Энэ бүхэн шудрага гэж үү?

Би арчаагүйдээ ч юмуу аль эсвэл алхам бүрээ хүнээр заалгах гэсэндээ энэ бүхнийг бичээгүй юм шүү. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй дээ мөнгө өгөхгүй гэж хэлдэг юмуу гээгүй ээ… Хүн хүүхэдтэй болоод эцэг болдоггүй үүрэг хариуцлагаа ухамсарлаж байж, биелүүлж байж эцэг болдог гэдгийг сайн ойлгож байгаа. Гэтэл охинтойгоо дахиад хэзээ ч уулзаж чадахгүй байж магадгүй болчоод л тэгж хэлвэл нэг хэсэгтээ охинтойгоо уулзаж байж болох юм шиг санагдаад л… Цагаан сараар ч уулзуулахгүй гээд байна… Удахгүй эхнэрийнхээ найз бүсгүйтээ уулзаж ярилцахаар болсон. Бид 2-н амьдралыг суухаас өмнөхөөс эхлээд мэддэг бүсгүй байгаа. Эхнэртэйгээ суух гэж байгаа залуугийн талаар их л юм сонсож байна. Их л худлаа залуу санагдаад байгаан. Бид 2-г салахаас 3-4 сарын өмнө урьд нь сонсож байгаагүй ангийн найзууд нь гарч ирээд амралтанд хоногоор явсан тэгэхэд тэр залуу нь цуг явсан байна лээ. Ирээд хэд хоноод л нэг найз нь эрээн явна гаргаж өгнө. Удаагүй ирсэн тосож авна… Нэг найзын төрсөн өдөр… Үүнээс болоод муудалцана. Зайл гэж хөөгөөд л сална энэ тэр гэдэг байсан.

Тэр залуу нь уулзаад л 5 жил хайртай явсан одоо ч хайртай гээж л уйлж дуулаад хойноос нь гүйдэг байсныг би мэдсэн. Тийм л их хайртай байсан юм бол 5 жил гэр нь нэг буудлын зайтай байж уулзалгүй удчаад газрын хаанаас гарч ирээд айл гэр үймүүлж байгаан. Бид 2 салаад хагас жил гарангийн дараа л суухаар болоод гэрт нь ирсэн гэсэн. Эцэст нь би үр хүүхдээ орхиод явсан арчаагүй муу хүн болоод… Эхнэр маань болохоор муу залууд охинтойгоо хаягдаад үлдсэн өрөвдөлтэй эмэгтэй. Тэр залуу нь ийм бүсгүйг хүлээн зөвшөөрч охиныг маань төрсөн охин шигээ өсгөнө гэсэн сайн залуу болчоод байна. Энэ бүхэн шудрага гэж үү… Уулзуулахгүй бол мөнгө өгөхгүй гэвэл уулзуулж байх юм болуу л гэж бодоод л сууж байна. Одоо дахиад эмэгтэй хүнд итгэж чадах эсэхдээ ч эргэлзэж байна. Эмэгтэйчүүдийг бүгдийг нь муу гээгүй шүү. Миний сэтгэлд ийм байгаа болхоор…

12 Comments

  1. dorj says:

    чиний зовоо охиндчин аав их хэрэгтэй.охинийхоо толоол амидар болж огвол охиноо оор дээрээ ав тэр 2 хуухэдтэй болхоор охиндчин хэцүү болно тэр оорийхоо хуухдийг л хайрлан шуудээ

  2. miigaamiigaa@yahoo.com says:

    Охиндоо…-г бичсэн залуу байна. Зөвлөгөө өгсөн найзууддаа баяраллаа. Хойшид асуудал яаж ч эргэсэн эцсээ хүртэл охиныхоо төлөө байна. Энэ мөчөөс эхлээд охиныхоо бахархлын төрүүлхээр сайн аав, сайн хүн байхын төлөө улам илүү хичээх болно. Эхнэрээ ийм хүнээс салсандаа харамстал нь сайхан амьдарнаа. /Гэхдээ эмэгтэй хүнгүйгээр/ Одооноос охиныхоо төлөө, ирээдүйнх нь төлөө бүхнийг хийхээр шийдсэн. Байс хийгээд л захиа бичиж баахан хүнийг залхаасан бол уучлаарай энэ сүүлчийнх нь болог. Ирж буй туулай жилд их зүйл төлөвлсөн байгаа. Та бүнхийг ч бас туулай жилдээ ихийг хийж бүтээж, эрүүл энх, аз жаргалтай хамгийн гол нь элэг бүтэн амьдраарай гэж ерөөе….

  3. enkhmaa says:

    зарим нохрууд тэнэгийн туйл байхад зарим эхнэрүүд ч бас тэнэгийн дээд хэлбэр байх юм даа. бурхан яагаад тэнцүүлээд сайн хунийг сайнтай ни муу сайн юмнуудийг ни муутай ни нийлуулчихэж болдоггуй юм бол доо. унэн худал зов бурууг тэгшитгэх гэж л тэгдэг байхдаа гэж бодхийн. сайхан хани ижил заяаж байхад хайрлаад байж чаддахгуй арчаагуй хумуус нээрээ байх юмаа. захидлийн эзэнд хандаж хэлэхэд охинтойгоо л харицаатай байгаарай. ухэхэд ур харам шуу дээ

  4. bodrol says:

    оорийн бодол оортоо зов

  5. tata says:

    охин үр хойд эцгийн гар дээр ч хэцүү дээ. охин чинь одоо хэр том болсын, чи охиноо өөр дээрээ авчаач дээ

  6. khongorkhon says:

    за одоо тэгээд яах вэ дээ. хүүхэдтэйгээ уулзах эрх хуулиар оногдсон байгаа тийм болохоор уулзаж холоос ч гэсэн охиныгоо хамгаалж явахгүй юу даа. цаашид хань ижилээ сонгох болвол битгий яараарай. +

  7. ROFL says:

    ЭР хун шиг бай !! БИТИЙ ийм арчаагуй байлдаа монгол эр хун бж арай ч дээ!!

  8. olive says:

    оорийн chin ehneesee hiisen uiliin ur ene de. uiliin ur zaawal hojim gardag gedgiin. herew sain zuil hiiwel ireeduid tiim l bna. herew muu yum hiisen bol bas tiim muu baih bolno. bodoltoi bai zaluusaa.

  9. 910 says:

    заза найзаа сэтгэлээ барь жаахан хямраад байгааг чинь ойлгож бна чи ингэж бухимдаж бсанаас зүгээр л шууд хуулийн байгууллагаар шийдүүл за юу, Эхнэр нөхөр салсан ч ер нь яахлээрээ төрсөн эцэгтэй нь хүүхдийг нь уулзуулахгүй гээд ганц тал асуудлыг шийдэх гээд бгаам бээ? Үнэхээр чи охин үртэй юм чинь хойд эцэгт нь итгэхгүй харамлаж бгаа чинь чиний түмэн зөв ер нь тэгээд урьдны нийтлэлүүдтэй чинь харьцуулаад уншаад байхад эхнэрийг чинь өөрийхийгөө болголоо гээд охиныг чинь чамаас авах гээд бгаа залууг би лав үзэн ядаж бна хичнээн сайн хүн бсан ч гэсэн хамаагүй ээжтэй нь суулаа гээд төрсөн эцгээс нь охиныг нь холдуулж болохгүй юм шиг санагдав, Чи яадаг ч бсан гэсэн очоод уулз охиныг уулзуулахгүй бол мөнгө төгрөг өгөхгүй гэж хэлээд хүндээ хөнгөнөөсөө өгч хэрэггүй. Тэрэн орвол шууд хэл би бол охины төрсөн эцэг аа тэгээд 18 нас хүртэл нь охиноо харж хамгаалах болно санхүүгээр ч тэтгэнэ гээ хэрэв уулзуулахгүй гэвэл энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шудрага хэл болохгүй бол шүүхэд өргөдөл бичээд өгчөөрэй, Гэхдээ хууль шүүх гэж хэлж болохгүй шүү тэгэхгүй бол Монголд чинь хүмүүс танил тал гээд чамаас урьтаад бэлтгэлээ базаачихна. Чимээгүй байж бгаад хийгээрэй! Заа тэгээд эр хүний зүгээс эцэг хүний зүгээс очоод тулга тойрсон хэрүүл хийхгүйхэн шиг асуудалаа сайхан ярилцаад шийдээрэй амжилт хүсье

  10. Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ says:

    гэр бүлийн ийм нандин асуудлаа уулзаад нэг мөр шийд түүнээс бусдын зөвлөгөөг дагах хэрэггүй бусад чамайг сайн мэдэхгүй учраас

  11. undra says:

    энэ салалт яасан ч хэцүү юм бэ дээ. Би ч бас охин хүүхэдтэй. Гадуур муухай муухай юм их л сонсогдохын. Бүүр таарахаа болиод салах дээрээ тулвал хүнтэй суухгүй л гэж боддог. Яахав секс хэрэгтэй болуул хүнтэй суухгүйгээр болгоод л явна даа. Хүн хүний хүүхдийг өөрийнх шигээ хайрлаж чадна гэж байхгүй шүү дээ. Ялангуяа хүний мөс муудсан өнөө үед. Тийм болохоор бодолтой л байгаарай даа залуу минь. Цаад залуу нь ямар ч хүн юм билээ дээ. Эхнэртэйгээ сайн ярилцсан нь дээр байх.

  12. naiz says:

    гэр бүл салалт та хоёроос аль альнаас чинь л болж байгаа шүү дээ. хааяа нэг эхнэртээ хайртай гэж хэлдэг эр хүн чи мөн үү. одоо яаая гэхэв дээ. эхнэртээ хаягдсан бол чиний л буруу шүү дээ. чи үүнийг сайн мэдэж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.