Хүмүүс хэдийд харилцан дурлалцдаг вэ?

1. Дотно харьцаа
Бидний нүдэнд байнга үзэгдэж харагддаг хүмүүст бид эхэлж хайртай болдог шүү дээ. Хэдий чинээ тэр хүнтэйгээ илүү их харьцаж байна төдий чинээ та хоёрын харьцаа илүү гүнзгийрч, дотносох болно.

2. Гадаад төрх байдал
Гоо зүйн байдал нь бие биендээ татагдах бас нэг шалтаг болж өгдөг. Гэхдээ заримдаа энэ нь өрөөсгөл ойлголт мэт санагддаг. Учир нь гадаад байдлаас илүү бие физиологийн дасан зохицолт чухал байдаг ажээ. Өөрөөр хэлбэл өөрсөдтэйгөө адилхан хүмүүсийг илүү сонгодог гэх үү дээ. Хэрэв энэ нь биелэлээ олох аваас танилцсанаас хойш жилийн дараа гэхэд бие биендээ хүчтэй дурлацгаадаг байна.

3. Ерөнхий үзэл бодол
Хэчнээн алдартай одууд хоорондоо дуу шуугиантайгаар суугаад төд удалгүй салдаг шүү дээ Энэ нь цаанаа нэгийг өгүүлж байгаа хэрэг юм. Учир нь дан ганц нэр төр, гадаад байдал чухал биш хамгийн гол нь ерөнхий үзэл бодол, сонирхол, зан араншин илүү чухал байдаг.

4. Сэтгэл хөдлөл
Энэ нь бас нэг чухал зүйлийн нэг юм. Эсрэг тэсрэг сэтгэл хөдлөлтэй хүмүүс хоорондоо төдийлөн зохицдоггүй.

5. Мэдрэмжийн тэнцүүр
Бидэнд хэн нэгэн хүн хүчтэй таалагдсан үед цаад хүн нь хариу сэтгэл хөдлөлийг мэдэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл таалагдсан хүнээ хараад өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй гэсэн үг юм.

6. Үнэнч байдал
Байнгын хүсэл нь хоосон мөрөөдөл болон хувирдаг. Тиймээс хайртай хүнтэйгээ суусан хойноо хүмүүжүүлж авна гэж хүлээж суусны хэрэггүй юм шүү. Нэн ялангуяа эмэгтэй хүмүүс энэ мэт төөрөгдөлд орох нь илүү байдаг. Иймд цаг хугацаа алдалгүй болохгүй байгаа зүйлийг нь яг одоо шуудхан хайртынхаа нүүрэн дээр нь хэлэх хэрэгтэй.

/Хань/

1 Comment

  1. U R B A N says:

    Ёо хүсээд байна. Илүү зүйл хүсэхгүй дутуу ч байхгүй зөвхөн секс хийе. Сайхан бас аюулгүй. Чамайг хангахын тулд бүхнийг хийх 23 тай залуу байна. Би бүгдийг нь зохицуулъя зөвхөн надтай холбогдоорой бүсгүй минь. urbanned@citi.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.