chin taardaggui bsn l yum bol yah gej anknaasaa suusiin. Tegeed l suuld ni nirgesen hoino ni hashgirav gegcheer ur huuhedtei bolchood l odoo bolohgui bgaagaa uhaardag yum. Iim teneg bbl yaj tsaashid saihan amidrah ve dee. Za gehdee amjilt muu amlaad yahav. Ajiltai bolood amidralaa tsetsegluuleed hairtai durtai bolood saihan amidraarai

  17. jessika says:

    my nuhurtei yag adilhan yum bna daa. iim humuus zasardaggui ene zan ni ulam aimaar boldog yum bna lee. bid 2 10 jileesee uerheed suusan teed manai amidardag bsan sain eej aaviin buyand tejeelgeed yavdag bsan. zugeer biy amar mungu oloh bodoltoi yum shig bgaan bi huuhdee gargaad surguulid orohod hurtel aav eej mini tulbur tulj bilee nuhurtei bj ichmeer l yum bna lee.suuld ni bu uuruu ajil hiij manai nuhur ajil hii geheer buur hiihgui shuu dee golno.. tom tom yarinaa eostoi taarahgui yum bna lee. er ni demii yum bna lee husvel nadtai holbogdooroi ……

  18. altmaa says:

    Чамд ядаж сайн аав ээж байгаа ни ямай даа.
    Хүмүүс яагаад нөхрөөрөө хүүхдээ харуулаад өөрөө ажил хий гэж бичээд байгааг би ойлгохгүй байна.
    Эр нөхөр ни ажил хийж ар гэрээ тэжээх тал дээр илүү санаачилга гаргаж,тэр үүргээ биелүүлэх ёстой.
    Тийм арчаагүй нөхөр яг хүүхдээ эрүүл саруул асрач харагдаач.Уугаасаа хүүхэд бага байхад ээжээс ни илүү хэн асарч чадах вэ.
    Чи ажил хийгээд наадхиа гэрт хэвтүүлж эхнэр ни тэжээх болж байна уу?
    Хөөгөөд явуул наадхиа.Хүүхдээ яаая гэж байж бас нэг арчаагүй юмыг ээж ааваараа тэжээлгээд.
    Ер ни эр нөхрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй,эцэг малын үүрэг хаая биелүүлдэг юмаар ядаг юм.

  19. hi says:

    Сайн уу бүсгүй минь? Яг ийм эр хүн миний 1 эгчийн нөхөр байсан. Насаараа ажил хийгээгүй. Яаж ч өдөр хоног өнгөрөөдөг хүмүүс байдгийн би гайхаж бна. Эр хүн байж арайчдээ гэмээр. Чи наад нөхөрөө ажилтай болоод эргээд ирээрэй гээд хөөгөөд явуул. Чи ч бас 1 нас хүрсэн хүүхэдтэй хүн гэртээ сууна гэж ю байдийн. Дотор чинь буцлахгуй бна уу бүтэн жил хүүхэдтэй зууралдаад. Манай эхнэр лав 2 хүүхдээ 2ууланг нь 4 сар хуртэл нь хараад ажилд орж байсан. Хэрвээ нөхөрөө хөөж чадахгүй байвал хүүхдээ нөхөртөө үлдээгээд чи ажилд орчооч дээ. Уул нь 18-19тэй жаахан хүүхэд биш 26 хүрсэн хүн бна даа. Та 2-т 2ууланд чинь амьдралын төлөө ямар ч тэмцэл алга. Залуу хүмүүс байж арайчдээ л гэмээр бна. Нөхөр чинь ичихгүй байвал чи ажилд ороод тэжээгээд нөхөрөө ичээгээч. Тэгээд ч ажилд орохгүй бол насаараа чиний боол болсон нөхөр болно. Яахав дээ 1 тийм мундаг эмэгтэйчүүд байдаг даа ар гэр нөхөр хүүхдээ бугдийг нь аваад явдаг тийм эмэгтэй болох гээд үз.

  20. khongorkhon says:

    хайрыг услах ёстой гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй юм байна.гоё цэцэгийг сайн графикын дагуу услахгүй бол үхдэг шүү дээ яг тэрэнтэй чинь энэ хайр гэдэг адилхан байдаг юм, услахгүй бол гундаж үхдэг

  21. agaa says:

    нөхрөө дэмжиж, урам зориг өгч, чи чаднаа гэж хэлж байсан уу. ажилд орчихвол чинь аймаар их баярлана этр гээд аятайхан аргаар үзээ чамд туршлага дутаад байна. нээх бэлэн арчаатай сайхан нөхөртэй, хангалуун байлгуулж юмаа бэлдүүлэх санаатай хүүхэн юм бол баян нөхрөө хайгаад зовлонгий нь үүрээ ч дээ. наад номхон нөхөр шиг чинь чамтай харьцахгүй нохойноос доорд үзвэл чи байранд нь баярлаад тэсээд суугаад байж чадах хэрэг үү.

    аль нэг нь ажилгүй, бусдын гар харлаа гээд нөгөөх нь бас арай сэргэлэн амьжиргаа сайтай байхгүй бол угаасаа наадах чинь эвлэхгүй ээ. чи залхуу бэлэнч, ажилгүй арчаагүй хүүхэн байж бас шалтаг олчжээ. тэр байтугай л монгол хүүхнүүд архичин хар юмандаа зодуулаа л, дээр нь тэжээгээд, архины мөнгий нь олж өгөөд, 5 хүүхдээ хүртэл ганцаараа тэжээгээд тэвчээр хатуужлын гайхамшиг болоод яваад л байна даг.

    юун ч их мөнгө, чансаа харсан хайр вэ дээ.

  22. cahirmaa says:

    тусдаа гараад нөхрөөрөө хүүхдээ харуулаад эсвэл хүүхдээ яслид өгөөд чи өөрөө ажил хий, манай нөхцөлд эрэгтэй хүмүүс 30 нилээн гарч байж л ухаан ордог юм шиг байналээ, тэгээд ажил хийсэнгүй энэ тэр гэж үглээд яахвэдэ, ажлын амтанд оруулчихвал залхуурахаа болих байлгүйдээ, хар ажил ч гэсэн хамаа алга, чи ганцаараа хүүхэд өсгөнө гэж юу байхвэдээ, чамтай эсвэл барьцаад байж магадгүй хэхэ

  23. Love says:

    Энэ бусгуй ханиа сонгохдоо буруу сонголт хийжээ гэсэн ч уг ни залуу хумуус бна. Жаахан хичээх юм бол амидрал аяндаа сайхан болно доо уг ни. Нэг настай хуухэд чини харин ч их асаргаа шаарддаг их хэтсүү уэ. нохор чини тийм залхуу юм бол хуухдээ тэрэнд найдаж харуулах хэрэгүй шуу. Жоохон анхаарал сарнихад л хуухэд ямар ч гэмтэл бэртэл авч ухэж ч болно ш дээ. Тиймээс хуухдээ хардагаара чи харсан дээр бх.

  24. kkk says:

    chinii helj baigaa uneen. gol n nuhruu neg sain hashraa. yaahaaraa er hun baij iim doojoogui archaagui bdiin. nasaaraa aav eejeeree tejeelgeh gej baigaamuu? tusdaa garaad chi huuhdee haraad suuchihaar olsohiin erhend tolgoi n ajilladag yum. buh yum n belen hamag asuudaliig n shiideed bolgood baihaar eregtei hun ch ter emegtei hun ch ter yag adilhan bolood bainaa l geed belenchleed baidag yum. salj sarniad yaahavdee. ehleed naad hundee sain yum boduul. hashraa. tegeed chi ooriinhoo uhaanaar saihan zalaad yav za yu

  25. tuya says:

    сал сал, балай залхуу хар юмнуудыг насаараа тэжээнэ гэж юу байдгийн.

  26. monda says:

    нохртоо хуухдээ харуулаад оороо ажил хий.

  27. zul says:

    заавал нохроо буруутгаж байхаар оороо ажилд орооч ээ, ой онгорсон хуухэд дажгуй ш дээ, тэгээд ч нохор чин гэртээ ажилгуй сууж бгаа юм чин хуухдээ харна биз, 2-лаа ажилгуй байснаас 1 ни ажилгуй байвал арай дээр биз. Миний бодлоор чи оороо бас жаахан арчаа муутай юм шиг санагдлаа.

  28. angela says:

    Хүүхдийг заавал 2 нас хүргэх шаардлагагүй гэж бодож байна. Би хүүхдээ 4 сартай байхад нь ажилдаа орсон. Одоо эрүүд саруул бусад хүүхдээс ялгарах юмгүй явж л байна. Чи ч бас Хүүхдээрээ далимдуулаад зүгээр суудаг л хүн юм шиг ээ. Та 2 2уулаа адилхан юм байна.

  29. anonymous says:

    тийм гэдгийг нь эртхэн мэдэх чинь яасийн? чиний л сонгосон сонголт шд одоо яах юм? нялх хүүхэдтэй салах уу? дараа нь илүү хань олдох уу? одооны зарим охид дэндүү мунхаг байх юм даа!

  30. ыуыу says:

    чи xайргуй юм бишуу. тэгээд юун xоосон xайр сэтгэл вэ. байxгуй юмийг. манай том эгч манайд 10 жил амидарч энэ xугацаанд 2лаа дунд мэргэжилийн сургуул, бас дээд сургуулиа төгсөж байж тусдаа гарч билээ. нөхөр ни арxинд орж, бас гарж. соц уе байлаа. одоо 50 гарсан насжиж яваа улс болждээ. за тэгээд xайр сэтгэлгүй болсон бол xууxдууд 2 тийшээ болоxгуй ю доо. ямар салж болодггуй xорвоо биш. адаг суулд ни амидралд нэг иx сонин сонин xанддаг л улсууд болдог болxоос.

  31. brabus says:

    сонин юма сда

  32. usukh says:

    яанаа одоо хэдэн төгрөг өгөөд ганзаганд явуулвал яасан юм бэ,чиний л сонгосон л нөхөр шдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.