Зөв үедээ жирэмслэе

Хүүхэд төрнө гэдэг бүсгүй хүнд нийгмийн болон мэргэжлийн нөхцөл байдлаа 6 – 7 сарын туршид өөрчлөхөд хүргэдэг. Хэн нэгний хувьд энэ нь өөрийн нь болон нөхрийн нь албан тушаал ахихтай нь, гэр бүлийн төлөвлөгөөтэй нь эсвэл хүүхдээ тодорхой зурхайн орд юмуу аль нэг сард төрүүлэхийг хүсдэгтэй холбоотой. Тиймээс хүссэн хүүхдээ хүссэн үедээ, сардаа, улиралдаа, ордонд төрүүлэхийн тулд зайлшгүй өөрийн бие махбодийн онцлогийг мэдэж, төлөвлөх хэрэгтэй болно гэсэн үг. Хүн төрөлхтөн оршин байх явцдаа жирэмслэх, хүүхэдтэй болох олон олон аргыг бий болгож, уламжлан хэрэглэсээр ирсэн. Тэдгээрээс хамгийн бодитой хэдэн арга дээр тогтож ярих нь дээр болов уу.

1-р арга. Нэг л удаагийн хурьцал.

Нэг удаагийн бэлгийн харьцаанд орохдоо хосууд зөвхөн нэг биш, хэд хэд дараалан хурьцаж байдаг. Харин хүүхэдтэй болохоор төлөвлөсөн бол, яг төлөвлөсөн хугацаандаа нэг л удаа хурьцал хийх нь үр дүнтэй. Хамгийн эхний хурьцал нь хамгийн шийдвэрлэх нөлөөг үзүүлдэг. Учир нь эхлээд хуралдсан үрийн шингэн хамгийн их байх бөгөөд мөн түүнд агуулагдах эр эс мөн төдий чинээ их байна. Ойрхон хурьцаж буй тохиолдолд дараа дараагийн удаа ялгарах үрийн шингэний хэмжээ яг 2 дахин багасдаг. Тиймээс хүүхэдтэй болохыг хүсч байгаа гэр бүл долоо хоног орчим секс хийлгүй байж байгаад товлосон өдрөө ганц удаа л хурьцдаг байна.

2-р арга. Эрчүүдийн эр эсийг аль болох хөдөлгөөнтэй байлга.

Үр тогтооход хамгийн гол үүргийг мэдээж эр эс гүйцэтгэнэ. Хүүхэдтэй болохын тулд эр эсийг аль болох “цовоо, сэргэлэн, чадварлаг” байлгах хэрэгтэй. Тиймээс эрэгтэй нь болж өгвөл товлосон өдрөөсөө өмнө ядаж 2 долоо хоног зохих ёсоор бэлтгэл хийх хэрэгтэй. Мах, загас, самар идэх нь эр эсийн хөдөлгөөнийг сайжруулдаг. Согтууруулах ундаанаас зайлсхийж, биеийн хэт хүнд ачаалал авахгүй байвал сайн. Хэт хүнд биеийн дасгал нь эр эсийн тоонд ч, чанарт ч сөргөөр нөлөөлдөг. Нөхрөө, хайртай залуугаа цэвэр агаарт аль болох сайн зугаалуулж, байгалийн сайханд амрааж, сэтгэл санааг нь тайван байлгах зэрэг нь эр эсийн чанар, хөдөлгөөнийг сайжруулж байдаг.

3-р арга. Өдөр сонголт.

Эмэгтэй хүн өндгөн эс боловсрон гадагшилдаг хэдхэн, тодруулбал 2–3 хоногт л жирэмсэн болно. Тэхдээ сарын тэмдгийн мөчлөг бүрт өндгөн эс боловсрох нь бас үгүй. Хэвийн, эрүүл, 28 нас хүртэлх эмэгтэй жилд 9–10 удаа өндгөн эс боловсруулдаг тул мөн тоогоор жирэмсэн болж болно гэсэн үг. 28–33 насандаа жилд 7–8 удаа, 35-аас хойш насанд жилд 6 болон цаашлах тусам өндгөн эс боловсрох нь цөөрнө. Сар бүрийн мөчлөгийн үед эмэгтэй хүний өндгөвчин доторх өндгөн эсүүдээс нэг нь өсч эхэлдэг. Ингээд эмэгтэй хүний бэлгийн дааврын ачаар тэрхүү өсч эхэлсэн өндгөн эс улам хөгжсөөр бүрэн боловсорч дуусна.

Сарын тэмдэгийн мөчлөгийн дунд үед энэ боловсорсон эс нь өндгөвчнөөс гарч эр эстэй “учирахад” бэлэн болно. Харин яг ингэж боловсроод гарч байгаа хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Боловсорсон өндгөн эс дунджаар 2 хоног, харин эр эс 3–5 хоног амьдрах чадвартай. Хэрвээ өндгөн эс боловсорч гадагшлахаас 2–3 хоногийн өмнө хурьцал хийвэл үтрээнд үр тогтоох чадвартай “амьд” эр эс цөөхөн үлдэнэ гэсэн үг. Харин яг өндгөн эс боловсорч дуусаад гадагшилж буй өдөр хурьцал хийж эр эс үтрээнд амжилттай орж чадвал жирэмслэх магадлал эрс өснө гэсэн үг. Тэхээр энэ бүгдийг мэдэж байгаа тохиолдолд “зөв өдрийг” зоволтгүй олж чадна гэсэн үг юм.

6 Comments

  1. Gerel says:

    Aytaihan ym bichjee;) Taalagdlaa!:D 28nasnaas umnu l jiremsen bolku bol ireeduid ch getsuudhel ym bna!:))

  2. AKA says:

    HI ZUVULGUU UGDUG EMCH BVAL YAVAL OXINTOI BOLJ BOLOXIG XELJ TUSLACH
    TOGLOOM BISH SHU CHIN SETGELESE ASUUJ BNA

  3. hi says:

    hi oxidoo. xamt shoniig ongoroox tsewerxen oxintoi taniltsana. 20-30 nasnii xoorond. Bi ooroo 27-toi zaluu. Tsewerxen bas nadtai sonirxol negtei oxin bwal please add me and more information. uxaalagzaluu@yahoo.com

  4. udl says:

    bayrlalaa dajgvi medeelel bna

  5. sdfhk says:

    2 honog gechihjee, hudlaa medeelel bichhee bolildoo

  6. oyun says:

    bayarlalaa saihan medeelel bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.