Эсвэл амьдралд угаасаа л ийм зүйл байх ёстой гэж үү?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Танай сайтаас хүмүүсийн хоорондын харилцааны талаар уншдаг. Амьдрал өөрөө баялаг болхоор асуудалгүй амьдрал ч гэж үгүй биз ээ. Тиймээс та бүхнээс өөрт тохиолдож буй бэрхшээлийн талаар санал бодол авахыг хүссэн юм. Энэ бол мэдээж гэр бүлийн асуудал.

Би 2 эмэгтэй дүүтэй айлын том хүү. Одоо 31 настай эхнэр, 1 нас хүрэх гэж буй хүүгийн хамт амьдардаг. Гэр бүл болоод 3 жил болох гэж байна. Би боломжийн ажилтай, ажиллахынхаа хажуугаар өөрийгөө улам боловсруулах зорилгоор нэгэн сургуульд оройгоор суралцдаг энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг хүн. Анх эхнэртэйгээ бэргэн эгчээрээ зуучлуулан танилцаж өөрийн хайж буй хүн биш гэдгийг мэдсээр байж аав ээж бэргэн эгч нарынхаа зөвлөснөөр ердөө л танилцаад 4 сарын дотор 5-6 удаа уулзаад л гэр бүл болсон.

Би бодлоор айл гэр нэгэн санал бодолтой, бусдад биш зөвхөн өөрсдөдөө найдаж амьдардаг, айлын эхнэр хүүхдээ 3 нас хүртэл өвчин эмгэггүй өсгөдөг, гэрээ хэзээ ч хэнч ороод ирхэд бэлэн цэвэр  цэмцгэр аваад явчдаг, сайхан хоол хийдэг, хааяа ч болов нөхрийнхөө хувцасыг цэвэрлээд өмсөхөд бэлэн индүүдээд тавьчидаг байх ёстой гэж боддог.

Гэтэл бидний санаа бодол худалдаж авах хувцасны өнгөн дээр хүртэл зөрөлддөг. Удаан хиртдэг гэдэг шалтгаанаар үргэлж бараан өнгийн хувцас илүүд үзнэ, хувцасаа өгөөд угаалгахаар зах нь хиртэйгээ, гадуур салхинд хамтдаа гаръя гэхээр ихээр дургүйцэж үндэслэлгүйгээр хардан, төрөл бүрийн хүнсний зүйл авч ирхээр хэрэглэхгүй байлгасаар муутгаад хаячихан, гэрийн эд зүйл тоосонд дараастай….. энэ бүхнийг нь хэлхээр хүлээж авах нь бүү хэл юунд ярив даа гэхээр байдал үүсдэг. Мэдээж энэ бүхэнд миний ч буруу байж болох юм.

Айл гэр болсноор эцэг эхдээ найдах биш өөрөө өөрсдийнхөө төлөө амьдарч тэднийгээ тэтгэдэггүй юм гэхэд санааг нь чилээхгүй бүтэн нойртой хонуулдаг байх ёстой.  Гэтэл аав ээжийн цалинг тооцчоод бидэнд юм өгөхгүй байна, эцэг чинь  удахгүй үхнэ тэр үед эх чинь манайд амьдарна тиймээс манайд их юм өгөх ёстой, хүний амьдралд юу ч тохиолдож болно чи зуурдаар “чад” хийлээ гэхэд эхнэр хүүхдэдээ өв хөрөнгө үлдээх хэрэгтэй….. зэрэг чихэндээ ч итгэмээргүй зүйл ярьж яншина.

Энэ байдлаар цааш удаан хамт амьдрахгүй гэдгийг би эрт ойлгосон. Зөвхөн хүүдээ л санаа зовж, түүнийг 1 нас хүрсэн хойн энэ тухай эхнэртэйгээ ярилцахаар бодож байна. Эсвэл амьдралд угаасаа л ийм зүйл байх ёстой гэж үү? Та бүхэн надтай санал бодлоо хуваалцаж туслана уу.

35 Comments

  1. madam says:

    za chi odoo er hun yum baij yuun nariin shiriin yum yaridgiin,
    manai nuhur l lav ger toostoi baina uu toosgui baina uu toodoggui deg,
    chinii ussun orchin emegteichuud dund ch yum uu ungursun baij magadgui yum.
    gehdee l tegj uuriiguu zovoogood demii dee.
    zarim yumaa harsan ch haraagui yum shig unguruuj bai,
    orood irehed chini ehner chini saihan zantai l baival boloo bish uu,
    huuhed 1 nas ch hureegui baihad hajuud asragch heregtei baina uu gehees yuun ter geriin toos shoroo, tuvug tsaashaa.

  2. soko says:

    ЯАСАН МУУХАЙ ЗАЛХУУ ХҮҮХЭН БЭ БАС ШУНАЛТАЙ,ХҮНИЙ АЛТНААС ҮНЭТЭЙ ЭЦЭГ ЭХИЙГ ТЭГЭЖ ХЭЛЭЭД БАЙХДАА ЯАДИЙН. ЮУН ХШУРДАН ХҮҮХЭДТЭЙ БОЛДИЙН

  3. setgelhen says:

    ийм эмэгтэй хүн бас байдаг аа. Ер нь л миний дүү их тааруухан эмэгтэйтэй сууж дээ. Хүний багаасаа олж авсан гэр бүлийн хүмүүжил амьдралд их нөлөө үзүүлдэг гэж би бодож явдаг. наад эхнэр чинь засрах нь юу л бол доо.
    айл гэрийн сайхан амьдрал эмэгтэй хүнээс их шалгтгаалдаг юм шүү дээ. Ажлаасаа ороод ирэхэд гэр орон нь цэмцийгээд л, халуун дулаан уур амьсгалтай, ширээгээ тойроод л хоол ундаа идэж уугаад л, өдрийн сонин сайхнаа ярилцаад суух ямар сайхан байдаг гээч. Манай монгол эрчүүд зөв залаад явбал их сайхан хүмүүс шүү дээ.

  4. sdfassda says:

    ер ни бол надад ч гсэн тэгэж санагдаx уе байдаг. гэxдээ эxнэртэй чинэ яривал бас шаал өөр юм яриж магадгуй л байx. товчдоо чи ажлаа сайн xийвэл би ч бас сайн xийнэ ш дээ гээд эxнэр чинэ зогсож байxгуй биз. тэр талас ни нэг бод.

  5. Очир says:

    ГЭРТЭЭ эхнэрийнхээ найзуудийг дагуулаад оч. Тэгэхээр ичэх байлгүй. ГЭНЭТ дагуулаад оч.

  6. ayasaa says:

    Er ni ail geriin noyon nuruu er hunii setgel sanaa hir bn tiim bdag gej eej mini yaridag .Bainga heruul uruul hiij er huniig doromjilj bgaa ehneruud uuriigoo l doromjilj bn gesen ug tiim bolohoor ugaasaa tiim ail oodoldoggui gesen .

  7. ayasaa says:

    сайнуу
    манай бэр эгч ахийг мини ингээл загнадаг байж билээ чи муу ухчихвэл би жаргана хоёр хуухдийнхээ тэтгэвэрийг аваал дажгуй амидарчихна гээд л …загнадаг байсан муу ах мини тэсээд л хоёр охиндоо хайртай болохоор хамт амидраад бдаг бсан тэгээд 37 нийхоо жил дээр онгорсон доо . ЗАРИН СУЛАМ ХАНИЙНХАА ТОЛГОЙГ ЗАЛГИДАГ УМ БН ЛЭЭ оорийгоо л бод тэр бэр маани одоо оороосоо олон дуу залуутай суугаад бас хуучин хэвээрээ ….ахийгаа бодохоор би эрчүүдийг омоордог юм АХ МИНИЙ ИХ САЙХАН ЗООЛОН СЭТГЭЛТЭЙ ХҮН БСАН

  8. monkh9988 says:

    салаааааааааааа сал наад цини хун биш эээээ

  9. Bi bna says:

    íààä ýõíýð ø¿¿ óõààíòàé þì ÷èíü ÷ äýý. Îäîî ýðòõýí ñàëäàà õ¿¿ãýý àâààä ÿâ. Òýãõýýð õýíä ãîìäëîõ þì. Àðàé ÷ äýý ÿàæ òýâ÷èæ áàéíàà. Èéì þì ÿðüäàã ýõíýð áàéõ ÷ ãýæ äýý . . . .

  10. TR says:

    Аминдаа арчгүй л хүүхэн авч сууждээ. Салахаас өөр зам бхгүйм шив. Цаашид улам л шаналан зовох бусуу

  11. muugi says:

    хэхэ сайн улгэрлээд заагаад залаад сургаад авах хэрэгтэйштээ
    МУУ МУУ ГЭЭЛ ТУЛХЭЭД БАЙВАЛ БАС Л 1 НУХУРГГУЙ ХУУХЭДТЭЙ ХУУХЭН НЭМЭГДЭХ БХДАА

  12. ??? says:

    хүүхдийг л өнчрүүлж болохгүй шүү жоохон эх нэртэй шаардлага тавь. хэдий ажилгүй айлын эрх охин байсан ч гэсэн гэрий эзэгтэй хүүхдийн эх болчоод бас тийм байж болохгүй шдээ. яахав гэр орноо тултал гь цэвэрлэж чадахгүй ч гэсэн хичээх хэрэгтэй шдээ. Монгол хатны агуу ухаан ямар байдгыг мартсан хүн байна даа. Айлд зочин ирэхдээ нөхрийг нь гэж ирээд буцахдаа эхнэр нь гээд л буцдаг юм шдэээ

  13. dindon says:

    ish zaluu mini yaasan azgui yum be dee mongoliin myanga myangan shan uhaalag ohiduudaas iim t1 zavaan uhamsargui huniig hairlah setgelguig ni olood hanilchihdag ooriinhoo amidraliig ooriinhoo tolgoigoor avch yavaa gdeg ug ene shuu dee uhaantai bai zaluu mini ooroo l bd arga ol sal gj helj chadkuu ni dee huuhdiig chini orovdood bn tiim t1 eej deer uldene gdeg haramsmaar…

  14. Jambal says:

    30 хүрчихээд өөрөө эхнэрээ хайж олоод сууж чадаагүй бол хохь нь.
    Юугаа хийж бэргэн эгчийнхээ үгээр явж, хэдхэн уулзсан хүүхэнтэй гэрлэж суугаа вэ. Хатуу ч гэсэн шударга хэлье. Энэ бүхэн чиний өөрийн мангар хар толгойн буруу байна.

  15. Мөрөөдөл says:

    Салаагүй байгаа дээрээ нэг эмэгтэй хүнтэй танилцаж аваад өөртөө нийцтэй болтол оо уулзаж байгаад ч юму тэгээд нөгөөх баагийгаасаа салчих аач ашиггүй хэрэгцээгүй юм аа хүн хаях д хэрэгтэй хүү г чинь хайрлаж чадах хүн хайж олсон дээр байх гэж боджин

  16. lily says:

    мэдкү бичсэнийг чинь уншихад чи өөрийгөө учиргүй магтаж, эхнэрээ газар дор ортол муулжээ.

    чи өөрөө гэртээ орж ирээд гутлаа тайлж шидчээд, хоол голж шилэн идчээд, зурагтаа шагайгаад суучдаг нөхөр биш бээз айн.

    хүний охин үр авч суучаад дараа нь олон юм ярих хэрэг байна уу гүй юу.

    нялх хүүхэдтэй эхнэр хүүгээ харахаасаа гадна чиний халтар хувцсыг угаах, хоол хийх, гэр цэвэрлэх гээд л ядарч байгаа байлгүй.

    тэгээд угаасаа чи ч нэх хүүхдийг нь төрүүлээд өсгөж байгаа хүнийг ойлгоё гэхээсээ муулаад байхыг харахад шаль шаль хийсэн арчаагүй амьтан байна дөө

  17. like says:

    миний найз шууд салсан чини дээрдээ шууд сал хуухэдээ мартаж болохгуй шуу хамгийн гол ни тэгээд наад хуухнээсээ сал овоо даварсан баагий байна даа xаxаxа одоо наад авгай чини ухаарахаасаа нэгэнт оройтсон шуу миний зоволгоог дага шууд сал

  18. ji says:

    энэ бол зөвхөн өөрийнхөө зүгээс бодож хардаг хэрэг, 1 удаа эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж бодоод үзээрэй энхийн цагаан тагтаа минь

  19. Tom ah says:

    За найз минь ямарч эмэгтэйгээс чиний хүүхэд гарч л таараа, эртхэн дээрээ сал, хүүхэд мүүхэд гэж ганц олдсон амьдралаа алдаад яахав, таарахгуй бол таван минутын өмнө сал гэж..

  20. goolig says:

    pooh yamar aimar yum be iim yum baidag yum bi l lav hezee ch zavaan ger orond baij chadahgui ee chamd gej zovlohod salsan ni deer yum bishuu…. naad huuhen chini huuhdiig chini osgoj chadahgui eee bas l oor shigee muu sanaatai zavaan hun bolgono shuu.huuhdee avaad sal..ehendee naadah chini salahgui gej hootsoldoh l baih bitgii toogooroi arai ch dee ayanda shulam boloh huuhen bn daa anhnaasaa durgui bsan yum bol yah gej suusiin ooriin bodol oortoo zov shd odoo tegeed yahavdeee sal l gej helmeer baina zugeer l sal za…sal

  21. sony says:

    байгал дээр чулуугаараа байгаа эрдэнэсүүд очир алмазууд алийг тэр гэхэв. сайн засаж янзлаад хэдэн зуун мянгаас хэдэн сая доллараар үнэлэгдэх чамин тансаг эрдэнэсийн зүүлт чимэг хийж болдог. харин хүмүүний хувьд өсөхөөс сурсан төрөлх гэр болоод орчны хүмүүжлийг үлгэрлэвэл чи өөрөө ямар ч мундаг эрдэнэсийн чулууны мэргэжилтэн байгаад засч янзалж чадахгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. тэгэхээр дүгнэлт нь аль болохоор их сэвтэж, хиртээгүй хиргүй тунгалаг, засвар амархан авч болох эрдэнэсийн чулууг сонгох нь чиний болоод гэр бүрийнхний чинь үүрэг мөн. миний дүүгийн хувьд хэтэрхий их сэвтэж гэмтсэн, засвар авахаасаа нэгэнт өнгөрсөн, зассан байлаа ч нэгэнт үнэд хүрэхээсээ өнгөрсөн, өнгө алдсан чулуу сонгож дээ. хамгийн гол нь чиний өмнө ганцхан сонголтоор орчлон хорвоо дуусчихаагүй. аз болоход чамд дахин сонголт хийх эрх бий.

  22. Listen says:

    Hey zaluu chi ehnerte hairtai bl uigagvi heled yriltsad zasaad aw er ni bl emegtei hvn hezeech hezech im bj bolku. Aan hairgvi bl hayad yw gants oldoh l amidralshv amidralas setgel hanamjig mederch shan amidar chi hayad ywla gj sana zowoh hereg barag alga naad archagvi ehnershv aytai ymni chini hohi…

  23. nonna says:

    ямар аймаарынбээ

  24. hvsnegt says:

    Zaluu minee hvv chini bol johon bna az gj bod baga balchir der ni asudlig shidj salsan ni der shv. Etsest ni hvvchini tom bolchul hen hend chini htsv bolj boloh ym tgd tr hvvge bodod ter ng ymtaiga amidrah bolj magadgvi l bh.za amjilt bvgdig odo hvvginhe l toloo.

  25. zaaaaaaaaaa says:

    хэхэ эхлээд тэмцээд үз. өөрчлөх гээд үз. нэгэнт эхлэсэн зүйлээ дуустал нь хий.

    харин дараа нь ингээд ч нэмэргүй бол салсан нь дээр шүү дээ. амжилт

  26. solo says:

    даварчихсан муухай санаатай гартай суучихаж дээ чи.оорт ни сн амидрал узуулэхгүй юу даа тэр хуухэнд.санаа муу яван хатна сарисан бавгайхай наранд хатна гээд уг бдаг даа энэ бдлаараа наад хуухэн чини юмаа узнээ.хуний амид эцэг эхийг ухуулж эр нохроо чад хийлгэх санаатай аймаар шулам бна.эртхэн салдаа залуу мини.

  27. boy says:

    бэр эгч чини чамд чанар муутай борлогдохгуй бараа шахчихаж. чи бараагаа сайн шалгаж байж сонголтоо хийхгуй. иймэрхүү эдэлгээ мүүтай барааг одоо хогийн сав руу хаяхаас уур аргагуй.

  28. gerlee says:

    denduu amia xicheesen emegtei baina gej oilgoloo. bas denduu muu sanaatai uw xorongo xarax durtai xun baina gje oilgoloo ene toxioldold salsanchin olziitei bolwuu. shuluuxan xelxed amidaar chin ch orshuulaj chadax emegtei baina daa

  29. sha says:

    яагаад ийм хурдан гэрлэчихдэг юм бэ За яахав гэрлэчихлээ гэхэд яасан хурдан хүүхэд хийчихэв дээ бурхан минь. Дээрх хүмүүсийн зөвлөсөнчлөн хүүхэд эх 2-г тийм ч амархан салгахгүй байхаа

  30. kkk says:

    Юу вэ…хүүгээ авч үлдээд төрсөн гэр лүү нь хөөж явуул…

  31. Sora says:

    Davartsan garu gu yu hehe. Neg sn yriltsaj uzsen n drde. Shuud salah n ch bs utgagu l ym. Etest n huuhed hohirod ulddeg bolhor huuge bdod jhn huleetste bsan n dr bh bur bolku bl salsan n dr. Td huude sn eej chamd sn ehner blh jinhen hune oloh n ch ilu dr bj magad ghde ene chini amidral songolt.g chi l h.h yst

  32. kkk says:

    танай эхнэр арай дэндүү аминхчан юмууда?
    эхнэртэйгэ сайн ярилц хэдэн жилийн дараанаас гайгүй болох блгүй
    эхэндээ хүмүүс манайхан танайхан гэх мэт сэтгэлгээнээс болоод иймэрхүү бдаг юм шиг санагдсан

  33. kkkkk says:

    хэ хэ наад чинь овоо даварцан юум яридаг хүүхэн бна.чи чад хийхдээ юу ч үгүй хоосон үлдээх хэрэгтэй шүү!!!!

  34. Өө за за says:

    Хэ хэ айлын ажилгүй хүүхэнтэй суучхаж сайн юм зааж өг чи өөрөө сурах биш эхнэрээ нийгмийн амьдралд сурга.цэвэрч нямбай байдлыг сайн зааж өг.Ажилгүй байлаа гээд амьдралаа үрэлтэй биш.Эхнэртэйгээ тэмцэл явуул гэр аминч хүүхэн байна.

  35. Ramiraz Sanchez says:

    Би лав чиний оронд бсан бол хүүхдээ аваад шууд сална!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.