Би чамд хайртай…

Сайн байцгаана уу. сэкс.мн хаяг руу ороод энэхүү нийтлэлийг уншиж суугаа таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Би яг одоо өөртөө тулгараад байгаа ямар нэг асуудал, зовлонгоо тоочих гээгүй ээ. Хайр дурлалын тухай хэдэн зүйл яръя гэж бодлоо. Үнэндээ би ч энэ хайр гэдэг зүйлийг бүрэн гүйцэд ойлгоогүй л явна. Хэн нэгнээс “хайр гэж яг юу вэ?” гэж асуувал Эцэг эхээ хайрлах хайр, хайртай залуу, хайртай бүсгүйгээ хайрлах хайр, эх орноо хайрлах хайр гээд л тайлбарлах байх л даа. Амьдралын их далайн давалгаа, амьдралын шуургыг сөрөх замдаа ороо ч гүй, их сургуулиа хоёр жилийн дараа төгсөх гэж байгаа миний бие найз охинтойгоо оюутан болж танилцаад, өнөөдрийг хүртэл үерхээд аз жаргалтай алхалж явна. Гэр бүлийнхэнийгээ эс тооцвол тэр хүн л надад хүнийг хайрлах сэтгэл, амьдрахын утга учрыг мэдрүүлсэн юм.

За энэ ч яахав. Эргээд сэдэв рүүгээ оръё. Хайр гэж яг юу вэ?. Миний бодлоор өнөөдрийн залуучуудын хувьд хайр дурлал гэдэг зүйл нэг л учир утгаа алдаж, “хайртай” гэдэг үг өөрийн агуу их үнэ цэнээ алдаад байх шиг… Зурагтаар гардаг sms чат гэдэг юмаар утсаараа захиа бичиж, эсвэл интернэтийн чат ашиглаж танилцаад ганц ч удаа уулзаж, ярилцаж үзээгүй хирнээ нэг нэгнээ “хайр аа” гэж дуудаад байх юм. Гэхдээ энэ ч наад захын асуудал. Заримдаа харж байхад “танилцъя, таалагдвал үерхэнэ.” “найз охин, найз залуу хайж байна” гэх зарууд цөөнгүй харагдаж байх юм. Зарим хүмүүс надтай санал нийлэхгүй, “хүн чинь дасаж дурладаг” гэж бодож байж болох л юм. Гэхдээ миний хэлэх гэсэн гол санаа нь “хайр аа” гэдэг үг бидний дунд хэтэрхий үнэгүйдээд байгаа юм болов уу даа гэсэн бодол төрж байна.

Бас хөөрхөн царайг нь харж танилцаад буудалд орж нэг удаа бэлгийн харьцаанд орчихвол хайртай болчихдог гэж үү. За тэгээд ийм зүйлийг дурьдаад байвал дуусахгүй юм болох нь.  Би энэ вэбсайт руу орж эхлээд удаагүй ч гэсэн нилээд хэдэн нийтлэл уншиж амжсан л даа. Тэгээд хараад байхад бэлгийн амьдрал нь нэг хүнтэй, бодит амьдрал дээрх хос нь бас нэг өөр хүн байдаг хүмүүс цөөнгүй юм шиг бодогдсон. Тэгээд бичээд оруулчихсан нийтлэлийн доорх сэтгэгдлүүдийн тал хувь нь “наадах чинь л жинхэнэ амьдрал байна даа. Нэг хэвээр амьдрах уйтгартай” гэх мэтээр биччихсэн байх юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Зүгээр нэг тулга тойрсон бодолтой, өөрийнхөө физиологийн хүслээ хангах гэж хайртай хүндээ тэгж хандаж болдог юм уу. Үгүй ээ юун хайртай хүн. Хайргүй болохоороо л тэгж хувиа хичээж, довоо борлуулж яваа хэрэг биз дээ. Нэгэн ухаантны хэлсэн үг байдаг юм. “Ганцаараа байхдаа ч гэсэн муу зүйл бүү хий, бүү бод. Бусдаас биш өөрөөсөө ичиж сур.” үнэхээр суут үг шүү.

Өөр нэг зүйл бол залуус дийлэнхдээ нэг нэгэндээ таалагдаад үерхдэг. Тэрэнд болохгүй зүйл байхгүй, үерхэлгүй яахав. Гэхдээ яагаад заавал зүгээр нэг таалагдаад үерхсэн хирнээ хосуудын амны уншлага юм шиг үерхсэнийхээ маргааш нь л “Би чамд хайртай” гээд урсгаад байдаг юм бол. Түүндээ хайртай болсныхоо дараа энэ үгийг хэлбэл хэзээ ч оройтохгүй шүү дээ. Хайртай болоод үерхэж байгаа хосууд маань цөөнгүй л дээ. Тийм хосуудаар би л хувьдаа бахархдаг. Яагаад гэвэл үерхэл гэдэг тэр хэмжээгээрээ тухайн хосуудын хувьд үнэтэй зүйл гэдгийг харуулдаг л даа.

Ингээд ярьсан юмныхаа гол санааг багцлахад би нэг л уриалгыг хэлэх гэсэн юм. Залуус аа! Ядаж ганц удаа түүнийхээ нүд рүү нь харж байгаад “Би чамд хайртай” гэж хэлснийхээ дараа нэг нэгнээ “хайр аа” гэж сайхан үгээр дуудацгаая.

15 Comments

  1. ESKO PIZDAD says:

    ХУТСАЛДАА МУУ ЛАЛАР АА ОЛОН УГТЭЙ ХУТСМАР ВЭ ЦХИ МУУ БААС УМХИЙ НУСАН ТАГЛАА

  2. Зөвөлгөө өгье дөө says:

    амьдралд хайр гэдэг чинь утгаа алдчихдаг юм даа хүүхэд минь. Би хааяа хайрыг халуун устай ваннанд хийсэн савантай адил төсөөлдөг юм. эхэнд байж байгаад л аяандаа уусаад алга болчихно. Гэхдээ энэ бол миний л бод л.

  3. bobo says:

    Тэнэг пацаан мини хуцаад бай

  4. Sarnai says:

    Үнэн бна, үнэн бна, надад ч бас иймэрхүү юм их тохиолдоно, сүүлдээ бүүр итгэхээ ч байчихдаг юм билээ, миний хувьд танилцаад удаа ч үгүй байж хайраа нтэр гээд бгаа хүмүүстэй тоглоод л өнгөрдөг, тэр хүнийг өөртэй минь тоглож бна, би ч бас адилхан өөрөөр чинь тоглоно гэж бодоод хошгируулна даа ккккккккккккккккк
    тэгсэн тэр тэнэг залуу итгээд яадаг гээч хахаха…….
    ер нь залуусаа, хүүхнүүд бидний хувьд танилцаад л маргааш нь хайраа гээд бгаа айлгүй залууст итгэдэггүй юм шүү, та ингэсэнээрээ хүүхнүүдийг өөрөөсөө түлхэж бгаа гэдгээ л мэдээд авчаарай!
    тиймээс миний хувьд эсрэгээр нь жаахан ичимхийдүү мөртөө хайртай гэдэг үг амнаас нь тийм амархан гарчдаггүй, хэлэх гээд хэлж чаддаггүй залууг ханиараа сонгоно доо…гэж кккк

  5. ragus says:

    яахав дээ хүмүүс бие биендээ хэлмээр байгаа үедээ хэлж л байг л дээ. Эсвэл 1 хүнд 1 хайр л байх хэрэгтэй гээд квот тогтоох гээд байгаа юм уу? Ямар ч байсан бие биэнээ үзэн ядаж, гоочилж, ялгаварлаж, дугаарлаж, зиндаархацгааж байсанаас хамаагүй дээр л санагдаж байна даг.

  6. bhguiee says:

    хайр гэж яг юу бдийн.хэлж мэдэх хун бн уу?..зугээр л дасаад татагдаад тэгээд л хамт бхийг хусэх.энэ л хайр юму?…тэгвэл тэр агуу хайрийг мдэрсэн хумуус ягаад салаад бдийн бол.нугуу хайр н хэсэг хугацааний дараа ю ч угуй болтсон бдг…

  7. Эсүй says:

    Нийтлэлийн гол санаа нь үнэн байгаа ч хүмүүсийн хувьд өөр байлгүй дээ Харин эхлээд шохоорхоод дараа нь ухаангүй дурлаад л Тэгээд бөөн хэрүүл бөөн маргаан тэгээд эргээд л эвлэрээд л хол байвал биеэ биенээ санаад хамаг бүхнээ яриад л ойр байвал бие биенээ нээх тоохгүй хирнээ харамлах сэтгэл төрж хардаад л . Ер нь хайр гэж хамт байгаа хүнийхээ хамаг муу муухай бүхнийг мэддэг хүлээн зөвшөөрсөн тэрэндээ зохицож амьдарч чаддаг хүмүүсээс л жинхэнэ хайр гардаг юм шиг санагдаад л байна. Би амьдрал зохиогоод хичнээн ч удаа уйлав хичнээн ч хэрүүл болов Гэхдээ л хамт байгаа хүнтэйгээ эргээд ойлголцож хамт байхыг маш их хүсч байгаа учраас л хайр гэдэг зүйл оршин тогтноод байгаа юм болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө тэгээд Одоо чамд чиний хайрт хамгийн сайхан харагдаад Маргааш магадгүй үзэн ядаад Нөгөөдөр нь бас хайрлаад ч ирэх байж магад. 2 хүний хооронд их юм болж байж энэ хайр цэцэглэж нэг бол мөхөөд алга болдог гэж бодогдоод байгаа шө

  8. nuyo says:

    энэ элгэмсүү их шаахиймаа хараад бхад торд нтр ч гэх шиг хаха

  9. hariu says:

    ю гэж хэлэх ни хуний эрх шдэ чиний амаар хэлэж байгаа биш тэгээд ч хайргүй хундээ хайра гэж хэлэх гэхээр хэл татчихдагшдээ тэгээд ч эрн хайртай гэж хэлэж чадахгуй байсаар байгаад ухчихү\вэл ях юм амидрал чини богинохоншдэ хө

  10. esko says:

    хэтэрхий нийтлэг зүйл юм шиг санагдчихлаа…гэхдээ хайр гэдэг үгийг зарим нэгэн нь хэтэрхий үнэгүйдүүлж байхад зарим нь хэтэрхий үнэ цэнэтэй болгож байдаг…хартайч бас цагаантайч хорвоо…

  11. aziig shuuragch says:

    мхн тгхээр хүн хүн янз янзаар л хүлээж авдаг бхаглдаа гэхдээ тэр хүмүүсийн оорийнх н ухамсар шдэ.яарч хүн уасаа үэрхээл храа гж дуудаад байвал оороо үнэ цэнэ гүй санагдана шд би одоо бас 1 хүүхэдтэй үэрхэж бгаа гэхдээ гантс тгж хэлээгүй л ябна тэр хүн оорт н оороос н хондий бна гдг ойлголт торжил бгаа бх яад гэвэл залуучууд дунд нялуун байдал хэтэрцэн бгаа болхоор хүний ухамсар н дагаад бх шиг.хайраа хайртай гдг үгээ түүндээ л зориул бусад хайр даахгүй тэвчээргүй залуучуудаас ялтачгүй xарамлааааааааааааа гж го го нийтлэл бна шоо андаа

  12. naraa says:

    тэр ч үнэн шүү. одоогийн хайр дурлалийг хэлэх ч юм биш.! их зөв юм ярьжээ .. бүгдээрээ уриагаа дэмжижцгээе !!!

  13. mn says:

    дэндүү нуршаа байна хө. Бас хүн бүрийн л боддог тунгаадаг зүйлийг бичсэн байх шиг санагдлаа…

  14. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ *** says:

    яахав дээ …дурлалдаа шатсан зарим нэгэн…. тийм нандин учир утгатай үгийг чинь амны уншлага урсгаад байдаггүй л юм…сайхан хайр байдаг юм шүү гагцxүү түүнийг цэцэг шиг үргэлж тордож байвал дэлгэрдэг жамтай …

  15. kiss says:

    bi law towchlood unshchihlaa hairtai hairaa gedeg ug minii amnaas tiimch amargham gardaggui yum bnlee urid ni naiz zalluudaa haira gj heleh baitugai nereer ni duuddaggui bsan odoo bol shal ondoo hairaa geedl duudaad bmaar saihan bn hair gedeg saihan zuil oldwol aldaj bolohgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.