ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ

Чиний сэтгэлийг татсан
Миний таньдаг бүсгүй
Намрын анхны навч унасан өдөр
Надаас чамайг гуйж бэр минь боллоо
Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
Аадар цутгаж аянга бууж байсан

Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг
Зүрхээ зүсэн элгээ эмтлэн харж сууна
Зовлонгоор шагнуулсан анхны эхнэр чинь.

Хөөрхөн гэдэг байлуу миний нүдийг
Ханийг минь бүрэнхий нөмрөөд
Харанхуй дагуулаад явчихаар нь
Хагархай шилний араас хараад үлдсэн нүд минь
Харуусал гунигт оногдоод сохорчихсон

2010 оны намраас өмнөх намрууд
Навчисаа гээдэг ч сайхан байжээ
2010 оны өвлөөс өмнөх өвөлүүд
Жавраар хайрдаг ч дулаахан байжээ

Цаг хугацаанд хууртан
Хайраа авслах байсан юм бол
Хүүг минь яах гэж орчлонд авч ирээд
Хагацлын ангал руу түлхэв дээ

Энгэртээ нэг тэврээч үрээ инээг дээ
Элгэндээ нэг наагаач үрээ үнэрлэг дээ
Эвий хүү минь аавынхаа сүүдэртэй тоглож л сууна уу.

Г. Цацрал 2011.1. 26

22 Comments

  1. Anonymous says:

    mash sain hudend haragdtal bichjee chi ih uhaalag busgui bololtoi chamd bolon huud ni azjargal amjilt husii.

  2. Anonymous says:

    bi unshaad bur uilchihlaa.ted niilsen ch jargaltai bgaa gdgt bi itgehgui bna. aaviinh n suuder ch hereggui dee. eejteigee bhad alzahgui ee.

  3. nomin says:

    ohinoo buur sanachihlaa. zondoo uillaa. hicheelee duusgah geed ohinoo emee dr ni avaachaad 20-d honoj bga ch ohinoo uneheer ih sanaj bna. onoodor zalgasan chine nadtai yariagui. ehendee zugeer yarij bgaad uilchihdag bsan. muu eejdee ih l gomdoj bga bhdaa. emee ni sanaagui, zugeer bga gej heldegch jaahn zurhendee ih l sanadag bhdaa ohin mine.

  4. dr.man says:

    HUNIIG BITGII BURUUTGA L DAA TA NAR…HUN HUN ADILGUI SHUU….BI ENE SHULEG ZOHIOJ BGAA SAIHAN BUSGUID NEG L ZUIL HELMEER BNA… GUNIJ GUTARJ BHIIN OROND ERGELZELGUIGEER AHIAD NEG AMIDRALAA EHLEECH GEJ…..ZOVLON DAAHGUI ITGEL HAZAIWAL….JARGAL UZEHGUI SETGEL MOHNO….!

  5. tuul says:

    saihan bichsen bainaa,

  6. batbayar says:

    гоё шүлэг байна. эвий муусайн хүүхдүүдэд ямар буруу байхав дээ. надад та 2т аз жаргал хүсэхээс өөр зүйл даанч алга даа.

  7. secretgarden says:

    Энэ эрчүүдүү биднийг хэзээ ойлгодог болнодоо та нар.нүдэн дээр чин уйлахгүй бгаа ч нуугдаад уйлж суугаа гэдгийг мэдэж бнуу.Эмэгтэй хунийг хайрлаж гамнаж байлдаа.үнэхээр их таалагдлаа.

  8. mandah says:

    унэхээр гоё шүлэг элэг эмтрэх шиг боллооо

  9. lili says:

    би тэр тэнэг аавыг хамгийн ихээр үзэн ядаж байна. энэ гоё шүлэг бичсэн эгчтэй нэг уулзаж гоё шүлэгнүүдийг нь уншмаар л байна та миний хаяг руу гоё шүлэг байвал явуулаарай гуйя таниас би ч бас найздаа анхны хайраа алдсан хүн л дэээ

  10. Sisi says:

    Үнэхээр гоё бичсэн байна шүү. Та үнэхээр ухаалаг ээж юм. Таны хүү та 2т маш гоё жаргалтай амьдрах цаг тун удахгүй ирнэ. Тэр үр хүүхдээ өнчрүүлдэг эрчүүд болиосой. аз жаргал хүсье үнэн сэтгэлээсэй. үнэхээр их сэтгэл хөдөлж байна. хүүгийн аав уншаад заавал нэг юм бодох байхаа гэхдээ тэр хүн ээжээс төрсөн ухамсартай л хүн бол хүүгээ нэг бодох байх аа за за та 2т амжилт хүсье

  11. tata says:

    яасан үнэн үгтэй шүлэг вэ? цацралаа чи нээрн хагацал үзсэн хүн шиг бичхиймаа. хэлэх үг алгаа сайхан бичсэн бна. .. үнэхээр зүрх зүсэм

  12. хүсэлжин says:

    нулимс унагаж хоолой зангихаад явчлаа,эвий дээ миний охин аавыгаа санааад бэтгэрч байна аав дээрээ 2улаа хурдан очноо хол байнаа гэж………..

  13. naraa says:

    уншаад уйлж байна ёстой гоё бичсэн байна.

  14. aaw zaluu says:

    унэхээр гоө бичиж ээ хэлэх уг алга. шууд нулимс гарж бна

  15. munh says:

    goe shuleg bn uhaaral hairlasan erchuud min unshaasai

  16. bat says:

    Уншсан чини сонин болчихлоо. муу хуу мини нудэнд харагдаад явчлаа шуу. миний хуу ааваа ааваа гээд аавийнхаа суудэртэй тоглох н холгуй гуйж яваадаа

  17. XOXO says:

    uneheer gaihaltai bichij.
    ene erchuud bugd unshaasai, uhaaraisai.
    barigdahgui geed l ywj baigaad barigddag yum shuu. olon hawar negendee gej ug baidagdaa. tiimees ahnaasaa buu iim yumand orootsold.
    oor olon uhaaral hairalsan shuleg oruulaarai.
    tnx.

  18. 25 says:

    Ийм хогийн үр хүүхдээ өнчрүүлэн, хаясан хүний үнэргүй юмнууд хийсэн үрийнхээ лайг заавал үзнээ!Бүүр хэд дахин нугалаж, цусаар уйлах өдөр заавал ирнэ. тэр гэр бүл үймүүлж яваа эмс ч мөн адил.Алаг баяцхан үрсээ хайрла л даа хүмүүс ээ! Тэд чинЬ ямар буруутай гэж өнчин өрөөсөн өсч, гуниг дүүрэн амЬдарч байгаан бэ?

  19. Tulga says:

    Энгэртээ нэг тэврээч үрээ инээг дээ
    Элгэндээ нэг наагаач үрээ үнэрлэг дээ
    Гайxалтай ёостой хэлэх уг алгаа
    Сэтгэлийн гунд бгаа юмаа шулгээр гаргажээ

  20. 910 says:

    энэ муу банзалдаад байдаг банхарууд нъ олж уншаасай

  21. Гоё says:

    Хөөрхөн гэдэг байлуу миний нүдийг
    Ханийг минь бүрэнхий нөмрөөд
    Харанхуй дагуулаад явчихаар нь
    Хагархай шилний араас хараад үлдсэн нүд минь
    Харуусал гунигт оногдоод сохорчихсон /ямар гоё бичээ вэ?/

  22. feew says:

    гоё шүлэг байна. Би уг нь эрэгтэй л дээ. Гэхдээ энэ эмэгтэй хүний өмнөөс харамсах шиг л боллоо. Цацрал сайн бичжээ. Иймэрхүү мэдээг надаас өөр тоож унших амьтан алгадаа даанч. ХЭХЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.