Оройтсон дурлал… /2/

За найзуудаа өчигдөр би нь өөрийн “Оройтсон Дурлал“-ынхаа талаар та бүхэнтэй хуваалцаж зөвлөгөө хүссэн бүсгүй нь байнаа. Миний уйтгартай түүхийг цагаа заваа гарган уншиж харамгүй зөвлөгөө өгсөн та бүхэндаа маш их баярласнаа хэлье юуны өмнө.

Та бүхний хэлсэнчлэн энэ бол яалт ч гүй л маш нухацтай авч үзэх асуудал, дурлачихлаа гээд л сохроор дайраад байхаар зүйл биш гэдэг нь ойлгомжтой гэдгээ би өөрөө ч сайн мэдэж байгаа.

Зарим нэг тодруулга хийх гэсэн юмаа энэ удаад, миний бие нь урьд нь огт хүнтэй сууж барьж амьдрал зохиож алдаж оноод байсан зүйл байхгүй ээ. Ажил гэр, эрдэм сургууль соёл гэж явж явж нэг юм саяхан эдгээрийнхээ ач буяныг бага ч гэсэн амсахтайгаа болсон юм. Жоохон амсхийж өөртөө хань ижилтэй болъё гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг зорилго тавиад байгаа юмаа ерөөсөө л ноднинхоноос хойш. Тэрнээс өмнө бол юү вэ тэр талаар бодох ч сөхөө байхгүй хэний төлөө юуны төлөө ч юу юмбэ бөө мэд сөхөрч унатлаа ажиллаад, сөлөр болтлоо номын хуудас эргүүлээд л яваад байсан, тэгээд хаагуур, ямар юмаа хэнтэйгээ хийгээд яваад байснаа одоо өөрөө ч ойлгохгүй байна заримдаа.

Тэгээд цааш нь хэлэхэд энэ сайт дээр миний үеийн нөхөрт гараагүй хүүхнүүд бас орж ирж байнаа тэгээд өөрсдийгөө оройтлоо барьлаа, Монголд ханилаад суучих сайхан залуу ч алга нтр гээд бичсэн зүйлүүдтэй зөндөө тааралдлаа. Тэр бүсгүйчүүддээ өөрийнхөө жишээн дээр хэлэхэд хамгийн гол нь битгий тэгж бодоо, тэгж бодох тусмаа тэр нь биеллээ олно шүү гэх гэсэн юм. Яагаад гэхээр урьд нь би яг тэгж боддог байсан байхгүй юү тэгээд хэнтэй ч таарахгүй хэнийг ч анзаарч харахгүй болчихдог юм билээ. Хамгийн гол нь ёстой би хамгийн хөөрхөн сэтгэл булаам бүсгүй гэдэг тарниа уншаад биеэ сайхан авч явахад л залуучууд уг нь байна даа.

Миний нь хувьд болохоор би нь өөрөө энэ залууд дурлаад унаж үхээд байгаа болохоос биш уг нь нааш ир уулзъя учиръя сууяа ханилъя баръя гэсэн нөхдүүд байхын хувьд бол байна. Даанч сэтгэл зүрхнээс нөгөө хар хүн маань ер гардаггүй ээ. Хамгийн гаслантай юм бол ердөө л энэ.

Тэгээд цааш нь хэлэхэд хүн ер нь нэг юм руу туйлшраад ер нь хэрэггүй юм байна өө. Одооны маний үеийнхэн нэг бол нөхөр хүүхэд нэг бол ажил төрөл гээд туйлшраад байгаа байхгүй юү. Би одоо л ухаан орж харамсаж байна. Яагаад гэхлээр хорьж болдоггүй 20иод насандаа л хүн амьтантай суугаад бариад алдаж оноод, ажил төрлөө ч амжуулаад зэрэгцүүлээд л яваад байх байсан байхгүй юү. Гэтэл би яав юун нөхөр сүүдэр, хүүхэд шуухад ажил хийж амжилт гаргана тэгээд бусад нь болно доо гэж бодтол тэр болно гэсэн зүйлүүд маань харин хамгийн хэцүү зүйл болж таардаг байна шүү.

Цагийн юмыг цагт нь хийхгүй ч гэхиймүү тэр дурладаг барьдаг насан дээр дурлаж бариад ядахдаа алдаж оноод үзчихсэн байсан бол одоо арай ч ингэж нэг залууд хамаг ухаан мэдрэлээ алдталаа дурлаад байхгүй л байх байсан болов уу тэгээгүй болохоор л одоо ийм юм болоод тэр хуралдсан зүйлүүд нь зад тавигдаад нэг хар хүнд хамаг зүрх сэтгэл дурлал хайраа өгөөд , бөөн шаналан гээчийг нь мэдрээд, оройтсон борооны хойноос цув байтугай пальто нөмрөх болчих гээд хөгөө чирээд яваад байгаа нь энэ.

29 Comments

  1. batga says:

    Би 34 настай эхнэргүй залуу байна.танилцаад үзвэл яасан юм бэ

  2. nar says:

    жооxон оxин бга биш xэтсүү л юм да тэгж унаж тустлаа дурласан бол, зугтаагаад бга xун ч дэ дэмий л бx а до

  3. # says:

    тийм шуу манайхан 30 40 насиг бараг зөнөтсөн зөнөж бгаа юм шиг юм яриад л нэгнийгээ гутаадаг авгай өвөө мин нтр гэж ирэээл унэндээ ухамсаргуй бодлоггуй мэдлэг дутуу болохоор тэгж яриад бдаг юмуу нийгэм ни тэр чигээрээ харанхуй ч юмуу мэдэхгүй ээ гадаад оронд гадаад оронд гэлтгүй бусад оронд бол энэ 30, 40 нас ид хийж бутээдэг жаргадаг хуний амидралийн хамгийн сайхан мөч уе гэж эрдэмтэд баталсан бдаг 18-25 нас бол залуу өсвөр нас амидралтай танилтсаж эхэлж бгаа нас, 30-45 нас бол амидралийн сайхниг амталж байх хуний хамгийн эрч хучтэй нас гэж, унэн чанартаа хамгийн сайхан оргил залуу нас монголчууд ийм муу амтай бдаг болохоор монгол хуний наслалт богино бдаг байх амни билгээс ашдийн билэг гэгчээр

  4. baby says:

    сайхан л дурлал байна. амжилт хусие, чи л чадна гэж бодож байгаа бол 3 байтугай хэдэн ч хүүхдийн ээж болсон яадаг юм. өдий насалсан эмэгтэй хүн чадах чадахгүй юмаа ялгаж салгаж мэдэж байгаа гэж бодож байна. Аз жаргал хүсие чамд. энэ амидралд дахиад нэг ингэж сайхан дурлах юмсан гэж

  5. рада says:

    гайгүй залуу бол өөрөөсөө дүү хүүхэн л сонирхоно доо.тэгээд л чамайг тоохгүй байгаа биз. 1 хорин хэдтэй хүүхэнтэй явж л байгаа.удахгүй цэвэрших гэж байгаа чам шиг хүүхнийг бол 1 2 удаа л ашиглах байх. тамын амьдрал сонгоод хэрэгүй дээ. уитни хьюстон гайхалтай дуучин сайхан хүүхэн байсан тэнэг хар рэпчинтэй суугаад үхтлээ зодуулж сүүлдээ хар тамхинд ороод одоо хоногоо хүлээж байна.минии шүтээн байсан одоо түүний хуучин дуунуудыг сонсохоор сэтгэл өмрөх шиг болох юм. эдди мерфиг тоогоогүй зовлонгоо сонгосон хүн шүү дээ.дурлал сохор шүү ялангуяа эмэгтэй хүний 30 гарсан насны. өөриигөө хайрлаж гуйдаг хүмүүсээс сонго нас чацуу эр хүний зөвлөгөө шүү.

  6. za za says:

    ингэж нэг унаж үхтлээ дурлах юмсан. Дурлал гэдэгтэй учраагүй болхоор зөвлөж чадахгүй бас яг л тань шиг бүхнийг өөрийн болгочоод хайрлаж дурлана хайна эрнэ гээд л байж байна даа

  7. номин says:

    надад бол энэ эгч таалагдаж бна

  8. dojorj ИД-гээр орж жаахан хуучлах уу

  9. Erhemseg says:

    чи дөнгөж 34 тэй абжй юун оройтсон дурлал мурлал гээд байнаа. Манай монголчууд ингээд цагаасаа эрт өөрийгөө хөгшрүүлээд байдаг юм. Тэгж хүн амьтанд зарлаж бөөн сүр дуулиан болж байхаар зүгээр л өөрөө өөртөө найдаад өөрөө бүхнийг зохицуулсан бол зүгээр байж дээ анхнаасаа. Гэхдээ чи өөрөө тийм л сйан юм бол хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэх л хэрэгтэй: Мессенжерийн хаягийг нь аваад яриалд үзэхгүй юу. Зүгээр л энэ болсон зүйлд уучлаарай. 2уулаа нэг уулзаж ярилцья гээд үзэхэд чамаас юу ч унахгүй шүү дээ. Бүсгүй минь жоохон сэргэлэн бай л даа. би лав 38тай одоо болтол дурлаад л дурлуулаад л явж байна шүү дээ. Амьдрал сайхан шүү.

  10. A says:

    Сайн уу Чи ер нь бол өөрийнхөө байдлыг сайн ойлгож зөв дүгнэлт хийсэн байна. Тэгэхээр одоо дараах зөвлөлөгөө өгмөөр байна. Нэгэнт санаад хэцүү байгаа болохоор тэр залуутайгаа уулзаад боломж гарвал цагийг зугаатай өнгөрүүлж унтаж хэвтээд яамар амттайг нь жинхэнэ утгаар нь мэдрэх хэрэгтэй. Үнэхээр аль ч талаараа сэтгэлд хүрч байвал суугаад хүүхдүүдийнх нь ээж болсон ч яахав дэ. Чи олон хүүхэдтэй болж сайхан өсгөчих юм бол хожим хөгшрөх цагт өргөөд яавах сайхан хүүхдүүтэй болно. Харин нээх таалагдахгүй аяндаа сонирхол буураад ирвэл тэгээд л бодож шаналахаа болино биз дэ. Дараа юу болсон хэлээрэй Ок!

  11. Юундаа өөртөө зовлон дуудаад байгаа юм бэ?
    Хүний 3 хүүхдийн эх болно гэдэг чинь чиний наад дурлал мурлалтай харьцуулашгүй дээ.
    ай даа хорвоо гэж хачин юм аа

  12. Seoul.zaluu says:

    залуу насандаа заавал алдаж амидрах ёстой юм шиг сонин сэтгэдэг хүүхэн бэ.ийм оюуний доройтолтой хүн тэр хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод юүхэв дэ.би ингэж оройтож алдсан юм та нар залуу насан дээрээ алдаад үз гэж хэлж сургаж мэдэх хүн шив.өөр,өөр шигээ сэтгэдэг юм олж аваа.

  13. hehe says:

    За чи буруу л яриж бна даа. Xуний заяаний хани гэдэг чини заанаасаа зурсан зургаар байдаг юм.Залуу насандаа алдаж яах гээв.Xунд зовлон дутдаггуй юм шуу дээ.Xарин алдаагуй явсандаа баярла.Xэрэв аймаар архичин, алуурчин, зоддог хун чамтай таараад насаар чини зовоосон бол яахав? Саляа салж болохгуй, ухэж болохгуй. Xун эр ни байхгуй юмаа л илуу хусдэг юм. Зугээр, нэхэргүй л байгаа биз, нэхэртэй л болно шуу дээ нэг эдэр.

  14. Me says:

    Bi ni deerhiig bichsen busgui ni bnaa, chin setgeleesee zovloson ta buhendee dahin talarhalaa ilerhiilye, ta buhentei setgelee huvaaltsaj bh huseltei bna. Iimees new email uusgelee. Husvel nadtai hariltsaarai doorhi hayagaar. altansuvd79@yahoo.com saihan naizuud baiya l daa.

  15. sara says:

    миний бодлоор бол авгай ни талийгч болсон бол асуудал бишиштэй 3н гурван хуухдэд ни ээж болох гэж бхад дуртай блгуй яахавдээ чамаас оор хуний санаанд орох асуудал биш шуу

  16. japan says:

    Chi johon hudlaa huuhen sanagdlaa. Chi 3n huuhdiin ni eh baij chadahgui ym baij naad zaluu bolon ooriigoo bitgii zovoo..

  17. !!!bold says:

    энэ бусгуй оороо xун таниxгуй майл xаяг тай болчооч тэгвэл юуун гэxээс. xуний зоxиосон зоxиол ч юм бэлүү xэxэ . xэн мэдлээ

  18. !!!bold says:

    эмэгтэй xун эргүүлээд байвал залуучуудад нээx сайxан санагдаxгуй бxоо . эр xун чин оороо л таалагдсан xунээ эргүүлж байж авч суувал сэтгэл xангалуун байx блноо. дээр уеэс л тийм бсан xойшидч тийм байx байxоо.

  19. Erelheg says:

    хуний хуухдийн ээж байх битгий оорийнхоо хуухдийн сайн ээж байх ни хуртэл товогтой шуу найзаа.

  20. Erelheg says:

    за найз мини. 3 хуухдийн ээж болох гэж одор шоногуй зуудлээд хэрэггүй шуу. Хуний 3 хуухдийн ээж болно гэдэг чини чи оорийгоо шийтгэлд унагааж байснаас ялгаагуй шуу. Би нэг юмийг туйлшраад их бодоо. оор ганц биэ сайн залуу байвал суу. Оор хэлэх уг алгаа. чи 3 хуухдийн асуудал ямар хэцүү байхийг сайн бодохгуй байна. чи наад залуутай суулаа гэхэд чи бол # 4 ни байна гэдэгт 100% итгэж байна. Хуний # 4 болсноос бараг ганцаараа явж байсан ни дээрдээ хуухэн мини. Жаахан сэрж уздээ. Тэгээд ч амидрал узсэн залуу бас оороо хал узсэн залуу чамайг тэгж ч их хайрлахгуйдээ. Яагаад гэвэл хайр ни уурд явсан залуу байна. Хатуу хэлэхэд одооноос авахуулаад наад тэнэг бодлоо орхи оор хунд анхаараалаа хандуул. Амжилт.

  21. tata says:

    за аз тэгээд яг яахаар болсыг бэ? яшиг зүгээр эсвэл өөр сайхан ганц бие залуу олоод суучхаач дээ. наад залуу чинь мэдхгүй ээ нэг л сайн дотор төсөөлөгдөхгүй бна. өдий болтол ганцаараа явчаад нэг дор нөхөр 3н гурван хүүхэдтэй болно гэхэд чи арай л амжихгүй ээ хэцүү дээ. гэхдээ чиний хэр тэвчээртэйгээс л шалтгаална шдээ. өөрөө л болгоё бүтээе гээл бхад болно.

  22. burhan bish says:

    хөгжилтэй бичдэг бүсгүй шүү

  23. ha ha ha says:

    эргүү мал

  24. baldag says:

    1 биш 2 биш бүүр 3 хүүхдийн хойд ээж шүү сайн бодоорой бас хүүхэдтэй болно ер нь дэмий байхаа

  25. hI unen heljee says:

    Хийдэгээ хийцэн мэдлэг боловсролтой, сайхан төлөвшсөн эгч бн шдэ ид гялалздаг насан дээрээ явж бж ккк,юун 3 хүүхдийн ээж болох. Сайхан залуу удкуу гарад ирнээ санаа зоволтгүй, заяаний хани зам дээр гэж, хаягдаад хаяад дараа ни жинхэнэ ханиа олдог бхгуй юу, наад хүндээ хаягдсан гэж бодоод дараа ни хэн нэгнийг хаяад тэгэд хайр дурлал-н туршлагатай болно до.Яг ид дурлалийн процесс-н дагуу л явж бн да ккк Амжилт.

  26. hi says:

    Санаа зоволтгуй ээ, хув тавилан гэж бдаг ымаа. Чи наад хунтэйгээ суух эстөи бол суужил таарна. Угуй бол яаж хичээгээд ч нэмэргүй ээ, бас онгорсондоо тэгж битгий харамсаа чи ингэж амжилттай ываагуй бол унээс дор амдар ч болох чуудээ, одоо бгаа бугдэдээ сэтгэл хангалуун бж итгэлтэй алхаж бтал 1 залуу гараад ирнээ,,

  27. sappire says:

    Юу хийхийг хүсч байна түүнийгээ дага.
    Амжилт бүсгүй минь, гол нь өөрийгөө хөгширч байна гэж л бүү бодоорой. энэд бол 37той залуу гэрэлэхд эрт байна гээд л гүйж байна.

  28. Nox-77 says:

    Ааааяяя 3 xүxэдийн ээж блноо гэдэг маш xэтцүү байx да бодвол. Энгэxэд чи өөрө Xүxүдтэй юоо?

  29. SANAA ONOO says:

    ЗА ОДОО ИЙМ НИКЭЭР СЭТГЭГДЭЛЭЭ БИЧИНЭЭ МИНИЙ БОДЛООР ХЭРВЭЭ ЧИНИЙ ХУВИ ТАВИЛАН ТЭР ХҮН МӨН БАЙВАЛ СУУХААС ГЭХДЭЭ 3 ХҮҮХЭДТЭЙ ХҮН ГЭДЭГ АМТТАЙ ЧИХЭР БИШЭЭ НИЛЭЭН ГАШУУХАН Л БОЛОВУУ МИНИЙ БОДЛООР УГААСАА ӨӨРӨӨ ХҮҮХЭДГҮЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ХҮНД ТАТАГДДАГ ЮМАА ЧИ СУУДАА Чиний нүгэл буян чини тэнцэнэ . харин хүүхдүүдэд эхийг ни хэн ч орлодггүй юм шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.