Эхнэр нөхрийн харилцаанд гардаг алдаа

Эхнэрийн урмыг хугалдаг үгс

* Бүхэл өдөржингөө юу хийсэн юм?
* Хүүхдүүд чинь яахаараа ийм байдаг байна аа?
* Чамайг сонгосон нь миний буруу байжээ.
* Яасан мулгуу юм бэ?
* Чи өөрөө нэг мөнгө олоод үз.
* Яахаараа хадмыг ингэж дуурайсан байдаг байна аа?
* Нүүрээ будсан будаагүй адилхан ш дээ.
* Юу ч мэдэхгүй бол чимээгүй байж бай.
* Чи юу мэддэг гээд ингээд байгаа юм бэ?
* Дуугүй хоолоо хий.
* Чи надад юу хийж өгсөн юм бэ?
* Юмыг жаахан мэдэрч цаг үетэйгээ нийлж амьдар.
* Хичнээн хэлээд нэмэргүй юм аа?

Нөхрийн урмыг хугалдаг үгс:

* Чиний цалин хэд вэ?
* Чи ганц удаа ч гэсэн гайгүй байж чаддаг билүү?
* Тэгнэ ч гэж бодсон юм аа.
* Цаашдаа яаж амьдрах юм бэ?
* Танайхан яагаад ийм байдаг юм бэ?
* Үнэгүй юманд дэндүү дуртай.
* Чамайг халагдаж л таараа гэж бодсон юм аа.
* Нөгөө хэн бас тушаал дэвшсэн гээ биз дээ.
* Хүүхдүүд чинь чамайг юу гэж ярьдгийг мэдэх үү?
* Чи хэзээ сайн байсан юм бэ?

Эхнэр нөхрийн харилцаанд гаргадаг алдаа

* Санхүүгийн асуудлаа харилцан ярилцахгүй буруу захиран зарцуулах.
* Чөлөөт цагаа хамт өнгөрүүлэхгүй байх.
* Үнэт зүйлийн зөрөлдөөнөөс
* Зан төлөв, төрх араншингийн ялгаатай байдлаас үүдэн гаргадаг алдаа
* Өөр өөрсдийн эцэг эхийн санаа бодол, уламжлалыг хадгалах, дагаж мөрдөхийг урьтал болгох
* Гэр бүлийн үүргийн уламжлалт хувиарлалтаас болж маргалдах
* Бусдын хажууд нэг нэгнийгээ шүүмжлэх
* Зөрчил маргааны бурууг бие биендээ тохох
* Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх
* Нэг нэгнийхээ дутагдалтай талыг буруутгаж шүүмжлэн, ширүүнээр хэлэх
* Өөртөө итгэлгүйгээс болж ханитайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй байх
* Хэн нэгнийхээ албан тушаал, нэр хүндэд атаархах
* Гэр бүлийн үнэ цэнийг ялгаатай мэдэрдэгээс үүсэх зөрчил:

Нөхрүүд – хүндлэл, итгэл хүлээлгэх, урам зориг өгөх, сайхан ааш, хэрүүл маргаангүй байхыг хүсэж байдаг.
Эхнэрүүд – хайр халамж, үнэн ч байдал, сайхан үг, намайг ойлгож сонсоосой гэж хүсдэг.

* Гэр бүлээс гадуурх асуудлаас болж үүссэн уур бухимдлыг тайлах боломжыг олгож чадахгүй байх
* Бие биендээ итгэлгүй байх
* Үндэслэлгүй хардах, атаархах, өмчирхөх
* Хайр дурлалаа алдахаас айх.

1 Comment

  1. Erdenechimeg says:

    үнэн үг хэлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.