Нууц амрагтай болоё гэсэн бодлоо устгамаар байна…

Би нөхөр 2 хүүхэдтэй эмэгтэй. Би эрэгтэйчүүдийн талаар жаахан тодруулах гэсэн юм л даа. Учир нь заримдаа би ийм хүнтэй суучихсан юм болов уу эсвэл эрчүүд ийм байдаг юм болов уу гээд гайхаад байдаг юм л даа. За ингээд асуудалдаа ороё. Манай нөхөр уг нь сайн хүн л дээ, амьдралын төлөө чадах чинээгээрээ ажиллаж байна. Өглөөнөөс орой хүртэл, бараг амралтгүй л ажиллана, бид 3-г тэжээх гэж л тэр. Ингэж ажиллаж байгааг нь хараад би бахархдаг бас хайрладаг. Гэхдээ нэг зүйл намайг их гомдоох юмаа. Нөхөр маань өглөө гараад орой 22 цагийн үед орж ирнэ. Би ч өдөржингөө нөхрөө хүлээсэн болохоор ирэхэд нь их баярланаа. Даанч нөхөр маань ирээд хоолоо идэнгүүтээ шууд компьютэрээ асаагаад л суучихна. Заримдаа хоолоо компьютэрийнхээ өмнө иднэ. Би уг нь их гуйнаа, миний хөгшин жаахан юм ярь л даа, өдрийг яаж өнгөрөөв ажил төрөл ямар байв гээд асуунаа. Тэгэхээр онц сонин юмгүй ээ гэж хэлээд ком-руу явчихна. Ингээд бараг юм ярихгүй болохоор би их гомдох юмаа, тэгээд үүнээсээ болоод бид 2 их хэрэлдэнэ. Заримдаа миний уур гомдол хослоод ирэхээр нөхөртөө хэлнээ, за яршиг чамайг ингэж гуйж хэдэн уг сольж байснаас би нууц амраг олж аваад чамайг гуйхгүй ганцаардахгүй болно, чи ч гэсэн НУА-тай болж болноо, хүүхдүүдээ бодоод салахгүй хамт амьдарч байя гэж хэлнэ. Үүнээс болоод бөөн хэрүүл болно.

Би уг нь ингэж хэлмээргүй байна л даа, даанч их гомдоод ирэхээрээ уур хүрээд хэлчих юмаа. Уг нь нөхөр маань ажлаасаа ирээд надтай жаахан ярьж суувал миний толгойд ийм бодол орж ирэхгүй л дээ. Хэрүүлийн дараа хоюулаа эвлэрч нөхөр маань юм ярина гэж амлана, за тэгээд энэ нь эхний өдөр 5 мин юм ярьна, маргааш нь мартчихна. Би хэд хоног тэсэж байгаад дахиад л хэрүүл болно. Яавал нөхөр маань надтай жаахан юм ярьж хүүхдүүдтэйгээ тоглодог болох болоо? Би ийм хүнтэй суучихсан юм болов уу эсвэл эрчүүд ийм байдаг юм болов уу? Бас яавал толгойноосоо нууц амрагтай болоё гэсэн бодлоо устгаж ийм уг ярьдаггүй болох вэ? Уг нь надад ийм хүсэл байхгүй л дээ, уур хүрэхээр л ингэж бодогдоод байдаг юм. Би ч нөхөр хүүхдүүддээ хайртай л даа, нөхөр маань ч гэсэн бид нарт хайртай. Нөхөрт маань өөр хүүхэн байхгүй. Нөхөр маань дуу цөөтэй хүн биш, олон нийтийн газар бол их яриа хөөрөөтэй хүн. За тэгээд миний захидлыг уншиж буй хүмүүс болон зөвлөгөө өгөх хүмүүст баярлалаа. Нэг зүйл гуйхад зөвлөгөө өгөх хүмүүс хараалын үг битгий хэрэглээрэй.

49 Comments

  1. busguig haij bn says:

    би бас заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу
    batuchralhurlee@yahoo.com

  2. zzzz says:

    Компьютераа эвдчих.Нууц амрагтай болё гэж бодож байгаа бол тэрийгээ нөхөртөө бүү хэл. Хүнд хэлэх хэлэхгүй үг гэж байна шдээ. Цээжинд гал бадравч утааг нь хамраараа бүү гарга гэж үг байдаг.

  3. humuust says:

    энэ zagnaad doromjlood bgaa humuust – ta nar ajilgui avgai nter gd l.zugeer zovloj boldoggui yumu.oorsdoo tm mundag uu? hohuul huuhedtei hun yj hun amitantai uulzaj zugaatsaj tsengej yavah yum? ta nariig toruulsen eh chin ch tsagtaa iim l bsan.ter ued eejiig chin ta nar shig maluud bas ajilgui davartsan avgai gdg bsan bhda! ter soko d handaj helehed adilhan emegtei hun bj buduuleg gichii ve?(commentiig n haraad uneher gutrav) emegtei hun zaaval ajil hiih albagui. sonirhlooroo l yum hiivel yu yum gehees. harin er hun er hun shig baij avaad suusan yum bol yugaar ch dutaahgui avaad yavchihdag baitsagaay! uuchlaarai uurandaa zambaraagui bichchihlee

  4. baatar says:

    би бас заримдаа уулзаж юм яридаг эмэгтэйтэй болохийг хусдэг. эхнэр хуухдээ бодохоор тэгж зориглодогуй юм аа. гэхдээ зовлон нэг бусгуй байвал хаяа мэсэнжэрдэж байя итгэж болно шуу mr.baatar@yahoo.com

  5. zochin says:

    гадуур тэнэхгүй хүүхэн эргүүлэхгүй л бол хайрлахгүй халамжлахгүй байсан ч болно гэсэн бодолтой эрчүүдээс болж эмэгтэйчүүд ийм байдалд орж байгаа юм. эр нөхөр гэдэг гэртээ мөнгө авчирч өгчихөөд өөрөө чөлөөлт цагтаа юу хүссэнээ хийж болдог, эхнэр нь хаягдчихгүй л бол авир аашийг нь тэвчээд дуугүй сууж байх ёстой юм бол гэр бүл болох хэрэг юу байна?
    дээр зарим хүмүүс ажилгүй авгай, тэжээлгэсэн барьсан ч гэж буруутгах юм. Хүүхэд гаргаад нялх байхад нь гэртээ байгаагийнх нь төлөө тэр үү? тэгсэн мөртлөө эхнэрээ хайхардаггүй хүйтэн хөндий зантай нөхрийг нь буруутгадаггүй юмаа гэхэд шүүмж хэлэх ч хүн алга. эсвэл эрчүүд ховордоод хүүхнүүд хүртэл тэднийг гуйж шүтдэг болчихоо юу?
    гэртээ суусан хүн бухимддаг, ямар стресстэй байдгийг адилхан байдалд ороогүй хүмүүс ойлгохгүй шүү дээ. сайн мэдэхгүй байж шуудхан л муу авгай, даварцан авгай, хаягдаасай гээд танихгүй хүн рүү дайрч довтлоод эхэлдэг.
    ямар ч асуудал гарсан энэ сайтад бичих хэрэггүй юм байна гэж бодлоо. шал дэмий хараалгаж доромжлуулаад улам сэтгэлийн зовлон нэмэхийн нэмэр.

  6. mini says:

    ээ энэ монголийн эмэгтэйчүүд бугд зовчхсон юмуу хаашаа юм. бугд л миний амидрал гэчхсэн байх юм халамжгуй нохрууд ухээсэй

  7. zochin says:

    ЭНЭ АЖИЛГҮЙ ХҮҮХЭН ЗҮГЭЭР ХЭВТЭЖ БАЙЖ БАС БОЛДГҮЙ Л УМ БАЙХДАА ХИЙХ УМАА ОЛЖ ЫАДСАН ГЭРИЙН БУГ БЭ ЗҮГЭЭР ТЭЖЭЭЛГЭЭД ХЭВТЭЭ

  8. ganaa says:

    Амьдралаас бие болоод сэтгэлийн шинэ амт мэдрэмж үгүйлсэн ухаалаг эмэгтэйтэй нууц амрагууд болно нас 30 аас дээш байвал зүгээр би өөрөө 32 настай 176см 70 кг өөдрөг өөртөө итгэлтэй залуу ялдамхан эмэгтэй минь зөвхөн таныг хүлээе gantogs_0806@yahoo.com

  9. hotline says:

    xэxэ заза бүсгүй чүүдэээ Нууц амраг болий 20залуу байна T_ultimate22@yahoo.com shuu nuuts amrag bolii busugichuudee egch naraa

  10. cleopatra says:

    Эрэгтэй хун одорт 5000 эмэгтэй хун 8000 угний норм ч гэх шиг юм бдаг л юм бн лээ.гэхдээ ярих юмгуй гэр булийг би л лав ойлгодоггуй шд.Бид 2 бол заримдаа ярисаар бгаад уур тсайчихсан бдаг,Зарим найзууд маани сонсоод гайхдийн.Та 2 бараг 20 жил яриад дуусаагуй юу?гээд. хэ хэ.Юун ярих юм дуусах вэ узсэн кино, суулийн уэйин уйл явдал, уншсан ном, хуухдууд, хийх гэж буй ажил гээд. Хэзээ ч дуусдаггуй.2-лаа ном ч их уншдаг.Хумуусээ эр ни биэ биэдээ сонирхолтой бас дундийн сонирхолтой байх хэрэгтэй шуу.Хов жив ч гэх шиг эмэгтэй хун гэхээрээ хов жив яридаг байх ёстой юм уу?Хайртай 2 хунд ховоос оор ярих юм бдаггуй юм уу?Унэндээ эхнэр нохор 2 ярих юмгуй болохоороо л хундийрдог гэж би боддог.

  11. Sarnai says:

    Өнөөдөр үнэнийг мэдлээ. Нөхөр маань өөр хүүхэнтэй байсан юм бнаа.

  12. Sarnai says:

    Зөвлөгөө өгсөн бух хумүүст баярлалаа. 2 хуухэд маань жаахан л даа, бага нь хөхүүл болохоор ажил хийж чадахгуй л бна. Гэхдээ яхав хуухдуудээ жаахан том болгож бгаад ажил хийнээ. Эрэгтэй хуний норм 5000 , эмэгтэй хунийх 8000 гэдгийг уншаад үнэхээр ч тийм юм бна гэж бодлоо. Манай хун бол 5000 -аа дуусгачихаад бхд би бол 5000 -г ч дуусгаагуй бдг юм бнаа. Тэгэхээр энэ тал дээр илуу анхаархая , найз хуухнуудээ гэртээ урия , нормоо дуусгах хэрэгтэй юм бнаа , ккк. Үнэхээр авгай хүүхэн эргүүлж бааранд суугаагуй гэртээ сууж бгааг нь үнэлэх хэрэгтэй юм бна. За тгд энэ мэтчилэн та бүхний бүх зөвлөгөөнд баярлалаа. Та бухэндээ ч гэсэн амжилт хүсье

  13. he he says:

    хэ хэ. нөхөр чинь чамтай хов жив яриад сууна гэж бодож байна уу. үгүй хэзээ ч. би бас л тэгээд уурладаг байлаа. гэхдээ тэгэх хэрэггүй гэдгийг ойлгосон. хоолоо идэж байх хооронд нь гялс амжуулаад ярих юмаа ярина. хааяа хүүхдүүдийнхээ тухай, заримдаа хөөрхөн хөөрхөн үйлдлүүдийг нь утсандаа бичиж аваад нэг хар даа гээд үзүүлэхээр нөхөр өөрийн мэдэлдгүй тэр хөөрхөн юманд татагддаг юм байга биз дээ.
    би хүүхдээ харахынхаа хажуугаар оройгоор сурдаг л да. заримдаа жижигхэн хар төрөхөөр зүйл цухуйлгаад орхичихдог юм. эхлээд анзаараагүй юм шиг байснаа тэгж байгаад гэнэт санадаг бололтой. чи түрүүн юу гэсэн бэ гээд асууна шүү дэ. хэрэлдээд байхын оронд жаахан зальтай байгаач. би бол жишээ нь: манай ангийнхан дүн гарахаар нэг тийшээ явья гэж байна лээ. би яахаа бодож байгаа гээд л орхичихно. сонсоогүй юм шиг л байдаг юм. гэхээ дотроо бол их нухацтай хүлээж авсан л байдаг юм даа. угийн тийм хүн бол чи яагаад ч нэмэргүй дээ. тэгэхээр тэгж нервээ бараад хэрэггүй. гэртээ гоё бай. үргэлж шинэ содон бай.
    чи ийм үг мэдэх үү. эмэгтэй хүн ээж шиг нь халамжтай бай, галын өрөөндөө тогооч, асуудалтай үед нь найз зөвлөгч, орондоо бол янхан шиг… гээд л юу юу гэдэг билээ. тийм яриа сонссон биз дээ. хийж болох бүх зүйлийг хий. нэгэнт л хаа ч байсан хүний эвийг олж амьдрах хорвоо шүү дээ.
    би заримдаа юу ч хамаагүй хийдэг. нөгөөхийг нь хөхөхөөс эхлээд. тийм ч муухай биш ш дээ. заримдаа тоохгүй орхичихдог. тэгэхээр нөхөр нэгийг бодно. чи яагаа вэ. гоё хөхдөг байж одоо яагаад барих ч үгүй харах ч үгүй байгаа юм гээд.
    нөхрөө ямар байлгах нь эмэгтэй хүний авьяаас шүү дээ.

  14. naruto says:

    жаахан онцгүй л юм гэхдээ бүр болохгүй бол олон арга туршиж үз жишээ нь яг адилхан зан гарга ажил хийхийг бодоорой хоногоор ч хийдэг ажил байж болно. яагаад гэвэл нөхөр чинь ажилсаг хүн болохоор тэгж байж магадгүй хэн ч гэсэн эхнэрээ гэрийн ажил хийчихээд зүгээр суугаад байхад дургүйцнэ шүү дээ эсвэл зарим хүмүүс нөхөрт чинь танай эхнэр гэж ажилгүй арчаагүй авгай чи яаж яваад ийм хүнтэй суучихваа ч гэдэг юм билүү хэн мэдлээ эр хүний тэвчээр нэг л өдөр алдардаг юм шүү алдаваа хайртай хүнээ гэхдээ нөхөрт чинь асуудал байна ядаргаанд орсоноо өөрөө ч мэдэхгүй яваа байх уг нь та 2 амарвал зүгээр байхдаа нөхрөө ятгаад 1 сар амраахыг бодоод үз тэгээд хуучинаа дурсангаа явдаг байсан газраараа явж үзээрэй хамгийн гол нь судсыг нь олж барих хэрэгтэй нөхрөө амраагаад ажилд ороод үз тэгээд яг өөр шиг нь ханд тэгвэл яахнав

  15. undraa says:

    би ер н нэг юм хэлмээр санагдчихлаа. монгол эрчүүд тэнэг шдэээ…тэрнийг н оогшуулээд байвал эмэгтэйчүүд л зовно. би ч бас салсан зоүлөн узсэн хун. монгол эмэгтэй хун шиг тэвчээртэй ухаантай хун байхгуй, гэтэл монгол эрчүүдийг хар эхнэрээ ялих шалихгуй юмнаас гомдоогоод л…гадуур дэмий тэнэхгүй бол болоо шд гэнэ уу энэ тэгээд та нарийн хэлж байгаа зоволгоо юу?! тийм ч юм байдаггуй байхаа.
    миний туршлагаар монгол эрчүүдэд монго чухал эхнэр 2т…. гадаад эрчүүдэд хайр сэтгэл унэн сэтгэл чухал хайгаад олохгуй байна шд. гадаад хуухнууд бас эргүү болтсон сэтгэлээсээ хунийг хайрлаж чадахаа байтсан амитад байдаг. тэгээд бид байгаа зуйлээ алдаад байвал яаж оодлох юм..монголчуудад ю байгаан….сайхан сэтгэл байгаа шд одоо тэрнийгээ уландаа гишгэх гээд л узээд байгаа…яривал их зуйл бий.

  16. undraa says:

    сайн уу
    1. гэрээсээ гадагшаа хамтдаа гарч энэ тухай яри
    2. чи ажил хий, тууний ажилийг багасага.
    3. оорийгоо уйдаахгуй юм олж хий, шоуд.
    4. тэр бодлоо хая. тэгэхгүй бол энэ чин биелж чиний сэтгэл хорно шуу.
    5. хуухдуудтэйгээ тоглож ярилтсах н хамгийн чухал аав н. чамтай ч бас. компютэр хэрэгтсээ болхоос амидрал биш гэдгийг хэл.

  17. mancha says:

    яадгийн болчихоооч хуухдууд чин тэр гарт ааваас ни илуу болчуул ааү ни ч бол харамсаж ухнэ дээ

  18. batman says:

    Залуусаа, би ч бас тэгдэг. Ирээд компьютерийн ард суудаг. Тэгээд юу гэж? Баарны ширээний ард суугаагүй юм бол болоо юм биш үү? Гэртээ байна гэдэг чинь хангалттай юм биш үү? Гадуур тэнээд байлгүй, гэртээ зоогдоод байна гэдэг чинь хүүхнүүдэд гоё л байх ёстой доо. Ер нь энэ компьютерийн ард суудаггүй бол өдийд хэн ч ийм балай юм уншиж, балай сэтгэгдэл бичиж цагаа үрэхгүй биз дээ.

  19. boojgoi says:

    орондоо xир бэ? танай хүн

  20. erika says:

    манай мангар хар юм бас яг ийм одоо яалтай билээ.

  21. tuilaa says:

    Чиний нөхөр чини баар сав хэсээд,хүүхэн эргүүлээд хонон өнжин алга болохгүй харин дажгүй хүн юм бишүү?
    Ажил дээрээ ачаалалтай байж гэртээ ирээд эмэгтэйчүүд шиг яриад сууж дургүй юм шиг бгаан эрчүүд.
    Хэтэрхий битгий хүчлээ,ярисангүй гэж хэрүүл хийгээд байхаар харих замдаа л бараг очихоор нөгөөхөө хэлнэ гэж бодохоос зөрөөд байж ч болох юм.Тэгсгээд зөнд ни хэсэг орхи.Чамайг яншихаа болихоор аяндаа мартагнаад сэтгэлэсээ яриж эхлэх ч юм билүү.
    нэг л зүйлийг байнга нэхээд байхаар залхаж байж магад.
    Нөхрөө байгаагаар ни хайрлах гээд үзвэл ямар вэ?
    Ажилдаа ядарч ирээд ганц нөхөр ч биш эхнэр ч ижил,гэртээ өөрийнхөөрөө баймаар санагддаг.Тэвчээр их шаардагдах л байх.гэхдээ иймхэн зүйлийг тэвчиж чадахгүй гэжүү?Цаана чини нөхөртөө балбуулж,гол гаргуулж,үр хүүхдээ өнчрүүлэхийн зовлон үзэж байгаа бүсгүйчүүд их байна штээ.тэрний хажууд чинийх бол тэвчиж болмоор сангдлаа.

  22. munh says:

    хэхэ миний нохроосоо гуйдаг юмийг бичсэн бншдээ манай нохор намайг л гж бодох юм бн хэххэ гэхдээ нуутс амраг ни ч ю юм вэ

  23. zaluu says:

    ямар ч гэр булд бдаг л асуудал бх би бас тэгэдэг уе бас бсан нуутс амраг бол хэрэггүй бх гэж бодож бна ер ни дэмий дээ миний хаяагbaagiibaagii08@yahoo.com add хийгээд авбал хаяа мэсэнжирдэж санал бодлоо хуваалтсаж болох л юм

  24. hi says:

    бас л миний л амидрал бн…кк ..

  25. muugii says:

    yooy yg миний амидрал бн. энэнээс болж мuн ч олон удаа хэрэлдэж блаа гэж..би ч бас уунээс bолж олон удаа уйлж олон ч удаа гомдож бсан даа .би ч гэсэн хааяа оор залуу сонирхдог болchiхвол энийг ингэж гуйхгуй дээ гэж боддог….гэхдээ ууралсан л үeдээ заримдаа хyтад кинон дээр гардаг хайргyй болгодог урэл бдаг бол гэж мuрuuддuг гээч.

  26. uugii says:

    эмэгтэй хун гэрт бгад хуухэд хараад ирэхээр ух уур уцаартай болдог юм харахад гэрийн ажил хуухэд харах н нэг их товоггуй ажил мэт боловч ямарч унэлэмжгүй их нэрвтдэг юмаа хажуугаар н нохор н тоохгуй бол бур хэцүү тм болохоор хуухдууд чин овоо болсон бол цэцэрлэгт ог тэгээд оорийгоо арчил торд ажил хай ямар нэгэн сургалтанд суу тэгээд ирэхээр нохортэйгөө хэрүүл хийх завгуй болно нохрийн чин хандлагач оорчилогдоно нэмж хэлэхэд ахиж оойрийн хугацаанд хуухэдтэй болж болхгуй шуу за амжилт

  27. khongorkhon says:

    чи өөрөө эхлээд өдөр гэртэй болсон инээдтэй эгдүүтэй хүүхдүүдийнхээ тухай ярьж байхгүй юу даа. ком дээр очоод суусан чиг хажууд нь сууж байгаал ярихгүй юу. Хүүхдүүдийгээ аав дээрээ очиж тогл гэж чихэнд нь хэлж бай

  28. Б says:

    миний дээхэн талд бичсэн бүсгүй гээд юун даварсан гар вэ. би уг нь эмэгтэй хүнд гар хүрдэггүй л дээ. чи харин миний эхнэр байсан бол нүүр лүү чинь нударгалаад хөөгөөд явуулах байсан юм. эмэгтэй хүн гэртээ босс байх хэрэгтэй ч гэх шиг. чи удахгүй нөхөртөө хаягдана даа. эр хүн мэдрэл юм шиг удаан ингээд явахгүй шүү.

  29. Гэртээ очоод юу ярьхын ярьх юм байхгүй шүү дээ. Хов жив ярьх биш. Харин зарим нэг амьдралын асуудлыг бол ярна аар ярьх юм байхгүй шүү дээ. Эмэгтэй хүн хүүхэд гаргад гэртээ суухаараа ИХ МУУХАЙ ААШТАЙ БОЛДОГ ЮМ БАЙНА Лээ Бурхан минь гэж.

  30. Б says:

    Манай эхнэр биччихсэн юм биш биз 🙂 (2 хүүхэдтэй энэ тэр гээд л) над шиг л юм. би гэхдээ 6 гэж тарж ирээд л хоолоо идчихээд хүүхдээ хэсэг эрхлүүлж байгаад л компьютерийнхээ ард зоогдчихно доо. тэгээд л манай эхнэр сонин юу болов намайг, биднийг тоохгүй байна гээд л байдгийн. уг компьютерийн ард суух чинь хамгийн гэм хоргүй хобби гэж боддогийн шд. архи ууж завхайраад л орон гэртээ тогтохгүй дэмий тэнээд байгаа биш, хажууд нь л сууж байхад илүү дутуу юм шалчиганаад. ингээд сууж байгаад нь баярла. чамаас өөр олон хүүхнүүд араар тавиад, архи ууж алга болж байгаа нөхрөөсөө болж зовж байгаа шүү. хайрыг нь даагаад байж чадахгүй юун нууц амраг вэ бас. даварцан гаруу гүй юу.

  31. bi bol bi says:

    Наадах чинь ихэнх гэр бүлд байдаг мөнхийн асуудал байх өө.
    Эрэгтэй хүний өдөрт ярих үгийн ноорм дунджаар 5000, эмэгтэй хүнийх 8000 байдаг гэжугаа шд. Эр эмгүй өдөртөө ажил төрөл энээ тэрээ гээд 5000 үгээ яриад дуусгачихдаг гэнэлээ. Тэгээд эрэгтэй нь нэгэнт ноормоо гүйцээсэн тул илүү ярих ямар ч сонирхолгүй, ихэнхидээ сонин, ТВ, компьютер шагайгаад суучихдаг, гэтэл эмэгтэйд нь 3000 үг үлдчихээд байдаг, орой нь нөхөртэйгөө хэрүүл хийгээд ч хамаагүй үгийн ноормоо дуусгахгүй бол нойр нь хүрдэггүй юм байх өө,ккк… Тэгээл байнга хэрүүл уруултай байдаг юм шиг байгаан. Нэг ийм судалгаархуу юм байдаг юм байна лээ, энийг эр эм аль аль нь анхааралдаа авна биз,хэхэ…

  32. sarnai says:

    пээ.яг миний амудрал бн шуу,манай нохор уншвал намайг бичсэн гэж бодохоор юм бн кккк.Би чам шиг хэрүүл энэ тэр огт хийдэггүй шдээ,надад манай хун бараг тэгээд Комийнхоо урд сууж байвал амар санагддаг шдээ,юн НУА бэ чи их л завтай хун байна даа,би бол 2 хуухдийн хичээл,гэр орон хоол унд найз нухуд гээд надад зав гардаггуй шдээ,

  33. busgui says:

    оорийн чини нохор даварчихсан юм байна. Эр ни яахаараа мгл эрчүүд гэр орний ажилд санаа тавидаггуй, эхнэр хуухдээ халамжлах ни багасдаг гэхээр эхнэрүүдэд өөрсдөд ни учир байгаа. Яах гэж анхнаасаа давраасан юм. Чи ийм хийж бай би ийм юмаа хийж амжуулж байя гээд хувааритай л байх хэрэгтэй ш дээ. Гол ни эмэгтэй хун өрх гэртээ босс ни л байх хэрэгтэй.Би бол нөхөрөө ажлийг ни хийлгэдэг ажлийг ни ч асуудаггуй. угаасаа эр хун оорийнхоо ажлийг эхнэртээ ярих дургуй байдаг. Өөрөө л ажил дээрэ их ядарлаа гэдэг би ч хариуд ни би бас ажлаа хийгээд ядраад байна, хуухэд асарч хумужууллээ ядарч байна гэдэг. Заримдаа бол нөхөрөөр оройн хоол хийлгуулж хуухдийг оронд ни оруулдаг. Нөхөр ийм зуйл хийснийхээ урамшуулалийг авах сонсохийг хусдэг шуу. тэр уед л зөв тунг ни тааруулж байх хэрэгтэй. Тэгэвл өөрсдөө аандаа гэртээ яарч өөрсдөө л ажлаа хийе гэдэг шуу дээ. Угнээс зөрж тэнэгтээд байвал чи өөрийгөө тэрнээс 50% илуу гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Тэд зөвхөн ажлаа хийгээд ядарч байгаа бол эмэгтэй хун тэрнээс чини 60-80% илуу их ажил хийдэг гэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй юм шигээ. хуухнууд мини дээ эр хуний доодохийг харж суухаар дээдэхийг ни залж явж сурах хэрэгтэй.

  34. Эмэгтэй says:

    гүй ээ яаамааар ч юм дээ. тэхдээ цаагуур чинь яг наад асуудлын чинь талаар мянган зөвөлгөө байна лээ шдээ. эрэгтэй хүмүүс өдөржин ажиллаад ядарч ирэхээрээ ярих ямар ч тэнхэлгүй байдаг. дээрээс нь угаасаа эрчүүд чинь хүүхнүүдээс бага ярихаар заяагдсан байдаг болохоор аргагүй шдээ. ингэд дэмий юман дээр хэрүүл хийж байхаар чи өөрөө найз хүүхнүүдтэйгээ уулзаад ярих хэрэгцээгээ хангаж байхгүй юу. нөхөр чинь ядартлаа ажиллах нь гайгүй болохоор зүгээр болноо. үнэхээр эмэгтэй хүнд өдөрт ярих хэрэгцээгээ хангаж чадахгүй байхаар ингээд бухимдаад байдаг гэж уншиж байсан юм байна. та 2т ямар ч буруу алга. тиймээс өөр гарц олж дээ.

    гэснээс манай хүн ч орой ирэнгүүтээ ком дээрээ байлдаад суучихдаг. би өөрөө тв этэр эргүүлээд явчихаар нээх асуудал гардаггүй шдээ. амралтийн өдрөөр ч юмуу, тэгээл ярих цаг зөндөө л гардий шдээ.

  35. sos says:

    ӨӨХ БИ ГАНЦААРАА БИ НӨХӨРТЭЙ ЗОВЖ БГААМ БАЙХ ГЭСЭН ТИЙМ ХҮН БАЙДАГ Л ЮМ БАЙНА. БИ БАС НУУЦ АМРАГ ХҮСДЭГ .ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛМЭЭРГҮЙН УЛМААС үнэхээр ганцаарддаг шүү!

  36. bibi says:

    ХҮҮХНҮҮДЭЭ НӨХРӨӨ ЯМАР ҮСЧИНД ОРЖ БАЙНА ГЭДГИЙГ ШАЛГАХАД БУРУУТАХГҮЙ ШҮҮ. ЭР НӨХРИЙНХӨӨ ҮСИЙГ ЭРЭГТЭЙ ҮСЧИНГЭЭР ЗАСУУЛЖ БАЙГААРАЙ. ХАШИРСАН ЭМЭГТЭЙ ХЭЛЖ БАЙНА ШҮҮ. БӨХИЙН ӨРГӨӨНИЙ ХОЙНО БАЙДАГ ҮСЧИНД НЭГ АЮУЛТАЙ ЧӨТГӨР БИЙ ШҮҮҮ. БИТГИЙ ТЭРЭНД НӨХРӨӨ ОРУУЛЖ ҮСИЙГ НЬ ЗАСУУЛААРАЙ. ХҮСВЭЛ ДАРАА ТЭР БАНЗАЛ ХҮҮХНИЙ НЭРИЙГ ХЭЛЖ ӨГЧ БОЛНО ШҮҮ. ЗАВХАЙ ХҮХНЭЭР ҮСЭЭ ЗАСУУЛВАЛ ЭР НӨХРИЙН ЧИНЬ ХИЙМОРЬ ДОРДОНО ШҮҮ. ЭР ХҮНИЙ ТЭРГҮҮН ЭРХЭМ БАЙДАГ ЮМ ШҮҮ.

  37. bibi says:

    сайн уу? чи битгий ингэж хэлээ. өөрийгөө тордоод жаахан үл тоосон маягтай бай. би ч бас ингэж байгаад нөхрөө алдахаа шахсан. наадуул чинь ингээд хэлээд байхаар өөр хүүхэнлүү явдаг юм . дараа нь эмэгтэй хүн л буруутан болдог юм. эргүүлэээд л чи буруутан болно шүү. чи л тэгж хэлсэн гээд л буруутна шү.одоо цаагуур чинь нөхөргүй завхай хүүхнүүд зөндөө байгаа шүү. чи нөхрөө эхнэргүй юм шиг байлгаж болохгүй зөнд нь хаяж болохгүй шүү. би чамд захихад цаана чинь үсчингүүд гэж анхаарлаас гадуур байгаа нөхөрүүдийг овжин хулгайлдаг хүүхнүүд зөндөө бна шүү. Балиар заваан завхай үсчингүүд.

  38. tuulmaa says:

    юун нууц амраг вэ.юм ярьсангүй гэжүү.чи өөрөө тэгэж шалахаа болиод адилхан өөр юм хийгээд чимээгүй суучих.

  39. anti-nazist says:

    neg oroi irehed n computer-ee avaad nuuchih, zartsan geed helchihgui yu! tegeel yahiig n har!

  40. Z .onzo says:

    чи ажил хий оороо завгуй бай эсвэл хэрүүлээс оор юм яри чи оороо л хэрүүл одоод бдийн бна тэгээл чамтай юм ярих гэхээр болдоггуй ком оо харад л суучдаг юм бна чи оороо хогжилтэй сонирхолтой бх хэрэгтэй тийм нуутс амрагтай болоод бухнийг шийднэ гэж байхгуй хуухдууд амидралаа бод нохор чин гэр булийнхээ л толоо ажилж зутгэж бхад чи шал хэрэггүй зуйл бодож суух юм уйдаад бгаа бол ажил хий оор зуйл бхгуй ээ тэгүүл чамд ийм асуудал гарахгуй .одоржин ажил хийж ядарч бхад ни чи залхаагаад бдийн бна элдвийн юм шалгаагаад тэр чи ядаргаатай шдэ тайван байлга

  41. Bat says:

    Mash chuhal shuu,
    bi sayahan neg zuil unshij baigaad eregtei эмэгтэй ali n ch bai bie biendee anhaaral tavihaa bolivol tsaanaa neg l asuudaltai gej unshsan yum. tsaad hun chini chamad medegdeheergui nuutstai bolson baij bolno. buh eregteichuud tanai nohor shig bish shuu. suuliin ued internet garsnaas hoish erchuud, ehnertei erchuud ch yalgaagui, Porno bolon sexiin dond avtagdah n olshirch baigaa. Oor huntei yaaldana gedeg bol bas neg helberiin sexiin don. ted mash ih ajiltai hun bolj ajil tarsan hoino ch gesen ajil deeree ochnoon tsagiig ongorooj chaddag. tegeed medeej husel tachaalaa oor yumand zoriulsan hun medeej ehnertee anhaaral tavih n bagasna. yanz buriin ajiliin shaltag toochino. Hosuud bie biendee unenee helj, setgelee zasahgui l bol, huurch baigaa ch ter huurtagdaj baigaa ch ter 2yulaa aldana. mash ih hohiroltoi. buruu zuilee zasahiin tuld hamgiin gol n unench shudarga hariltsaa chuhal. ene talaar Angli hel deer mash delgerengui medeelel baigaa. terniig olj unshaarai.

  42. tod says:

    наадах чин ажилдаа улайраад бгаа уэ ни бн хэсэгтээ ингэнэ хэзээ нэгэн тсагт ажилаа хаяад залахтал чини хамт бх тсаг ирнэ . ажилдаа дур сонирхол ни дэндсэн уэ ни бн . сайхан юм. би нэг хэсэг ажлийн тулуу солиорох уэ бсн . харин одоо ажилдаа нээх анхаархаа бсн бугдийг хунээр хийлгэж бгаа болхоор . харин гэрээсээ гарах дургуй болчоод бгаа эсргээрэ

  43. bada says:

    Ta uuruu ajil turuld orood hun amitantai taniltsaad uuriin gesen niigmiin amidral ehluulj boldoggui yumuu?Urgelj gert bgaad baihaar chin nuhurt chin hurtel ta sonin bish bolj bgaa shuudee.Er n emegtei hun gert udaan suuh demii dee ner hundhui l bolno

  44. mj says:

    сайн ярилцаад үз л дээ. амралтын өдөр 2-уулаа байх үедээ нүд рүү нь харж байгаад чин сэтгэлээсээ зөөлнөөр миний ханиа чамайгаа ядарч байгааг мэдэж байна гэхдээ хүүхдүүд ямар байна өдрийг яаж өнгөрөөв гэж асууж ярьж бай л даа гээд хэлээд үзвэл яасан юм. Тэрнээс биш уурлаад асуудал шийдэгдэхгүй. Зарим хүмүүс дуугүй байж бай гэх юм ямар роботтой суусан биш дээ. хань гэдэг чинь санаа бодлоо хуваалцах гэж гэрлэдэг гэж би боддог.

  45. Soko says:

    зарим хуухнууд нээх хуухэд гаргаснаа уу гэж боддог ум. Ажил ч хийхгуй сурах ч угуй яаж байж байна аа. Би ч бас 2 хухэд гаргаад завсар ни мастэр энээ тэрээ амжуулаад л ажиллаад байж л байна. завгуй байгаачдээ хун зулгааж байхийн оронд авгай мини.

  46. Soko says:

    чи ажил хийгээчдээ яасан даварсан хуухэн бэ?. Хунээр зугээр тэжээлгэж чадахгуй бас олон юм ярина бэ. Нохороо зонгоор ни байлгааа тэнэг гэрийн навсгар авгай мини. чамайг ингээд байвал буур дургуй ни хурээд хаяад явна даа тэнэгээ.

  47. boos says:

    чи яг манай эхнэр шиг юм би гэртээ яг тэгдэг.ккк

  48. any says:

    чи өөрөө юм ярдаг уу?гэртээ байгаа юм чин сонин юм байхгуй гээд л бас л дуугай байдаг байх,чи өөрөө юм ярил даа,чи ууртай,урвайсан унжийсан навсайсан юм байвал гэр дотрох уур амисгал чин тийм л бн,

  49. erhemseg says:

    Yag manai nohor shig yum bna. Ter bas ajil ihtei l dee. Gehdee bi odorjin gerte suudaggui ajiltai bolohoor tegj ih gomdood gantsaardaad baidaggui. Chinii huvid arai ch dee nohortoo tiim muihar baidlaar handaj bolohgui shd nuuts amragtai bolno gej helj yaj boloh ve. Herev uneheer bolohgui bol nua tai bolj bolii shd amidralaa l nuraaj bolohgui barigdaj bolohgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.