Би түүнийг үзэн ядахгүй байж чадахгүй нь

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Үүнийг уншсан бүх хүмүүст надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч гэж хүсмээр байна. Би одоо 24 настай ганц бие эмэгтэй. Хэн ч харсан өндөр, царайлаг дажгүй л бүсгүй. /бүх хүн л тэгж хэлдэг/ Гэвч би хүн таньж чаддаггүй хүн бололтой. Сэтгэлээ захирч чадаагүйгээсээ болоод өнөөдөр ичгэвтэр байдалд орчихоод сууж байна. Тодруулж хэлбэл, хэд хоногийн өмнө найз залуудаа хаягдсан л даа. Бид хоёр жил хамт амьдраад өнгөрсөн жил салсан. Түүнээс хойш 5 удаа салж нийлсэн. Саяын салалт хамгийн сүүлийнх гэж найдаж байна. Анх тэр надад маш их хайртай байсан. Бүх зүйлийг миний төлөө хийж уйгагүй араас минь гүйсээр бид хамт байх болсон. тэр үед би түүнд огтхон ч сайн байгаагүй ээ. Ахтайгаа хэрэлдээд гэрээсээ явчихсан. Байх газар байхгүй гэж найзуудаас нь сонсоод яв гэж хөөж туугаагүй тэгээд л хамт байх болсон. Эхлээд тэр ажилгүй мөнгөгүй хэцүү л байсан. Тэгээд 2уулаа ярилцаж байгаад яаралтай ажилд орохоор шийдсэн. Өглөө ажилдаа яваад орой ирээд амралтын өдрөөр хамт байгаад л сайхан л байсан. Бараг хэрэлдэж маргалдалгүй, асуудалгүй байсаан 1 жил болсон. Бид хоёр хэн хэн нь ажлынхан дундаа шинэков байсан ч хурдан тушаал дэвшиж гайгүй мөнгө олох болсон. Хамтдаа мөрөөдөж, хамтдаа бүхий л зүйлийг хийж байсан. гэтэл өнгөрсөн жилийн миний төрсөн өдрөөр бүх найз нарынхаа дэргэд бид хоёр аймаар хэрэлдсэн. Тэр хэрүүл нь миний дүүгээс болсон. Би ч чамаас илүү дүүгээ тавина гээд хэлчихсэн. Энэ үеэс хойш нэг нэгэнтэйгээ үг бараг солихгүй байсаар тэр яваад өгсөн. Түүнийг явсны дараа би түүнд ямар их дассанаа мэдэрсэн.

Хэд хоногийн дараа бие эвгүйрхээд байхаар нь эмчид үзүүлсэн чинь намайг жирэмсэн болсон байна гэсэн. Би сэтгэлээр унахдаа найз нартайгаа ууж байгаад өөрийн ухаангүй болсон үедээ түүн дээр очоод хайртай эн тэр гэж уйлаад бөөн юм болгосон байсан. уйлаан майлаан болсны эцэст хэд хоногийн дараа бид эргээд нийлсэн. гэвч тэр их сонин болчихсон байсан. үргэлж намайг дорд үзээд л, юм л бол уурлаад л. тэгснээ нэг өдөр би аав болоход бэлэн биш байна гэсэн. би нилээн хэдэн өдөр бодож байгаад өнгөрсөн жил нэг баярын өдрөөр ганцаараа эмнэлэг яваад хүүхдээ авхуулсан. үнэхээр хэцүү аймшигтай байсан. Тэр хэд хоног хайртай дуртайгаа гайхаж намайг халамжилж байгаад бас л намайг байхгүйд яваад өгсөн. энэ удаад би бүр их шаналж зүрх минь урагдах шиг л болсон. ажилдаа явж чадахгүй болтлоо хэвтэрт орсон. Сарын дараа арай гайгүй болсон үедээ нэг найзынхаа төрсөн өдөрт очтол тэр ирчихсэн байсан. Тэгээд 00 ортол араас дагаж орж ирээд би чамд хайртай мартаж чадахгүй нь гэсэн. Би чамд итгэхгүй байна гэсэн ч надад боломж олгооч гэж гуйсан. хамт байлгүй сар шахуу эргээд нийлсэн. ажлаа тараад л уулзана.

Тэр үнэхээр өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Гэтэл томилолтоор хоёр хоног яваад ирэхэд бүх зүйл өөрчлөгдсөн. Ирээд залгатал утас нь болдоггүй. гэрт нь очсон ч хаалгаа ч тайлдаггүй. сураглаж хөөцөлдөж байж арай гэж олж уулзтал би чамд хайргүй болсон. намайг тайван орхи гээд хаалгаа хаачихсан. яагаад юунаас болсноо хэлээч гэхэд тэр юу ч хэлээгүй. Би гэж хүн ингээд сэтгэл санааны хямралд дахиад л өртөх нь тэр. би түүн рүү би чамд хайртай чи бид 2 хоёр хамтдаа маш их зүйлийг туулсан. Надаас илүү чамайг хайрлах хүн энэ хорвоо дээр байхгүй гэж мессэж бичихэд тэр юу гэсэн гээч. Чи миний мөнгөнд болоод байгаа юмуу гэсэн. би үүнд нь маш их гомдсон. Үнэндээ би түүнээс бараг мөнгө авч байгаагүй. би оюутан байхаасаа л ажил хийж өөрийгөө байтугай гэрийхнээ аваад явчихдаг байсан л даа. Ингээд 3 сар таг байсны эцэст би түүн рүү ярьчихсан. Энэ удаад 7 ч хонолгүй салсан. Оны өмнөхөн тэр над руу яриад бас л өнөөх үлгэрээ ярьсан. Мартаж чадахгүй, хайртай эн тэр гээд. Би санаж үхэх дөхөж байсан болохоор ганцхан удаа уулзая гэж бодсон.

Тэгээд уулзтал одооноос хамт байя. бүхнийг шинээр эхлэе гээд дахиад л эвлэрсэн. Би түүнд тэнэг юм шиг л хайртай болчихсон байж. Сая цагаан сараар хэзээ ч танилцуулж байгаагүй аав дээрээ аваачиж танилцуулаад л сүрхий байсан. Би ч гэж би өнөөхөд нь итгэл өвөрлөөд л ээж, дүүтэйгээ муудалцан байж хамт байна гээд гэрээсээ явсан. Бид хоёр өмнөхөө мартана бүхнийг шинээр эхлэнэ гээд баахан ярилцсан байсан болохоор дараа нь харамсахгүйн тулд сүүлийн удаа оролдоод үзье гэж бодсон. Гэтэл тэр уучлалт ч гүйлгүй надад чи надтай байвал зовно би зүгээр л чамайг ашигласан. Чи мэдэж байсан байж яагаад дахин дахин миний гуйсны зоргоор хүрээд ирдэг юм бэ. Би ийм эмэгтэйчүүдэд дургүй гэдэг юм байна. Би үнэхээр шоконд орсон ийм хүнийг бүхнээс илүү хайрладаг болчихсондоо өөртөө үнэхээр их дургүй хүрсэн. Түүнээс болж шаналж нулимсандаа живтлээ уйлдаг байсан ч энэ удаа дусан ч нулимс гараагүй.

Дээрээс нь манай найз нарт намайг гуйгаад байхаар нь арга буюу өрөвдсөндөө хэд хоног хамт байсан гэж хэлсэн байсан. Бас надад мөнгө хэрэгтэй болохоор өөрөөс нь салдаггүй байх гэж ярьсан байгаа юм. Хүн хэн байснаа мартах үнэхээр аймшигтай л байдаг юм байна.намайг чи миний хувьд бараг л үнэгүй янхан гэсэн утгатай юм хүртэл ярьсан. Бид 2т сексийн хувьд ямар нэг асуудал байдаггүй байсан. тэр талаараа таашаал авч өгдөг болохоор тэр надтай ахин дахин нийлсэн гэдгээ ч хэлж байна лээ. Би түүнийг үргэлж уучилж хайрлаж байсан. түүнээс би юу хүсч шаардаж байгаагүй. Зүгээр л хамт байхыг хүссэн. гэвч энэ удаа чадахгүй нь. Түүнийг маш их үзэн ядаж байна. Түүнийг зүгээр орхимооргүй байна. гэхдээ яаж хариугаа авах вэ гэдэг дээр шийдэл олж чаддагүй. Хүн яаж ийм аймшигтай болж хувирдаг байна аа, үгүй бол ийм гэдгээ яаж хэдэн жил сараар нуудаг юм болоо гэдгийг үнэхээр ойлгохгүй байна. Би яах ёстой вэ?

40 Comments

  1. jamai says:

    зод зод бас дахин зод алах л хэрэгтэй муу гологийг

  2. Martahiig horiglono says:

    hi chamd l gj zovlohod emegtei hun chin hairtai huniihee tuluu buhniig zoriulahad belen bdag harin erchuud heterhii uuriiig ni geh tusam holdoj eheldeg,, tmes chi uurtuu hatuhan zorilgo taviad tuuniig burmoson martah heregtei yag l yuch bgaguim sheg,,, harin daraa ni ter chamaig dahiad l guigad ireh bnoo harin ter uyd ni chi zorigtoigoor ugui gj heleh heregtei,,

  3. Zailuuloo says:

    Наад муу новш чинь Өөр xүүxэнд xаягдаxаараал Чамайг санадын бишүү… тэгээд xэцүү үе ээ давангуутаа xаяаад явчиxдын байна. Муу xар Энергийн Вампирыг өөрөөсөө xолдуулаач. Чиний xамаг энергийг сороод байна ш дээ. Өөрөө гутарсан үедээ Чиний xамаг баяр баясгаланг булаачаад 1 есондоо Наадаx чинь чамаар өөрийгөө цэнэглээд байна. Сал сал бас даxин сал…

  4. moogii says:

    Битгий араас нь гүй. Хая. Тэгээд түүнийг атаархтал амьдар.. Хамгийн БЕСТ зөвлөгөө шүү

  5. baagii says:

    hi chi tuund unheer hairtai l yum zugeer orhison ni deerdee bi ch bas 1 hund hairtai yum ldaa daan ch bid 2 amidrah tavilangui yum bn seteg gej abah yum alga bi unheer yahaa mdhgui bn

  6. Bone says:

    Чи өөрөө л эхэлж тэр хүнийхрээ сэтгэлд юм хийцэн байна шдэ. Чамайг гэсэн сэтгэлийг н чи дүүгээсээ дор үзсэн байна. Аргагүй л чамд гомдсон байна.

  7. jjjj says:

    надад ч бас ийм юм тохиолдож байсан, тийм болхоор чамайг маш сайн ойлгож байнөө. чи чаднаа. надад одоо ч гэсэн санагдаж л байдаг, хамгийн хачирхалтай нь тэр намайг асар ихээр гомдоож байхад ч би уучилж, тэр байтугай намайг үзэн ядаж байсан ч хамаагүй ганц удаа ч бол уулзаа ч гэж гуйж байлаа. хаха. тэр үед би лав солиорчихсон байсан байх. гэхдээ одоо бол өөрөө.

  8. -uZeGch- says:

    Иймэрхүү новшнуудаас болж эр хуний нэр хунд унаж бгаам муусайн хормойн донтонгууд. эмэгтэй хунийг хайрлаж хамгаалж чадахгүй. муусайн юмнууд үхвэл таарна !!!

  9. . says:

    наадах чинь юмтай юм биш үү тоглоогүй шүү…

  10. harhuu says:

    за снуу би найз охинтой болмоор л байхийн энэ хвнтэй танилтсаж болох болвуу би 21тэйлдээ одоо тогсох курс урлагийн хвн болох гдл бжийндаа

  11. Эсүй says:

    Асуудалыг өөрөөсөө хай даа
    Дараагийн залуудаа ийм зан гаргав даа Нойтон хамуу шиг бэлэн хүүхэн шиг л гэж ярина наадуул чинь Гэтэл үнэндээ чи айхтар хайртай байдаг
    Эр хүнийг яаж хайрлах вэ Яаж дэргэдээ тогтоох вэ гэдгийг мэдэх хэрэгтэй дээ Бас Олон хүний нүдэн дээр ямар айхтар доромжлоо вэ?

  12. Lam bagsh says:

    ГУЙГААД ИРЭХЭЭР НЬ ДАХИАЛ ДАГААД ЯВ.

  13. miigaa says:

    ийм зантай хумуус байдаг ийм хунруу чи ууруу очиж болохгуй тэр чам дээр ирэх ёстой өөр өөр хэлбэл хялбар юм амтгуй мэт санагддаг ийм хунд чамайг гуйгаад л ирнэ чи тэгэхдэн хая эргхэж битий хар өөр хунтэй болз тэрийгээ мэдэгд тэр залууд. ийм зантай залуу чамд уйлаад л хурээд ирнэ тэгээд ирэхдэн битий өрөвд хир их гуйлган тэр чинээгээр чамайг хайрлан

  14. tata says:

    за тэр залуу хөөрхий чамтай бх гэж зөндөөл хичээсн бна. чи л болоогүй биз. бусадруу буруу тохож өөрөө схан амьтан болох гэж бхаар өөртөө эхлээд нэг дүгнэлт хий дээ. тэгээл дандаа л нөгөө нуршаа яриа. би дажгүй өндөр энэ тэр царайлаг гэчжээ. царайлаг гэхээрээ заавал эр хүн чамд наалдах ёстой юмуу. та нар эхлээд хэр сэтгэл гаргаж бснаа юун түрүүнд илүү тодорхой бичвэл зөвөлгөө өхөд хэрэгтэй. тэрнээс чиний царай бидэнд харагдахгүй за. царай чинь тэгээд ч хамаагүй. цаашдаа энэ сайтыг царайлгуудын сайт гээд нэрэлчих. яшигтай юмаа зайлаавв ёо ёо. би тэгвэл тэнгэрийн дагина, жинхэнэ царайлгийн дээд бна мэдүү

  15. buruu says:

    chamd hetsuu bgaag oilgoj bn ghdee uunees door zuil zunduu bdg herew chi edgeshgui uwchin tussan bol yah we? gej bod ene bol tur zuuriin zuil ingetlee bitgii shanal ok

  16. Moogii says:

    Сайн уйлж аваад түүнийг зүгээр л орхисон нь дээр, нэг л өдөр хайртай дуртай, санаж байна гээд гүйгээд ирнэ ээ. Харин тэр үед бүү хүлээж аваарай, гай болно оо.
    Өшөө авалт гэх мэтийн юм бол ердөөсөө хэрэггүй, чи өөрийгөө л зовоох болно. Хэдэ сар зүрх сэтгэл чинь их өвдөх болно, тэвч, тэс. Амьдрал нэг юмаар дуусдаггүй юм.

  17. sainaa says:

    өшөөө вана энэ тэр гэж ярьж байгаа бол чи хайртай гэсэн хэьээрээ л байна даа.. хайргүй хаяна гэж байгаа бол зүгээр л наадахаа нулим хая…

  18. haru says:

    НАЙЗАА ХҮН ЮУ Ч ЯРЬЖ ХЭРЭЛДЭЖ БОЛНО Ш ДЭЭ ГЭХДЭЭ ТА 2 УГААСАА УЧИРАХ ЁСГҮЙ ХҮМҮҮС БАЙНА. ТЭГЭЭЛ ТЭР ӨӨР САЙХАН ЗАЛУУ ГАРЧ ИРНЭ. НААДАХАА ЗӨНД НЬ ОРХИ ЧИ ЮУ Ч ЯРЬЖ БАЙСАН ТЭР ХҮН ЧИНЬ ЧАМД МАШ ИХЭЭР ХАЙРТАЙ ЧАМТАЙ ХАМТ ҮРГЭЛЖ БАЙХ ТИЙМ ХҮН ОЛДОНОО. НААДАХ ЧИНЬ БҮТЭХГҮЙ. ИЙМ ЖИЖИГХЭН ЗЙҮЛЭЭС ТЭГЭЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ АМЬДРАЛД ӨЧНӨӨН ХЭРҮҮЛ МАРГААН БОЛНО. ТЭР ҮЕД НААДАХ ЧИНЬ ҮНЭН БҮТЭХГҮЙ. АМЬДРАЛ БИШ БАЙЗАА.

  19. jey says:

    чи тэрнээс илуу сайн хунтэй учираад илуу сайхан амидрахийн толоо хичээ чи уугээрээ тэрнээс ошоогоо хэд дахин авлаа гэсэн уг шдээ чиний урд зондоо урт гэгээлэг амидрал байн хамууртсан юм шиг нэг доороо эргэлдэх биш тэр гэрэл руу яв л даа киногоор жишээ авбал асч унтраад байгаа гэрэлтэй ороонд аймшигийн юм л болдог биз дээ тэр н шиг л гсэн уг дээ хо

  20. mmm says:

    Наад тэнэгээ март .Сайхан залуутай суугаад атаархтал ни амидар.чамайг гайгуй боловсролтой сайн бусгуй гэж бодож бна.Уурийгээ улам гоэ болго тэр чамтай таараад дахиж унаж ухтэлээ дуралтал уурийгээ уурчил торд.Хуний биэ сэтгэлээр тоглосон уудгуй новш зовлонгоо эдэлнэ гэдэгт итгэ.Одооноос эхлээд сэтгэлээр битгий уна тэрэнд хэн гэдгээ харуулах боломж чамд байгаа.Уудрэг бай.

  21. Sain sanaa says:

    Зүгээр л хая. Өшөө нтр авах гэж байна гэж чаргууцалдах хэрэггүй. Өөрийг нь гэсэн сэтгэлийг үнэгүй янхан гэж боддог хүнээр ч чах юм билээ.

  22. miigaamiigaa@yahoo.com says:

    Äàõèæ ýíý àëäààãàà äàâòâàë ÷è ººðºº òýíýã…

  23. gg says:

    чи нэг л шийдвэр гаргасан бол зөв ч бай буруу ч бай туйлбартай бай. тэгэхгүй л бол үр дүнг нь хэзээ ч олж харахгүй шдээ.
    өшөө авмаар байгаа бол зүгээр л илүү амьдар тэр л өшөө авалт болно өөр илүү дутуу буруу юм бодох хэрэггүй шүү

  24. ttt says:

    Амьдралын нэг туршлага болж дээ дүү минь. Хүн алдаа нь дээрээ суралцдаг юм.

  25. kim says:

    Ууруус чни болжээ. Одоо чи ууруу сэтгэлээ барих хэрэгтэй. Явтсан хуний араас битгий чаргуутцалдаад арчаагаа алдаад бай.

  26. tito says:

    chi yamar sonin huuhen be. gants ter helsen ugee chi sain bodooroi. zurh setgelruun khutga zoosontoi adilha ug khelsen bn daa. er khuniig ugeer aldag yum shu!!!

  27. Уянга says:

    Асуудал өөрт чинь л байх шигээ. Эр хүнийг хүндлэх хэрэгтэй, хүний дэргэд нөхрөө дүүгээсээ доорд үзнэ гэдэг бол эр хүний сэтгэл хөрөх хангалттай шалтгаан шүү дээ. Эмэгтэй хүн нэгэнт хамт амьдрахаар л шийдсэн бол хайртай ч бай хайргүй ч бай эр нөхрийхөө өмнө бардам зангаа гээж байх хэрэгтэй юм шиг санагддаг, тэгэж байгаад л бид чинь эр хүнд дасаад л дурлачихдаг шүүдээ. Би бол ямарч тохиолдолд нөхрийгөө л өмөөрдөг юм, хичнээн буруу гэж бодлоо ч хэзээ ч хүний дэргэд нөхөртөйгөө зөрөлдөж болохгүй шүү цаашдаа.

  28. sonirhogch says:

    ээ наад залуу чин зугэр л сэкс хийх хунгуй уйдахараа л ирдэгийн баншдэ чамд хайргуй ни угаасаа унээн зугээр л хаяа чи оор залуутай уулзаад оорийгоо өөөрчлөөд узэлдээ

  29. Nox-77 says:

    Шал т1 юма! Энэ чамд маш том сургамж болож байгаан энэ дээ! 1 үгүүлбэр xэлэxээсэ өмөн тэр зүйлинxэ туxай 10 даxин бодож бай гэсэн сургаал үг байдаг да! Амидрал үүгэр дуусаxгуй! Чиний энэ учрал-д төгсөгөл ни ирсэн бололтой!!!

  30. ha ha ha says:

    илжиг модон хударгандаа үнэнч гэдэг болж дээ үнэтэй байлдаа тийм хөөрхөн байж хэхэ

  31. hennegen says:

    дахиж түүнтэй уулзах боломж өөртөө битий олго чи өнөөдөр уурандаа ингэж бичиж байвч дараа түүнийг харахаараа наад гомдож уурлаж бснаа мартчиваа.тэгүүл дахиал ийм юм давтагдана шүү.энэ захиагаа хадгалаад өөр энд бичээгүй бүх муу муухай юмаа өдрийн тэмдэглэлдээ бичээд түүнийг бодож санасан үедээ уншиж бгаарай.
    тэгж бтал нэг өдөр аяндаа л мартагдана өөр сайхан залуучуудтай уулз.аан тэр залуучууддаа наад залуугийнхаа дараа битий яриарай дараа нь гэрлэж суувал хардах бүүр цаашлаад хэрүүл зодооний эх үүсвэр болно шдэ.

  32. hhhhh says:

    Яах гэж өөрөөс нь илүү дүүгээ хайрлана нтр гэж утгагүй юм яриж байгаа юм??? Тэр ганц өгүүлбэр чиний хэн бэ, ямар санаа бодолтой хүүхэн бэ гэдгийг чинь шууд л илтгэж байнашд. Эцсийн эцэст чи л өөрөө бүх юмаа бодож тунгаадоо.

    Энд байгаа хүмүүс ч гэсэ, ийшээ захиа явуулсан хүн болгон манай тал, тэр захиан дээр нь дурдагдсан хүн болгон дайсний тал гэж хардагаа болих хэрэгтэй.

    Миний найз охин лав төрсөн өдрөөрөө надад тиймэрхүү утгатай юм хэлэхийн бол үг дуугуй л яваад өгнө би.

  33. Bo says:

    Би эрэгтэй, иймэрхүү сонин юм хуухнуудэд гардаг шуу…энэ байдлаараа бол насан эцэслэлтлээ энэ байдлаараа явах байх даа….ногоо залуу ни хэрэгтэй уэдээ ирээд л толгойг ни эргүүлээд л тэгээд л алга болно. Тэр залуу учиргуй энэ хуухэнд хайртай дуртэй биш л байх, зугээр л цаашдаа монхийн нооцонд байж, хэрэгтэй уэд ни тоглоом болж байхад байж байдаг. Ногоо залуу ни ч уяартал ни яридаг юм шиг байгаа юм. Тиймэрхүү хуухнууд мэднэ, хоорхий насны эцэст дампуураад л дуусдаг юм билээ.

    Дахин давтан хэлэхэд асуудал тэр залууд биш энэ хуухэнд оорт ни байна даа. Мэдээж нооцонд толгой амархан эргэдэг хуухэн байхад эр хун ю гэж дургуй байхав хэхэ. Юунд найдаж, байн байн хууртаж толгой ни эргэдэг байна аа.

  34. XT says:

    Жаахан мөнгө хараад цаадхын чин зан н хувирчихаж. Мөрөөр н хаячих, хамгийн том шийтгэл хариугаа авалт тэр болно.

  35. YeS MaN says:

    aanhaa goy hellee.Ter l Hamgiin tom ushuu avalt.Uuruur yaj ushuu avna gej?Chatiin emee shig yum bolno gejuu?ugui bailgui dee tee?Za tegheer naad zaluu chine Chamaig zugeer l Ashiglaj bsan yum bna.Ashiglaad hugatsaa ni duuschee gej oilgoj bolno.Tegheer odoo iim Zaluugiin araas ingetlee nus nulimsandaa hutgaldah hereg baihgui.Unheer l Chi Hench harsan saihan Busgui yum bol chamaig gesen Zunduu l saihan Zaluus baigaa bailgui dee.Ted dundaasaa neg saihan bolovsroltoi Soyoltoi gesniina uuragalaj avaad Terniigee or tas mart!!!Chinii tsaadah amidral bol gereltej l bgam bna.Minii zugeer ingej l zuvluh bna.Amjilt husie.Jich(MAK chi Yanhan Avbal yasiin be?)

  36. SAAAS says:

    еоооо сонин юм ааа. Зарим нь ингээд хүнээр тоглоод яваад байдаг. Ийм хүнүүс ер нь яах гэж амьдардаг байнааааа. Чөтгөр аваг. хэзээ нэгэн цагт үйлээ эдэлж л таарна дааа.

  37. zz says:

    eoo yamar sonin havariin tenger shig aashtai zaluu we.bolidoo nz mini zugeer heseg gantsaaraa bai.tegej baital sain hun taarnaa.chi bid 2 adilhan hun tanihdaa muu ym bn.bitgii ergej zalga.ter hunii muu zuiluudiig ni ali boloh tulhuu bodoj vzen yad.eroosoo bitgii zalga.sain huntei uchirnaa.bless you

  38. Constantine says:

    Эртхэн сал эрийн хугархай байнадаа наад залуу чинь. Байдлаас ажихад их завхай эр байх нь. дурлаал яваад байдаг. Наа чинь хэзээ ч том болохгүй. Ахиж гуйвал маш эелдэгээр наад залуу даа ингээд хэл ЧӨТГӨРЛҮҮГЭЭ ТОНИЛ

  39. aanhaa says:

    өөр хүнээр илүү сайн хайрлуулж, сайн сайхан явах чинь том өшөө авалт байж болохым..

  40. aanhaa says:

    амьдралын туршлага болгоол орхисон нь дээр дөө.. өшөө авна гэж боовыг нь хугалалтай биш..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.