Бүсгүй та өөрөөсөө бүхнийг эхэл

Зарим нэг бүсгүйчүүд маань эр хүнтэй танилцахын тулд ямар нэгэн алхам хийдэггүй билээ. Гэтэл нөгөө нэг хэсэг нь таалагдсан эр хүнээ өөрийн болгохын тулд янз бүрийн арга хэрэглэдэг боловч бүх зүйл нь талаар болдог шүү дээ. Ер нь эрчүүд өөртөө итгэлтэй бас ч үгүй сайхан бүсгүйчүүдэд татагддаг нь нууц биш юм. 

Хэрэв та өөрийн мөрөөдлийн эр хүнтэй уулзаж учрахыг хүсч байгаа бол эхний ээлжинд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Тэгвэл өөртэйгээ хэрхэн яаж ажиллах вэ? Бүсгүй та дотоод сэтгэлээсээ гэрэлтэж харагдах ёстой. Элдэв муу бодол, атаа жөтөө, уур хилэн, гутранги үзэл, айдас түгшүүр гээд сэтгэлийн сөрөг муу энергиэсээ салж, сэтгэл санаагаа ариусгах хэрэгтэй.

Мэдлэг боловсролоо дээшлүүлэх. Боловсролтой эмэгтэй хүн ямар ч эр хүнд гологдохгүй билээ. Өөрийн чадвар, төрөлх авьяасаа түшиглэн сонирхсон курс дамжаандаа чөлөөт цагаараа явж байх.

Харьцааны соёлыг эзэмшсэн байх. Хүнтэй эелдэг боловсон харьцана гэдэг маш чухал зүйл юм. Харьцаанаас тань ямар хүн болохыг бусад хүмүүс дүгнэх болно. Үг хэл, үйл хөдлөлдөө анхаарч байх нь чухал юм. Бодлогогүй ярьсан үг, болчимгүй хийсэн үйлдэл тань хэнд ч сайхан санагдахгүй нь лавтай.

Гадаад өнгө төрхөндөө анхаарал тавь. Хамгийн эхний ээлжинд үснээсээ эхлэх хэрэгтэй. Учир нь үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Иймд өөрийн нүүр царайндаа тохируулж, донжийг нь олж үсээ засуулах нь чухал юм.

Дараагийн нэг алхам бол хувцаслалт. Өөрийн биеийн галбиртаа тохируулж зөв хувцаслах хэрэгтэй. Бусдыг дуурайж өөртөө тохирохгүй хувцсыг өмсөхөөс татгалзаарай. Алхаа гишгээндээ анхаарал тавьж байгаарай. Гол нь цэх шулуун, ойр ойрхон алхаж явж байх хэрэгтэй. Хол хол хурдан алхах нь ямар ч эмэгтэй хүнийг муухай харагдуулдаг.

/Хань/

7 Comments

  1. dulam says:

    unen ug bna ldaa gehdee emegtei hun gedeg ih budlaa baga budlaa gesen yaria bish shuu dee budaagui ch gesen emegtei hun shuu dee muuhai tsairaatei geed gologdoh uu te humuusee

  2. WARWAR says:

    demjij bn oorchloltiig ooroosoo ehlehed er em ali n ch zow

  3. Oogii says:

    Bie goe avj yavdag gogo huliin huruutai busguichuded bi durtai.. Ffoogii@yahoo.com

  4. aa says:

    budsan ch budaagv yum shig

  5. aa says:

    ih budtsan emegtei hvn muuhai haragddii shv

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.