Эр нөхрийнхөө хайр хүндэтгэлийг хүлээсэн хань нь байя гэвэл

– Хайртыгаа сэрэхээс өмнө түрүүлж босоод өглөөний цай ундыг нь бэлдэх,
– Бүх хувцсыг нь угааж индүүдэж, цэвэрхэн эвхээд, эмх цэгцтэй тавих,

– Орон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хий,
– Гэрийн доторх эд хогшлоо эмх цэгцтэй байлга,

– Хайртыгаа ажлаас нь ирэхээс өмнө ямар хоол идмээр байгааг нь заавал асууж байгаад хоолоо бэлдэж бай.
– Найз нөхдийг нь ирсэн үед төвөгшөөлгүйгээр хүлээж аван сайхан хоол цайгаар дайлж гаргадаг бай,

– Хайртыгаа сэтгэл санаагаар унасан үед нь аль болох тайвшруулахыг хичээх нь чухал шүү.
– Бусад хүүхнүүдтэй адилхан болох гэж “тийм ч юм авч өг, ийм ч юм хэрэгтэй” гэж эр нөхрөө бүү шаналгаж зовоо.

Хэрэв нөхөр тань ажил дээрээ ачаалалтай бас стресстэй байгаад иймэрхүү зүйлийг сонсох юм бол байж суух газраа олохгүй бачимдаж мэдэх юм шүү.

Бүсгүй та юуны өмнө:
– Өөртөө арчаатай бай.
– Эр нөхөртөө анхаарал тавьж бай.

– Эр хүний байгаа байдал, зүс царай, өмссөн хувцсыг нь ямар ч хүн хараад шууд л эхнэртэй нь холбож үздэгийг бүү март.
– Учир нь та бол түүний ар тал болохоор нэрээ бодох хэрэгтэй шүү бүсгүй минь.

– Ямар нэгэн асуудал гарч ирэхэд хэрэлдэж муудалцахаа бүү урьтал болго.
– Нэгнийхээ үгийг хүлээцтэй сонсч, харилцан ойлголцох нь чухал.

– Ялангуяа эмэгтэй хүний ам түргэдсэнээс болж асуудлыг хүндрүүлдгийг анхаар.
– Иймд хүлээцтэй байж, үг хэлээ бодож, нарийн учрыг нь ойлгож наанатай цаанатай байх нь зүйтэй.

– Хайртыгаа үргэлж халуун дулаан үгээр урамшуулж бай.
– Ханиа үргэлж эелдэг ялдам инээмсэглэлээр угтаж байх юм бол түүнд таатай байх болно.

/Хань/

21 Comments

  1. Chimgee says:

    Ta nar emegteichuudiig er ni xen gej bodood bainaa aan. Bid yamar ene teneg erchuudiin zarts ni yumuu. Ingelee geed xen xoxirdog xen muu neriig duuldag bilee bid emegteichuud. Ta nar uursdiinxuu uurgiig bieluulj chadaxgui baij xunees yu yug nexeed baidag bainaa. Gaixaj baina.

  2. Busgui says:

    бүсгүйчүүдээ юунда ингэж бухимддаг юм бэ чи үнэхээр түүнд хайртай бол яагаад нөхрийгөө хаан шиг хүндэлж болохгүй гэж, яахав юм болгон гөлөг болоод байх нь хаашаа ч юм гэхдээ хайраа ингэж л илэрхийлэх хэрэгтэй ш дээ, энийг чи өөрийгөө хүчилж биш чиний сэтгэлээс хайраас чинь ургаж гарах ёстой. Хичнээн бид 21-р зуун гэж ярьж байгаа боловч хүн ёсны эрт дээр үеэс мөрдөгдөж ирсэн амьдралын энэ хуулийг дагах л үүрэгтэй ш дээ, тэгэхгүй юм болгон дээр нөхөртэйгээ барьцаад дарж авах гээд байх юм бол яаж нөхөр чинь хийморьтой амжилттай сэтгэл хангалуун амьдрах юм бэ. Үнэхээр эр хүний ёсоор хүндлээд ирхээр нөхөр чинь өөрийн эрхгүй толгой өөд алхаж амьдралынхаа төлөө морь мэт зүтгэх болно, зугаа цэнгэлд ч гүйхээ болино. Уг нь сайн эхнэр байх гарын авлага байвал зүгээр байхгүй юу, эрт дээр үеийн манай монгол хатад эхнэрүүд эр нөхрөө яаж хүндэлж байсан тухай одоо үеийн бүсгүйчүүдэд зориулж ном гаргах хэрэгтэй.

  3. bilig says:

    эхнэрүүд бас ажил хийж мөнгө олж байна. Тэгээд гэр орон үр хүүхдээ асарч, хоол үндаа хийж ер нь ажлын морь шиг л байдаг байхад нөхрүүд юу хийдэг билээ. зурагт үзээд, сонин үншаад алцайгаад хэвтэж байдаг ш дээ. Хэрвээ эхнэр нь ажил хийдэггүй бол үгүй яахав. бодож үзэж болох л юм. Тэгээд ийм байлаа гээд эрчүүд давардаг байхгүй юу. Яг нэг барлаг нь байгаа юм шиг. өөрөө хаан юм шиг. Эрчүүд өөрөөр байдаг бол хүүхнүүд иймэрхүү л байдаг ш дээ. тийм биз дээ. Ихэнх гэрий эзэгтэй нар ийм байдаг.

  4. naran says:

    КККккк. Бүсгүйчүүд ээ бухимдах хэрэггүй. Монголчууд буруу ярьж зөв ойлгодог юм. Би орчуулаад өгье. Гарчиг нь: Хэрүүлгүй амар тайван гэр бүл байх зарчим
    – Хайртыгаа сэрэхээс өмнө түрүүлж босоод өглөөний цай ундыг нь бэлдэх,
    Хэн хүрүүлж боссон нь цайгаа чанаж тавиад хөргөгчнөөсөө идэх юмаа гаргачих.
    – Бүх хувцсыг нь угааж индүүдэж, цэвэрхэн эвхээд, эмх цэгцтэй тавих,
    Амралтын өдөр эхнэр нь угаагаад нөхөр нь хатаачих. Дараа нь хамтдаа индүүдчих.

    – Орон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хий,
    Нөхөрт таалагдахын тулд бишээ эрүүл байхын тулд гэрээ сайн цэвэрлэ. Мань хүнээр тоос соруулуулаад өөрөө угаачих.
    – Гэрийн доторх эд хогшлоо эмх цэгцтэй байлга,
    Эмх цэгцтэй байсан ч нөхөр оймсоо олохгүй. Тйимээс тус тусдаа шүүгээнд хийчих

    – Хайртыгаа ажлаас нь ирэхээс өмнө ямар хоол идмээр байгааг нь заавал асууж байгаад хоолоо бэлдэж бай.
    Өөрийнхөө дуртай хоолыг харин амттай хий.
    – Найз нөхдийг нь ирсэн үед төвөгшөөлгүйгээр хүлээж аван сайхан хоол цайгаар дайлж гаргадаг бай,
    Архи уух гэж ирсэн бол хөөгөөд гарга. Барандаа ч юм уу буудалдаа ч юм уу очиж уудаг юм бгааз
    – Хайртыгаа сэтгэл санаагаар унасан үед нь аль болох тайвшруулахыг хичээх нь чухал шүү.
    Эрчүүд сэтгэл санаагаар унахаараа дуугардаггүй юм чинь зүгээр орхиод оронд нь өөрийнхөө нүүрэнд маск тавь. Хүний өмнөөс санаа зовох юм бол бүсгүй хүний арьсны коллаген хүрэлцэхгүй.
    – Бусад хүүхнүүдтэй адилхан болох гэж “тийм ч юм авч өг, ийм ч юм хэрэгтэй” гэж эр нөхрөө бүү шаналгаж зовоо.
    Хэрэв нөхөр тань ажил дээрээ ачаалалтай бас стресстэй байгаад иймэрхүү зүйлийг сонсох юм бол байж суух газраа олохгүй бачимдаж мэдэх юм шүү.
    Мэдээж өөрөө цалинтай юм чинь галзуурсан биш юу гэж түүнээс гуйх юм бэ. Хэрэгтэйгийн хувьд бол орон гэрийн асуудалд аль аль нь хариуцлага хүлээх хэрэгтэй.
    Ачаалал стресс бүсгүйг тойрч гарахгүй бна шд орчин үед.

    Бүсгүй та юуны өмнө:
    – Өөртөө арчаатай бай.
    Өөрийгөө байнга анхаарах нь зөв шүү
    – Эр нөхөртөө анхаарал тавьж бай.
    мэдээж гэр бүл юм чинь тэгнэ. Эмэгтэйчүүдийн мөн чанар нь хүн халамжлахад бдаг учир зарим үед нөхрүүд хэт халамжаас залхана.
    – Эр хүний байгаа байдал, зүс царай, өмссөн хувцсыг нь ямар ч хүн хараад шууд л эхнэртэй нь холбож үздэгийг бүү март.
    Өөрөө өөрийгөө авч явж чадахгүй бол хүн гэж амьдрах хэрэг бна уу?? Хувцас хунар, стил имижээ эр хүн өөрөө бүрдүүлэх хэрэгтэй. Эхнэртэй болохоосоо өмнө эрхбиш өөрөө хувцасаа өмсдөг бсийм бгаа биз дээ
    – Учир нь та бол түүний ар тал болохоор нэрээ бодох хэрэгтэй шүү бүсгүй минь.
    Ар тал бишээ. Орчин үед хажуу тал болчихоод бна.
    – Ямар нэгэн асуудал гарч ирэхэд хэрэлдэж муудалцахаа бүү урьтал болго.
    Нөхөр түрүүлж хэрүүл өдөхгүй бол юу гэж хэрэлдэх вэ дээ.
    – Нэгнийхээ үгийг хүлээцтэй сонсч, харилцан ойлголцох нь чухал.
    Эрчүүдийн гар л түрүүлж явахгүй бол эмэгтэй хүн сонсож чаддаг бх.
    – Ялангуяа эмэгтэй хүний ам түргэдсэнээс болж асуудлыг хүндрүүлдгийг анхаар.
    Эмэгтэй хүний бас нэг мөн чанар нь түргэн занд бдаг. Эрчүүд харин хүлээцтэй бдаг байгалийн мөн чанараараа зохицуулсал яасийн.
    – Иймд хүлээцтэй байж, үг хэлээ бодож, нарийн учрыг нь ойлгож наанатай цаанатай байх нь зүйтэй
    Наанатай цаанатай гэдэг зөв шүү.
    – Хайртыгаа үргэлж халуун дулаан үгээр урамшуулж бай.
    Хэн хэнийгээ гээч
    – Ханиа үргэлж эелдэг ялдам инээмсэглэлээр угтаж байх юм бол түүнд таатай байх болно.
    Өөрөө ярвайгаад ороод ирвэл инээж байгаа хүнийг хараад уур нь хүрэх блгүй дээ. Нөхцөл байдлыг нарийн мэдрэх хэрэгтэй.

  5. rose says:

    Deer bichsen emegteichuud nuhriinhuu hiimor suldig n ulanda gishgej amidardag bh bi huntei suugaagui ch ingej l amidrana gj boddog esregeer n baival ehnerin hereg yu bh bilee?

  6. hhhhhhhhhhh says:

    засссссссссссссс ямар ээж ни биш дэ яахаараа ингэж асарч байх ёстой юм ээж ни ч ингэж асрана гэж гонжийн жоо байлгуй харин ч нөхөр гарууд давардаг юм байгааз дэ хоолийн хийгээд л бух юмийг ни бэлэн зэлэн байлгаад байх тусам гэрийн зарц шиг дорд узэж өөр хуухэн шуухантай явалдаад л лай болоод байдаг биздэ хэддүгээр зуунд бичсэн зөвөлгөөг хуулаад бичжихсэн юм бэ энэ чин

  7. mgl says:

    Харин энэ нийтлэл ёстой таалагдсангуй. Эмэгтэй хун ч бай ер ни ямар ч хун гол ни өөрийгөө хундэлдэг л байх хэрэгтэй, тэгвэл бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж гэр чин сайхан байна

  8. ehner says:

    хаха, надад бараг аль нь ч тохирохгүй юм байна. Яамр гэрийн үйлчлэгч, асрагч нь биш дээ

  9. monda says:

    энэ зааврын дагуу явбал эр нөхөр чин тун амархан таниас уйдах болно бас хар хурдаараа таниас зугтаж ийм зөвлөгөөний эсрэг хүүхэнтэй очиод нууц амраг болоод наалдчихна. . гэрийн үйлчлэгчид л таарах зөвлөгөө юмаа да. ккк

  10. tseegii says:

    энэ чин хэддүгээр зууний уйлчлэгч боолийн заавар вэ.энийг чин дагаад явуул өөрийгөө эхнэр биш зугээр л тсэвэрлэгч угаагч тогооч болгохийн бна.одоо үэ залуу гэр бүлүүд ажилаа адилхан хийж хуухдээ адилхан харж гэрийн ажилаач аз жаргалтайгаар тсугтаа хийгээд явдаг 21р зуун болчоод бна.ийм дэмий тэнэг туйлширсан мэдээлэл оруулж нүгүү хэдэн залхуу залуусаа битгий давраах гэж бай.адилхан 2 гар 2 хөл 1 толгойтой юм бол адилхан юумаа хийгээд эрх тэгш амидар.завхарсан монголийн заваан будуулэг зангаа энд битгий гайхуулаад бай.

  11. All in the Family says:

    зөв л байна шдээ. хэдэн тэнэг хуухэнүүд нь эр нөхөртэйгөө барьцаад ухэх нь дээ. айл гэрийн өөдлөж уруудах нь эр хунтэй холбоотой байдаг юм. цагтаа монгол эрчүүд чинь дэлхийн талийг эзэлж байсан юм шуу. монгол эрчүүдээ хайрлаа хуухнуудээ

  12. hi says:

    энэ чи арай дэндэж байна.geriin nergui tsartsiin tunhag yumuu haashaa yum be.

  13. zaraa says:

    яг унэн дээрх бусгуй унэн хэлжээ

  14. sappire says:

    xа xа эхний хэдийн яг эсэргээр нь бай тэгвэл сайн эхнэр болно.
    үгүй бол сайн эхнэр биш уйтгартай эхнэр нэр аваад ганцаараа үлдэнэ шүү. хүүхнүүддээ хэлэхэд гол нь өөртөө ухаангүй хайртай, ухамсартай хүнтэй л суу!!!

  15. hi says:

    ug ni ch neg ih buruu yum bicheegui l bna l daa. Emegtei hun uuniig zaawal hiih heregtei. Gehdee manai harchuud iim yum oilgohgui dawraad bdag ni l tiimerhuu yum daa. Bi ch neg iimerhuu l blaa anh. Suuldee manai hun dawrah mayagtai. teheer ni genet uur hureed buuj garsan. Odoo yr ni l bol uuralj l bwal arai neg gaigui bgaad bdag. Sonin shuu. negniihee nerviig tegj barj bh shaardlaga bdag ch yumuu buu med. minii huwid bol gertee saihan amgalan, setgel amar, yamar ch buhimdal bhgui taiwan bhiig l mash ih husdeg. Daanch bolohgui yumdaa. Manai zaluuchuud ene tal deer neg bodood uzeerei. Ehneruud ni iim bgaad, nuhruud ni ch bas goy gerseg, bas hanidaa halamjtai, zawtai yadraagui bga uydee nuguuhduu tusaldag, ehneree geree tsewerleh yumuu, hooloo hiij bhad ni huuhedteigee toglood ene ter bj bdag bol saihan l bna. Daanch ene ingeh yostoi bi gaduur huuhen erguuleed or piwodoh yostoi gesen sonin uzel buur tarhind ni suuchihsan. Minii l ergen toirond bga, tsug ajilladag, naizuudiin nuhruud, tanil zaluuchuud, ih surguuli, 10n jiliin naizuud geed yag adilhan. Teheer chini ehneruud ni uurlahaas yahaw dee. HUntei suusan bish buur, geree martsan gesriin geriinh ni manaach, tsewerlegch shig suuhad hend saihan sanagdana gej????????????????????

  16. kkk says:

    пээх ийм эхнэр байнуу хаа байна вэ. харайж очоод суучхийнсаан ккк

  17. ganaa says:

    nzuudaa deerh zuvulguunii hajuugaar orondoo bol yu ch hiihees butsahgui bh heregtei baih aa. Nuhuruu irehed geriin buh zuiliig jin tan bolgochihood deeguuree nimgen huvtsastai dooguuraa hormogchoos uur huvtsasgui ugtaad uzeerei ter almaiah bolno

  18. 119 says:

    эхнэрийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хань байх талаар оруулаач

  19. Chertyonok says:

    Хмм, манай эмэгчингүүд яг ингэж харагдаач… энэ жагсаалын үсрээд л тал нь байх, гэвч “гэр бүлийн хүнд, хэцүүтэй албаны” тоонд орох биз. Харин уурлах, тачигнатал үглэх, янших, хэрэлдэхдээ гаргуун, хэхэ.
    Эрэгчингүүд бид өөрсдөө энэ бүхнээ хийж сурах ёстой, хэхэ. Хоолыг нь хийж өгөөд, гэрээ зад цэвэрлээд, өөрсдийнхөө хувцасыг индүүдсэн байхад эмэгчингүүд ямар сонин царайтай болдог гээч, хаха, одоо хүртэл инээд хүрээд байна. Удаан хугацаагаар ганц бие байхад есөн жорын юм сурдаг шүү дээ 😀

  20. sook says:

    harintii, davartsaniin, zuw ch gesen het tuilshirchijee, eregtei n ch gsn adilhan iim bh hergte tegvel nice , nice family, nice couple

  21. Цэцэг says:

    Энэ чинь гэрийн үйлчлэгчийн заавар байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.