Секс гэж юу вэ?

– Эрдэмтэд, эмч нарын судалгаанаас үзвэл хөвгүүдийн тал хувь нь охидын хорь орчим хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө энгэр зөрүүлж үзжээ –

Дунд сургуулийн долоо, наймдугаар ангийханд үерхэл, анхны хайрын тухай ярьчихаад гарч нэлээд холдтол араас нэгэн хөвгүүн гүйцэж ирээд “Үүнийг нэг хүүхэд танд өгүүлсэн юм” гэхдээ царай нь хувьсхийн улайж нэг зурвас надад сарвайж ум хумгүй гүйж одов. 

Зурваст “Эгч ээ, би танд итгээд нэг юм асууя. Та хариугий нь “өөрөө хүлээн авах”-аар ирүүлээрэй. Би долдугаар ангидаа нэг өвчин олсон юм шиг байна. Зарим шөнө өмд, орны даавуу норж бохирдоод байх юм. Аав, ээждээ хэлэхээс зүрхшээсээр наймдугаар ангид дэвшлээ. Эмчид очиж үзүүлэхээс бүрч их айж байна. Миний нууцыг хадгалж чадах танил эмч байвал та намайг үзүүлж туслаач дээ. Харин би ямар ч охинтой ойртож хавьтаагүй, үерхдэг ч үгүй. Энэ өвчнөөс болж уур уцаартай, хичээлдээ ч тааруухан болсон. Их гутарч шаналж байна” гэжээ. Би хариуг даруй бичиж шуудангаар илгээлээ. Нэг удаа хүүхдийн ордны бяцхан өрөөнд зөвлөлгөө өгөхөөр очтол есдүгээр ангийн бололтой охин намайг хүлээгээд сууж байв. Тэр охин “Эгч ээ, зарим шөнө миний хамаг бие халуун оргиж, зүрх дэлсээд унтаж чадахгүй юм. Эмнэлэгт үзүүлж зүрхний бичлэг хийлгэсэн чинь эмч “зүгээр” гэсэн. Надад үерхдэг хөвгүүн байхгүй. Харин өөрөөс нэг ах залууг мөрөөдөж дотроо битүүхэн хайрлаж явдаг. Сэтгэл зовоод байх боллоо. Би одоо яах вэ? Та зөвлөөч” гэсэн юм.

Энэ хөвгүүн, охин хоёрт тохиолдсон явдлыг шилжилтийн насны хөвгүүд, охид цөм дайрч өнгөрнө. Энэ бол өсч бойжин махбод том хүн болох шинж төрхөө олж эхэлж байгаагийн шинж болохоос өвчин биш. Хөвгүүд хэн хүнд хэлмээргүй юм зүүдэлж үрийн шингэнээ гадагшлуулахыг поллюци гэж нэрлэдэг. Энэ үеэр суга, давсагны доохно үс ургаж эхэлнэ. Энэ нь охид 12-15 насандаа сарын тэмдгээ үздэг шиг л бие махбодын жам ёсны үзэгдэл юм. Сард 1-3 удаа поллюци болохыг хэвийн гэж үздэг. Насанд хүрээгүй хөвгүүний ная гаруй хувь, охидын гуч гаруй хувь нь өөрийн бэлэг эрхтнээрээ оролдож дур ханадаг муу зуршилтай болохыг эрдэмтэн эмч нар судалжээ.

Энэ муу зуршил хожим гэр бүлт амьдралд ороход зарим хүнд муугаар нөлөөлдөг. Хааяа нэг биш, байнга ичимхий эрхтнээрээ оролдох нь гаж буруу үйлдэл юм. Муу зуршлаас түргэн ангижир. Поллюцийг олон удаа үзэхгүй байхыг хүсвэл хөвгүүд шөнө унтахын өмнө янаг амрагийн сэдэвт кино, дүрс бичлэг үзэх, ном хэвлэл унших, халуун ногоотой хоол идэхээс зайлсхийх хэрэгтэй. Унтахдаа хоёр гараа хөнжлийн гадна гаргаж унтвал ичимхий эрхтэндээ гар хүрч сэрэл хуялаа дэмий хоосон хөдөлгөхгүй байж болно. Элдэв ёс бусын юмны тоо олширвол эцэстээ мэдрэлийн ядаргаа болж ууртай, цочимтгой, зожиг болно.

Охид сарын тэмдгээ үзнэ гэдэг бол жирэмслэх нөхцөл бүрдэж байгаа нь тэр. Хөвгүүд поллюци үзэж байгаа нь хэрэв охинтой энгэр зөрүүлбэл жирэмслүүлнэ гэсэн үг. Өөрөө хүүхэд байж аав, ээж болохыг хэн хүсэх вэ дээ. Тэгээд ч бие махбод өөрөө энэ асуудлыг зохицуулдаг. Дээр дурдсан охинд тохиолдсон явдлыг оргазм гэнэ. Хэн хүнд хэлэмгүй юм бодсоноос, зүүдэлснээс өөрөө дур ханах явдал байдаг. Орь залуу хүн шинэ үзэл санаа, шинэ ажил мэргэжил, цуглуулга, шинэ танил хүмүүсийг ямагт эрж хайдаг. Энэ бүх чиглэлээр өөрийгөө завгүй байлгавал эрүүл мэнд, зөв өсөлт бойжилт, ирээдүйн амьдралд хэрэгтэй, ач тустай.

12-15 насныханд аав, ээж, багш, эмч нар гойд анхаарал тавьж зөвлөж тайтгаруулах үүрэгтэй. Охид ээжээсээ, хөвгүүд ааваасаа асуугаарай, тэд тусална. Ингэхэд секс гэж юу вэ? Шилжилтийн насны охид, хөвгүүдийн чих дэлссэн ярианд “Секстэй кино үзье” ч гэх шиг үг цухалзаж байх юм. Гэтэл секс гэдэг маань ердөө л хүйс, эр эмийн ёс, бэлгийн зохицол гэсэн утгатай латин үг юм. Сексологийн шинжлэх ухаан эр, эмийн ёс, хүйсийн зохицлыг судалдаг. Сексопатологийн шинжлэх ухаан бэлгийн харилцааны алдагдал, гажуудал, эмгэгийг судалдаг анагаах ухааны нэг чиглэл юм байна. Ингэхээр секс гэхлээр чих нь сортойж, нүд нь бүлтийгээд байх сүйдтэй юм алга л даа.

Охид хөвгүүд эр эмийн ёс, бэлгийн хүмүүжил гэхлээр энгэр зөрүүлэх тухай л гэж явцуу ойлгосны хэрэггүй. Бэлгийн хүмүүжил хүн энэ хорвоод мэндэлсэн тэр үеэс л эхэлдэг. Томчуул нялх балчир хүүхдийн ичимхийг үнсч таалах, имэрч барин “тамхи татах”, хүүхдийг учир зүггүй гижигдэж, эг маггүй хөхрүүлэх, өгзөг, өвдгий нь илэх зэрэг нь сэрлийг эрт хөдөлгөж муу зуршилд хөтлөн оруулдаг хор уршигтай. Хүүхэд өөрөө санамсаргүй биеийн энд тэндээ оролдсоор эцэст нь ичимхий эрхтнээрээ оролдож, гар хөнжлийн сэжүүрээр ирвэгнүүлж дур ханахтай төстэй аятайхан сэтгэгдэл төрж мэднэ. Энэ байдал олон удаа ойр ойрхон давтагдвал бэлгийн муу зуршилтай болно. Энэ даамжирч анхны хайртай учрах насан дээрээ охидыг нэг нүдээр үздэггүй хэвийн биш байдалд хүргэж болзошгүй.

Эртний Энэтхэгийн Коокаа Бандидын “Энгэр зөрүүлэхийн учир” (“Камасутра” номд хүний амьдралын үе шатыг дөрөв хувааж үзжээ. Үүнд:

  1. Мэндэлснээс эхлээд 25 нас хүртэлх хүүхэд ахуй болон эрдэм номын үе
  2. 25-40 хүртэл гэр бүлт амьдралын үе
  3. 40-60 насыг гэр бүлт амьдралаас аажмаар хөндийрч холдож, ертөнцөд үлдээх бүтээлээ туурвихад зориулж бие, сэтгэлийн хүчийг төвлөрүүлж хатамжлах үе
  4. 60-аас дээш насанд сахил авч гэлэнгийн амьдралаар явж бие, сэтгэлийг цэвэршүүлэх үе гэж ангилжээ.

Эхний үе шатыг дотор нь хоёр хувааж Төрснөөс эхлээд 18 нас хүртэл хүүхэд ахуй буюу гэнэн хонгор нас гэж үзнэ. Энэ үед тэр хүүхэд алсдаа ямар хүн болохын суурь төрх бүрддэг учраас амьдралын их чухал үе гэж үздэг” гэжээ. Хэдийнээс эхлэн эр, эм хоёр хүн энгэр зөрүүлбэл зохистой вэ? гэсэн асуултын хариуг энэ номд “Нас бага үедээ буюу бэлэг эрхтэний хөгжил гүйцээгүй цагт энгэр зөрүүлж эр, эмийн хурьцал үйлдэж болохгүй. Өсвөр насанд сарын тэмдэг ирлээ ч умайн хөгжил дутмаг, аарцагны яс батжиж гүйцээгүй байдаг учраас муу үр дагавар ихтэй, эрүүл мэндэд хортой”, “Сарын тэмдэг ирсэн үед хурьцал үйлдэхийг цээрлэвэл зохино.

Тэвчээргүйгээс болж хурьцал үйлдвэл гэмшиж барахын аргагүй зовлонгийн тамд унаж болно. Наад зах нь намилзганатай болно. Эрэгтэй хүний бэлэг эрхтэн хордоно”. “Арван зургаан нас хүрээгүй, сарын тэмдэг нь ирээгүй охинтой эр, эмийн хурьцал үйлдэж огт болохгүй” гэж сэрэмжлүүлэн анхааруулжээ. “Хүүхдүүд хар бага наснаасаа хоорондоо хурьцал үйлдэж, түүнийгээ хэмжээ хязгааргүй явуулдгаас, нас бие гүйцэх яагаа ч үгүй байхад хуялын хүчин чадлаа алдаж, бэлэг эрхтнийхээ чадавхийг бууруулдаг учраас гэр бүлт амьдралынхаа амт шимт, жаргалыг дүүрэн эдэлж чадахгүйд хүрч сэтгэлийн гуниг зовлонд ордог. Иймд хурьцлыг нас бие гүйцсэн цагт байгалиас заяасан ёс горимоор хийх нь ухаалаг явдал мөн” гэжээ. Садар самуун явдлын хор уршгийг хамгийн түрүүнд охид өөрийн биеэр амсч эцэггүй хүүхэд төрүүлэн нас бие гүйцээгүй учир амь насаараа дэнчин тавихад хүрдэг. Анхны үрээ хөндүүлбэл савны үрэвсэлт өвчинд нэрвэгдэж, үүрд үр хүүхэдгүй болохыг үгүй гэх газаргүй. Охид, хөвгүүдийн зарим нь тэвчээр алдаж хавьтаж ойртоход хүрвэл 16-18 насанд хүрч байж бэлгэвч хэрэглэвэл жирэмслэх, өнгөний халдварт өвчинөөс сэргийлнэ.

Ирээдүйн залуу хосын аз жаргалтай амьдралдаа бэлтгэх 12-17 насандаа охид онгон хальсаа хөндүүлэлгүй ариухан явж 20-23 насанд гэрлэвэл эр биеэ онгоноор нь авч явж ажил мэргэжил эзэмшин, цэргийн албаа хаагаад 22-25 насандаа гэрлэхэд оройтохгүй. Бие махбодод муу юм ер болохгүй. Аюулт ДОХ өвчнөөс сэрэмжлэе гэвэл ариун ёс журам, онгон явахыг эрхэмлэ. Харамсалтай нь амьдралд гэрлэх нас бүү хэл 18 нас ч хүрэлгүй эр эмийн харилцаанд ордог хөвгүүд, охид олон байна.

Эрдэмтэд, эмч нарын судалгаанаас үзвэл хөвгүүдийн тал хувь нь охидын хорь орчим хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө энгэр зөрүүлж үзжээ. Сэтгэлийн дагина, ханхүүгээ шүтэн биширч, анхны хайраа нандигнан хамгаалж үерхэж нөхөрлөж, эсвэл алсаас харж мөрөөдсөөр яваад гэрлэх насаа болохоор анхны хайртай хүндээ жинхэнэ хайр сэтгэлтэй болж ёс төртэй хуримлан гэрлэж айлын зэрэгтэй айл гэр болж, алаг үрсийн аав, ээж болбол юутай сайхан бэ? Тэр азтай цагийг хүртэл тэсэх л хэрэгтэй.

6 Comments

  1. gggggssss says:

    bi neg nogoo angiinhaa ohind durlasan yum yaj guih ve gd bodood olj chadahgui onigoo boloh yum bolov uu gj bodood baih yum

  2. temka sagt says:

    gui ee neg bye unelegch za bolii 2 aimar hungun yawdaltai ohin blaa gej bodiildoo ter n tegeed 20 30 aarn

  3. hi says:

    Ene ug ni baga nasnii buyu shiljiltiin nasniihand hurgej bwal heregtei l medeelel bna. Yadaj l yusun shidiin uvchnuus uursdiiguu hamgaalj chadna gesen ug sh dee.

  4. dafsfdadfa says:

    zaza oiroltsoolool 10 xuvi oxid 4 banditai untdag geed oilgochixii. uldsen 10 xuvi ni 1 banditai untdag.

  5. dafsfdadfa says:

    xuvgud egchmed busguichuudtei untdag boltsiin boluu. esvel 50 bandi nar 20 xuvi oxidtoi uzdeg gevel 1 oxin 2 banditai dor xayaj xavitdag gesen ug. 18 xurexeesee umnu. xamgiin bagaar bodoxod. getel amidral deer 20-oos tsuun xuvi ni tegej baigaa gej bodvol 1 oxin 3 bolon tuuneees deesh banditai untdag gesen statistik garax yum bna l daa.

  6. turbileg says:

    hovguudiin tal huvi ohidiin 20 orchim huvi geheer ohid hovguudees toogoor neleen ih yum bn shu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.