Энэ залуу ажилгүй дээрээс нь залхуу бас худалч

За би нөгөө л нэг зовлонт амьдралтай бүсгүйчүүдийн нэг байна. Бүүр нэг дотор давчидаад энд ч болтугай зовлонгоо тоочиж сэтгэлээ дэвтээх санаатай. Эцэг эхээсээ тусдаа гарах хүртэлээ би элдэв залуучууд гэж явсангүй ээ. Чанга хатуу гэр бүлийн хүмүүжилээр өсөж торнисон. Хадгалсан жаахан мөнгөөрөө өөртөө унах унаа авч тэрэнд нь эцэг эхийн минь сэтгэл хөдлөөд орох оронтой болгоод тусдаа гарав аа. Туд удалгүй нэг залуутай танилцаж жил болоод тэр манайд хувцасаа бариад хүрээд ирсэн.

Хамт амьдарсанаас хойш тэр залуу минь хагас жил шахам ажил хийсэнгүй ээ. Чи яагаад ажилд ордоггүй юм бэ? Гэртээ зүгээр суугаад байхаар хэцүү биш байна уу гэхээр хайр нь удахгүй орчихно оо. Өнөөдөр тийм найзтайгаа уулзсан тэгээд бид 2 тийм наймаа тохирсон, удахгүй баяжина аа гэх мэт их л юм ярина. Тэгээд худлаа байдаг юм. Гэртээ зүгээр хэвтсэн хэвээрээ л… Миний цалин муугүй болохоор тэрний баяжих энэ тэр нь дүүрч жаахан ч гэсэн хөдөлмөр эрхлээсэй л гэж хүснэ.

Эмэгтэй хүн болсон юм хойно аминдаа л тав тухтай байлгахыг хичээнэ. Гэхдээ үнэндээ эр хүн ажил төрөл хийхгүй гэртээ суугаад байхаар арчаагүй санагдах юм.

Өмнө нь анзаарч байсангүй! Би нэг сар жаахан ажилд дарагдаад гэртээ эрт харьж чадахгүй болсон. Үнэхээр их ядраад орж ирэнгүүт бэлэн гоймон идсэн шавхруу, энд тэнд угаахгүй үлдээгээд бүүр хатчихсан аяга таваг, хаа сайгүй зузаан тоос хамгийн муухай нь ариун цэврийн өрөөг үнэхээр муухай хэрэглэх юм. Би эмэгтэй хүн шүү дээ ариун цэврийн өрөө бохир бол наад захын өвчин тусч болно гэх мэт асуудал гарч ирсэн. Гэрийн эзэн эр хүн гэдэг цаана нэг хийморьтой юу гэмээр юм өөрийнхөө аав шиг л байдаг байх гэж санаж ирсэн.

Харин энэ залуу ажилгүй дээрээс нь залхуу бас худалч.

За яахав би өөрөө ч зүгээр сууж байгаа хүн харахаар дургүй хүрдэг цэвэр цэмцгэр байх гээд туйлширдаг гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хоол хийж идэхээс залхуураад бэлэн гоймон идэж тэрнийхээ хогийг ч хаяхаас залхуурдаг хүнтэй юугаа ч ярих билээ. Нэг харахад зурагт үзээд хэвтэж байна. Нэг харахад зурагтны өмнө унтаж байна. Ингээд өдөр өнгөрнө.

Жаахан дуугүйг минь далимдуулаад дээрэлхээд ч байх шиг. Анх танилцаж байхад архи уудаггүй тамхи татдаггүй сайн залуу байна. Чи ч азтай юм аа одоо цагт ийм залуу олдохгүй шүү гэж ирээд л найз нар минь магтдагсан. Тийм ээ би ч бас дотроо агсан согтуу тавихгүй хүүхэн шуухан гэж зовоохгүй энэнээс илүү аз жаргал гэж юу байхав гэж бодож байсан удаатай. Гэхдээ худлаа юм байна. Ажилгүй ийм арчаагүй хүн чин хэцүү юм байна.

Хамгийн муухай нь хамаатны хүн маань талийгаач болж бид 2 хамтдаа ажил явдалд нь оролцсон юм. Гэртээ ирсэн хойно намайг оролдоод янз бүр болоод байхаар нь их ядарчээ унтая гэсэн чин огцом уурлаад чи бол шулам. Талийгаачийн араас дусал ч нулимс гаргаагүй хатуу сэтгэлтэй дотуур тамиртай шулам би чиний доторхыг мэднэ ээ гэхээр нь бид хоёр ямар гэрлэлтээ батлуулсан биш миний хажууд ингэж зовж байхаар аз жаргалаа хөөхгүй юу доо гээд хэлчихсэн.

Ажилд явдалд оролцож ирчээд яаж халуун хөнжилд жаргаж хэвтэхийн тийм биз дээ. Тэгээд ч эр хүн хүссэн бол эмэгтэй хүн зөвшөөрөхгүй яадын гэдэг үзэлтэй санаа нийлдэггүй.

Зиак ингээд миний хэлсэн үгэнд тэр ч үнэхээр их уурласан тэгээд хэдэн хувцасаа авч гарахдаа чам шиг хүүхэнээр би дутах юм уу гэж хашгичаж байгаад л хаалга саваад яваад өгсөн. Ирэлгүй хэд хоночихсон байна. Гэрт зарим нэг эд зүйлс нь байж л байна лээ.

Зарим юм чин үлдсэн байна лээ. Ирж авах юм у? Хаячих юм уу? гэж мэссэж бичдийнмуу гэсэн ээ бас ч гэж 2 жилийн хамт байснаа санаад больсон.

Гарч явахдаа уурлаж байсан нь бас одоог хүртэл ядаж хэрүүл өдөж залгахгүй байгааг нь харахад надад хайргүй байжээ. Би ч тэрний хэлсэнээр хатуу сэтгэлтэй шулам бололтой. Ягаад залгахгүй байна. Ямар нэгэн юм болсон юм биш байгаа гэж санаа зовохоос цаашгүй. Энэ хүн эргэж ирсэн ч би дахиж хамт амьдрахгүйн шиг байна.

Нөгөө талаар нэг байгаа сайхан эрчүүд минь хаана байна аа!

Ажилаар дүүрэн хууртагдаад шархалсан эсвэл зодуулаад эзгүйрсэн сэтгэлтэй хүүхнүүд. Тэдний хажууд би бол жаргалтай хүүхээн! Сайн хүнтэй учирсан гэнэ.

Шалиг зангүй, зодож нүддэггүй л бол сайн нөхөр гэдэг үзэл хүүхнүүдийн минь дунд дэлгэрчээ. Нэг л өрөвдмөөр…

Сайхан хань болох сайн эцэг болох эр хүнийг хаанаас олдог юм бол доо.

73 Comments

  1. Амараа says:

    Аан нээрээ тийм зантай хүн хэзээ ч засрахгүй шүү, битгий л хууртагтаарай бүсгүй минь

  2. Амараа says:

    Чиний зан байдал надтай ер нь адилхан юмаа, би ч гэсэн цэвэр цэмцгэр байдалд дуртай, манай найз охин ер нь л бохир талдаа шүү, ер нь би л өмнөөс нь цэвэрлээд явдаг юм. Хорвоо гэж, эсрэг тэсрэг хүмүүсийг л учруулах юмдаа…

  3. bayart says:

    битгий оруулаарай хоогоод явуулсан н зов

  4. Лам багш says:

    За тэгээд шийдсэнээрээ байгаарай даа. өөрөө мессэж бичиж тэнэгтэв. эргээд ирэхээр нь оруулж тэнэгтэв.

  5. tsahiur says:

    за даа эр хүн эр хүндээ хайртай байдаг ч гэсэн залуучууддаа хэдэн юм хэлмээр бнаа ингээл хийсэн ажилгүй мэдсэн мэдлэггүй эм хүнд хөөгдөөд онигоо болоод байгаачээ

  6. ogo says:

    надтай холбоо бариач миний хаяг отгонбар 2ла ядаж л зугээр сайхан найзууд болёо тэгэх уу

  7. Busgui says:

    Явуулсан нь болж. Ажил олоход 2 жил хангалттай хугацаа, ямар 2 сар биш. Хийж чадах юмгүй, дээрээс нь санаачлагагүй ийм хүнтэй амьдрана гэдэг бэрх.

  8. Shaggy says:

    тийим шүүү залуус бид арчаагүймаа ийм байж бас монгол хүүхнүүдээ гадаад хүнтэй суулаа нтр гээл уурлацгаана өөрсдөө архи ууна , зодно , арчаагүй писда бүр уур хүрчлээ залуусаа эмс охидоо хайрацгааы үгүүй бол тэдниг мин хэн хайрлахавдээ эр хүн шиг бауцгаая

  9. bayar says:

    тэр яасан тэнэг залуу вэ арчаагуй муу улаан даавуу бна ирэхээр нэ нүүр өгж болохгуй шүү эмэгтэйчүүд тэгж бгаад гэнэддэг шү заваан муу хог бэ хүний бэлдэж өгсөн хоол дуугүй цуслаад байж чаддаггуй

  10. sony says:

    дээр нь нэмж хэлэхэд даруухан гэдэг тодотголын цаана оюуны хомсдол гээч юм ч нуугдаад байж байхыг үгүйсгэхгүй шүү.

  11. sony says:

    ах нь гадаадад олон жил хараар амьдарч байсан. мэдээж надаас өөр олон монголчууд байж таараа. ганц нэгээрээ эсвэл хэсэг бүлгээрээ хамтдаа амьдарч байгаа манай эрчүүдийн нийтлэг гэж хэлж болохоор гутамшигтай юм нь арай ч дээ гэмээр бохир заваан, тав тухгүй, дэндүү арчаагүй ахуй орчин юм. тэгээд ажлаа бас муу хийгээд байдаг юм уу гэхээр үгүй юм аа. харин эсрэгээрээ манай хүүхнүүд болохоор аль болохоор цэвэр цэмцгэр, тав тухыг эрхэмлэж амьдардаг нь нийтлэг. яагаад ч юм манайхны яриад өөгшүүлээд байдаг хээгүй гүндүүгүй даруухан энэ тэр гэдэг үг тодотголуудын цаана тэнэгдүү, арчаагүйдүү, заваандуу, залхуудуу гэдэг нэмэлт тодотголууд давхар яваад байдаг юм уу даа гэмээр. ах нь өөрийгөө магтаж онгирч байгаа юм биш 5-р ангийн хүүхэд байхаасаа эхлээд л өөрийнхөө хувцсанд өөр хүнийг хүргэж үзээгүй. одоо ч манай эхнэр миний хувцсанд хаяа нэг индүү хүргэхээс өөрөөр бараг хүрдэггүй. нэг өдөр өмссөн оймсыг маргааш нь өмсөхгүй, өөр угаасан оймс сольж өмсөж байх хэрэгтэй гэдэг энгийн үнэнийг л тэрхүү хээгүй гүндүүгүй эрчүүдэд хүүхэд байхаас нь хэвшүүлэх хэрэгтэй баймаар санагдаад байгаа юм даа. дашрамд нэмж хэлэхэд манай монгол эрчүүдийн иймэрхүү арчаагүй байдлуудаас шууд шалтгаалан гадаадад байгаа монгол бүсгүйчүүд маань өөр орны эрчүүдтэй хамтран амьдрах нь элбэг байдагийг би л лав бодит байдал дээр нь яг хажуугаас нь зөндөө олноор нь харж байсан бөгөөд монгол хүүхнүүдээ буруутгаж л лав чадахгүй юм байна лээ. анхнаасаа л цэвэрч нямбай хөдөлмөрч, хүмүүжилтэй орчинд өсч хүмүүжээгүй арчаагүй хүн хэзээ ч засардаггүй болов уу. тиймээс миний дүү наад залуугаа хөөгөөд явуулсан нь түмэн зөв. дахиж нүүр өгөөд ч хэрэггүй. наад нөхөр чинь угаасаа засрахгүй л болов уу. авхаалжтай сэргэлэн, авъастай, хөдөлмөрч, гэр бүлийн хүмүүжил сайтай, хүн чанараа гээчихээгүй тийм сайн залуу олж найзлаарай. цаагуур чинь зөндөө байгаа. ер нь даруухан гэдэг тодотголтой хүмүүсийн цаад талыг сайн өнгийж харж байх нь илүүдэхгүй бөгөөд даруухан хэмээх тодотгол нь хүний ямар ч муу шинж чанарын халхавч байхыг үгүйсгэхгүй гэдгийг ямагт санаж яваарай.

  12. z says:

    chinii amidralaas iluu nixon geed zaluugiin amidral yasan ch xetsuu yum yadaj l oxinoo xarj boloxgvi, ug ni zarim ni iim zorilgotoi bxad zarim ni gej iim usan teneguud bxiimdaa chi xarin yaj 2 jil tewchee we?

  13. Er Hun says:

    ах ни чамайг дэмжиж байна, чиний зөв шуу. хун гэдэг амитан чин бие бие дээ дэм болж чадахгуй ч төвөг болохгуй явах учиртай юм бхгуй юу. Миний муу дуугээс ялгаа юу бхав. xойшид аж амидрал, бие ээ авц яваа бдал, алиаад хандах хандлага, тсэвэрч нямбай бдал, бусдийг хундэтгэх чадвар, боловсрол гэх мэтийг жаахан харж байгаарай. харин мөнгө хөрөнгөтэй эсэхийг ни харах тун утгагуй хэрэг шу. Манай орний энэ хунд нөхцөлд мөнгө хөрөнгө харна гэдэг хамгин тэнэг санаа. Бидний амидарч бга тсаг уе ю билээ тиймээ хө???? АМЖИЛТ< чамд итгэж бнаа, чамд буруу зуйл огт алга, тэвэрч нямбай, шаардлага өндөртэй бна гэдэг чин сай зуйл.

  14. curt says:

    энд дээр нихонд хэдэн юум хэлье. чи одоогийн цалингаас цалингийн хооронд амьдардаг төрийн албан хаагчийн дүр төрх боловч залуу хүн үргэлж мэдлэг боловсролоо дээшлүүлж сурч байх ёстой. мэдлэг боловсролтой залуучуудад одоогийн нийгэм бүх юум нээлттэй.

  15. pride says:

    эрн хунээс оороосн болдог гэж уздэгшдээ олон сайн залуучууд бхад ажилгуй арчаагуйгн абчхаад хумуус абч ирээд наачихсан ым шиг бух муу муухааг оороосоо тулхэнэ наад залуу чин ажилгуй арчаагуйл ым бна гэхдээ сонголтоо буруу хийсэн чинийч буруу бгаа тэрийг тумэнд зарлаад бха шаардлаг ю бгаа хоож ыбуулаад оор сайнийг олж абахгуй юу

  16. dkhuu says:

    За бүсгүй минь чамд л гэж хэлэхэд наад залуу чинь хэрэггүй. Гэрлэсний дараа чи л амьдрал үүрсэн хүн болно. Юун залхуу хог вэ. Өнөөгийн нийгэмд залуу хүмүүст ажил олдохгүй байгаа нь үнэн. Гэхдээ ажилгүй байлаа гээд гэрийнхээ ажлыг хийгээд чамайг ирэхэд сайхан байж байвал зүгээр шдээ. Гэтэл тэгдэггүйм байна наад залуу чинь Тэгэхээр яваад өгсөнд нь баярла. Одоо эргээд ирнэ нэг өдөр. Тэгэхээр нь нүүр өгөвөө. Заавал салаарай бүсгүй минь.
    Би нөхөртэйгээ гэрлэхэд манай хүн ажилгүй байсан. Бараг 2 сар гаран ажилгүй байсан. Тэр хооронд манай нөхөр орой намайг ирэхэд цэмбийгээд л хоол хийчихсэн сууж байдаг байсан. Ажилд ороод 2-уулаа адилхан ажил хийнэ. Хааяа намайг ажил дээрээ оройтоод ирэхэд намайг хүлээлгүй хоолоо хийчихсэн сууж байдын. Тэгэхээр бүр хайр хүрээд ханьдаа улам хайртай болдым байна лээ. Тэгэхээр эрчүүд минь эхнэрүүдээрээ хэлүүлэлгүй хоол ундаа хийгээд болохгүй бол цэвэрхэн амьдраад байвал эхнэрүүд чинь баярладаг юм шүү. Хүүхнүүд ч гэсэн нөхрөө зарчаад л байгаад байж болохгүй. Аль түрүүлж гэртээ ирсэн нь хоолоо хийгээд, бүр болохгүй бол хоолоо бэлдээд, санаачлаад хийчмээр ажил байвал хийчээд байвал амьдрал сайхан байдым шүү.
    БҮСГҮЙ МИНЬ наад залуу чиний амьдралыг дэмий л үрнэ. Салсан чигээрээ байгаарай.

  17. mask says:

    Ìîíãîë ýð÷¿¿äèéí òàë íü èéì áîë÷îîä áàéãàà ø¿¿. Ãýõäýý ñàéí ñàéõàí ýð õ¿í áàéëã¿é ÿàõàâ äýý…..

  18. 02 says:

    манай нз залу одоо яг имэрхү бга шд
    тгэд би уур блн гж бдол ууруу тгэд нээх сурхий хун ч биш адилхан оютан блхр уур блн гж найдаал явжага. сургулигуй ажилгуй хун бдин
    энэ хун ийм ч тсаад санаа н уур хун сайн хун гж бдол сурна ажиллана болно бутнэ гээл болоүсрөлчгүй ажилчгуй нз залутайга бжил бн да, хайртай биы биыдэ оор ю хусэхэү дэ эхни ээлжинд гж бдол явад бга. мэдкүм да хаая салмар бдг ч би сайн надад сайн нмг хурсан мэхэлсэн юм бхгуй, тууни амидрлайг н голж хайрааса татгалзах гжу гж бдол салдгуй
    харин ийм хумус ухан муутай бдг, амидрал зохиоүөл дээрх шиг бх магадлалтай л гэх юм
    би тгэд юмиг буругар муугар бдж салах гжу
    блогуй бга эрсдэлд ууригу унагаан бдж салалтай биш
    эсүл эртхэн салах ыстойн блу
    манай гэрихэн бл тууниг бараг л голдог
    даанч би сайн

  19. amidral says:

    хм. за та 2ийн дунд ямар ч хайр алга, амидрал алга, утга алга. Ээр амидрал зохио, хайраа ол, амидралаа босго.

  20. uyanga says:

    manai mongold ger buliin er em 2 hoeulaa mal shig zutgehgui bol saihan amidarna gedeg hetsuu.yun iluu dutuu hun tejeeh. erthen zailuul naadhaa-

  21. heart says:

    oo yasan archaaguu durak wee naadchin..eriin orontsog gertee tejeej bsiimu hashan..idej uuj umsuj zuuj chamtai jargachhad l hevtej bh sanatai!!!ichedgu har shaar we..

  22. zaluu says:

    çà íýýðýý æààõàí òèéìýðõ¿¿ çàëóó òààð÷ äý.ãýõäýý ìýäýýæ áàñ àæèëòàé áîëîâñðîëòîé çàëóó÷óóä áàéëã¿é ÿàõ âý.áè òýäíèé íýã íü.îðã¿é õîîñíîîñ àõèñààð îäîî áè òóí äàæã¿é òºðèéí àæèë õèéæ áàéíà.íýã õ¿íýýð áóñäèéã òºëººëæ áîëîõã¿é ø¿¿ äý.ýìýãòýé÷¿¿ä ÷ ãýñýí çàðèì íýã íü àðàé äýíä¿¿ áàéæ ë áàéäàã ø¿¿ äý.õ¿íýý îëæ õàíèëñàíã¿é.îäîî ¿åä ýõëýýä øóóä ñóóõ ýíý òýð äýìèé ñàíàãääàã.ýõëýýä õýñýã õóãàöààíä íýã íýãíýý çàí çàíãàà ìýäýëöýõ õýðýãòýé.àçã¿éë þì.áóðõàí á¿ãäèéã òýãø õ¿ðòýýõã¿é.àç æàðãàë õ¿ñüå.íàä øèã çàëóó òààðàõ áîëòóãàé…….

  23. Man says:

    Өөрөө яваад өгдөг сайн залуу байна. Хачиг шиг наалдчихаад салж өгөхгүй зууралдаад байвал хэцүү л байх байсан даа.Чиний ертөнц түүний ертөнц хоёр таарахгүй гэдгээ мэдээд явсан юм байгаа биз.

  24. any says:

    hi.
    amidral uneher chinii helsen shig bnshu. bi ch bas neg zalutai hamtran amidarch bn….yor ni bol arhii uudaggui, huuhen erguuldeggui, zodoj nuddeggui yag chinii nz zaluu shig. gehde gertee tim archaagui bgaa ni yag minii hamtran amidragchtai tostei yuma….00-n oroo gej aimar zavaan, gertee archaagui,oims, devter nom, ideh yum 3 ni neg shireen der hamt bn geed bodchih, huvtsasaa tailaad l shidchihne. yahav sain tal gevel muudaltsval uilchlalt guidag, mongo ih bish ch yahav olchihdog….chinii huvid salsan ni der bhaa. muudaltsahar uichlalt guihgui bn gedeg chamd hairtai bish l bnda/minii zaluu bol zaaval guidag/
    geriin uilchlegch , ideh hool bair suutsar hangagch etseg eh ni bgaa bish de. salsan ni der…..

  25. khongorkhon says:

    за хэлээд хаалганийхаа тулхуурийг соль,
    тэгээд сэтгэл санаагаар унаад яах вэ, ирээдүйг сайхнаар төсөөлж чиний хүсэн хүлээж байсан хүн чинь ирнээ

  26. miigaamiigaa@yahoo.com says:

    ×è ÷ àçòàé þìàà. ªºðºº ÿâààä ºãäºã íü áîëæýý. Õººæ òóóãààä ÷ ÿâàõã¿é áîë ÿàíà. Àëü ýñâýë õ¿¿õýä øóóõàäòàé áîëöîí áîë… Ýðãýýä èðâýë õººãººä ÿâóóëààðàé. Îäîî àìüäðàëàà áîäîî. Ñàéí ë õ¿íòýé ñóóãààðàé…

  27. TG says:

    ЭНЭ САЙТАД ЮМ БИЧИЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД Л ИХ Л ЗОВЛОН ЭДЭЛЖ БАЙГАА БОЛОХООС АЗ ЖАРГАЛАА БИЧЭЭГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД ЦААГУУР ЧИНЬ ХЭДЭН ЗУУ ДАХИН ИЛҮҮ ИХ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА ШҮҮ. АЖИЛСАГ ГЭР БҮЛЭЭ САЙХАН АВААД ЯВЧИХДАГ ХАЛХЫН САХЙАН ЭРЧҮҮД МИНИЙ ЭРГЭН ТОЙРОН ЗӨНДӨӨ Л БАЙНА ТЭД НАРЫГ ТА НАР БАС АРЧААГҮЙ ЭНЭ ТЭРЭЭ ГЭХ ҮҮ. ЗОВЛОНТОЙ ЭМЭГТЭЙЧҮҮД Л ЭНЭ САЙТАД БУСАДТАЙ ЗОВЛОНГОО ХУВААЛЦАХ ГЭЖ НИЙТЛЭЛ БИЧДЭГ БАЙХ. БУСАД НЬ УНШДАГ БУСАД НЬ ГЭЖ ЖАРГАЛТЙА ЭМЭГТЭЙЧҮҮД.

  28. aagii says:

    тэнэг залуу бна,монголоор нэг иймэрхүү залуучуудийн дур зураг байгаа, чи харин яваад огсонд ни баярлах хэрэгтэй одоо битгий нуур огоорэй,зарим ни ч бур авгайгийнхаа найз хуухэнтэй явалдаж байгаад авгайгаа бас найз хуухнийг ни жирэмсэн болгоод суулдээ авгай ч угуй юу ч угуй арчаагуй залуучууд зондоо л бна,бас манай нэг найз хуухэн нэг эрд хууртагдаад хуухэдтэй болж хоцроод тэгээд чи одоо оор гайгуй залуу таарвал суухгуй юу гэхээр толгой сэгсрээд ганц хуухэдтэй байхад болно наадмуу эрчүүд хэрэг байхгуй ,хичнээн хуухний хэдэн хуухэд байгааг хэлж мэдэхгүй гээд бур цохорон бналээ

  29. emma says:

    Өөрөөсөө тувшин доогуур залууг хундэтгэж чадахуу?Хундэтгэл төрүүлэхээргүй залуутай амттай сэкс хийж харъцаагаа удаан баръж чадах уу?Хэзээ ч угуй.Улам бусгуй чиний өнгийг гандааж сэтгэлийг хямрааж нуурийг урчийлгэх бно.
    Сонголт анхнаасаа буруу явагдаад бна.

    Эсвэл тиймэрхүү залууг өөд нъ татаж өөрчилж чадна гэсэн илуу энерги ихтэй өөртөө итгэлтэй бол зөвшөөрөч бно угуйсгэхгүй.Сайн муу ямар ч эр хун яаж хурдан сэкс хийхээ нэгдүгээрт тавъдаг.Тийм учираас хамт хоолонд орохоосоо өмнө дараагийн уудэж болшгуй уйлдэлийг хийж чадах эсэхээ тооцоолчихоод за угуйг хэлж сурах нъ хамгийн чухал.
    Миний хувъд эрчүүдийг орондоо ямар байхийг илууд бус хоол хамт идэхэд ямар сэтгэгдэл төрүүлэхийг илууд уздэг.Хоол хамт идэх уед тухайн хуний зан харектэр сэксдээ ямар нъ ерөнхийдөө дурслэгддэг юм. Хоолонд орсон ч сэкс хийсэн ч хамт кино узсэн ч өөрөөсөө өндөр зэргэлэлтэй унэн сэтгэлээсээ хундэтгэн бишэрсэн залуугаа сонгох хгтэй.
    Лидер залуус хэзээ ч будуулэг уг хэрэглэж бусгуй хунийг гомдоох уйлдэл хийдэггүй.Тэд шудрага бөгөөд боловсон хариулт (татгалзал зөвшөөрөл)ийг өгч чаддаг.Харамсалтай нъ тухайн хунээс өөрөөс нъ доогуур тувшинийх чамайг хоолонд уръж чамаас дээгүүр тувшинийх чамайг тоож хэзээ ч уръдаггуй.Тиймд таалагдсан залуудаа таалагдахийн тулд өөрийгөө зулгэх л хэрэгтэй дээ.

  30. Counselor says:

    Дээд охины зовлонг маш сайн ойлгож байна. Би эрэгтэй хүн. Нэг н сөхөрч унатлаа ажиллаад нөгөөх н юу ч хийхгүй байна гэж юу байхав. Хамгийн гачлантай н ухаантай хүн хорвоод тийм ч их биш юмдаа. Бодоод бодоод бодын шийр 4 гэдэг шиг хар бор ямарваа нэгэн ажил хийж үзээгүй хүний ертөнцийг үзэл бол төлөвшөөгүй л байдаг. Эмэгтэй хүнийг өөрийг н тэжээдэг хэзээ ч гомдоллох ёсгүй робот мэтээр ойлгодог залуучууд бол нэг хэсэгтээ л үргэлжлэнэ гэж бодож байна. Дээд охин болон иймэрхүү байдалд байгаа охидын хувд эхний алхамаа их буруу хийсэн санагдаж байна. Хүн болгонд ялангуяа эмэгтэй хүнд өөрийн гэсэн үнэ цэнэ хил хязгаар заавал байх ёстой царай бие хаа энэнд ямарч хамаагүй!!! Тансаг эрхэмсэг ухаантай байх хэрэгтэй охид мин…

  31. PrInCe says:

    1 zalhuu hudalch bolowsrolgui nowsh ingesnii tuluu BUH erchuudiig min muulaad salahguinee! HUN bur or bdgin! buh erchuuded l hamaatai yum shig l bugd l erchuudiig muulaad bhin zl yumaa!

  32. zochin says:

    амьдрал гэдэг үлгэр зохиол бус, тэгээд ч өрх гэрийг эр хүн удирдаж явж байж л хийморь лундаа нь сэргэг байх биз. тэрнээс эхнэрээрээ удирдуулж тэжээлгүүлж суух юм бол тийм эр хүнээр яах ч юм билээ. яаж ч байсан чи өөрөөсөө ухаалаг зовлон тохиолдход хань болох хүнийг олж аваарай эс бөгөөс хайран ганц олдох амьдралаа там болгох вий. манай нагац ах тийм байсан тэгээд хоёр хүүхэдтэй сүүлдээ хүүхдээ харсан нэртэй эхнэрээ хардаж зовоогоод сүүлдээ бүр тэнэгтэж өгдөг юм билээ. бэр эгчийг эмээ маань бараг ятгасаар байгаад салгасан охин минь амьдралаа бод хүүхдүүд чинь чамд хань болно гээд. тэгээд ах яахуу эгчийг зодно гэмтээнэ гэр орныг нь сүйтгэнэ. тэгсэн мөртлөө хүүхдүүддээ нэг ч оймс авч өгч байгаагүй. арваад жилийн дараа бэр эгч хүнтэй суусан манай ах бас нэг арав эгч авгай олж аваад түүгээрээ тэжээлгэнээ. тэгчээд салсан эхнэрээ хардаад жил бүр очиж цонхыг нь хагалана. хамрыг нь хугалана. ёстой хэцүү. тэгээд байхаар шинэ нөхөр нь хичнээн сайн хүн байсан ч бас л элэг барьж эхэлдэг юм билээ. ахиж нүүр өгөв өө. чи бодвол хүмүүсээс санал асуух гэж л бичээ байлгүй дээ. тэхээр сайн бодоорой

  33. Erdenechimeg says:

    Зөв хөөгөөд явуул

  34. MY NAME IS nuutSLi says:

    xүнсний үнэ нэмгдсэн юм чинэ xөөж явуулxан зөб зөб xаxа

  35. sonin says:

    шулам байхдаа яхавдээ, балиар амитан бэ, ямар хуний зовлон дээр тоглоод, тэгээд тэрэндээ баярлаад явж байгаа хун бишдэ, хугийн юмийг явуулсан н дээр болж, тсаадах чин хаачив л гэж гуйгээд ирнэ, тэгээд эргээд байранд чин байх санаатай баахан худлаа юм яриж эхэлнэ, битгий л итгээрэй дэээ, хамгийн сонин н манай монголийн нийгэмд эмэгтэй хун бухимдаад тэгээд бухимдлаа гаргаад хунд юм ярихад дандаа оорийн чин хохи гэдэг н их сонин, нэг ёсондоо уг дуугарах ч эрхгү болсон, арай дэндэж байгаа юм бишу? Ардчилсан орон хэрнээ эмэгтэй хунийг дорд узэх н зуйтэй энгийн зуйл мэт бодолтой явж байна шдээ, манайх ямар исламийн шашинтай бишдэ?!!!! Эмэгтэй хун чин их зуулун эмзэг, ийм хунийг хамгаалаад туслаад дэмжээд явахийн оронд тэжээлгээд дээрэлхээд дарамтлаад сууж байна шдээ, тэгээд энийгээ зув зуйтэй хэрэг гээд бодсон, угаасаа ингэж амидрахаар заягдсан гэж бодсон, дэндүүмаа залуучуудаа, сэтгэхүй чин илжирждээ,

  36. bankir says:

    зөв л бодолтой хүүхэн байна чи. Хүлээгээгүй биш хүлээсэн л байна ажилгүй залхуу баагий байна да тэр залуу.чн зөв юм хийжээ. Өөр хүн олдоноо. Монголоор Дүүрэн сайхан бас сайн залуу байгаа шүү дээ чамтай учрах л болно хүлээгээд л ажлаа хийж бай

  37. zugeeree says:

    аюгүй бол энэ хөөгддөг нөхөр warwar бгаа даа хаха

  38. tovuu says:

    Арчаагуй ч эр бол доо.Энэ нийгэмд архи ууддаггуй хун гэж байхгуй байх.Архи ууж болно.Зодож эмэгтэй хунд гар хурч болохгуй.Чиний наад бичээд байгаа залуу чини архи уудагуй бол хэтсүү.Архи уудаг хун ажил амжуулахдаа сайн байдаг ым.Бусгуй мини салаад надтай суу

  39. hi says:

    миний найз сайн байна оо , ХҮН ТЭЖЭЭВЭЛ ТОЛГОЙ ЦУСДАНА ; МАЛ ТЭЖЭЭВЭЛ АМ ТОСДОНО ХҮН ТЭЖЭЭХЭЭР НОХОЙ ТЭЖЭЭ гэдэг юм байна лээ цаашаа толгойтой санаа муутай СОБАКА дахиж ирвэл оруулдаггүй юм шүү !!!!!!!!!!

  40. bi bol bi says:

    Угаасаа энд тэнд том том сансрын наймаа ярьж, бүлт бүлт үсэрсэн залуучууд хаа нэг тааралдаж л байдаг шд. Балиар гахайг эртхэн хөөж явуулсан нь болж, юу хийж гийгүүлчихээд айлд очоод ангайгаад хэвтчихдэг байнаа. Эрчүүд минь та нар ийм арчаагүй байвал ямар ч хүн та нарыг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг л үзэх болно. Бүсгүй минь чи харин бүү гутар, бүү яар. Чамтай хамт амьдралын төлөө зүтгэх сайн, сайхан залуутай хэзээ нэг өдөр учрах болноо.

  41. munh says:

    sainuu.yamar muuhai hun ve yavuulsan boljdoo.ter teneg yum yaharaa uuralj garah estoi ve.chamaig zalgahiig huleegeed l baij baigaa baihdaa.argaduulah sanaa baigaadaa.yasan ch bitgii zalgaarai yasan ch gertee bitgii oruulaarai.zavaan humtei amidrah hetsuu shuu.za amjilt

  42. Sarnai says:

    Бүсгүйчүүд бид чинь сайхан том уул шиг түшигтэй, хажууд нь бхад юунаас ч санаа зовохгүйгээр аз жаргалтай амьдарчих, улам л хайр хүрээд үнсээд бмаар тийм сайхан түшигтэй, ноён нуруутай залууд дуртай.
    Арчаагаа алдсан юугаа яаж хийхээ ч мэдэхгүй, оймсоо ч цэвэрхэн угаачих чадваргүй, залхуу хойрог заваан залуусаас зугтаадаг бхгүй юу кккк

  43. sssss says:

    zalhuu zaluuchuud zail

  44. hi says:

    за ху би алтмаатай санал 1бна,хүүхэдтэй болж болохүй,чамайг ганц торгоох арга тэрний,юухэв хө утгагүи ажилгүй арчаагүй хар юмаар,хүүхэдтэй болбол зодно,хүүхэндэнэ,миний амидралд яаг байсан амидрал бна,ылдсэн хогийг ни хүнд өгөөд явуул за юу,аяндаа сайхан залуу ороод ирнэ,харж байхад монголд яг ийм залуучууд олон болсон юм шиг харагдаад бгаа юм,ах дүү найз нөхдийг харж байхад,анхааралтай бай охидууд аа

  45. altmaa says:

    Чиний зөв байна.Хөөгөөд явуулсан ни бол дээ.
    Битгий гэнэдээд гуйгаад ирэхээр ни уяраад хүлээгээд авчихаарай.
    Явч бүтэхгүй гар байна.Ийм хүнтэй байснаас ганцаара байсан ни хамаагүй дээр.Тэртэй тэргүй чи санхүүгийн хувд хараат биш юм байна.Энэ чиний давуу тал.
    Тэгж байтал яваандаа болно.
    Чи бол солонгос хужааг /санхүүгийн байдлаасаа болж /дагах хүн биш байна.

  46. ochi says:

    100 % тэгш хүн гэж байхгүй шдээ. наад хүн чини тийм ч муу хүн бна гэж би бодохгүй бна.

  47. negen busgui says:

    би бас л ийм амидралаар амидарч бсиймаа. би ажил хийгээд л амидралаа дээш н татах гээд л хичээгээд бдаг харин тэр хун идээд л унтаад л бас болоогуй ээ миний авч өгсөн машинийг бэнзиний мөнгө нэхэж бгаад л унадаг байлаа. тэр уед би гэж хун тэрэнд хайртай бсан болохоор тууний хуссэн бухнийг хийхэд бэлэн, хийдэг ч блаа. суулдээ өнөөх чин даварч архи уудаг бас намайг харддаг боллоо. ажил хийлгэхийн тулд солонгос хөөцөлдөж явууллаа. тгд яасан, тэнд очоод мөнгө хураах н битгий хэл бие өвдөж бна тэгж ч бна ингэж ч бна гд ахиад бнга мөнгө нэхээстэй, би ч чадахаараа өгдөг байлаа.
    суулдээ би гдг хун гэнэт яг юу хийгээд яаж амидраад бгаагаа бодоод бур өөртөө гутарч, эцэст н энэ амидрал биш юм бнаа гэдгийг ойлгоцон юм.
    зориг гаргаж бухнийг цэглэж чадцандаа одоо баярладаг.
    одоо би сайн хунтэй таарч хөөрхөн хуутэй ч болсоон.
    за ийм л бна. чи ч бас зориг гаргажээ. дахиж л битий нийлж бариж заваараарай л гэж захимаар байна.
    жинхэн аз жаргалаа удахгуй олох байхаа бусгуй мини.

  48. WarWart says:

    Чи ч дээ. бас л 1 ажилгүй арчаагүй Аав Ээжээрээ тэжээлгэсэн юумуу эxнэрээрээ тэжээлгэсэн Гар байгоо доо. гаx гаx гаx.

  49. Bayar says:

    Гэр бүлд нэг ни ийм л байдаг юм. Манай эхнэр надаар гуйлгуулж байж л гэрийн ажил хийвэл хийнэ. ажилдаа сайн гэхдээ цалингаа гэр бүлдээ зартцуулахгүй. хэлэвэл бөөн хэрүүл. Би л бүх юмийг зохицуулна. Архи дарс ууж хэрүүл шуугиан таридаггүй, үгэлж яншдаггүй бол дуудаач, хэзээ нэгэн цагт тохирох ажил ни олдож л таараа, өнөөдөр манай нийгэмд хүн тохирсон ажлаа олж хийхэд их хүндрэлтэй байна ш дээ, яахав санснийг бодоход улс маани хөгжих замдаа орчихлоо, ажлийн байр нэмэгдэнэ, хүмүүс санаанд тохирсон ажлаа хийх цаг үе ирнээ бүсгүй минэ

  50. WARWAR says:

    хоох эрчүүдээ омоорохгүй бол хэдэн авгайчууд бариж идэх н ээ тэр хужаатайгаа солонгостойгоо суугаад бүгдээрээ зайл мой монгол та нараар дутахгүй ээ гэж

  51. nixon says:

    Ziak chmad zurvas unshih muchiin mend hurgey.
    unshlaa chmd tohioldson zuilsiig.
    yuni umnu chmt sanal niilej bna. za bi gdg hun yg ingej amidarch blaa…….2007 onii 8n sard neg tanidag emegtei duuteigee beerdej suulaa tgd neg medsen my talaar yariad ta odo single bga yu gej asuula time l gele ter uyed neg ohintoi uyerhej bgad buur salsan bsan tul tiimee l gsn tegsen manai angiin ohin taniig harj yavdag ym gelee teher ni duudchih l gelee tgsn pub ni haagad 12 bolod huuhduh sham garlaa tgd shunii 1 tsagt sh dee 1 tsagt nz ni ohin ni irlee tgd harla yahav tseverhen ohin l bla tuunees tas ntr bol bish tgd taniltsalaa udalgui bolzoj uulzaj uuj suudag bolloo tgd ternees hoish bi tassar bgad baga bagar sn bolsoor l bsiin tgd neg harsan huurhun ohintoi bolson ohin mini gedsend 8n sartai bolhod ni bi ter ohiniid tanai hun shig huvtsasaa bariad ochlo tgd tend amidralaaa ohino garanguut tednii 1 uruund ni amidrav tgd ajilaasaa aaviin chuluuguu avaad 14 honog ohiniho daavuuug ugagad l suuj bla tegehed ajilgui bhq ymar aimshigt bolhig medseen ugiin 10n jild bhasaa geriin bug bolj uzegui bolhoor suuliin 8,9 n jild uzeegui ymaa tend l uzsen 14 honog gerte unjihud hetsu bsn shuu kk za tgd my bichih gsn yumnii gol sanaa ni yu ve geheer bi 2 ajil hiideg oiroltsoogoor tsever 500g bol avchdag zaluu tgd ter aild bhadaa bi bainga idej uuh ym zuuguustei l bla shine suu talah bol bainga tgd tsalin buusan uduruuded bol tgd l deeshluuleed bolomjooro ym avaad l orno gol ohindoo dandaa juice amin demleg ym avad orno gertee orood l ohinho huvtsasiig ugaad l uuriinhu huvtsasiig ugaagaad l zuragt uzeed untana harin tedniig hool hiine tgsen hernee hool barag nadad tavidaggui bla bi tgd huurai ym idched l harin hool taviarai gej barag guih sham ym bolj bj hool tavisan bol ternig ni idched l untadag bla ugluu serlee ohin ehner 2 untaad uldene bi 8s hichel zadag bolhor 7 unguruuguud krantnii us uuj avch orson talahnaasaa idej avaad l ajilruugaa yavahin umnu ururuge shagaan haraad az jargaltai ni argagui untaj bga ohidoo haraad *chanasan tsaig ni uugaad ajila sn higed irerei hania gsn ugiig sonsood uruul deeree zuulun unsuuleed gerse garad yavj bga hun shig* Misheej avaad l yavdag bsnsan tgd udur aimshigtai ih ajiltai hool ch idej amjihgui harin hamt ajildag zaluusiin udas udiin undanii uyer dugarna haira hooloo idsene uu hania hool iim tiim hool iderei bitgi hairsan huursan ym iterei geed l harin neg udur tedentei zergtseed my udas duralaa dugariig ni harlaa hani gsn bla uhaanaa aldtsan ym shig bayrlaad za burhana sonsjiino ged avsan chi nadad oroi irehdee iim tiim ym avaad ireerei unuudur tsalin chini buuj bga bhaa gsn nee za tgd bugdiig ni dutaalgui avchraari geed utas tasarlaa za ged l ajilaa urgeljiluulj hiilee neg iimerhuu tegeed Nadad ter sanaa zovoh ntr ni yahav harin ugluu garhad bosood honoson hool bval halaagaad ugchdug yadaj huvtsas ugaagaad ugchdug yadaj neg uramii ugiig zarimda ch bolov helchdeg tiim hani zayasanguie tgle ged bi shantragui bi hunii ohinig ymar booloo hiih gej avsan bish jargaana gej avsan avaachugui zgr l gert ni bi ochod amidarch bn tgher duugui l bj by gsn tgd hairaar duuren hun shig amdarch bsn tgs davarsan udahgui tusdaa garna hurima hiinee gej heled l bhad chini ohinoo eejdee uguud uuruu solongosruu mastert surana geed yavaad ugsun tgd odoo bi tedni gerees ni barag huugduh sham turhumduu irsen tgd hadamuud nadad aimar durgui odoo ohintoi mini barag uulzuulahgui bga harin solongos yavsan ter emegtei suraggui tgd l bi gej hun yaj iij bgad holbogdoloo hairtai bolhooroo tgd msgrt bichsn chini chini ter hair chini odoo hog deer usersen gsn ug bichsen tgsenee ohin deeree ochij heregtei ymiig ni ugch bgarai gsn tgd l dahij holbogdoogui neg iim amidral nadaa bhiin .. holbogdoj sanal bodoloo soliltsomoor bval uk_nixon@yahoo.com haygaar add higeed orood ireerei ok zgr msgriin nzud bval bas zgr l bn za neg iimerhuu l bn daa MGL ohid mindee ta nar uhaantai bldaa uhaalag songolt hiij amaraldaa chi ch gsn zalhuug ni medsen bas hudalchig ni medsen bol erthen salahgui dee harin bi odoo ohin deeree haya ochij uulzdag tsaraig ni harahaar l boloo boloo emee ni uulzuuldaggui ym za za chmd sn zalu oldoh bolno 11 ond GOOD LUCK

  52. uchral says:

    Бодохоос уур хурээд байхийн.тэр одоо юундаа уурлаж тэгж алга болжийнаа.бас гуйлгах гээд байна шдэ ёоёо.Миний найз нохой аваад тэжээвэл харин гэр сайн харна,чамд үнэнч,элдэв зарлага багатай шдэ тийм биздэ.Уучилж болохгүй шүү.Эмэгтэйчүүд бид өрөвч уярамтгай зантайгаасаа болж алддаг шүү.хайр даахгүй юмнууд улам давраад бдгийн.Угаасаа тархи муу учраас ажил хийхгүй, ичихгүй эмэгтэй хүнээр тэжээлгээд хэвтээд бгаа биздэ.Тийм юм чин уучлаад ч ойхлгохгүй.

  53. cahirmaa says:

    найзаа юунд нь санаа зовох вэ, цаадах чинь эсэн мэнд эрүүл саруул баранд бас 1 охин найрчихсан эсвэл пс-дээд л явж байгаа, тэр юмнуудаа авах гээд эсвэл худлаа эвлэрэх гээд ирнэ тэгэхээр юмнуудыг нь боож баглаад тавьчих, чамлуу холбоо барихгүй алга болж байгаа нь үндсэндээ чамайг чадаж хашрааж байгаа арга нь тэр, чиний сайн гээд байгаа чинь ч түр зуурын л асуудал, эр хүн залхуу байх хамгийн адгийн гутамшиг

  54. tamir says:

    сайн уу. удахгүй болох шинэ жилийн баярын мэнд хүргье. чиний зөв байнаа. эрчүүдийн нэр хүндийг унагасан тэр хүний өмнөөс бүр иччихлээ. өрх гэрийн тэргүүн хүн тийм байвал угаасаа тэр айлын амьдрал өөдтэй өнгөтэй байна гэж байхгүй. чи зөв алхам хийсэн байна хүн амьдралынхаа төлөө зарим тохиолдолд зоригтой алхам хийж байх хэрэгтэй. харин дараагийн удаа чамд сайн хүн таарна гэдэгт итгэж байна хүн болгон тэр хүн шиг биш шүү. амжилт хүсье.

  55. Saihan zaluu says:

    Чи надтай хамт амидраад үзэх юм уу? би гэрээ бол цэвэрлэчихнээ… Харин аяга угаах гэхээр залхуу хүрээд явчдагийн… хэ хэ

  56. honeybear says:

    Merry x-mas.
    Даварчихсан залуугаа хөөж явуулсанд баяр хүргэе. эртхэн хүүхэдтэй болоогүй дээрээ салсан азтай юмаа. Эргээд ирвэл битгий оруулаарай, битгий нүүр өгөөрэй. Эрийн оронцог толгойг чинь эргүүлж ахиж тэжээлгэх
    гэж уйлан донгодно шүү, битгий өрөвдөөрэй.
    нүүрэндээ инээмсэглэл тодруулаад бардам алх. Good luck.

  57. ee says:

    Ёооо яаг миний хуучин найз залуу шиг юм байна ш дээ. Тийм залхуу хүмүүс чинь ёстой хэцүү юм байна лээ. Ажил хийхгүй гэртээ суудаг юм бол ядаж гэр орон цэвэрлэчихдэг бол бас яахав. Тэгэхэд үгүй шүү. Өдөржин зурагт үзээд эсвэл комьпютер тоглоод хэвтчихнэ. Ажил ихтэй үеэд ядраад оройтоод ирэхэд тийм гэр угтахаар бүүр шууд уур хүрээд явчихдаг юм билээ. Манай тэр залхуу бас манайд 1 жил 6 сар яаг ингэж хэвтээд би бүүр хувцасыг боогоод өгч явуулж байж нэг салсан ш дээ. Бүүр чи ингээд ажилгүй манайд хэвтээд байх юм бол яв гэхээр явж өгдөггүй байж билээ. Тэгээд нэг өдөр бүүр бөөн хэрүүл болж хөөж байж явуулсан хэхэ. Урьд түүнд их л сайн байсан гэхдээ тийм арчаагүй зангаас нь болоод бүүр дургүй болчихдог юм байна лээ. Явсан хойно нь яахав хэд хоног эвгүй байсан. тэгээд л болоо удалгүй мартсан даа. Амар юм байна лээ. Тийм залхуу хүнтэй амьдарсанаас ганцаараа амьдарсан нь хамаагүй дээр юм байна лээ. Ядаж л тийм өдөржин гэрт хэвтэж байгаа юмнууд чинь идэж уух нь хүртэл дийлддэггүй юм байна лээ. Хөргөгчинд идэж, уух юм аваад тавьчихна өдөржин гэрт байхдаа бүгдийг нь дуусгачихна үнэн хэцүү

  58. Сүрлэн хүү says:

    Муу залуу байна даа. Танай найз залуу хэдтэй юм болоо? Би ч бас нэг хэсэг иймэрхүү байсан л даа. Жаахан залхуу талдаа одоо бол арай өөр болсон л доо хэхэ. Гэхдээ төрөл арилжсан юм шиг бол болоогүй мэдээж. Гэхдээ шал өөр болсон. Уулаасаа хүн гэдэг их сонин байдаг юм байна лээ. Их олон хүнтэй харьцаж үзэхээр ойлгоно. Нэг ёсондоо том хамт олонтой зөндөө хүнтэй харьцахаар гэж хэлж байгаа ухаантай юм л даа. Тэрнээс хүнтэй уулзаад унтаж хэвтэх яриагүй юм шүү. Тэр дунд арай тоглож байгаа байлгүй дээ гэмээр хүмүүс үнэнээсээ сонин характер гаргаад байж байх жишээтэй. Чи харин салсан нь аз болжээ л гэж хэлмээр байна даа. Би лав чамайг их сайхан эмэгтэй гэж ойлголоо. За амжилт хүсье.

  59. Erdenechimeg says:

    Ийм арчаагүй залуугаар ях юм бэ Монгол бүсгүйчүүд бид хэд чинэ дандаа ингэж арчаагүй эрчүүдийг тэжээж явах юм даа. Эрчүүд минэ ажил төрөл хийж авгай хүүхдээ жаргаагаачээ.

  60. soko says:

    наад заваан юмнаасаа салаа миний найз.хунтэй суух гэж битгий яар.гантсаараа жарга.

  61. Нанды says:

    Явсан нь болж хүүхэдтэй болоод ирэхээр чамайг бас зовоох байж дээ Нийлээд хэрэггүй шүү
    Ямар илүүдээ гарсан мөнгө байгаа биш иймэрхүү хүнээр тэжээлгэх гэсэн юмнуудаас хол бай
    Иймэрхүү нөхөд анх харахад их худлаа нэг л томоотой архи дарс тамхи хэрэглэдэггүй гээд л худлаа л байхгүй юу

  62. Явсан болж
    хэдий болтол чиний хажууд чамайг дээрхлэж олсон мөнгө үрж амьдрах юм вэ?
    амьндаа арчаагүй залуугаар яахын
    ирээдүйд хүүхэдтэй болвол аавыгаа хараад зангын авна шт

    сайхан залуу байж л байгаа. Чиний араас бандагнаад гүйгээд байна шт хэхэ

    Монголын залуучууд ямар модонд авирсан биш заавал тэрэнтэй зууралд гэж энэ залуу нас ирсэн биш

    сайхан залуу ирж л таараа

    тэр хүний үлдсэн юмыг уутанд хийгээд бэлдээд тавьчих

  63. kiko^^ says:

    өөө юу вээ
    ямар ч ирээдүүйн төлөө тэмцэлгүй тэжээлгэх хүн олох гэсэн өрөвдмөөр жижигхэн бодолтой даварцан гар бн шдээ
    зөв зөв холдсон ни дээр болж

  64. Sarnai says:

    Ажил хийхгүй хүнээр тэжээлгээд бдаг яасан даварсан гар вэ тэр залуу чинь….
    ер нь айл гэрийг эр хүн ажил хийж тэжээдэг ёстой биз дээ,
    Наад арчаагүй залуугаа хөөж явуулсан нь сайн бна,
    ажил төрөл, амьдтал ахиу гээд бүх юмыг нь сайн судалж байж хүнтэй сууж бай!!

  65. hgr says:

    Сайн байна

  66. miraalag busgui says:

    эр яшка тэжээж бсан юм бн доо

  67. Нэг охин says:

    Хүүшээ яасан даварцан гар вэ чамд хайртай л байсан бол чиний төлөө гээд нэг чгэсэн юм хийх л байсан юун даварцийн бэ хөөгөөд явуулсан чинь болж, эрэгтэй хүн ийм байвал ёооо бүр залхмаар бас нэг сул дорой нээх л хүндэлмээргүй завхарсан тийм санагдаж байна.

  68. brabus says:

    энэ амьдрал хатуу тоглоом зарим нэгний шоглоом

  69. uchral says:

    Би чамтай бодлоо хуваалтсаж бгаадаа баяртай бнаа.Энэ дээр юм бичээд бга тэр War гэж сонин гар бнаа.тархинийх ни хэмжээ ни ясан жоохон юм бэ ядаж бхад.За тэр ях вэ.эрчүүл хийморьтой байхгуй бол 1000 сайхан хайр бгаад унтардагиймоо.Гэрт алхайтал хэвтээд л тэр одоо хаан уу заануу.Харин бэлэн юман дээр ирчээд хайр даагаад явж чадхгуй бол тэгэд яваад өгөх хэрэгтэй.зайгаа тавьж өгөөд.Тэрийг хүлээгээд авдаг хүн бас байж л бгаа.Муу хүний доодох нойтон гэж.Удахгүй гуйгаад ирэхвий.Бүү оруулаарай.Ийм даварсан бэлэн юм харсан залуус зөндөө бдгийн.

  70. J says:

    НААДАХ ЦХИНИ ДАВАРСАН ГАР ХӨӨГӨӨД ЗАЙЛУУЛ

  71. WARWAR says:

    түүнээс оор залуу ирээд чамд юу ч огохгүй бас авж чадахгүй энэ хорвоод чиний гэх юу ч үлдэхгүй бас байхгүй

  72. WARWAR says:

    хүн сэтгэлээрээ л тэр хайгаад байгаа амар амгалан бас зовлонгоо оороо үүсгэдэг ш дээ тэрийг надаар заалгах юу байна бурхан ни чи чотгор ни ч бас чи шүү дээ

  73. WARWAR says:

    бас л 1 залуугаа голсон илүү харсан сэтгэлээр унаж хатсан илүү харж билүү долоочих санаатай хүүхэн байна даа би лав эхнэрээ солиод хэрэлэнэ гэж боддоггүй хэл ам болох бол дуугай л байдаг дуртай бол дуудчаад дургүй бол хоогод явуулчихсанаа бусад авгай нартаа гайдуулаад байна уу аан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.