Шийдвэр гаргахад минь туслаач…

Сайн байна уу? Уншигчдаа. Би өөрт тохиолдоод байгаа нэг зүйлийн талаар зөвөлгөө авах гэсэн юм. Та бүхнийг чин сэтгэлээсээ зөвөлгөө өгнө гэдэгт найдаж байна. Би нөхөртэйгээ 2004 онд танилцсан гэрлэнэ гэж ярилцаж байснаараа гэрэлсэн. Хөөрхөн хүүхэдтэй болсон энгийн амьдралтай бусдын л адил амьдрал хөл тавьсан. Үл ойлголцох маргалдах, гомдох, туних үе зөндөө байлгүй л яахав. Нөхөртөө би их хайртай. Гэтэл нөхөр маань надад хайртай гэх боловч маш том хуурсан. Цаанаа хүүхэнтэй, үр хүүхэдтэй болсон байсныг нь мэдсэн. Надад өөрөө хэлээгүй бол би мэдэхгүй явсаар л байх байсан. Уучлалт гуйгаад анхны амьдарлаа авч үлдэх гэсэндээ хэлж зүрхлээгүй, хэлэх хэрэгтэй гэж боддог байсан ч чадахгүй байсаар байгаад өдий хүрчихлээ гэлээ. Тэгээд сална гэх юм байх гэтэл  энэ бүгдийг минь уучлаач амьдарлаа хамтдаа авч үлдье гэх юм. Нөгөө эхнэр хүүхэд чинь яахын гэхэд би очихгүй анхны хайр анхны бүхэн минь чухал байна би мартаж чадахгүй гээд… нилээн ярилцлаа. Тэнд бас нэг хүүхэд өнчрөөд үлдэх гээд байна. Хүүхдэд ямар буруу байхав дээ. Эцэг эхээ сонгож хүн болж төрдөг биш. Гол асуудал би шийдвэрээ гаргаж чадахгүй байнаа. Би өөрөө ер нь ааштай, түргэн ууртай талдаа дараа нь маргалдах үед энэ бүгдийн талаар дуугүй амаа жимийгээд өнгөрч чадахгүй.  Нөхөр ч тэвчээргүй тэр үед бас гомдоох үг хэлж асуудлыг улам хүндрүүлэх нь тодорхой. Хэн хэн нь үүнийгээ мэддэг. Нэг нэгнийхээ сул талыг сайн мэддэг болхоор…

Урд нь ямар нэгэн хэрүүл гарсан үед уурандаа тэгэж хэлсэн биз гээд бие биеэ уучилдаг байсан. Харин энэ тохиолдол нилээн ноцтой болхоор яаж хүлээж авахаа би мэдэхгүй байна. Шийдвэр гаргахад минь туслах зөвөлгөө өгөөч хүмүүсээ. Асууж тодруулах зүйл байвал чөлөөтэй хариулна. Их товч бичсэн болохоор…Баярлалаа.

27 Comments

  1. haku says:

    уучилаарай би бас л эрэгтэй гэхдээ эр хүн нэгэл хуурвал зогсдоггүй юм шүү энэ талаар надтай холбогдож болно чөлөөтэй харилтцана аа хүний уучилах хэрэгтэй ч энэ хэрэг бол маш муухай юм байна аа

  2. буудай says:

    энэ элгэмсүүг дэмжиж байна одоо юу бээ кккк
    учир утга баймар юм.

  3. ELGEMSUU-G DEMJIJ BNA-ыуыу-aas says:

    Элгэмсүүг дэмжиж бна. эxлээд чамайг элэглэж байсан монгол xууxнууд, дараа ни чамайг узэн ядаж бна тэд. Энэ сайт-аас чаддаг бол арчаад xаячиxмаар өмдөндөө шээж бгаа тэд нар. чаддагаараа xасаxаа тавиж л байг. тэгэx тусам ни xумуус чамайг даравч дардайж бгааг чини мэддэг. Удаxгуй тэд явж чи улдэx болно. Чи бол ОД.

  4. sss says:

    ер н тэгээд хүүхдээ нөхөрөө жаргалтай блгана гээд өөрөө жаргалтай бж болдоггүй юмуу. нөхөр чамайг бодохгүй бхад өөрийгөө хүүхдээ жаргалтай блгаад явж болмоор л юм. халхын залуус хаданд гарч модонд авирсан биш.

  5. sss says:

    3зам бна даа. 1-нөхөрөө уучилаад дараа муудалц хаараа сөхөж хэрүүл хийж бнга хардаж амидрах. 2-нөхөрөө уучилаад хариугаа авч жоохон ч гэсэн тайвшрахын тулд араар н тавих. 3-дараа бас хэзээ хэдэн хүүхэд гарч ирнэ гээд хүлээгээд сууж бдаг юм нас бна зүс бна хүүхдээ хэнээрч дутаахгүй аүаад яавчихаж чадна гээд салах.за ийм л юм зөвлүж чадах н дээ. этсийн этсэст чиний л амидрал учираас өөрөөл яг зөү сонголтийг хийнэ шүү дээ

  6. er xun says:

    xууxнууд минэ дээ ийм амидрал xэрэг бна уу. зугээр л болиод шинээр эxэлэлдээ. зөндөө xун тэгээд болдог биздээ. xатуу бай. чи чадна гэж итгэж байвал айx xэрэггүй. тэр уучилала энэ тэр яаxавдээ. зугээр л уг ш дээ. эр xунд бол уг бол амарxан. xэлэx xэрэгтэй бол юу ч гэж xэлнэ.

  7. Аан тийн, нэмж хэлэхэд –
    Заримдаа нөхрийгөө бодохоор л гомдох, уур хүрэх үедээ зөвхөн би л ийм заваан зовлон үүрч байгаа биш, би уурлалаа гээд өөрөө л хурдан хөгширч хохирч байгаа ш дэ, гэх зэргээр өөрийгөө аль болох тайвшруулдаг.

  8. Найз минь чиний зовлон юу ч биш шүү. Өөрийгөө тайвшруул да. Чиний хүүхэд чинь аз жаргалтай,гэр бүл чинь элэг бүтэн амьдрах нь хамгийн чухал биз дэ, Угаасаа зарим эрчүүд толгой нь эргэхээрээ балайтдаг юм. …Зөөлөн нь хатуугаа иднэ.., Танай нөхөр чинь дотроо гэмшиж яваа байх, нэг алдаа л биз, уучил даа, бүсгүй минь…
    Гэр бүл гэдэг чинь амархан хагарч бутраад байдаг шаазан биш, Харин ч нөхөр чинь, цаад бүсгүй ч ухаантай л юм. /уучлалт гуйна гэдэг нь/ Одоо харин гэр бүлээ аз жаргалтай байлгахын төлөө идэвхтэй тэмц. Өнгөрсөн юм яриад яалтай билээ. Цаг хугацаа эргэхгүйгээс хойш. Энэ бол зовлон бишээ. Цаг хугацаа аяндаа бүдгэрүүлнэ.

  9. monda says:

    тэр хүүхний хүүхдийг нь өөр дээрээ ав. нөхрөөсөө болон тэр хүүхнээс авах хамгийн том өшөө авалт тэгээд өөрийн юм шиг сайхан өсгө.

  10. хэхэ says:

    арабууд хүртэл олон эхнэр авдаг ёс заншилаасаа ичиж үхдэг болсон байна лээ. үгүй бид нар олон эхнэр авдаггүй хөдөөгүүр л тийм байдаг гэхдээ одоо хөдөө ч гэсэн залуучууд нь олон эхнэр авдаггүй л гэдгийн байна лээ. манайх дэлхийн хамгийн балиар улс.

  11. Хөдөөний хүн says:

    нэгмөсөн бүгдээрээ нэг гэрт орчихооч

  12. Arabella says:

    танай нөхөр шүү юм чинь насаараа тэлээ хурга шиг явна да аягүй ол.
    ихэнх эрчүүдийн нууц хүсэл нь групп секс, 2 эхнэр байдын гэсэн шүү.
    ухаан л мэдэж дээ бүсгүй минь

  13. Soyongiih says:

    Сайн байна уу? Бүсгүй минь.
    Хэлэх гэсэн зүйлс минь дээр дурьдагдсан байна.
    Тийм болхоор олон зүйл нуршаад яахав.
    Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
    Тэдэнд ямар ч буруу байхгүй.
    чи мэдэж байгаа.

    Нэмж хэлэх нэг зүйл байнаа.
    Наад 2 хүүхэд чинь нэг эхийнх биш ч гэлээ
    эцэг нэгтэй, төрсөн ах дүүс(эгч дүүс) шүү дээ!
    Энэ талаар бодож үзээрэй.

    Танай гэр бүлд аз жаргал, сайхан сайхан бүхнийг хүсье!

  14. bolor says:

    ямар муухай амитан бэ та юуч гэсэн тэр эмэгтэйтэй уулзаад яах бодолтой бгааг нь мэдсэн нь дээр байх. та уучилж салхаа болилоо гээд тэр хүүхэн нь салахгүй хүүхдээрээ түрүү бариад заваараад байвал яахийн.бас 1 хүүхэд тэжээх болвол яана танай нөхөр өөрийнх нь хүүхэд юм чинь бас таньд хэлэхгүйгээр уулзана.Хүүхэд нь сургуульд орно ийм ч мөнгө тийм ч мөнгө гээд нэхнэ энийг тэсж чадна гэвэл нөхрөө уучил, чадахгүй өөртөө итгэлгүй байвал эртхэн салсан нь дээр дээ. уучилла гэхэд заавал амлалт аваарай хашир байсан нь хэрэгтэй шүү!!!!!!!!! Амжилт

  15. Бөртэ Үжин нь байнаа says:

    Урд Чингис хаан татааруудыг дайлаар одоод ирэхдээ Есүй, Есүгэн нэртэй хоёр бага хатантай болоод ирэхэд надад ямар байсан гэж санана. Хувь хүний хувьд хэцүү байсан ч эр нөхрөө, цаашилбал улс эх орноо бодоод эрэг нь усаа хашдаг нь жам билээ, эзэн та минь санаа зовох явдалгүй гэж хэлсэн агуун ухааныг бодож наад нөхөршүү юм чинь 2 гэр бүлээ хүний дайтай аваад явчих чадалтай юм бол тэр байгаа чигээр нь хүлээж аваад амьдардаа. Саллаа гээд сайн юманд хүрэхгүй. Хүний хоёр дахь дандаа доор байдаг. энэ бол их л цөөхөн хүмүүс ойлгож хүлээн зөвшөөрөх амьдралын туршлага юм даа.

  16. uran says:

    тэнд өөр хүнийг гомдоочихоод зэвүүн амьтан байнадаа нөхөр чинь. Явалдаж болноо тэгээд тэр хүүхэд? Запас бэлдээд байгаа юм бишүү 2 гэрийн хооронд гүйх санаатайл юм байнадаа

  17. tachikoma says:

    тэгээд нэгэнт анхны амьдралаа авч үлдэх гэсэн юм бол хэлж яах гэсэн юм болоо

  18. 910 says:

    Зүрх сэтгэлээ сонс доо.Хүүхэдээ өнчрүүлэхгүй гээд нийлдэг чиний сэтгэл санаа тайван биш байна чи стрессдэнэ нийллээ гээд хэрэг явдалыг мартаж чадахгүй байнгын хэрүүл хүйтэн хөндий бгаад байх юм бол бас л чиний хүүхэд хохирно шүү. Ер нь хүүхэд бол их өөр ертөнц бас их эмзэг бдаг. Эцэг эх нь инээлдээд л халуун дулаан гэр бүлд хүүхэд сайн хүмүүжил олж авна уу гэхээс байнгын хэрүүл уруултай айлд хүүхэд чинь бүүр өөр болж хувирдаг. Миний найз үнэхээр уучлахаар шийдсэн бол тэр цаад хүүхдэд нь хааяадаа сардаа нэг мөнгөн тэтгэлэг өгөөд бгүй юу даа. Хэрэв уучилж чадахгүйээ би уучилсан ч хүйтэн хөндий бна ахин урьдых шигээ хайрлаж халамжилж чадахгүй ахин тэр гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй гэвэл салсан нь дээр.Сайн бод өөрийн санаа өөртөө зөв үр хүүхэдээ бодуул бодсон шиг бод өөр хүн амьтанд хэлээд хэрэггүй өөрийн зүрх сэтгэлээ сонс.За амжилт

  19. J says:

    НААД НӨХӨР ЦХН АЫМАР ДАВАРСАН ЗАЛУУ ВЭЭ

  20. erika says:

    Би таний оронд байсан бол уучилж чадхгүй л байх. Уучиллаа гэхэд урдных шигээ хайрлаж хүндэлж чадахгүй болох байх. Та нөхрөөсөө салбал таний хүүхэд өнчирнө .Салахгүй бол хүний хүүхэд өнчрөx гээд байгаа юм байна Та л өөрийгөө бодохгүй бол хүн танийг бодохгүй шүү
    Сайн бодоод зөв шийдвэр гаргаарай

  21. kkkk says:

    унэхээр нийлмээр бга бол сэтгэл зуйчид оч яролтс тайван болно бх

  22. ЗӨВЛӨГЧ says:

    гол нь салахад бид биш, хүүхэд хохирно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бусад нь бол яах вэ, болно. эрх биш мөнгө нь байвал болох байх, харин хүүхдийн сэтгэлийн шархыг юугаар ч нөхөж чадахгүй болохоор салахыг урьтал болгож хэрэггүй юм шиг байгаа юм. ер нь энд байгаа янз бүрийн сэтгэгдлийг уншихаар чи бид 2 шиг амьдралтай хүүхнүүд их байдаг юм билээ. харин чи яаран хамаг амьдралаа дэлгэж найз нөхөддөө яриад хэрэггүй шүү. онцгой шаардлага гарсан үед л хамгийн дотны хүндээ хэл. дотны хүн чинь хэн ч байж болно ш дээ, дүү, хамаатан садан гээд…

  23. ЗӨВЛӨГЧ says:

    Манай нөхөр яг ингэсэн. салахгүй гэдэг юм билээ. их л хэцүү байдаг юм. нөгөө хүүхэн нь хүүхэддээ юм нэхнэ. сайн ч муу ч эхнэр нь болохоор уур хүрээд байдаг юм. гэхдээ нөгөө жоохон хүүхдийг нь өрөвдөөд яаж ч чаддаггүй юм. за тэгээд залуу ч бай хөгшин ч бай, үр хүүхдээ бодоод салж чадахгүй, хэцүү байдаг юм. эгч нь одоо яг чам шиг байдалд бна даа. Би аль болох тоохгүйг хичээдэг, санхүү боломжийн боловч мөнгө ямар хүний уйтгар гунигийг засаад залруулчих биш, их ганцаардмал, зожиг болдог юм. Харин тэр хүүхэн нь хаа очиж их гайгүй ухаантай санагдсан. надаас уучлал гуйгаад… би ч их тэвчээр зааж харьцсан. одоо хааяа мессеж бичдэг, амар мэндээ мэддэг юм. Би нөхөртэй чинь уулзаагүй шүү, би түмэн буруутай л гэдэг юм. цаад хүүхэн чинь ямар юм бол доо, тэрнээс их зүйл шалтгаална шүү, нөхөр чинь чамаас салахгүй гэж байгаа, чи өөрөө нөхөртөө хайртай бол наадахтайгаа эвлэрээд амьдрахаас өөр яахав дээ. гэхдээ нөхөртөө:салаад явбал яв. чамгүйгээр амьдарч дөнгөнө гэдгээ сайн ойлгуулж хэл. Тэвчээр бүхнийг ялна гэдэг үнэн үг шүү. би гэхдээ нөхрөө тийм гэж мэдэхгүй явсан. нөхрүүд их заваан, баригдсан байж л гүрийнэ шүү дээ. тэгэхэд харин танай нөхөр өөрөө хэлсэн бол бас учиртай шүү, дүү минь амжилт хүсье.

  24. uka says:

    anh hairalj bsan shigee bie bienee hairaldag bsan bol odoo tiim baij chadahgui l bh . iim hariutslaggui huntei bgaad hereg bnuu gants huuhedtei ym chin saltsan ni deer dee . anhnaasaa hairlaj chadahguin bol hunii amidraliig yah gej iim bolgodog bnaa

  25. olz says:

    алддаггүй хүн гэж байдаггүй.. танай хүн алдаа л биз.. өөр хүн дээр очсон ч, амьдрал зохиосон ч чамайг л гэж эргээд ирж.. хүлээгээд авчаач дээ.. хүний хүүхдийг өрөвдөж өөрийнхөө хүүхдийг өнчирүүлэх гээгүй л юм бол сайн эхнэрээрээ л үлдэх хэрэгтэй дээ..

  26. ohid says:

    чи 1 л хуухэдтэй юм байгаа биз дээ эртхэн салсан дээр бхаа нохор чини 1 даа хуурж чадсан юм бн дахиад хуурахгуй гэх баталгаа байхгуй

  27. HATE U! says:

    МУУСАЙ ЭРЦХҮҮД— ГАЛЗУУРМААР УМ!!1 ОДОО ТЭГЭЭД ХАЙРТАЙ БОЛ БАЙДАААА!!1!! ТЗАГ ХУГАТЗАА МЭДРЭМЖЭЭ СОНС!!!1

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.