Эхнэртэй эрчүүдээс асууя

Би энэ хайр гэдэг зүйлийн талаар их удаан бодсоон. Өнөөдөр *хайр* нийтлэлийг уншаад надад төрж байсан нэг эргэлзээ улам тодорлоо. Түүнийгээ тодруулахыг хүслээ…

Эрэгтэйчүүд хайртай гээд аваад суусан хүнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ сайн мэддэг. Гэхдээ цагаа тулахаар (Дахин дуралсан, эхнэрээс өмнөх хайр сэдэрсэн) хариуцлага гэдэг зүйлээ мартаад хүн гэдгээ мэдрэхийг хүсдэг, тэр хүслээ харин хорьж дийлдэггүй байх л даа.

Миний асуулт:
1. Яг ийм үед эрэгтэйчүүд өөрийгөө эхнэрийнхээ хүүхэд шиг, эхнэрийгээ ээж шигээ байгаасай гэж хүсдэг үү?
яг л анх тусдаа амьдарч байсан шигээ бүхнийг орхиод явахыг хүсдэг үү гэсэн үг.

2. Эсвэл үнэхээр хариуцлагаа хэзээ ч мартдаггүй, зүгээр л хааяа ажлаасаа чөлөө авдаг шиг амьдарлаасаа хэсэгхэн чөлөө авахыг хүсдэг үү?

3. Олдсон боломжийг алдахгүй, эхнэртээ баригдахгүй, аль алийг нь зохицуулаад байх уу?

Дээрх 3-н сонголтын алийг хийх вэ гэдэгт эхнэр хэрхэн нөлөөлдөг юм бол… Эхнэр нөхцөл байдлыг ойлгоод ажиглалт хийгээд тэсээд байвал 3-р сонголт хэр зэрэг удаан үргэлжилдэг юм бол оо…

14 Comments

  1. eregtei says:

    1. Ene talaar bodoj bsangui
    2. Ger bul dund xeruul margaan bdag bol xen negend ni tur tusdaa baimaar sanagdax ve bdag l daa. ene deerxi xeruuliin asuudliig shiidej ogch magadgyu yum shig sanagddag.
    3. Bi iim bolomjtoi taaraldwal zugeer ongorch chadaxgui bx. Gexdee ger bulee orximoorgui bn. Exnertee medegdexgui, xairlaj xalamjilsan chigeeree l ywna. Er xund xarin iim bolomj taarsan xemjeendee xereg bolno gej boddog. Unexeer araar ni tawiad bgag medtel ni bolomjiig ashiglaxgui l bx xeregtei. Ter zuil xaaya neg bxad er xund erch xuch temuulel bii bolgono.

  2. sdfassda says:

    xууxнуудийн толгой яааж ажлаxаараа ингэж сонин асуулт тавидаг бнаа. ерөөсөө буруу асуултууд бна. шууд шийдвэртэй тэмцэл xий. тэгээд л болоо.

  3. бат says:

    Энэ 3-ыг хоорондоос нь ялгахад их л бэрхшээлтэй юм. Аль аль нь л байдаг зүйл дээ. Гэхдээ ямар ч эр хүнд гэр бүлээ гэсэн хүн чанар ямагт байдаг нь эргэлзээгүй шдээ

  4. zadsexdeye@yahoo.com says:

    1. тийм юм байхгүй
    2. чөлөө авах тухай бодож бснгүй
    3. Зугаалж болох бх гэхдээ, гэр бүлийн эрх ашиг 1-рт

  5. bilig says:

    ДЭЭРХ БИЧСЭН ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ТЭГЖ ЧАДАХ УУ.

  6. hot boy says:

    сайхан социологийн судалгаа бна хүүхнүүд ч гэсэн идэвхитэй оролцох хэрэгтэй шүү
    надтай 3 дахь нь бол тохиолдож байсан гэхдээ шүлэнгэтэж явсангуй, эхнэрээ гэр бүлээ доромжилон байж өөрийгөө гутаахгуй гэж боддог

  7. sony says:

    эрх ашгийн дарааллаа яаж зохицуулахаас бүх юм шалтгаална. хүн л юм болсон хойно зарим нь төгс байж чадаагүйгээс дарааллын журмаа эндүүрч тэнэгтээд амьдралаа сүйтгэнэ. дарааллаа зөвөөр ойлгодог хүний хувьд бол ёстой лаагаа иднэ үү луувангаа иднэ үү юуны хамаа аан. 1-рт эхнэр минь, үр хүүхдүүд минь, хайрлаж, зүтгэж босгосон амьдрал минь. 2-рт найз нөхөд минь, зугаа цэнгэл зуурдын ч бай үүрдийн ч бай аргагүй амраг минь, 3-рт орчлон хорвоод хүн болж төрснийх сайхны өмнө харц буруулахгүй байхыг гэм нүгэл гэх нь хаашаа ч юм хүүхнүүд ээ аан.

  8. sha says:

    би эмэгтэй лдээ гэхдээ бичмээр санагдлаа.
    1Би хааяа нөхрийгөө миний аав шиг байгаасай гэж хүсдэг яагаад гэвэл тэр миний хүүхэд шиг байдаг учраас
    2Би нөхөр хүүхдийнхээ өмнөх хариуцлагаа мэднэ гэхдээ хааяа ч гэсэн үеийнхээ сингл охидтой хамт бужигнаж цагийг сайхан өнгөрөөхийг хүсдэг
    3Надад тэр боломж одоо болтол ирээгүй л байна. Хэрвээ ирвэл би өнгөрөөж чадах хүн

  9. eregtei says:

    дээр бичсэн эр хүнтэй санал нэг байна.
    үнэхээр тэр [боломж] гээд байгаа зүйлийг чинь зүгээр өнгөрүүлсэнээр маш их сэтгэлийн таашаал авдаг юм билээ.

  10. Эр хүн. says:

    1. Тийм юм бодогдож байсангүй.
    2. Хааяа тийм юм бодогддог ч тэгтлээ гүнзгий автаж байсангүй. Мэдээж хүүхэдтэй болохоосоо өмнө иймэрхүү юм хааяада орж ирдэг.
    3. Чиний нэрлэснээр тэр “боломж” гэдэг зүйлийг зүгээр өнгөрүүлснээр үнэхээр их сэтгэлийн таашаал эдэлдэг. Өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг юм.

    Эр хүн бол толгой, харин эхнэр хүн бол хүзүү. Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ л харна. Тиймээс тэсээд байлгүй, бас ташуурдаад туугаад байлгүй эвийг нь олвол эрэгтэй хүн амархан шүү дээ.

  11. Өө за за says:

    Эр хүн гэдэг чинь Хэрэгцээтэй үедээ илднээс иртэй.Хэрүүлтэй үед аргын олчих ухаантай.Хэнтэй ч зохицоод заавар ч чаддаг хийсэнгээ хэзээ ч хэнд ч мэдэгдэхгүй.Эрхлэх үедээ муур шиг зальтай.Эхнэрийнхээ дээр бух шиг хүчтэй байвал чамаас тэд юу ч шаардахгүй

  12. 3ыг даврааж болхкүэээ хэхэ

  13. Ganaa says:

    миний хувьд

    1, хэзээч толгойд тийм юм орж байсангүй
    2, тийм зүйл хааяа бодогддогын заримдөө үнэхээр өөрийгөө татаж дийлэхгүй зүйл болохуй гэж айдаг

    3, боломж олдсон л доо гэхдээ хүн чанар минь зуулаасан юм

  14. Ramiraz Sanchez says:

    Mэдээж хая чөлөө авхийг хүсэлгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.