Эрэгтэй хүн яагаад хариуцлагаас зугтдаг юм болоо та нар юу гэж бодож байна?

Сайн байцгаана уу? Би энэ сайтын уншигч байсан зүгээр хэн нэгэнтэй ярилцмаар санагдаад… Би 23 настай саяхан хөөрхөн охинтой болсон. Би хэзээ ч өөрийгөө ганц бие ээж болно гэж бодож байсангүй. Эрэгтэй хүмүүс уншвал надад бодлоо хэлээрэй. Би 10 жилдээ оюутан байхдаа гайгүй сайн сурагч, оюутан байлаа. Сургуулиа төгсөөд төрийн албан хаагч болоод миний амьдрал сайхан эхэлж байсан. Би биеэ даасан жоохон хуучинсаг үзэлтэй гэхдээ хэнтэй ч чөлөөтэй харилцаж хөгжилтэй байдаг. Охиныхоо аавтай шинэ жилийн үдэшлэг дээр танилцаад оройжин бүжиглээд үнэхээр их таалагдсан.

Гэтэл гэр нь манай хажуу талын орц байсан гээд боддоо заяаных юм шиг л санагдаж би их аз жаргалтай байсан бид хоёр байнга уулзаад байж чаддаггүй би их ачаалалтай ажил хийдэг тэр уурхайд ажилдаг болохоор 3, 4 хоноод нэг уулзана. Бид 2 уулзаад 4 сар болж байж шөнийг хамт өнгөрөөж байсан нэг гэм нь би анхныхаа унталтаар л хүүхэдтэй болчихсон. Би байнга цуг байна сайн хүн гэж боддог байлаа би жирэмсэн болсон гэдгээ хэлхэд надад гаргаад өгчих би чамтай хамт амьдарч чадахгүй гэсэн…

Хэрэв үгүй бол авхуул гэж хэлэхээр нь би голдоо ортол гомдож гэртээ хариад ганцаараа зөндөө уйлсан тэрнээс хойш тэр уулзахаараа юу ч болоогүй юм шиг л аймар сонин… Би хүүхдээ авхуулах гэж 3 удаа эмнэлгийн гадаа очоод л орж чадахгүй удаан эргэлдэж байгаад буцаад явчихдаг одоо хүүхдээ гаргачихсан их хөөрхөн охинтой болсон харах тусам хайр хүрээд хүүхэд ямар хөөрхөн гээч энэ хорвоогийн хамгийн сайхан нь байх… Би охиныхоо аавтай уулзахаа болиод гэхдээ байнга таараад хажууд байгаа гэж бодохоор шаналаад байхаар нь хол газар нүүгээд аав ээж дээрээ очсон хааяа нэг залгаж бие асуугаад эсвэл шөнөөр согтуу ирээд өвдөг дэрэлж унтаж байгаад явна. Би эрэгтэй хүнийг хүүхдээр нь сүрдүүлж хүчээр хамт байхыг хүсдэггүй тэгж хамт байсан ч сайхан амьдрахгүй байх гэж бодсон. Тэгэхдээ тэр надад дургүй юмуу гэж бодохоор намайг санаад гээд ярина хааяа жоохон халамцуу ирээд санаад тэсэхгүй ирлээ гээд нөгөө л өвөр дээр дэрлэж хэвтэж байгаад явна хүүхдийг нь гаргачихсан юм болохоор уулзахгүй байж чадахгүй юм. Би эсвэл хойноос нь уйлж унжиж гүйгээд аав ээжид нь орж хэлээд бөөн юм болж байгаад хамт байх байсан юм болов уу…

Би ярилцах гэж оролдоод ер болохгүй сонин би одоо бүр тоохоо больсон одоо сарын дараа ажилдаа орно тэгээд гуйгаад иртэл нь сайхан амьдрана гэж бодож байгаа… Эрэгтэй хүн яагаад хариуцлагаас зугтдаг юм болоо та нар юу гэж бодож байна??? надад сэтгэгдлээ хуваалцаарай… жоохон утгагүй санагдсан бол уучлаарай…

20 Comments

  1. genen ohin says:

    би ч гсэн гэнэн охин насаа хайртай бсан залуудаа өгөөд ганчан удаа унтаад л хуухэдтэй болчихсон авахуулах зориг дутаад урээ гаргаад өөрө өсгж байга

  2. buya says:

    би эрэгтэй чиний үеийнх , бүх залуучуудийг тэгж хариуцлагаас зугатаадаг гэж дүгнэж болохгүй . тэр залуу бол ямар сэтгэл нь ус болчихсон новш бн даа. Ахиж ирэхээр нь битгий оруул . иймэрхүү юмнууд яхаараа ингэж нэр хугалж байдаг бн аа. пзда гэж

  3. тэнэг ч гэх юм уу? сонин ч гэх юуу? сонин л залуу байна. би лав баярлаад гэрлэх тухай бодох юм байна явж. хаанаас бөгж олхоо л бодох байх хамгийн эхэлж. нэгэнт л миний тах цусны тасархай хэвлийд нь байгаа бол. байсан байгаагүй гэрлэнэ дээ. уг нь. охин биеийг нь авчихаад. онгон хальч хэнд, хэдэн ширхэг, хэр хэмжээний заяадаг билээдээ. би лав ийм тохоилдолд бүр мөсөн өөрийн болгох талаар бодэо. Монголд ийм журамтай бүсгүй ховордоод байгаа. олход нэн бэрх болой. тиймээс тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. хэхэ
    Ингэж хэлж байгаап уучлаарай. гэхдээ ийм асуудал дээр арай хурдан, хуутгай хандсан юм бишүү. сэтгэлийн хөдөлгөөнөөр ч гэдэг юм уу. юу юуны духанд хүрэлгүй. арай жаахан харзанасан бол. арай өөр байх байсан байж магадгүй л юм. дахиж ийм захидал бага ирээсэй. хэхэ тааж мэддэг 5н хаан биш, тамшааж иддэг тарлан бух биш би яахан бүгдийг мэдэх билээ. хэхэ
    тэгээд энэ бодолдоо үнэнч байгаарай. заримдаа гутарна. тэр үед бүгд утгагүй, өөөтөө гутрах үе гарах байх. тэр үед бүү шантраарай. уулын орой дээр нь гарч байгаад эргэж хараарай. сэтгэлээр унах үе байвал охиноо тэврэх ч юм уу? тэр тухай бодохгүй байх ямар нэгэн ажил хийгээрэй. замд чинь ганц шөнийн жаргал хөөсөн юмнууд их таарна байх. тэгвэл эрс шийдэмгий ҮГҮЙ гэж хэлээрэй. сайн үнэхээр чамайг гэсэн хүн бол аяндаа ялгарна даа. тийн асуудал гарвал дахийд захидал бичичихгүй юу. энэ site-; харин хүн шиг хүмүүс байдаг юм шиг. гэхдээ муу нь байгаал байх. заа тэгээд аз жаргал, амжилм хүсье…
    аан тийм нээрээ санал бодлоо хувуулцах гэх юм уу хэхэ над шиг ганцаардсан хүн байвал надруу бичээрэй. тэр хаягаар. жаахан эвгүй сэтгэгдэл төрхөөх ID л даа. гэхдээ уулзаъя, кам байна уу? гэж шаналгахгүй ээ. эр эм хамаагүй ээ. арай их юм бичичихлээ хэхэ

  4. Cupid says:

    Hunii amidral gedeg hetsuu sh dee yu ch bolj bolno bi huvidaa ehner huuhedtei bolvol sain etseg nohor bolno gej boddog gehdee ireeduig ch taaj helj chadahgui sh dee yu ch boloh yum bilee ter zaluu chin helj chadahgui asuudaltai bailgui dee amidraliig saihnaar har bodson sanasan moroodson zuil l boldog sh amidrald

  5. surna says:

    Цаанаа нэг асуудалтай хүн байна шүү бас юу юугүй жирэмсэн болоод гэрлэж суух дээрээ тулахаар ямар ч эр хүн зугтаадаг юм байдалыг нь ажиглаад өөртөө дасгахаа бод Дасгаад авбал салж чадахгүй Гэхдээ гол нь хааяа ирдэг гэхээр асуудалтай цаанаа хүнтэй гэр бүлтэй юм биш шүү

  6. don't care says:

    рамераз юу юу ч гэнэ вэ.
    Юун хэний шивэр яасан гэнэ ээ.
    Чи өөрөө ээжийнхээ шивэр,шавар.
    Зайлаач.

  7. don't care says:

    Та 2ын дундаас бүхэл бүтэн хөөөөөрхөн хүүхэд гарчихаад байхад ингэж байна гэдэг арчаагүй эр хүний л шинж дээ.

    Хариуцлагаас зугатах 2 л шалтаг байна./миний бодлоор/
    1.Арчаагүй
    2.Өөрөө цаанаа гэр бүлтэй учир чиний биш тэдний өмнө илүү их хариуцлага хүлээх ёстой

    Аль нь ч байсан,охиныхоо төлөө л амьдар даа.Тэр хүнээсээ холбоогоо тасалсан нь дээр дээ,цагийг чинь л хий дэмий хороох болно.

    Аяндаа чамд таарах сайн хүн олохыг хэн байг гэх вэ.Хүүхдээ авхуулаагүй чамд баярлалаа.
    Аз жаргал хүсье.

  8. WARWAR says:

    эхнэртэй гэдэг н ортой байхаа түүнээс хүүхэд гэдэг өөрөө л боон хариуцлага ш дээ

  9. turuu says:

    Ta nar medehgui l bna daa. Bi bol ter zaluug oilgoj bna. Eregtei humuus gedsen bhad ni toodoggui tursun hoino hairladag yum shuu de. Ehendee tiim zan gargasan bolhoor duluud aigaad baij boloh l yum. Ehnertei ch baij bolno. Setgel ni gegelzeed bgaa bailgui de. Tiim iim geheesee iluu tsag hugatsaa l haruulah bh. Iluu alham hiih hereggui.

  10. SSS says:

    Ramiraz Sanchez ааь юу бичээд байгаан бэ? Илүү гэдгээ харуулаарай.

  11. xxxxxxxxxxxx says:

    эргүү тэнэг арчаагуй юмнууд бхгуй юу наадуул чини.

  12. Mongolia says:

    Зүгээр чиний өвөрийг дэрлэж унтах дуртай юм бишүү.

  13. hi says:

    bas nemj helehed iim novshiin zaluusiig sogtuud ni ch huleej avah hereggui……erul bol bas yahav yriltsaj boloh ym….demii l hun shig sanagdlaa

  14. hi says:

    Ramiraz Sanchez gej nuhur yu bichseniig oilgosongui,…..huuhedtei boloh durgui esvel ter busguid hairtai bish zugeer l untaj hevtej bsan ym bol ter zaluu gondom hiih ni yagaa veeeee!!!!mash hariutslagagui bnashd…..harin emegtei ni huuhdee gargaad gantsaaraa usguud hariutslagaa uureed yvj bgaa ni mundag bna…….ohin ni chamd mash ih az jargaliig tsag urgelj beleglej bh bnoo!!!!!heseg hetsuu uy baivch ohinoo nasand hursniih ni daraa ohinooroo baharhah bnoo!

  15. no name says:

    эхнэртэй юм биш үү. Би ч гэсэн эхнэртэй хүнд яг чам шиг хулхидуулаад ганц бие ээж болсон. гэхдээ би тэрмуу новшоос юу ч гуйхгүйгээр хүүхдээ ганцаараа өсгөөд явж л байна. бүү шантраарай. амжилт хүсье

  16. Ramiraz Sanchez says:

    Chinii gargsan shivert oor hun hariutsalga huleene gej bha uu!!! Chi oroo bodoo anh chi tuuntei yariltsaj uzsen uu chi bol uzsen gej helne gehdee ter hariu heleegui gej hudlaa yarina eniig chine bi medej bna ugaasa emegtei hund Logistic setgelgee gej bdaggui yum ene chinii setgeliin horliin hev shinj tegeed chi hun buruutganga gedeg chine uchir dutagdaltai bna. Bi ch gesen huuhdee avah bsan. Harin chamshig tom tolgoitoi bna gedeg sahariin elsen tsoliig dusal usgui tuulsanaas ch hetsuu shuu dee! Oriinho shidveruud uildelee chi ergeed bodoo!!!

  17. join says:

    Их сонин санагдлаа. Согтуудаа ирж болоод байгаа юм чинь яагаад эрүүлдээ ирээд учир шалтгаанаа ярилцаж болдоггүй юм болоо. Наад залуу чинь өөрийгөө ч сайн мэддэггүй юм биш үү эргэн тойроны хүмүүсийг судлаад үз. тэгээд л тэндээс хариугаа авах байх даа.

  18. monda says:

    аанха гэр бүлтэй юм биш үү? эсвэл еостой зөнгөр гар байна да. ийм хүнээс эртхэн зайгаа барих хэрэгтэй.залуу насаа хий дэмий үрхийн нэмэр.

  19. tuulai says:

    гэр бултэй хун юм бна даа

  20. wow says:

    Эхнэртэй хүн байвал яах вэ. Миний бодлоор эхнэртэй байж магадгүй санагдлаа. Уурхай байдаг газартаа ч юм уу? За мэдэхгүй ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.