Эрчүүдийн хачин зангийн тухай

Нөхөртөө маш их хайртай хүүхнүүдэд заримдаа нөхрийнх нь зарим нэг зуршил үнэхээр тэсэхийн аргагүй санагддаг байна. Харин та нөхрийнхөө хачин занг уурлаж цухалдсан эхнэрийн нүдээр биш, анагаахын талаас нь харах гэж оролдоод үз дээ. Хариу нь тун ойлгомжтойд та гайхах болно. Бидний бие организм дахь физиологийн ялгаа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс яг ижилхэн нөхцөл байдалд, аливаад өөр өөрөөр хандахад нөлөөлдөг байна. Ийм учраас эрчүүдэд жирийн юм шиг санагдсан зүйл хүүхнүүдийн уурыг бардаг байна. Ажлаа тараад орж ирэхдээ эрчүүд “сайн уу?” гэж хайхрамжгүй маягаар дуугараад “ажил чинь сайн уу?” гэсэн таны асуултанд “зүгээр” гэж дуугарах аядаад дуугаа хураадаг. Заримдаа өглөө болтол дуугардаггүй. Надтай ярих дургүй байна, надад хайргүй болчихож гэж та өөрийгөө битгий зовоогоорой.

Эмэгтэй хүн өдрийн турш ойролцоогоор 8000 үг хэлдэг бол эрэгтэй хүн яг хоёр дахин цөөн үг хэлдэгийг сэтгэл судлаачид тоолжээ. Vдэш болоход хайртад чинь хэлээгүй 2-3 үг л үлдсэн бол эмэгтэйд нь 2-3 мянган үг үлдсэн байдаг гэнэ. Ингээд л маргаан үүсэх нь тэр. Нөхрөөсөө хариу шаардахгүй ганцаараа яривал та энэ маргаанаас зайлсхийж чадна. Тэгвэл унтахын өмнө хайрт чинь хэлний нормоо гүйцээхийн тулд ямар нэг олон үгтэй өгүүлбэр хэлж магадгүй. Нөхөр чинь сонин уншиж байхад таны дуу хоолой мэтийн гадны хүчин зүйл түүнд нөлөөлөхгүй.

Та түүнийг “хоолоо ид” эсхүл “утсаар ярья гэнэ” гэж хичнээн ч дуудаад уншиж буй сонинг нь хаахгүй л бол тэр сонсохгүй. Тэр “таны хүсэлтийг тоохгүй байгаа” ч юм биш. Тархины баруун, зүүн талын холбоосын ачаар хүн нэг зэрэг олон юм хийж чаддагийг судлаачид тогтоожээ. Эмэгтэй хүний тархинд эстроген дааврын улмаас энэ чадвар илүү их байдаг бөгөөд үүний улмаас эмэгтэй хүн хумсаа будаж байхдаа нөхөртөө үнэтэй зөвлөгөө өгч, адал явдалт кино үзэж чаддаг байна. Эрэгтэй хүн бол эхлээд сонингоо тавьчихаад, дараа нь оройн хоолоо иднэ. Vүний дараа л та түүнд өөрийнхөө хэлэх гэсэн юмыг хэл. Хүүхнүүд минь, бүү цухалд, эрчүүд зүгээр л өөр асуудал руу хурдан шилжиж чаддаггүй учраас л тэр. Тийм болохоор бүгдийг нь нэг зэрэг биш, мартуулахгүйн тулд нэг нэгээр нь хэл. Ихэнх эрчүүд ажлаа гэр бүлээсээ чухалд үздэгийг социологчид баталдаг.

Ингэхдээ мөн тийм хэмжээний хүүхнүүд гэр бүлээ илүү эрхэмлэдэг байна. Тийм учраас түүнийг гэртээ чухал ажлаа үргэлжлүүлэн хийж байхад нь “хүүхдээ ямар сургуульд өгөх вэ? амралтаараа хэдүүлээ хаашаа явах уу? манайх байраа солих уу?” гэсэн асуултыг түүнээс огтхон ч асуух хэрэггүй. Дарга нь өнөөдөр шуурхай зөвлөгөөн дээр түүний чадвар, боломжийн талаар хэлсэн зүйлтэй харьцуулахад энэ бол түүний хувьд шалихгүй зүйлс юм. Энд эрэгтэй хүний зан авирын бас нэг хачирхалтай талын тухай ярья.

Түүний цамц баруун талд нь сандал дээр байгаа нь эхнэрийнх нь нүдний буланд харагдаад байхад л, “өмсөх дуртай цамцыг минь хэн нэг нь дахиад л нуучихаж” гэж тэр хэдэн цагаар ч үглэж чадна. Эхнэр нь: хонгор минь доошоо хар даа, чиний хөл доор чинь байна гэж хэлэх хүртэл шүү. Гэхдээ тэр гудамжны нөгөө талд юу болж байгааг цонхоороо сайн харж чадна. “Хорон санаатайдаа ингэж байна” гэж эхнэр нь бодно. Зүүн тал, баруун тал, тэр ч байтугай ард талдаа байгаа зүйлийг харж чаддаг захын хараа эрчүүдийг бодвол хүүхнүүдэд илүү хөгжсөн байдгийг нүдний эмч нар мэддэг. Eөрөөр хэлбэл эрчүүдэд ийм чадвар огт хөгжөөгүй учраас зөвхөн урагшаа болон алсыг сайн хардаг байна.

Эрчүүд хайр сэтгэлийнхээ тухай тун бага ярьдаг, цэцэг ховорхон бэлэглэдэг, тухтай сайхан орчинд оройн хоол идэхийг хэзээ ч санал болгодоггүй нь хүүхнүүдийг их гомдоодог байна. Хэргийн учир нь эрэгтэй хүний сэтгэл санааны өвөрмөц онцлогт байдаг гэж сэтгэл судлаачид баталжээ. Тэд эхнэртээ хайртайгаа үгээр биш үйлдлээрээ илэрхийлдэг гэнэ. Эхнэртээ их хайртай эр хүн л хадаас хадаж, усны крантаа засаж, хогоо асгадаг байна. Хэрвээ нөхөр чинь энэ бүхнийг хийж байгаа бол та эргэлзэх хэрэггүй, тэр танд хайртай юм байна. Энэ бүхний эцэст хүүхнүүд бид эрчүүдийг бодвол илүү их давуу хөгжилтэй юм байна гэж дуу алдмаар санагдаж байгаа биз. Энхрий хатагтай нар минь, битгий ихэмсэг зан гаргаарай гэж та нараас гуйя. Хүч чадалтай нь хайртай хүнийхээ сул талд хатуу хандаж болохгүй гэдгийг ямагт санаж байгаарай.

15 Comments

  1. the phone says:

    unen bainaa, tuuniig zuragt uzej sonin garchiglaj baih hoorond bi baihgui met tag boldog.
    esvel oor oroond orj yum hiij yum ugaah ni amar baidag yum,
    anhandaa medehgui hajuud ni suugaad yum yariad l yariad l, hariulahgui bolhoor ni hooe gej ireed l tataj changaadag baij bilee.
    ted neg dor olon zuil hiij chaddaggui uls.

  2. duugui zaluu says:

    kkk. bi ch duugui yum uu nadtai oiroltsoo l sanagdaj bna. ehnertei nz ohintoi boluul uidaagaad baih bol uu gej boddiishdee. gaigui l yum shig bna

  3. lucky says:

    yer n ih unen yum shig bn. jaahan hetruulegtei bichsen l bolhoos kkk. manai hund ajilgagddag niitleg dutagdluud bn. hajud n bga yumiig harahgui, anhaarlaa neg yumand tovlorulchiheere hajud n oor yum yarihaas sonsoogu yum shig baidag, yaria zootoi geel hehe

  4. negen busgui says:

    bi nohorguildee. gehdee neg odor nohort garaad ter min namaig huurch barigdval za tegeed buh ym duuslaa l gesen ugdee. haramsaad haramsaad buhniig butsaaj bolohguitai adil. nohor mani araar tavibal bi ch bas teriig zugeer ongoroohgui. teriig bas araar n tavina gej bodoj bna. ger bul gedeg chin buh zuil deer 50% bh estoi. bie bieiigee hundelj. adilhan huuhdee osgoj ger orongoo hamt tseverleel. tegsh erhtei. tegj bjil ter chin jinhen ger bul bolno gej bi boddog. zaluus min ymand iluu uhaalag tuushtai bh heregtei shuu. tegj chadahgui bol chi oort bgaa buhnee aldah bolno.

  5. mfbfj says:

    Үүн шиг үэн юм хорвоод байхгүй   Эр хүн бүх оюун ухаанаа нэг юманд төвлөрүүлж байж амжилтанд хүрдэг юм  Эмэгтэй хүн ингэж чаддаггүй ухаанаа олон юманд  сарниулдаг болохоор  ямарч юмны гол мөн чанарыг олж чаддаггүй юм Олон алдартай эрдэмтэн хүүхнүүд  тэдний\ ухааныг олон юманд сарниулдаг тул эхнэргүй байсан  байна 

  6. minii bodloor says:

    er n bol unen l dee.. bi eregtei hun taarahgui l bn daa ged bg humuust emegteileg zan chanar n iluu hugjtsun humuus l taarahgui bg bh.desdostrom gdg bh aa(galiglad bichchihlee)enigg unshad duusan duustal nuhur min nudend haragdlaa

  7. 9 -uu says:

    erchuud sexiig husne uur yu ch bish kk bi er mini utas 88337767

  8. zayka says:

    kkkkkkk neeree eregtei hun ter oiriin ym hardgui gdg yag unen yma enenees bold bi buur nervee bardag shd sahal avch bhd ni sahliin hoossniih ni hajuud sam bj bga bhgui tegehd teriig olood harchihgui chi sam avaad nuuchlaa gd haigaad sunuchihnu erduu jijig sajig ymiig olood harjihdgui bolhoor ni gaihaad bsn chin zailuul iim uchirtai ym bj lde erchuudee gej

  9. zugeeree says:

    hudlaa. tegvel erjuud yaj 2-3 emegteijuudtei zereg yavaad bna. hudlaa l baihgui yu. ehneree bish uur huniig bodood l.

  10. rrr says:

    Ene uneheer unen shuu. Bi ehnertgee ene asuudlaar margaj baisan udaa tsuungui.
    Ajlaa taraad ireheer OFF dartsan yum shig l bdgiin.

  11. yesno says:

    erchuud ugui bol huuhnuud yaanaa.huuhnuud ugui bol erchuud yaanaa………

  12. vlmedeh says:

    emegte hvn l ingej bijne dee ergte hvn jin ilvv tom asuudliig shiidehgeed bodoj suudag end dandaa aahar shaahar yum bijij tiim yumiig ehnertee daatgadag

  13. Jolie says:

    Nogool meddeg yumnuud bn! Goyo sonirholtai yum oryylaachee!!!

  14. TRIPLEX says:

    BI ER L DEE GEHDEE NEEH TAARSAN YUM ALGA HUDLAA YUM SHIG BN TEMPRAMENTIIG NI HARWAL DAN FELGAMATIK L ZAN CHANARTAI ER HUND BH SHINJUUD BN DAA BI BOL SANGEVANIK BLHR IIM BISH L YUM BN HOOO

  15. Арабелла says:

    Хөөрхий эрчүүд… ккк

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.