Эмэгтэйчүүдийн сексийн зан араншинг тодорхойлох нь

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэдэг уламжлал нь хүн төрөлхтний оршин тогтнож байсан дийлэнх хугацаанд хамт явж ирсэн. Нэг газраасаа хөдөлж чаддаггүй цэцэгс нь өөртөө эсрэг хүйстнээ татахын тулд янз бүрийн өнгө үнэр ялгаруулж, дур булаам сайхан харагдаж байдаг. Түүгээрээ эмэгтэй хүн, цэцэг хоёрын бусдыг өөртөө татах, үр тогтоох зэргийн механизм ижил төстэй байдаг. Иймээс эмэгтэй хүн бүрт өөр өөрийн гэсэн хамаарал бүхий цэцэг байдаг бөгөөд энэ нь тэдний сексийн зан араншинг тодорхойлоход ихээхэн чухал үүрэгтэй байдаг. Нэг үгээр хэлбэл тэдний сүнс эх газраас тасарч хүний биед шингэхийн өмнө тэрхүү хамаарал бүхий цэцгэндээ оршиж байсан гэсэн үг юм. Хүн угаасаа байгалийн нэгэн бүтээл гэдгээ мартах учиргүй. Бид үргэлж нэг нэгнээсээ хамааралтай байдаг билээ.

Хонь
Хонины ордонд төрсөн эмэгтэйн сүнс нь зуун настын цэцгэнд оршдог байжээ. Мөн шүүслэг зузаан навчтай нялуун үнэртэй цэцгүүдэд байдаг байж.

Үхэр
Үхрийнхний сүнс гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө зэргийн цэцгэнд оршиж байжээ.

Ихэр
Ихэрүүд мөлхөө цэцгэнд хамааралтай. үнэр нь толгой эргэмээр нялуун согтуу юм шиг болгодог цэцгүүдэд мөн усан үзмэнд оршино.

Мэлхий
Мэлхийн ордныхны сүнс цэвэр усны цэцгүүд, хонхон цэцэг бургас зэрэг мөн төмсний цэцгэнд оршдог байжээ.

Арслан
Арслангийнхны сүнс нь хурц шар өнгөтэй цэцгүүд /жишээ нь: наранцэцэг, алтан бөөрөнцөг/ зэрэгт байжээ.

Охин
Охины ордныхны сүнс сарнай мөн нам мөчирт ургамлын цэцгэнд /жишээ нь: хад, үхрийн нүд/ зэрэгт оршино.

Жинлүүр
Жинлүүрийнхний сүнс парцисс болон цэцэрлэгт ургадаг цэцгүүдэд оршдог байж.

Хилэнц
Хилэнцийн сүнс мансууруулах мэдээ алдуулах цэцгэнд эсвэл бүр хортой цэцгэнд оршдог байжээ. /жнь: гуа хатан омель/

Нум
Энэ ордныхны сүнс тайгад ургадаг модны цэцгэнд оршдог байжээ. /хуш, гацуур, хус, нарс г.м/

Матар
Хойд зүгт төрлөө олсон матруудын сүнс хамхуул, заг, мөн дуб, царс, өмнө зүгт төрлөө олсон матрууд баобаба болон чулуун модонд сүнс нь оршдог байжээ.

Бумба
Бумбынхны сүнс нь эвкалиэгтийн цэцгэнд мөн тэд далайн түвшнээс дээш эрс өндөр газар ургадаг ойн цэцгүүдэд оршдог байжээ.

Загас
Загасныхны сүнс далайн гүний ургамалд оршдог байжээ. Дээрхи ордны бүсгүйчүүд ямар цэцгэнд хамааралтай болохыг нь олж тогтоосон хүн бол Москвагийн зураач Олег Дьемов юм. Тэрээр тун өвөрмөц арга олж энэ нь хүнд өөрийн цэцгийн төрлөө олоход тусалсан юм. Олег Дьемов цэцгийн хүрээлэн бий болгож түүндээ эмэгтэйчүүдийг урьж тэдний сүнс нь ямар ургамал, ямар цэцгэнд оршиж байсныг олж тогтоосноор сексийн зан араншинг нь тодорхойлох боломжтой болгосон төдийгүй сексийн талаархи сэтгэл санаанаас шалтгаалах эмгэгийг эмчлэх болсон юм. Уг хүрээлэнд эмэгтэй ороод эр хүнтэй секс хийж байх үеээ дүрслэн бодож дур хүслийнхээ дээд цэгт өөрийгөө аваачих ёстой. Чухам энэ агшинд тэр эмэгтэйн харц аль нэгэн цэцгэн дээр тусаж тэр цэцгээ нүдээрээ идэх гэсэн мэт болдог. Жишээ нь, энэ цэцэг нь ойн цэцэг болон ландыш байг л дээ. Уг цэцэг нь нэг мөчиртөө 6-7 цэцэг агуулдаг учир үр тогтооход түүний цэцэг болгоныг нь зөгий амтлах хэрэг гардаг. Иймд энэ цэцгэнд сүнс оршсон эмэгтэйн секс мэдрэмж, дур тавих зэрэг нь удаан үргэлжилж 6-7 удаагийн давтамжтайгаар үргэлжилж дур тавьдаг. Мөн заримдаа янз янзын тохиодлууд гардаг. үүнд нэг жишээ хэлэхэд С.Н Поповын “Хайр дурлалын карма” гэдэг номонд бичсэнээр, нэг залуу өөрийн найз бүсгүй нь түүнтэй маш дотно байдаг мөртлөө бэлгийн харьцаанд орохооос татгалзаад байх юм гээд зөвлөлгөө авах хүсэлтээ гаргажээ. Тэр залуу бүсгүйгээ угийн дур сонирхолгүй юмуу эсвэл өөрөө түүний дур сонирхолыг татахгүй байгаа юм уу, ер нь би тэр охиноо алдахыг хүсэхгүй байна гэж ярьжээ. Олег Дьемов уг охиныг цэцгийн хүрээлэндээ оруулжээ.

Охин
оронгуутаа вандуйн цэцэг рүү хараагаа төвлөрүүлж зөвхөн түүнийг сонирхсон байна. Энэ нь түүний сексийн төрхийг илрүүлэх үндэс болсон юм. Яагаад гэвэл вандуйн төрлийн ургамлын үр тогтох цомирлог нь бүр далд дэлбээний дор байдаг. Тэгээд бүрэн төгс ургасны дараа дэлбээгээ нээж үр тогтооход бэлэн болдог учир дэлбээ нь дэлгээгүй цагт ямар ч шавьж хорхой зөгий аль аль нь ч орох боломжгүй байдаг юм. Ингээд цаг нь болохоороо түүний бэлгийн хөгжлийн цаг ирмэгц өөр дээрээ суусан шавьжны хүндийг мэдрэн гэнэт дэлбээгээ нээж тоосонцроо цацаж үрээ түгээдэг аж. Залууд үүнийг тайлбарлаж уг цэцгийн адил өөрийн нас бие гүйцээд ирэхээр маш сайхан мэдрэмж төрүүлсэн гайхамшигтай агшинг чамд өгнө гээд үүнийг тэсвэртэй хүлээхийг зөвлөсөн байна. үүнээс хойш таван жилийн дараа нөгөөх залуу зохиолч дээр ирж уг охин нь 23 нас хүрээд түүнтэй ойртсон гээд тэр үе нь маш сайхан дур булаам байсан бөгөөд одоо тэд хоёр дахь хүүхдээ гаргах гэж байгаагаа ярьжээ. Мөн цэцэгсийн аясаа дагаж бүсгүйчүүдийн өөрийн секс мэдрэмж дур тавих тааламжтай газар нь өвөрмөц бөгөөд өөр өөр байдаг юм. Зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны амт шимтийг бассейн буюу угаалгын өрөөнд мэдэрдэг. Тэгвэл тэд нарын сүнс нь усны цэцэг ургамалд байсных юм. Гэтэл зарим бүсгүйчүүд аян замд явж байхдаа сексийн таашаал авдаг учир нь уг эмэгтэйн сүнс хамхууланд байсных. Мөн тодорхой эмэгтэйчүүдийн сексийн хүч чадал, мэдрэмж нь газраас эрс өндөр байршилд төрдөг. Энэ эмэгтэйчүүдийн сүнс нь мөлхөө цэцэгт байршиж байсан гэж үзэж болно. Уг цэцэг нь байшингийн хана дагаж дээвэр хүртэл ургадаг. Хүмүүс цэцэг болон эмэгтэй хүний бэлгийн амьдрал ижил төстэй байдагт итгэдэггүй байдал олон тохиолддог.

Энэ нь буруу бөгөөд эмэгтэй хүний бэлгийн сулралыг эмчлэхийн тулд дур хүслийг нь хүргэдэг цэгийг олох гэж эмч бүх биед нь массаж хийдэг. Хүн бүр харьцангуй өөр өөр онцлогтой байдаг учир энэ нь алдах онох нь олон. Харин ямар цэцгэнд сүнс нь байсныг тогтоовол бэлгийн сулралыг нь маш амархан эмчилнэ, яагаад гэвэл оношыг нь зөв тогтоосон учраас. Энэ дэлхий дээр алхаж яваа үзэсгэлэнт бүсгүйчүүдийн маань дүр төрх, сексийн мэдрэмж нь цэцгэнд оршсон сүнсийнх нь дагуу цэцгийн бэлгийн амьдралтай ижил төстэй юм гэдгийг санаж явахад илүүдэхгүй юм. Эмэгтэй та нэгэнт ямар цэцгэнд хамааралтайгаа мэдсэн болохоор уг цэцгийн онцлог, бусдаас юугаараа давтагдашгүй ялгаатай болохыг олж мэдэж судалж үзвэл гэмгүй юм. Ингэснээр та өөрийн сексийн амьдралыг зөв зохицуулах арга барилд суралцах төдийгүй сэтгэл санаа зовоосон олон асуудлыг шийдэж болно. Эсвэл эрчүүд энэ зурхайг уншаад сексийн хамтрагчийнхаа буюу таалагдсан хүнийхээ онцлогийг танин мэдэж түүгээрээ түүнийг “олзолж” болно гэсэн үг.

7 Comments

  1. ивээл says:

    ???????…. цэцэгний сэксийн зан араншингийн туxай юм шивдээ…..

  2. гэгээ says:

    цэцэг нь ямар утга агуулж бга юм бэ?

  3. saruul says:

    үгүй яахвэ байрнаасаа хөдөлдөггүй гэдэгтэй нь таарч байхшиг байна тээ

  4. saruul says:

    яахавдээ л

  5. amara says:

    isto teneg niitlel bla gj..ter tsetsegs n tgd yaaag ymar zan aranshing ilerhiilj bgan be dee?

  6. !!! says:

    yu ch oilgosongui jims tsetseg l bichsen baih yum

  7. uuuuuuuuuu says:

    аааааааааааааааш

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.