Хоёр дахь амьдрал танаас шалтгаална

Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу нийлүүлсэн хоёрын амьдрал эгнэгт нийлэхгүй болж, нэгэн голын хоёр эрэг шиг үүрд холдон одоход хүрчээ. Эрүү толгой салсан биш, эхнэр нөхөр сална гздэг өнөөдөр хуримын ордонд зүүсэн бөгжөө авч чулуудахын дайтай амар зүйл биш.

Эхнэр нөхөр хэн хэнийх нь хувьд энэ амьдралын маш том цохилт болох нь мэдээж. Насны эцэст ганцаар үлдэнэ гэдэг хэнд ч хэцүү байх нь ойлгомжтой. Тэгэхээр та мэдээж дараагийн ханиа сонгоно. Статистик судалгаагаар энэ жил 3759 гэр бүл шинээр батлуулж, 1070 гэр бүл баталгаагаа цуцлуулсан байна. Хайрлан дурлаж суухдаа өмсөж байсан дээлнийхээ өнгийг эргүүлээд, үсийг нь гадагш харуулан нөмөрчих мэт өөрчлөгдөх хүн энэ орчлонд цөөнгүй байдаг. Амьдралд салж нийлэх асуудал байдаг ч хэрвээ та нөхрөө, эсвэл эхнэрээ буулгаж авахын тулд “Сална” гэдэг үгийг хэрэглэдэг бол энэ арга тань эхний хэдэн удаа хүчтэй үйлчилж болох юм.

Харин хэдэн удаагийн дараа энэ чинь удаан уусан эмэндээ хүний бие дасал болдог шиг ханийг тань залхаах вий. Харин та хоёрын дунд үнэхээр хэзээ ч нийлшгуй ан цав гарсан бол яах вэ? Засаж залруулж болохгүй гэж уу? Энэ үед та өөртөө тавих асуулт бол энэ хүнгүйгээр миний амьдрал яах вэ, саллаа гээд би аз жаргалтаи байх уу? Хамгийн гол нь хүүхэд? Та “Хоёрыг эхнэр нөхөр биш боллоо гэдгийг цаасан дээр салгаж болох ч үр хүүхэд тань мөнхийн гэрч байх болно. Эцэг хүн эцгээрээ, эх хүн эхээрээ л үлдэх ёстой. Та хоёрын амьдралын энэ хананаас болж хүүхэд хохирох ёсгүй гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй юм. Эцэс төгсгөлгүй мэт санагдах хэрүүл шуугианаас залхаж, хоёр тийшээ болохоор нэгэнт шийдсэн бол заавал дайсан болж салах хэрэггүй. Хайр сэтгэлгүй ч найзууд хэвээрээ үлдэж болно шүү дээ!

Эргэлзэж тээнэгэлзэн цаг хугацаа алдах хэрэггүй. Асуудлыг эртхэн шийдэх тусмаа хэн хэнийх нь амьдралд дээр байх нь ойлгомжтой. Амьдрал хоёр тийшээ болсны дараа нэг хэсэгтээ байнга шахуу бэрхшээлтэй тулгарах л байх. Орой орондоо ороод хэрэлддэг ч гэсэн халуу дүүгээд байдаг ор тань хөндий хүйтэн санагдах үе гарна. Хэрвээ та хуучин хүнийхээ тэтгэлгээр /өөрөө ажилгүй/ амьдардаг байсан бол одоо бүхнийг өөрөө л зохицуулах болно. Гэхдээ энэ нь танд харин ч боломж олгож мэдэх юм.

Нэгдүгээрт, өөрийгөө нээ. өөрийнхөө хүчийг мэдэр.
Хоёрдугаарт олонтой бужигнаж сэтгэл санаагаа тайвшруул.

Тэгээд ч ахин гэрлэгсдийн 25 хувь нь ажил дээрээ танилисан хүнтэй суусан байдаг нь нэгийг хэлээд байна. Гэхдээ бүдэрсэн алдаагаа дахин давтах хэрэггүй гэдгийг сануулах нь илүүц биз. Ингээд таны хоёр дахь амьдралд тань хэдхэн зөвөлгөө өгөхөд: Өмнөх эхнэр болон нөхрийнхөө гаргадаг байсан алдааг шинэ хүндээ ярьсаны хэрэггүй. Түүний олдог байсан мөнгөний хэмжээ, яаж гомдоосон, яагаад салах болсноо ч тоочоод байх албагүй. Ингэж ярих аваас та өөртэйгөө харьцах аргыг зааж, өмнөх амьдрал чинь ахин давтагдах болно гэдгийг санаарай.

Магадгүй тэр хүний хувьд ч та хоёр дахь нь байж болох юм. Өмнө нь амьдрал зохиож байсан хүн гэр бүлийн амьдралын туршлагатай болсон байхаас гадна, ханьдаа халамж тавьж сурсан байдаг. Анх танилцах үедээ хүүхэдтэй гэдгээ нуух нь дэмий зүйл. Гэхдээ хүүхдийнхээ тухай байнга ярих ч хэрэггүй. Хэрвээ тэр таны хуучин амьдралыг сонирхоод байвал сэтгэл хөдлөлгүйгээр, логиктой хариулах хэрэгтэй. Одоогийнхоо байдалтай сайнаар ч, муугаар ч харьцуулах хэрэггүй. Учир нь эдгээр асуулт бүхэн хардалтаас үүсэлтэй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Та ч мөн нөгөө хүнээсээ олон зүйл асууж шалгаасны хэрэггүй. Тэр хүн тань мэдээж, ямар нэг амьдралын түүхтэй л байж таараа. Тэгээд ч өмнөх сайхан амьдрал, сайхан эхнэр, нөхрийнх нь тухай сонсох танд тиим ч таатай байхгүй. Эцэст нь зөвлөхөд өмнөх эхнэр болон нөхрөө шинэ найзтайгаа танилцуулаад хэрэггүй л болов уу.

4 Comments

  1. xacaa says:

    huuhedtei bj ahij suun gedeg bol joohon hetsuu asuudal hedii ehner nuhur bie biedee hairtai bailaach huuhed yahvee ter ymar ehner nuhurt bas duralaad yvah bish ahin gerlelt huuhedgui bol ehelvel zuer ingeed ireheer nuguu huuhduudiig maani etseg ehchuud toohgui ingeed unchin uruusun huuhed bi yurn bol hoid aavtai hun manai aav bol neeh tiim muu hun bishch sn hun bas baigaagui ee hoid nuur hetsuugiin huvid hetsuu chi ternii huuhed munch gesen chamd uuriin huuhdees iluu handan gej bhqu yurn bol huuhdiig hoid etseg ehiin nuur uzuuleed hereggui tiimees yurn bol gerelsen l bol salah hereggui gerlehdee uhaantai bval zohih bh 

  2. hi says:

    hi oxidoo. xamt shoniig ongoroox tsewerxen oxintoi taniltsana. 20-30 nasnii xoorond. Bi ooroo 27-toi zaluu. Tsewerxen bas nadtai sonirxol negtei oxin bwal please add me and more information. uxaalagzaluu@yahoo.com

  3. solongo says:

    bi nohroosoo salmaar bna, daanch huuhduud, bas aigaad bna bas naiz nohod ene teree humuust salaad muugaa uzuulj yavna gej sanaand bagtahgui getel ooriigoo harahaar orovdmoor anitan bolj huvirchee, anhnaasaa hairgui gedegiig ni medseer baij suusan minii buruu suusan ch gej dee, jiremsen boltson tegeed ch niileed amidarch bsan bolohoor tegeed tegeed lllll geeel ene amidral uruu ortson doo gej…

  4. УБ says:

    onoj heljee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.