Хаана явдаг бол доо…

Үе үе үнэхээр их санагдах юм даа. Хааяа хааяа хачин ихээр санагдах юм даа гэх нэг дуу байдаг даа. Түүнтэй адилхан заримдаа нээг их санагддаг бүсгүй байх. Магадгүй та бүхэнд ч гэсэн хэзээ нэгэн цагт уулзаж байсан бөгөөд хожим нь өр зүрхэнд үе үе бодогддог хүн байдаг байх. Би хилийн цэргийн …-р ангид ажилладаг. Өнөөдөр амралтын өдөр боловч жижүүрийн ээлж таарсан байна. Дөнгөж саяхан манаа эргэчихээд орж ирээд энэхүү гэгээн дурсамжийг бичиж сууна.

Он жилүүд алсран одсоор. Тэртээх 10 гаруй жилийн өмнөх цагаан дурсамж үе үе намрын салхинд хийсэх навчис лугаа сэрвэлзэх юм. Тэгэхэд бид оюутан байлаа. Зуныхаа амралтаар төрж өссөн Тосон нутагтаа очсон үе. Арван жилийн сургуульд тохой залган сууцгааж асан нэг ангийн 5 баньд ёстой л үй зайгүй нөхөрлөцгөөдөг байсан. Сумын төв багшаархан. Хот хүрээ, хол ойроос ах дүү хамаатныдаа амралтаар ирсэн охидын тухай өвсөнд ассан гал мэт үеийн хөвгүүдийн дунд тэр дороо л тархаж орхино.

Хэдийгээр төрсөн гэр минь хөдөө ч би сумын төвд эмээгийндээ амарч байсан цаг. Гэрт хийх зүйл олдохгүй тул сумын төв дэлгүүрийн үүдэнд л таньж мэдэх үеийн нөхөдтэй уулзаж тэр энийг ярьж цаг нөхцөөнө. Нэг өдөр дэлгүүрийн үүдэнд явж байтал найз маань “Баяраа, Амараа, Алгаа гурав нэг хотын охинтой танилцсан гэнэ. Сургуулийн хажуугийн довцог толгой дээр тэд байгаа. Бид хоёрыг хүрээд ир гэсэн” гэсээр хүрч ирэв. Ингээд бид хоёр яваад очлоо. Үнэхээр тэд нэгэн охинтой юм яриад сууж байна. Ингэж анх Ууганааг харж, танилцаж асан үе саяхан мэт кино зургийн хальсанд бичигдэн үлдсэн адил сэтгэлд жирэлзэн өнгөрдөг. Ингэж л бидний нөхөрлөл тэндээс эхэлсэн.

Яваандаа түүний хөөрхөн инээмсэглэл, цагаахан зан, их зангүй гэгэлгэн төрхөнд нэг л мэдэхэд татагдсан. Тэр үед найзууд маань ч бас түүнд сайн болчихсон байсан. Хамгийн гол нь түүний эмээгийнх нь яг манай хажуу талын хашаанд байсан нь надад давуу тал байлаа. Бид өдөр бүр л уулзана. Идэрийн голруу хамт усанд явна. Хоёулхнаа ийнхүү явахдаа яасан ч их гэгээн мөрөөдөл ярьдаг байсан юм дээ. Тэгэхэд хэн хэн нь хүүхдээрээ байж дээ. Хорь хүрээгүй л байсан юмдаг. Одоо ч гэсэн миний нүдэнд Идэрийн голын намуухан тохой, цэнхэр жинстэй хөөрхөн охин арынхаа халааснаас жижигхээн саван гаргаж ирээд нар умбасан тунгалаг голын усанд булбарайхан гараа угааж суугаа дүр зураг заримддаа сүүдэр ший шиг үзэгддэг юм.

Яагаад ч юм тэр зун их л богино байсан. Баяраа маань нууцхан ирээд Ууганаатай уулзаж байгаад надад баригдана. Түүндээ ихээ харамсан надаас уучлалт гуйна. Ер нь л таван хөвгүүн дундаасаа эрчимтэйхэн уулзаж учирч байсан нь Баяраа маань байх. Ингээд нэгэн удаа Амараагийнд бид тав цугларлаа. Ууганаатай хэн нь үерхэх талаар нэлээд ширүүхэн ярьж байсан санагддаг юм. Хайрлаж дассан бүсгүйгээ хэн нэгэндээ зүгээр л өгчихнө гэхээр хэн хэнийх нь зүрхэн хөндүүр байсан биз. Надад л лав нээг их том зүйлээ алдчихаж байгаа мэт хэцүү санагдаж билээ.

Ингээд 5 найз ярилцсаны эцэст хамгийн анх танилцсан бас хамгийн их хайртай болсон гэж үзээд Алгаа маань түүнтэй үерхэж эхлэх шийдвэр гарч билээ. Ингээд наадам дөхөж хонь, хурга хяргах ажил эхэлсэн тул би хөдөө гэрлүүгээ явлаа.

Ардын хувьсгалын ойн Үндэсний баяр наадам болохыг би тэсэн ядан хүлээсээр…

Наадмын өглөө ч болов. Өмнөх өдөр нь барьж уясан омголон буурал морио өглөө эрт эмээллэж унаад сумын төврүү давхив. Гол нь Ууганааг л хурдхан харах гэж, мөн андуудын мань үерхэл хэрхэн үргэлжилж байгааг сонинхох гэж л тийнхүү яарсан хэрэг.

Эмээгийндээ ганзгалж ирсэн цагаан идээг хурдхан өгчихөөд л Амараагийнхруугаа шогшлоо. Очкоо бас хөдөө явсан юм байж. Тэнд уулзацгаав. Амараа жаахан дуу муутай. Нэг зүйл хэлэх гээд л байгаа бололтой. Ийнхүү наадмын өдөр бид бүгд хамт наадам үзсэн юм. Эхний өдрийн наадам өндөрлөж, “Эр улс байна даа ядаж ганц шил юм тойруулна байгаа” гэсээр бид сумын төвийн захад гарцгаав. Тэгэхэд яагаад ч юм Баяраа бидэнтэй хамт явсангүй. Ингээд намайг эзгүй хойгуур юу болсон тухай сонсоход “Өнөө Алгаа, Ууганаа хоёрын чинь дундуур Баяраа ороод болдоггүй. Баяраа биднээс нууцаар Ууганаатай очиж уулзаад байна. Яах вэ?” гэх яриа гараад явчихав. Яасан ч омголон, давилуун байгаав дээ гэж одоо бодогддог юм. Жаахан дөрөө чангалцгааж, Очко бид хоёр Баяраагийнхруу давхичихлаа. Баярааг хашаанаасаа гарч ирэхэд мориор хашааг нь тойруулан хөөж, “Ташуурдана барина” гэж бөөн юм болж арай л зодолцоогүй салцгааж билээ. Ухаандаа агсам тавьж байгаа царай нь тэр.

Ингээд би тэр зуны наадмыг дутуу үзээд гэрийн зүг мордож билээ. Гэхдээ сэтгэлдээ нэг л тийм гэхийн аргагүй хөндүүрхэн гунигтай…

Намар, найман сарын хорьд гарч хичээл, сургууль ч цуглах болов. Би сумын төвд ороод ирчихсэн байсан үе. “Ууганаа өнөөдөр хотруугаа буцах гэнэ” гэсэн сураг дуулдав. Хүнээр бол гаргаж өгөхөөр Алгаа бид хоёр очсон юм. Түүнийг яг машинд суухынх нь өмнө халуухан гараас нь барьж, хацар дээр нь л үнссэн юм даа. Энэ бол түүнийг эхний бөгөөд эцсийн удаа л үнссэн хэрэг.

Ингээд л тэр нэг хэсэг сураг алдарсан. Хожим бүүр 1 жилийн дараа Баяраа сургийг нь гаргаж, бид гурав орой нэг газарт хамт жаахан юм ярьж суусан юм. Түүнээс хойш арваад жил уулзсангүй дээ.

Хожим Хилийн цэргийн их сургуулиа төгсөж, мөрдэс дээрээ дэслэгч цол зүүчихээд Дэнжийн мянгад байх эмээгийнд нь очиход тэр эзгүй байсан.

Хэдэн өдрийн дараа эх орны торгон хил, дархан орноо хамгаалах томилолт өвөртлөөд баруун аймгийн нэгэн бөглүүхэн заставын зүг хүлгийн жолоо залж байхад минь “Сайн яваарай” хэмээн хоолой зангируулан утсаар ярьсансан. Хожмоо Баяраатай уулзахдаа надад сайн байсан тухайгаа хэлсэн байв. Гэхдээ хожимдсан байсан.

Тэр үртэй, ханьтай болсон байлаа.

Ийм л нэг гэгээн дурсамж сэтгэлд одоо ч гэсэн үе үе сэрчигнэдэг юм. Одоо бид гучин настай. Тэр найзууд олон биднээс хоёр гурван насаар дүү. Бид одоо орчлон хорвоогийн өргөн дайдад өөр өөрийн зам мөрөөр амьдарцгааж явна. Бид энгэртээ тэврэх хань, хормой норгох үртэй болцгоожээ. Яруу найрагч Болдхуягийн хэлсэнчлэн
“Зүүдэлж сэрээд жаргаяюү гэтэл Зүрхэн дээр гэргийн гар байлаа” гэдэг шиг үе үе түүнийг үнэхээр их санах юм даа. Одоо энэ орчлон хорвоогийн алхан талд нь яваа бол доо. Хожмоо түүнд зориулж нэгэн шүлэг бичсэн ч өнөө хэр уншиж өгч амжаагүй л явна.

Гэгээн жаргал
Ирээд л буцах ганган цагаан шувуу
Идэрхэн бүсгүй.
Инээсээр л холоо явчих дүүмэд охин
Сэтгэлийн гуниг.
“Санана аа” гэж амласан биш дээ би
Санаа алдаад горьгүй нь.
Сайхан бүсгүйг санахын жаргал нь зовлон
Санаж битгэрэхийн шаналан нь
Гэгээн жаргал байдаг аа.
2004-08-17

Он жилүүд урсан одовч сэтгэлд элэгдэхгүй, дурсамж болон үлдсэн тийм л нэг бүсгүй байх юм аа. Гэсэн атал одоо хэр би түүнд хайртай байснаа мэддэггүй юм. Магадгүй хайр биш байсан ч байж болох. Хэрвээ энэ хайр байсан бол их л эмзэг бас их ариун нандин, жаахан харамсал гунигтай хайр байсан байх. Тэр нэгэн жилийн зун санаанаас ер гардаггүй юм. Бид тавын нөхөрлөл, далд нууцхан хайр, үнсэж ч зүрхлээгүй тэр нэгэн уруул. Гэхдээ л одоо ч гэсэн хөвгүүд охидын дундах ийм л гэгээн хайрыг, миний болоод нөхдийн минь танихгүй залуугийн гэргий болж, хонгор үрийг нь төрүүлээд хотын гудамжаар алхаж яваа тэр нэгэн тавилан зөрсөн бүсгүйн төлөө, дандаа ирдэг хайр, цэвэр ариун ёс жудгийн төлөө, та бүхний энх амгалан амьдралын төлөө мөрдөс зүүсэн эр цэргүүдийн жагсаал командлаад алхаж явахдаа би дандаа сэтгэл дүүрэн байдаг.
Тэр одоо хаана явдаг бол…

Монгол улсын дархан хил амгалан байна!

2011-01-08 13:27

Д.СОЁМБО

секс.мн дээр ирсэн захидал

63 Comments

  1. ичко says:

    7н жил өнгөрчдээ тус тусынхаа амьдралаар замнасан ч одоо ч хайртай зургийг нь хараад сэтгэл хөдөлдөг шүү намайг ингэж дурсаж суудгийг чи минь мэдэх байхаа

  2. ичко says:

    анхны хайраасаа хагацахдаа бичсэн шүлэг минь одоо ч цээжинд байдгийм

  3. ичко says:

    Анхны хайр сэтгэлд мөнх байдаг
    Алгын чинээхэн зүрхээ даран амьсгалаа түгжээд
    Алаг нүдэндээ өнчин нулимстай хөлийн чимээ чагнан
    Ахиад эргэхгүй учралыг сэтгэлийн үгээр аргадаж
    Амин хайртай чамайгаа хүлээж сууна би
    Зүрхэнд минь шивнэсэн хуурамч сэтгэлийн үгсээ
    Зөнгөөрөө чи мартсан байж болно
    Зөрүү учралын нууцыг задлан одоо чамд хэлье
    Зөн совин минь чамайг үгүйсгэдэг байсан юм
    Надад амласан тэр хуурамч амлалтаа
    Насаараа чи нэгэн хүнд үнэн болгож хэлээрэй
    Нартын амьдралд чи дахин хөл алдан бүдэрвэл
    Нулимсанд дэвтсэн хайрыг минь дурсаж нэг санаарай
    Биелүүлж чадахгүй зүйлээ хэзээч битгий амла
    Бүсгүй хүний сэтгэл эмзэгхэн байдаг юм шүү
    Бусдаас илүү чамайг хайрласан минь үнэн болохоор
    Буруутгаж чамайг би зэмлэж чадахгүй
    Яруу сайхан үгээр сэтгэлийг минь чи хуурсан болохоор
    Яруу найргийн тэнгэр бүүдийж гуниг болон бодлоос нүүгээд
    Ялдам инээх орчлонгийн ээдрээ бүхнийг аргадаж
    Яаруухан бичсэн захидлыг чинь уншин уншин сууна
    Итгэл алдсан сэтгэлээрээ би чамайг хайрлана
    Инээмсэглэл тодорсон царайг чинь санан санан хайрлана
    Дэндүү дассан сэтгэлээрээ би чамайг хайрлана
    Дэргэд минь юм шиг санаж үргэлж чамайг хайрлана
    Цагын зүү цохилох тоолонд сэтгэл гэгэлзэж
    Цонхны тогшилтыг сонсох бүрийд баярлан хөөрч
    Амтлаагүй биш амталсан хайрын түүхийг дурсан
    Аргаа барахдаа шүлгийн дэвтрээ барин суух юм
    Нэгэнт чи хүнийх болохоор надаас холдон явлаа
    Нэрийг чинь хүртэл сонсохдоо зүрх минь дотроо уйлдаг
    Уулзах болгондоо хэлдэг тэр нэгэн үг чинь
    Уйт гэнэн бодолтой минь надад үүрд үлдэнэ
    Хагацлын заяа хайралсан хүний ээдрээт орчлонд
    Хоёр биенээсээ төөрсөн хомсхон хувь тавилан минь
    Хайрлахын чинээ санаагүй сэтгэлээ би
    Хожмын өдөр зэмлэж суугаад ч яах билээ
    Харахын хувь тохиосон хүний энэхэн хорвоод
    Хүлээхийн тэвчээр барагдтал хайраа хадгалж явъя

  4. orgil says:

    hvmvvsee shan hair gej bdag ium oldvol aldaj blohgvi

  5. Yo says:

    Yagad iim ym unschva ug ni humus-n uldesen comment-g unshij in-h gej l ene sited orj irdeg ymsan. Bid 2-n ter s.han geg-n mor-dol butegui ch cham.ga uurd dursaj h.rlaj yvdag shu horvo booronhii bolohor 1 l odor t-raldah b.lguide. Chi mini haa yva bol… Hul-deg shu

  6. Expert says:

    Сэтгэгдэл бичихээс аргагүйд хүрэв. Таны энэ өгүүллэгийг уншаад сэтгэл үнэхээр сайхан боллоо. Бас уярлаа. Ямар ч сайхан юм. Ийм гоё юм унших. Энэ сайтнаас дандаа л хатуу хүтүү зовлон гээл хар бараан баахан юм уншиж байгаад энэ захиаг уншиж үзээд бараг л нулимас гоожих шахав. Ах минь бид нэг нутгийнх юм байна. Би Соёмбо гэж хүн танихгүй л дээ, гэхдээ өгүүлэгээс чинь хараад би таныг манай нутгийн хүн гэдгийг мэдлээ. Дархан-Уул,Идэрийн гол, Тосон гээл. таны довцог гэж нэрлээд байгаа тэр газрыг одоо жижиг уул гэдэг болсон шүү дээ. Би энэ захиаг фэйсбүүк дээрээ тавинаа. Миний сэтгэгдлийг уншвал hairdurlalamidral@yahoo.com гэдэг хаягийг адд хийгээрэй. Таньтай ярилцмаар байна.

  7. sunjee says:

    ..ариуханаас ариухан анхний мин хайр
    хэнхдэг цээжний мин нэгээхэн хэсэгт
    хэнзхэн цоморлогоо дутуу нээгээд
    хэзээ хойно дурсан санамаар
    хиргуй тунгалагханаар улдсэн юм…
    ..миний анхний хайр толгод даван одсон харгуй зам шиг,тэр зам хоорондоо хэзээ ч нийлж огтлолцдоггуй шиг бас хэзээ ч салж холддоггуй шиг л олон жил боллоо доо.хацар дээр мин унсэж гарийг мин удаахан атгаж зурхлээгүй ч анхний хайр мин одоо ч надад сэтгэлийн дэмтэй явдаг,бид хэн хэнийхээ анхний хайр бсан.гэхдээ л ханилах хуви олдоогуй л юм да.сайхан дурсамж сэргээсэн чамд их баярлалаа.амжилт!

  8. enne says:

    Сайнуу Сулдээ чи их гоэ бичсэн бна 2 öгууллэгийг чини уншлаа. чамд авияас бна шуу

  9. zul says:

    би ч бас анхний хайртай туунийг б гэдэү юм хаана явдаг болдоо

  10. haha says:

    тиймээ гоө бичсэн байна анхний хайр санагдчихлаа

  11. muu zaluu-d says:

    баяралалаа

  12. muuZaluu says:

    миний унших дуртай өгүүллэгийн хэсэг хаанаас ч билээ нэг газраас л олоод хадгалчаад ганцаардсан гуньсан үедээ уншдаг юм. Та бухэнтэй хуваалц,я

  13. muuZaluu says:

    Яг энэ хоромд, бид хоёр бие биедээ ямар их хайртайгаа үгээр бус, зүрхээр мэдэрнэ.
    Хааяа ч гэлээ ингэж суухад, сэтгэл минь хайраар дүүрч, энэ хорвоод хайрлах хайрлуулахын жаргалыг мэдэрдэг. Чамайгаа санаж үгүйлсэн мөч бүхэнд шаналж байсан сэтгэлийг энэ л мөч дэвтээнэ. Хүн бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж байхад ямар их аз жаргалтай байдаг гээч.
    …Харь нутагт монгол аргамжаа эвхэх мэт жил, сар, өдрийн урсгалд хааяадаа амсxийж, бодол хөглөх мөчид ” нэг сайхан хайрлаж, хайрлуулах сан” гэж сэтгэлдээ сэмхэн хүснэ. Ганцаардлаар хучуулж, дэрээ жиндээн, нойр хулжих олон олон шөнийн уртад хайр энхрийллээр дутаж, мөрөөдөж, зүүдэлж “жаргана”. Харин өглөө босоод ажилдаа явах мөчид, сэтгэл бяцxан гуниж, ханаагүй нойр, амсаагүй жаргалдаа харамсан байж жаахан мушилзана.
    Алжааж ядартлаа зүтгэсэн хөлс минь мөнгө болж алган дээр минь асгаравч, чин сэтгэлийн хайр үгүй. Алмаазан бөгж эвэршсэн хуруундаа зүүж, бусдад гайхуулавч сайхан харагдах нь үгүй. Бусадтай инээж ярьж, ууж наргивч жаргалтай сайхнаар харагдах нь үгүй. Өнгө мөнгө, үнэт эдлэл, үнэтэй брендийн хувцсаар өөрийгөө хичнээн хучивч, чин сэтгэлийн хайр үгүй бол гэрэлтэж үл чадна бид.
    Үүлэн чөлөөний наран шиг энэхэн тавиланд, үдлээд л буцдаг энэ орчлонд, өнгө мөнгө, өөр юуны ч төлөө өдөр шөнөгүй зүтгэхдээ юуг олж, юуг алдаж орхино вэ ? бид.
    Хайр хайж энэ орчлонд нүцгэн ирээд, хайраа аваад нүцгэн буцахдаа л хүн жаргаснаа мэдэрдэг. Хүмүүсээ бие биенээ чин сэтгэлээсээ хайрла.

  14. muuZaluu says:

    бүр сонин болчлоо. Одоо хэд хоног толгойноос гарахгуй ээ. ХАЙРАА гэж

  15. Setgegdel uldeegch says:

    Анхний хайраа сэтгэлдээ далд нуугаад сэмхэн хааяа дурсаад амидрах САЙХАН ш дээ. Дараан бодоод узэхэд: Гэнэн, ариухан, сайхан бухний тодотгол.

  16. зочин says:

    өөрийн эрхгүй л анхны хайраа санаж байна,тэртээх өдрүүдэд дахиад нэг очихсон болдогсон бол,тэгээд чамтайгаа ханатлаа ярихсан бүтдэгсэн бол,гэхдээ нэг л юманд сэтгэл аймаар өвдөж байна он жилүүд гэдэг яасан ч хурдан юм нэг л мэдэхэд 30 насны босгыг давчихаж,он жил алсрах тутам чиний тухай дурсамж тодрох юм даа

  17. eegii says:

    би тосонгийнх идэрийн голоо саначихлаа.

  18. TG says:

    МИНИЙ ХАЙР НАМАЙГ ДУРСДАГ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ ТЭРЭНДЭЭ ДУРСАГДАХААР ЗҮЙЛ ИХ ХИЙСЭН ГЭЖ БОДДОГ. ОДОО Ч ХАЙРТАЙ ХЭВЭЭРЭЭ. ХАЙРТАЙ БАЙЛАА ГЭЭД ЯАХАВ ДЭЭ ТУС ТУСЫНХАА ЗАМ МӨРИЙГ ХӨӨСӨН ХҮМҮҮС. ЗАЛУУ НАСНЫ БАРДАМНАЛ НАМАЙГ ХАЙРААС МИНЬ САЛГАСАН БОЛОВ УУ ГЭЖ БОДДОГ. ХАЙРТ УЯНГАА МИНЬ.

  19. Dvgnegch says:

    Яагаад анхний хайр дандаа бүтэлгүй байдаг вэ? Тэрн бүр сонсоод байхад хүн болгон дээр шүү! Яагад яагад яагад вэ! Надад хэлээч ! Ийм хааяа санаа алддаг, зүрхэндээ гунигт дурсамжтай явахгүй байх арга байхгүй гэжүү! Эсүэл Биднар бүгдээрэ тэнэг юумуу?

  20. wow says:

    xун бурийн дурсамж сэргээсэн xөөрxөн нийтлэл байна. баярлалаа…………

  21. bayrmaa says:

    Монгол улсын дархан хил амгалан байна. маш гоё байнаа надад ч бас ийм дурсамж байгаа тэр минь хэгэн хамтлагийн дуучин бсан юм гэнэн дурлал бждээ үнсэж ч үзээгүй тийм л нандин байлаа одоо тэр минь эхнэр хүүхэдтэй болсон гэсэн чамдаа хамгийн сайхан бүхнийг хүсье би ч бас сайхан ханьтай болсон бүгдийн амьдрал амгалан байг

  22. baldag says:

    Анхны хайраа гэж золиг гэж дурсамж сэргээгээд гэхдээ сайхан байнаа

  23. wo says:

    Миний санаж бодож ювдаг залуу надтай холвбогдоод сайхан бна шуу

  24. Мааа says:

    Үнэхээр сайхан бичжээ.

  25. tuulmaa says:

    бас чи тэр бүсгүйтэйгээ хэзээ нэг цагт тааралдвал заавал хэлээрэй.
    надад бас тийм хүн бий. би түүнтэй тааралдах ерөөл байвал заавал хэлнэ л гэж боддог.амьдрал богинохон шдээ.ахиж тааралдаачүү үгүй чүү.

  26. Er hun says:

    надад бас дурсамж бий. туунийг мини Энxээ гэдэг байсан. санаж байна шуу хайраа.

  27. Mr_KhB says:

    надаа ч бас ийм дурсамж байдаг. тэрнийг минь Болороо гэдэг байлаа….

  28. Sain sanaa says:

    Гоё бичжээ, хүний сэтгэл хөдөлтөл, сэтгэлд дүр зураг бууж байна.

  29. Uk says:

    Ter men ymar sonin emotsgu gar we..bi ch gsn bichj uldene..

  30. sappire says:

    Монгол улсын ДАРХАН хил амгалан байна.
    Энэ өгүүлбэр байхад л нулимс гарч бна. Нутгаасаа хол байгаа болоод ч тэр үү.
    Үнэхээр сайхан бичжээ. Нээрээ ингэж утга агуулгийн төгс бичлэг сонин, сэтгүүлийн мэргэжлийн сэтгүүлчид ч одоо бичиж чадахгүй нил алдаа хийдэг болсон цагт, унашихад үнэхээр сайхан байлаа.
    Сэтгэлд минь хэзээч мартагдашгүй хайраа улам их санав.

  31. monkh says:

    унэхээр сайхан бичжээ надад бас тийм учирал бсан ым шуу чамд амжилт хисий нзаа би та 2ийг уулзаасаа гэж унэхээр хусэж бн

  32. nice says:

    хүн болгонд тийм юм байдаг. Гэхдээ зүүдэлж сэрээд жаргах гэхэд зүрхэн дээр нөхрийн гар гэнүү кккк. Тийм бол нөхрөөсөө салаач

  33. nasaa says:

    Монгол улсын дархан хил амгалан байна.
    Бүр сэтгэл хөдөлчлөө. Үнэхээр хэн бүхний сэтгэлийн утасыг хөндөхөөр байна шүү. Хэхэхэх
    Намайг ч гэсэн ингэж сайхан дурсаж явдаг хүн байдаг болуу мэдэх юмсан ….
    Харин миний бодолд нэгэн залуугийн төрх хааяа хааяа санаа алдтал орж ирнэ шүү,

  34. men says:

    гайгуй зохиол бичих юм шиг бна
    хуухэд байхад охидууд эргүүлээд гуйж л бсан нэг ч ийм их дурсагдаад байх юм надад бол байдаггуй болохоор мэдэхгүй юм

  35. Эр бор харцага says:

    Гэнэн, гэгэлгэн дурсамжийг минь уншиж үг, сэтгэл харамгүй сахан үг үлдээсэн та бүхэндээ гялайлаа. Цаашдаа сэтгэлд үлдсэн сайхан дурсамжуудаа тү бүхэнтэйгээ хуцаалцаж байна аа. ОК надтай холбогдож ярилцахыг хүсвэл ganselem98@yahoo.com гэсэн хаягаар холбогдоорой. Та бүхнийг хүндэтгэсэн Д.Соёмбо

  36. WARWAR says:

    ЗАВХАНИЙ ЗАМАБАЛ ЗАЛУУ ИДЭРИЙН ГОЛИЙН ЗАГАС Н ХҮРТЭЛ ЗАВХАЙ ГЭДЭГИЙН ш дээ кэкэкэк би хэлээгүй юм шүү

  37. boloro says:

    чи надтай бараг нэг төгсөлт юм байна

  38. Зочин says:

    Монгол улсын дархан хил амгалан байна. Энэ үг зүрхэнд яасан ойрхои байдагийн бэ? Сая л мэдлээ. Их гоё дурсамж бичжээ. Миний зүрхний гүнд ч бас нэг ийм залуу даруухан инээмсэглээд хааяаа сэтгэл өвтгөөд байдаг юм. Зав гарвал ингэж нэг бичиж үлдээхиймсан,

  39. ыуыу says:

    xун буxэн л ийм дурсамжтай, бас ийм уншиx дуртай байдаг юм билээ. Дээxэн идрийн дурсамж гэж ым яг 12 жилийн өмнө xэн нэгэн маш урт ном шиг дурсамж бичсэн туунд зориулж xэн нэгэн гэгэлгэн нэгэн бас вэбсайт xийж байлаа. бөөн уянгийн xалил. мартаснаас идрийн дурсамжийг уншиx дуртай байж билээ. xэдийгээр xөдөө өсөөгүй ч xөдөөний xуугийн амидрал xайр дурлалийн тууxийг мундаг бичсэн байж билээ. би бас нэг оxинд гэнэн насандаа дурлаж явлаа. xайр биш юмоо. дурлал байлаа гэж боддог. яг чам шиг сайн найз мини сайн юм шиг болxоор тэрэндээ зам тавиж өгж билээ. xэxэ ыстой жооxон xууxэд байсан байна шуу. учир мэдэxгүй гэнэн дурлал гэсэн дээр байx.

  40. Даржаа says:

    Хэн нэгний ийм сайхан дурсамжийн эзэн байж чаддаг болуу би өөрөө..ккк

  41. zugeeree says:

    goy bichjee. bi ch gesen ankhnii hairaa sanchihlaa 10 jil hairlaj bn daa minii hair 3 jiliin omno huntei suugaad huuhedtei bolson sain saikhniig husey dee hairdaa. mail hayag maani hurtel ankhnii hairiin mini nereer baidgiin hairtaia ch gej helj chadaagui jookhon bjdee.

  42. Genen hongor baga nas mini says:

    Нээрээ сайхан дурсамж байна шуу. Баярлалаа.
    Надад ч бас сайхан гэгээн нандин дурсамж бий шуу. тэр маани миний араас явж хайран залуу насаа барсан даа. (6 жил араас явсан шуу). Гэхдээ бид 2 сайхан найзууд байж чадсан сэxгүй. Чамдаа хамгийн сайн сайхнийг сэтгэлээсээ хусэж явдаг шуу. ийм цагаан залуу насний дурсамж гоу шуу. Заримдаа туунтэйгээ сайхан уулзах юмсан гэж бодно шуу. Даанч хаана явааг ни мэдэхгүйдээ. Ямартаа ч сайхан амидарч сайн эхнэртэй байх гэж итгэж байна.
    Хуний зурхний нууцаа гэж байна шуу.
    Бух анхний хайр цагаан шуу.

  43. Eegii says:

    Soymbo_oo бичээд байгаарай. сайхан бичсэн байна шуу.Энэ ситэ-д бас ийм сайхан дурсамж хэрэгтэй шуу.

  44. behee says:

    үнэхээр сайхан бичсэн байна залуу минь!

  45. Zaluu says:

    Goyo dursamj bainaa. nadad ch bas iim dursamj baisan. nileen olon jiliin omno neg ohind durlaad hairtaigaa helj chadahgui, holdoj zorood 10 jil bolson um. tegeed heden jiliin omno neg saihan odor butsaj uulzaad uyerhesen. Ter uyerhel maani amidral boloogue. uyerhej uzeheesee omno mash ih sanaj, zuudelj, uye uye sanaa aldchihdag baisan maani odoo harin baihgui bolchihoj. bi chamdaa hairtai. 2ulaa bolgoh gej ih hicheesen, saihan dursamj bolgood l nandignaad uldej baih shig baina. az jargaltai saihan amidraarai

  46. e05 says:

    Уншихад үнэн урамтай байлаа.

    Сайхан мэдрэмж торуулсэнд баярлалаа .зүүдэндээ ч болов уулзахсан түүнтэйгээ…….

  47. bvsgvi says:

    saihan dursamj bnaa,bichleg chini ih goyo yum,chamd amjilt hvsie

  48. Xongorzul says:

    -Yamar goe yum be hil deerees hurtel neted holbogdoj bna gedeg. Uuganaagaa dahiad neg ch gesen harahiig husen erooe

  49. 910 says:

    хүн болгонд байдаг байлгүйдээ ийм гэгээн дурсамж…ямартаа ч сайхан бичжээ

  50. smile says:

    монгол улсийн дархан хил амгалан бна гэсэн чини сэтгэл хөдөлчлөө би бас дархан хил дээр жагсаал камандалж байгаа ахмадад хайртай.түүнийг бас надад хайртай гэж итгэнэм.одоо бол гэхдээ энхийг сахиулах ажиллагаанд оролцоод явж бгаа удахгүй хавар ирнэ дээ.

  51. tuulmaa says:

    цаад Ууганаа чинь бас чамайг сайхнаар дурсаж явдаг гэдэгт итгэлтэй байна.биелээгүй хүсэл.

  52. angela says:

    Анхны хайраа саначихлаа…

  53. ixmedex says:

    сэтгэлийн гүндэx нарийн мэдрэмжийг xөндсөн сайxан нийтлэл умшлаа.
    эерэг энээргэ авлаа кккккк

  54. Хөдөөний хүн says:

    Бараг хүн болгонд иймэрхүү дурсамж байдаг байх.

  55. yandaa says:

    гое бичжээ одоо үед ингэж гое бичдэг хүн ховор шүү
    амжилт тэр сүүлийн үг их гое сонсогдож бна

    Монгол улсын дархан хил амгалан байна!

  56. zaza says:

    харин тэхх, баахан л уянгалуулсан байна шдээ, тэгэхдээ тэр голын усанд савандаж угааж байгаа хэсэг н жаахан сонин санагдлаа, хэхэ,..

  57. ooo says:

    би ч гэсэн 10 жилийн нэг дурсамжтай, хуурхун гэнэн дурлал байлаа, мартаж чадахгуй юм

  58. Come first says:

    та чинь зохиолч уу за ямартаа ч гэсэн нх сайхан бичсэн байна. надад ч гэсэн нэг ийм гэгээн хайр байгаа. хүсээд хүслээр болохгүй хайр гэж хүн бүхэнд л байх юм даа.

  59. Saihan zaluu says:

    их сайхан дурсамж бичиж дээ! Хүн болгонд л бараг ийм эмзэг гэгээн дурсамж байдаг байхаа… Ялангуяа хөдөө тосгонд өссөн хымыыс бүр илүүтэй. Хотоос ирсэн охин… яа яа зүрх!!!

  60. altmaa says:

    Чамайг ойлгож байнаа.Сайхан хайр хүний сэтгэлд хадгалагдаж байдаг штээ.
    Ил гаргахад оройтсон,эсвэл илүүдсэн,ил гаргах шаардлагагүй гэх мэтээр сэтгэлдээ хадгалахаас өөр аргагүй тохиолдол байдаг юмаа хүнд.
    Хүн сайхан хайр,сайхан дурсамжтай явах бас сайхан штээ.
    Сайхан зүйл сайхнаараа л үлдэг.Заавал ойртуулах гэсний ч хэрэггүй гэж би боддог.

  61. me too says:

    ямар гоё юм бэ. надад бас ийм гэгээн дурсамж байдаг. бас л хотоос ирсэн охинд дурлаад хэдэн сар унтаж чадахгүй их л шаналж билээ. шууд очоод уулзахаас ичнэ. хааяа нэг тоглох, кино үзэх нэрээр уулздаг байлаа. нэг л яавсаныг нь мэдээд бараг л уйлж билээ. хоол орохгүй, унтаж чадахгүй. одоо би гадаадад сурдаг, тэр бас гадаадад сурдаг гэсэн. зүгээр л хааяа гэнэт таарвал ямар мэдрэмж төрөх бол гэж бодогддог.

  62. Emegtei says:

    сайхан цагаахан дурсамж байна. намайг ч бас хэн нэгэн санан морооддог юм билуу хэн мэдлээ ккк. нээрээ нэг залууг буур саначихлаа. Бид 2 унтаагуй жирийн сайн найзууд байсан юм. тэр мини хаана яваа болдоо. хааяа бодогдоно шуу. сайхан амидарч байгаасай гээд …. Залуу насаа гэж дэндүү сайхан мороодлийн далай шуу………..

  63. ok says:

    ямар мундаг бичээ вэ. үнэхээр анхны хайрыг минь санагдтал бичсэн байна шүү. чамд амжилт хүсье. үнэхээр л зүүдэлж сэрээд жаргая гэтэл зүрхэн дээр нөхрийн гар байх юмдаа хэхэ. чамтай гоё гэгээн хайрын тухай бусад сайхан зүйлсийн тухай ярилцаж суух юмсан даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.