Ханиа сонгохдоо гэр бүлийн хүмүүжлийг нь анхаар

Хайртай, дуртай гэсэн хэрнээ л залуу гэр бүлд хэрүүл зөрчил, үл ойлголцол байнга гардгаас салах дээрээ тулдаг. Хайр сэтгэл ч аажимдаа хөрдөг. Яагаад ийм байна вэ?-Хайр сэтгэл ид романтик байх харьцааны эхэн үед партнёрынхоо хэлж байгаа үгэнд анхаарал тавьж байгаагүйнх. Эхийн хэлсэн үг түүний хувьд хууль. Нэгэн удаа эхнэр авах гэж оролдсон боловч ээжид таалагдаагүй гэх гомдол, яриаг та анзаараагүй биз ээ.

Гэтэл энэ хамтын амьдралд нөлөөлөхүйц хэсэг мөн.

  • Сүйт залуу /бүсгүйгээ/ сонгохдоо зөвхөн гадна талаас нь бус, гэр бүлд авсан хүмүүжил , дадал зуршлыг нь судлах чухал. Хожим нь хамт амьдрахад чухам тааламжгүй дадал зуршлаас болж гэр бүл салах нь цөөнгүй байдаг.
  • Ерөөсөө зохицохгүй хосууд маш ховор байна. Гол нь зохицлыг төлөвшүүлж бий болгох хэрэгтэй. Түүний таагүй зуршлыг нь гэрлэх, нэг гэрт хамт орохоосоо өмнө хэлж, засахыг хичээ.
  • Харьцах хосоо гүйцэд сонсох чадвартай бай.
  • Зөрчил маргааны үед хосоо үг хэлээр доромжлох асуудалд ямар ч хамаагүй өнгөрсөн явдлыг нь сануулах, тулган шаардах бүү хандаарай. Дуу хоолойныхоо өнгө аясыг анзаар. Захирсан, ихэмсэг өнгө аяс хэрүүлээс ч илүү хосыг чинь эмзэглүүлэх нь бий.
  • Уур бухимдал дээд цэгтээ хүрч, хамаг байдаг муу үгийг хостоо хэлж байж тайвширдаг уу? Нэг л мэдэхэд та ууртайгаа хамт ганцаар үлдэнэ шүү. Уур хүрвэл арав хүртэл тоол, гүнзгий амьсгаа ав, гадагш rap гэхчилэн тайвшрах арга олон бий. Уур гарсан үед “Би яах гэж энэ тухай хэлэвдээ?” гэж харамсаж, гутарсан байдалд бүү ороорой.
  • Дутагдал, шүүмжлэлийг хошин хэлбэрээр илэрхийлэхэд хүлээж авах нь илүү байдаг.
  • Бие биентэйгээ хүндэтгэлтэй харьц. Эхнэр зочдыг хиртэй гэрийн халааттай угтаж авдаггүй биз дээ? Гэтэл нөхрийнхөө дэргэд “энэ ч яахав” гэсэн байртай хайш, яйш эвгүй хувцаслах нь байж боломгүй зүйл -Хайртай гэдэг үгийг хэлэхээс бүү харамла. Хайртайг минь мэднэ гэж бүү төвөгшөө. Үгээр хэлэхийн урлаг илүү тусдагийг санаарай…

2 Comments

  1. nar... says:

    BAYRLALAA, vneheer zob shvv, vvn deer hvmvvs ih alddag yum nblee

  2. HDK says:

    Ханиа сонгосны дараа ч гэсэн хэрэгжүүлж байх ёстой юм биш үү.
    Иймэрхүү зөвлөмжүүдийг хааяа нэг таарахаар нь уншаад байхад зүгээр юм шиг байгаан.
    Талархлаа “gambush Dr”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.