Эхнэр маань л байгаа юм шиг санаад байх юмаа…

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Би энэ сайтад тавигдсан нийтлэлийг унших дуртай байдаг. Хүмүүсийн өөрт тохиолдсон зүйлс түүнд хэрхэн хүмүүс хариулж байгаагаас өөртөө дүгнэлт хийж их зүйлийн тухай боддог. Тэгээд өөрийхөө туулж яваа амьдралаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Би 40 гаруй настай жириин нэгэн залуу. Маш хөөрхөн хүү охин хоертой. Одоогоос 6 жилийн тэрнээд би үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай сайхан амьдралтай байлаа. Энэ дэлхийн хамгийн ухаантай халамжтай сайхан эмэгтэйтэй хар багийн 20 насандаа гэрлээд монголийн өнөөгийн залуусийн жишигээр их сургуулиа төгсөөд эхнэрийн хамтаар 5 жил гаруй гадаадад ажиллаж амьдарч байгаад хангалттай амьдрах мөнгө хуримтлуулсан. Тэр үедээ эхнэр бид 2 хүүхэдтэй болох асуудлыг хойш нь тавьсаар одоо л сайхан амьдрахаа бодоцгоое хэмээн монголдоо ирж байр машин жижиг кафетай болж амьдрал маань цэцэглэж байлаа. Эхнэр маань маш их халамжтай үнэхээрийн ажилсаг бүсгүй байсан юм. Анхны хүү маань ч төрлөө  жилийн дараа охинтой ч боллоо. Бид 2 аз жаргалаар дүүрэн амьдарч байв. Гэтэл нэг л өдөр гэнэтийн ослоор тэр маань энэ ертөнц дээр эргэж хэзээ ч ирэхгүйгээр үүрд бид 3ийг орхиод явлаа. Тэр үед би гэдэг амьтан чинь ердөө сүнс сүг болж тэрнийхээ араас л очмоор санагдаж амьд яваагийнхаа учрийг ч олохгүй хэмжээлшгүй ихээр харамсан гашуудаж байсан. 2 нялх үрс маань ээжийгээ асуун уйлахад  араас нь би 2 үртэйгээ яваад очье л гэж бодогддог байв.

Тэрний минь ээж нь эмэгтэй дүү нь тусалж дэмжиж байгаагүй бол би гэдэг хүн яах байснаа ч одоо ч хэлж мэддэггүй.2 хүүхэд жоохон байсан болохоор тэрний минь дүү үргэлж харж хандаж асарч бид 3-т тус дэм болж байлаа. Эхний 1 жилийн дараагаас би арай гайгүй дээрдэж 2 хүүхэддээ анхаарал тавих маань нэмэгдсэн. Хүүхдүүдээ бодох тусам харах тусам гол маань харалж ямар ч азгүй хүүхдүүд вэ дээ тийм сайхан ээжтэй байсан хүүхдүүд дээ гэж халаглан боддог байлаа. Дүү нь  биднийг гэсэн сэтгэлээр тусалж дэмжсэн хэвээр хүүхдүүд цэцэрлэгт хүргэнэ авна хүүхдүүд маань ч эгчдээ сайн гэж жигтэйхэн тиймэрхүү байдлаар 3 жил өнгөрсөн байлаа. Би ч бас дүүд нь дасаж ирэхгүй олон хоноход нь яасан юм бол яагаад ирэхгүй байнаа гэж үгүйлдэг байв. Манай ээж намайг алийн болгон ганцаар явхав таарч тохирох юм байвал суу гэж хааяа нэг дуугарцгаах болов. 3 жилийн хугацаанд та бүхэн надад итгээрэй би хэзээ ч эхнэрийхээ дүүг эрэгтэй хүний хүний нүдээр харж байгаагүй зүгээр л их дассан байлаа. Би ямар ч хамаагүй өөр эмэгтэйтэй суулаа гэж бодоход хүүхдүүдийг маань хайрлах болов уу гэж  бодож байгаад яагаад би дүүтэй нь амьдарч болохгүй гэж тэр миний хүүхдүүдийг маш их хайрладаг шдээ гэж бодлоо.

Тэр найз залуугүйг нь би мэднэ бас эгч шигээ ухаалаг даруухан. Та бүхэн үүнийг уншиж байхдаа бас л тэнэг солонгос драм гэж битгий бодоорой би ч та нарийн адил драмд дургүй нэгэн байсан боловч амьдралд тохиолддог л зүйл юм байна даа гэж бодох болсон. Тэгээд бодсоноо зориглон эхлэх гэж хичнээн юм болсныг нуршаад яахав хагас жилийн дараагаас бид 4 хамтдаа амьдарцгаах болсон. Тэгэхдээ үнэндээ хэн хэн маань бие биедээ гал халуунаар дурлалцаагүй ч бид 2 бие биендээ их дасацгаасан бас 2 хүүхдүүдийн аз жаргалийн төлөөх гэсэн сэтгэл бид 2г учруулсан бизээ. Одоо намайг зарим нь буруушаана зарим нь дэмжинэ. Та бүхнээс асуухад миний шийдэл зөв байсан уу? Би бас түүнийг өөрийн эрхгүй эхнэр маань л байгаа юм шиг санаад байх юмаа…

42 Comments

  1. zochin says:

    Тэр эмэгтэйг өөрийг нь хүндэлж хайрлаарай. Тийм сайхан сэтгэлтэй эмэгтэйг гомдоов ооо. Өөрийг нь хайрла. Эхнэрээ одоо март, өөр амьдрал шүү дээ

  2. zander says:

    зөв сонголт байна. Та нарт азжаргал хусиэ

  3. uuka says:

    зөв сонгол байнаа.өөр хүнтэй суусан бол хүүхдүүдийг чинь чин сэтгэлээсээ эгч шиг нь хайрлаж чадахгүй ш дээ. танай гэл бүлд аз жаргал хүсье

  4. emi says:

    яг ийм солонгос кино байдаг та 4 аз жаргал эрүүл энхийг хусie

  5. hoho says:

    Ёстой азтай залуу байнаа

  6. Dendew says:

    Ǻ⠺º çºâ.

  7. chono says:

    Айдралд тохиолдох л зуйл гэж узэж бна. Харин ч болж.

  8. Anthropologist says:

    Уламжлалт нийгэмд байдаг зохитсуулалт! Чухамдаа энэ асуудлаас уудэлтэй юм. Ахыгаа нас барвал эхнэртэй нь, эсвэл аавыгаа нас барвал бага эхнэртэй нь гэрлэх ёс Монголд ч байсан зуйл. Туунийг Левирэйт ёс гэдэг юм. Эхнэрийгээ нас барвал эхнэрийнхээ дуутэй бас гэрлэх ёс байдаг. Харин Монголд байсан эсэхийг мэдэхгүй. Энэ ёсыг Сорорэйт гэдэг. Унэндээ бол хуухдуудийг нь авга ах шиг (Лэвирэйт ёсонд), эсвэл нагатс эгч шиг (Сорорэйт) асрах хун байхгуй. Тиймээс залуу минь чиний шийдвэр зуйтэй болжээ.

  9. er hunees says:

    чи алдаагуй ээ, хэрэв сунс гэж бдг бол эхнэр чин ч баярлаж бгаа,

  10. Ми says:

    Энд хохирсон хун алга бн тгэхээр бух юм ок

  11. ame says:

    уридах эхнэртэйгээ харицуулаад блгүй, түүнийгээ бгаагаар н хайрлаарай. ийм хани дахиж олдохгүй бж мэднэ, тиймээс аз жаргалтай сайхан гэр бүл болохийг хүсий.

  12. undraa says:

    зөв шийдвэр байна, эхнэрийн чин дүү буюу одоогийн таны эхнэрээс өөр хүн хэзээ хүүхдүүдэд чин ээж болж чадахгүй б.сан мундаг шийдвэр б.на баяр хүргэе,

  13. зочин says:

    танд энэнээс өөр сонголт байгаагүй. та 2 хүүхдээ бодож л энэ шийдвэрийг гаргасан. хар амиа бодсон бол бас яах ч байсийн. тэгэхээр энэ бол байж болох зүйл. харин ч эерэг талдаа. хүүхдүүдэд ч тустай. одоо харин хүүхэдтэй болох л хэрэгтэй дээ. та гэр бүлдээ халамжтай байгаарай. аз жаргал хүсье.

  14. jak says:

    танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. энэ бүхэнд зүүд шиг биш бодитоор л хандаарай. анти нацистийн хэлснээр урьдын эхнэртэйгээ битгий одоогийнхогоо зүйрлээрэй. хэдий нэг эцэг эхийн хүүхдүүд ч гэсэн өөр өөрийн филсопитой байгаа тэрийг л хүнтэдтгэж амьдраарай. за та бүхэнд амжилт хүсье

  15. busgui says:

    зөв алхам. танай гэр бүлд чин сэтгэлээсээ аз жаргал хүсий

  16. номин says:

    миний хувьд хамгийн зөв алхам зөв шийдвэр гэж бодогдож байна. танд амжилт хүсье. танай гэр бүлд аз жаргалыг хүсье.

  17. kkk says:

    minii huvid lav ene zov songolt. yadaj l huuhduuded chin mash sainaar noloolj baigaa hereg.

  18. zowlgoo ogogch says:

    àìæèëò

  19. kk says:

    бүүр яаааааааг ийм үнэн түүх би мэдэх юм бна. харин одоо таниас нилээд ахимаг настай сайхан гэр бүл. за амжилт!

  20. burtu says:

    зөв санагдаж бн ийм тохиолдол байдагийг мэдэх юм бн аз жаргалтай сайхан амидарч р хүүхэдээ элэг бутэн байлгаж бгаа бхаа танид аз жаргал амжилт өөрийгөө буруутгах хэрэггүйээ

  21. oyuka says:

    Дэмжиж байна.Амидараа,дүүгээс ни өөр сайн ээж хүүхдүүдэд чини олдохгүй.
    Энэ бол хуви заяа.

  22. sainaa says:

    хүүхэд л маш чухал шүү дээ.. та 2 бас 2 биендээ бол жабйвал тэгээл амьдралд юу саад болохым бээ.. бүх зйүлийг өөрийн толгойгоор шийдэээ

  23. khongorkhon says:

    яахав хүн дандаа хамгийн түрүүнд өөрийгөө боддог юм чинь тэр байгалийн зангаараал чи өөрийгөө хүүхдүүдээ бодож шийдвэр гаргасан байна. тэгтээ тэрэнгүй хийсэн зүйлийн араас хүний санал бодлыг сонсох хэрэг байна уу. харин одооноос тэр хүнийг чи өөрийнхөө эхний эхнэр гэж бодоод хэрэггүй хичнээн эгч дүүс ч гэсэн хувь хувь хүмүүс шүү дээ.

  24. Er hun says:

    Эхнэрийн чини сунс маш их баярлах б,х даа аз жаргал хусиэ

  25. jeki says:

    зөв зөв аз жаргал хүсий хүний хүнээр харуулж байснаас

  26. TG says:

    АМЬДАР АМЬДАР ӨӨР ЯАХИЙМ ГОН БИЕ ГОЗОН ТОЛГОЙ БОЛОЛТОЙ БИШ

  27. aagii says:

    зугээрдээ залуу мини ,энэ чин амидрал шдээ,нэгэнт л ухсэний араас ухдэггүйгээс хойш чиний шийдвэр зовоо хуухдуудээ бодсон ч тэр дассан сэтгэл хайргуй ч гэсэн сэтгэл амар байвал тэрнээс илуу жаргал гэж юу байхав дээ ,та оор нэг хуухэнтэй гал халуунаар дурлалцаад суулаа гэхэд оорт чин болон хуухдуудэд чин амар тайван амидрал байж чадахуу гэдгийг бас нэг бодоод узээрэй ,хумуусийн хэлэх яах бэ тэр бол асуудал биш шуу.

  28. Eej bas ehner hun says:

    чиний шийдвэр маш зов болждээ. Тэр эмэгтэй чамд хайртай бол буур сайхан шийдвэр байна шуу. Эхнэр чини дээрээс хараад чамд болон дуудээ их баярлаж байгаа найз мини. тэр хумуусийн хэл ам ямарч хамаагуй шуу. тэр улсууд чам шиг зовлон узээгүй болохоор чалчихаас цаашгуй. чи харин энэ дууг ни хайрлаж ур хуухдээ сайхан хумуужуулээрэй. оор хэлэх уг алга. чи маш сайн хадмуудтай хун байна. тэд нартаа байнга талархаж яваарай.Аз жаргал сайн сайхнийг хусэ.

  29. Bolor says:

    Ene araar tavij arhi uuj heruul zodoonoos saldaggui hosuud bgaad bhad ali az jargaltai saihan bgaa ni uhej uregdeed bhdaa yahav dee! Horvoo chi hunii zovlond tsadah boloogui uy? Kkkk. Za ta 4 t az jargal husee! Humuusiin am zalhahgui bol yarij l baig , iim ved manai Eej – helsen eruu huvhairch heluulsen Hun tsetseglenee gedeg yum. Humuust ogt hamaagui. Harin ch ehner chin deerees haraad huuhduudiig ni muu hoid ehtei bolgooguid chamd bolood duud chin bayarlana. Gol ni 2 huuhdiin chin az jargal bas ooriin chin ter emegteig herhen hairlahaas hamaarnA gedegiig sanaj hairlaj hundelj yavaarai. Emegtei Hun dasaj durladag gedeg unen shu duu ni bol taniig hairlaj l taaraa. I wish you and your family blissfully happy life!

  30. mama says:

    болох талаасаа бодоход болох юм,хүн амитан юу гэх хэнд ч хамаагүй,хүн амид байхдаа ч дараа амидралдаа ч муулуулж байдаг тэр бол хорвоогийн амидрал шүү дээ,чи харин наад охинтойгоо сайн яриад хүүхдүүддээ хэлээд 4лээ шийд,ямар чиний амидралаар аав ээжүүд амидрахгүй шүү дээ,минийхээр яагаад болохгүй гэж,тэр кино гэж амидралаас тасарсан юм л байдаг шүү дээ,ямар ч солонгос цуврал сүүлийн ангийг үзэхэд тэр киноний үйл явдал ойлгомжтой бдаг шүү дээ,өөрийн амидралаа харицуулиж болохгүй,аз жаргал хүсие

  31. wow says:

    neren neg iim kino bdag te. unen teneg duu ni egchdee buruutai yum shig nuhur ni ungursun ehnertee buruutai yum shig bodogdood tegsen hernee salj chadhgui hamag amitanii nerv barj barj duusdag bilu.

    bi law ter ohin duug bol uruwduj bn. huurhii duu!!!

  32. Joke says:

    Цасан хүн гэдэг солонгос савангийн дууритай адилхан түүх байна. Хүмүүс л нээрээ муу хэлж өгч байгаа байх даа

  33. fuck says:

    Бусдын хэл ам л хэцүү байгаа байхдаа. Гэхдээ тэдний үгийг ойшоогоод хэрэггүй шүү дээ. Олон хүн буруу шааж байгаа гэдгийг ойлгож байна. Нэгэнт зориглоод хөдөлсөн юм чинь хийх л хэрэгтэй тийм биздээ. Чамд тохиолдсон зүйлд харамсаж байна. Сайн аав байгаарай

  34. uyanga says:

    yunii umnu hairtai dotno hunee aldsand gun emgenel ilerhiileye.yagaad duutei ni amidarch bolohgui gej. harin ch tsusan turul yum chini huuhduudiig chini chin setgeleesee l hairlana shd.ta 2 yamar ah duu 2 bish.ungursniig martaad ireeduigee bod.ur huuhdee ch bodson . bi lav demjij bna.

  35. ulzii says:

    энэ уншиж байхад их баналтай юмнууд их байх юмаа, үнэн ч юм уу шал худлаа ч юм шиг. Бүтэл муутай ар мараар явлаа мавлаа асуудалтай улсууд нь үхдэггүй ээ? Аз жаргалтай байсанууд нь үхэж нтр. Тэгсэнээ дүү мүүтэй очиж очиж суугаад нтр. Кореа кино найруулагч болвол яасын бэ энэ сэкс.мн админ нь!

  36. Zochin says:

    Ах минь энд буруу юм байхгүй ээ таний оронд өөр ямар ч хүн байсан тань шиг л шийдвэр гаргах байсан байх.

  37. monda says:

    чиний зөвөө….энэ хорвоо дээрээс хамгийн сайн хойд ээж эхнэрийн чинь дүүгээс өөр хэн байх билээ.чин сэтгэлээсээ хайрлах эхнэрийн чинь орон зайг нөхөж чадах халуун сэтгэл дүүн байна гэдэг магадгүй миний хувьд хамгийн зөв шийдвэр.одоо 2 хүүхэддээ дүү төрүүлж өгөөрэй.жаахан ч гэсэн эргэлзэх сэтгэл ор мөргүй алга болно гэж бодож байна…танай гэр бүлд аз жаргал хүсье.

  38. anti-nazist says:

    uund buruu yum ch yu bhav de.. chi harin ehneriihee duug bitgii bainga ooriihoo huuchin ehner shige sanaj, bas tuunteigee haritsuulj bgaarai. ter chin medeej bas l emegtei hun l yum bolohoor, chamaig ooriig n huvi hun gedeg utgaas n harj hairlahiig husej bgaa.anhandaa l joohon hetsuu bj magadgui.gehde tegeed odoo negent neg gert orson yum chin hicheegeed l bj de zaluu min!

  39. ariun says:

    бичсэн байдал н эрэгтэй хүн биш эмэгтэй хүн л бичсэн юм шиг санагдлаа.

  40. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ТЭР СОЛОНГОС ДРАМ БОЛ ХУУРАМЧ ЯМАР Ч ҮНЭН АМЬДРАЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л АЖИЛГҮЙ ХҮНИЙ ЗУГАА САВАНГИЙН ДУУРЬ..ГЭХДЭЭ ЧИНИЙХ ҮҮНЭЭС ӨӨРӨӨ………. БУСАД ЧАМАЙГ ЭЛДВЭЭР ЮУ Ч ГЭЖ ХЭЛЖ ЗҮХЭЖ ХАРААЖ ЕРӨӨЖ САЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ЗӨВЛӨЖ МЭДНЭ ЧИНИЙ Л СОНГОСОН АМЬДРАЛ ЧАМД Л ҮНЭТЭЙ БУСДАД ХАМААГҮЙ ТИЙМ БОЛОХООР …АЗ ЖАРГАЛЫНХАА ТӨЛӨӨ УРАГШАА ИТГЭЛТЭЙ ЗҮТГЭ ЗАЛУУ МИНЬ …ДЭМИЙ ЗҮЙЛД ТАРХИА ЗОВООЛГҮЙ……..

  41. bolor says:

    өөрийн бодол өөртөө зөв нэгэнт хийчсэн юм чинь одоо яах уу дээ та 4т аз жаргал хүсэе

  42. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    НЭГЭНТ Л ИЙМ ДУРЛАЛЫН ГУРВАЛЖИНД ОРЧИХСОН ЮМ ЧИНЬ БУСДЫН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАЛГҮЙ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ СОНС ТЭР ЗӨН СОВИНДОО ИТГЭ ..АЛАГ ҮРИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭЭРЭЙ АМЖИЛТ ….ХУВЬ ТАВИЛАН ЯНЗ БҮР Ш ДЭЭ ТААХЫН АРГАГҮЙ ..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.