Муур гэр бүлийн уур амьсгалыг мэдэрдэг

Зүрх муутай хүн муурыг зүрхэн дээрээ тэврэхэд өвчин нь илааршдаг гэж хэн нэгнээс сонсож байснаа саналаа. Манай оронд нэг их тэжээгээд байдаггүй ч гадныхан муурыг хүүхэд шигээ эрхлүүлж, бүр өв залгамжлуулдаг тухай яриа ч байдаг.

Монголчууд муурыг муу зөнтэй, эзнээ үхэхийг хүлээж хэвтдэг, муур урдуур нь хөндлөн гарвал муу зүйл болохын шинж хэмээн цээрлэдэг. Гэвч энэ нь харьцангуй явцуу ойлголт ажээ. Энэ амьтан амар тайван, хэрүүл шуугиангүй, баяр хөөртэй хүмүүсийн дунд байх дуртай гэнэ. Мууг зөгнөсөн муурнаас болж хүн эндсэн гэсэн бодит яриа гараагүй учир түүнийг зэвүүцэж үзэх нь багассан юмуу гэж бодогдохоор. 

Орчин үед хүмүүс муурыг тэжээхээсээ илүү түүний чадварыг ашиглах гэж “нөхөрлөх” болжээ. Тухайлбал гэр, хашааныхаа хулганаас ангижрах гэж, мөн хашааны хамгаалагч, цэвэрлэгч болгох нь бий гэнэ. Орон сууцны айлд муур байвал ялаа шумуулаас гадна жоом хүртэл харагдахгүй болдог бөгөөд зарим гэр бүл ямар нэгэн амьтан тэжээвэл үр хүүхэд маань аливааг энэрэн хайрлах сайхан сэтгэлтэй болж хүмүүжнэ хэмээн үздэг болсонтой холбоотой биз ээ.

Тэгээд ч муур бусад амьтдыг бодвол маш цэвэрч амьтан гэнэ. Цэвэрч учраас хоол идсэнийхээ дараа заавал нүүp гараа угаана. Савраа шүлсдэж байгаад нүүрээ арчдаг байна. Муурны хэл арзгар ширүүн бөгөөд түүнээс нь шүлс мэт шингэн зүйл ялгарч байдаг бөгөөд магадгүй түүгээрээ нүүр гараа угаадаг байх.

Муурны биеийн онцлог шинжийн талаар дурдъя. Муурны дундаж жин нь 2.5-7кг хүрдэг бөгөөд дундаж өндөр 23-25см, урт нь 46 см (толгой, бие) ба сүүлний урт 30 см байдаг ажээ. Үе мөч, булчин шөрмөс нь тун зөөлөн, уян хатан байдаг тул толгойнхоо эргэн тойрноос бусад биеийнхээ бүх хэсгийг долоож чаддаг чадварлаг амьтан гэнэ. Мөн үсрэх чадвар сайтай бөгөөд биеийн өндрөөсөө тав дахин илүү үсэрч чаддаг байна. Цагт 60 км орчим хурдлах чадвартай гэж ярьдаг ч эгшин зуур богино зайд өндөр хурд гаргахаас өөр хол давхидаггүй ажээ.

Бид хүүхэлдэйн кинон дээрээс, тодруулбал алдарт Шрек киноноос том, өрөвдөлтэй нүдтэй муурыг олж хардаг. Тэгвэл түүний нүд амьдрал дээр үнэхээр том гэнэ шүү. Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй бөгөөд харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо сайн боловч хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш гэнэ. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь харааны хэмжээгээ хурдан өөрчлөх давуу талтай байдаг аж.

Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба харанхуйд сайн хардаг гэнэ шүү. Үндсэн гурван өнгө болох хөх, улаан, ногоон өнгийг ялгаж харах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар хардаг байна.

Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн арван мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байдаг бөгөөд мууранд “хамрын хээ” гэх онцгой зүйл байдаг аж. Энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр байдаг гэнэ. Тэрээр нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийдэггүй ч тэрхүү онцгой хамраа өөрийн эзэмшил газрын аюулгүй байдлыг шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг байна. Муурын хамар нь түүний онцгой эрхтэн ажээ.

Түүний таван мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол гэнэ. Сонсгол ийм сайн хөгжсөн нь хулгана зэрэг хөнгөн хөлтэй амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан, байгалиас заяагдсан гэлтэй. Мөн чихээ нэг нэгээр нь хоёр өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсч чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар нь ажээ.

Муурны сүүл эзнийхээ дотоод санааг илэрхийлдэг харилцааны нэгэн эрхтэн нь. Түүний сүүл биеийнхээ урттай ойролцоо байдаг бөгөед гүйх, харайх, үсрэх зэрэг үйлдэлд хөдөлгөөний тэнцвэрээ олоход чухал үүрэгтэй байдаг байна. Хэрвээ та бүхэн муур тэжээх гэж байгаа бол түүнд өгч болох, болохгүй зүйлсийг сайтар судлах нь зүйтэй гэнэ. Муур бол махан тэжээлтэн гэдгийг нэн түрүүнд санаж байх хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг мэтийн зүйл биш, харин амьтны гаралтай уураг өгөх шаардлагатай гэнэ.

Мууранд зориулагдсан хуурай хоолоор түүнийг тэжээх нь хамгийн зөв хооллолт болох бөгөөд ийм хоол өгөхдөө усны саванд ус, шингэлсэн сүүг байнга байлгах хэрэгтэй ажээ. Харин муурнаас хол байлгах ёстой хүнсэнд шоколад болон кофены төрлийн хүнсний зүйлс багтдаг гэнэ шүү. Ийм төрлийн зүйл идсэнээрээ бөөлжиж, чацга алддаг бөгөөд хүний хүнсэд хэрэглэдэг лаазалсан туна загасыг их хэмжээгээр өгвөл бие махбодын өөх тосыг нь задалж үхэлд хүргэх аюулыг дагуулдгийг анхаараарай.

Муур хүний энгэрт эрхлэх тун дуртай бөгөөд энэ үедээ хүрхрэх чимээ гаргаж байвал тэр аз жаргалтай байгаагийн шинж гэнэ.

Дэ.Цэрэнлхам

25 Comments

  1. enerel says:

    muur hurhun amitan ciamiin muur nanad talagddag.sahan aashtia,tseverch ur ni tugs aimtan

  2. ariuka says:

    muur zulzagaa heden sar teedeg ym be heleed ogooch

  3. ariuka says:

    muur zulzagaa heden sar teedeg ym be heleed ogooch

  4. Хулан says:

    Би саяхан их жижкэн муур авч тэжээж эхлэж байгаан. Өмнө нь арай том муур тэжээж байсан мболохоор шээсний тал дээр гайгүй байлаа. Сая авсан муур маань 7 хоногтой л доо. Ерөөсөө элсэн дээрээ шээсхгүй ийн. Би хорооллын амьтаны дэлгүүрээс зориулалтын элсийг нь авсан л даа уул нь. Гэтэл орон дээрээ шээгээд одоо орондоо унткуу ийн хэхэ яах    вэ

  5. Zulaa says:

    tsagaan ungiin zulzaga zarna. utas:99072240, 455231

  6. zaya says:

    tsagaan muuriin zulzaga hudaldaj awnaa 

  7. enerel says:

    goy medeelel ogsond bayrlalaa bugdend ni bi ch gesen muur tejeedeg gehdee yaj tejehee sain meddeggui bsan ene medelluudiig unshaad zondoo zuil olj medlee uneher hoorhon amitan shuu

  8. ЗОЧИН says:

    ЦАВ ЦАГААН МУУР ЗАРНА 99148581

  9. би муур тэжээдэг says:

    Муур хөөрхөн амьтан даа, би муур тэжээдэг. Хамгийн гол нь муурыг тайван байлгаж хайрлах хэрэгтэй. Муур гэлтгүй ямар ч амьтан байсан хайрлаад л байх хэрэгтэй. Анзаараад байхад манайхан аливаа амьтныг авчихаад сонирхол нь буураад ирэхээр халамж муу тавьдаг. Тэд чинь амьд амьтан л юм хойно хайрлуулахыг хүсч байдаг. Зарим айхтар ааштай муурнууд байдаг, багаас нь зодож өөрт нь ширүүн авир гаргаснаас болодг болов уу. Манай муур гэхэд тийм янзан бүрийн ааш авир байдаггүй,харин ч ёстой хөөрхөн. Эмч нар нь хүртэл сайн муур, сайн эзэн гэж магтдаг даа биднийг. Айлын ааштай муурыг харж л явсан, бас л эвгүй шүү дээ. Манай муурны найз охин гэхэд л аашны тулам байсан, манайд ирээд 2 сар болоод явсны дараа ёстой хөөрхөн болчихоод явсан даа. Байнга л илж, хөөрхөн шүү гэж хэлж, өөртөө итгэх итгэлийг нь би болгох хэрэгтэй. Гэхдээ манай муур жоохон хүүхэд, эрэгтэй хүнээс их айдаг, бага байхад нь жижигхэн хүүхэд ундааны саваар толгойруу нь цохидог байсан гэсэн. За бас эзнээ харамланаа, би жижигхэн хүүхэд тэвэрчихсэн байвал мяу мяу гээд байдгийн хэхэ. Нааш ир нааш ир нааш ир гээд 2 алгаа өвдгөн дээрээ цохиход хүрч ирэнгүүтээ өвөр дээр гараад эрхэлдэг юм. Намайг эзгүй үед их гунигтай байдаг, анхаарал халамж тавихгүй өөрийг нь хайхрахгүй болоод ирэхээрээ энд тэнд очоод шээдэг. Энэ үйлдэл нь эзэн минь намайг анхаараач, илээд өгөөч , би энэ гэрийн эзэн шүү гэдгээ илэрхийлж байгаам хэхэ. Хэд хэдэн удаа ийм үйлдэл гаргасан. Би шээсний шинжилгээ болон рентгэн зураг авхуулсан ч эмч эрүүл мэндийн хувьд асуудалгүй гэж хэлж байлаа. Тэгээд өөрийг нь хайрлаад л илээд л байвал асуудалгүй, шээхээ больчихдог юм. Бас манай муур жилд 1, 3 жилд 1 удаа вакцинаа хийлгэдэг. Улирал тутам 1 удаа очиж туулгаа уудаг ийм л сайн муур даа. Бас дэндүү царайлаг. Чих, оншоор нь хөөрхөн ягаан өнгөтэй. Би муурандаа зориулж чих хоншоорных нь өнгөтэй нь нийцүүлж ягаан өнгийн утсаар дэвсгэр нэхэж өгсөн. Тэрэн дээрээ гараад хэвтэхээр их хөөрхөн харагддаг. Бас өөрийг нь авч явдаг цүнх нь бас ягаан өнгөтэй. Ягаанаа гэдэг нэр өгдөг ч юм уу хэхэ. За тэгээд бас байнга өөрийгөө долоож цэвэрлэж байдаг болохоор үсээ их залгина, тэрнээсээ болоод түгжрэх асуудал байдаг. Гэвч шийдэх гарц нь өвс тарих нь чухал. Гадуур амьтдын дэлгүүрт байдаг юм. Энэ өвс гэдсэнд байгаа үсийг гадагшлуулахаас гадна дотроо олон янзын витамин агуулж байдаг. Түүндээ дуртай гэж жигтэйхэн. Мөн хоолны хувьд зориулалтын хуурай болон нойтон хоол идэх хэрэгтэй. Давс халуун ногоо 2 бол муурны эрлэг гэхэд болно. Хиамнаас болоод дорхноо хордлого авна. Хоолыг нь сайн тааруулаад байхад хэд ч насалж болноо. За бас бэлгийн амьдралыг нь шийдэх хэрэгтэй. Өөртэй нь адилхан цэвэрч найз охин олж өгөх хэрэгтэй. Улиралдаа нэг удаа гэртээ авчраад байвал цаадах чинь их баяртай байдаг юм. Манайхан ороо нь орвол дааврын эм их өгдөг, энэ нь байж болох ч зулзагатай болох магадлалыг бууруулдаг. Эр муурны ороо орсон үед орилоод сүйд болоод байдаггүй, харин эм муур бас л хэцүү шүү, орилоод л байна, орилоод л байна. Найз охиныг нь гэртээ авчирсан үед нэг нэгнээ халамжлаад хөөрхөн байдаг. Манай муур элсэн дээрээ шээхээр найз охин нь булж өгөх жишээний хэхэ.
    Эцэст нь та амьтан тэжээвэл тэжээсэн шиг тэжээж, кайф авч амьдраарай.

  10. boldoo says:

    Anonymous-д . Муур тэжээх гэж байгаа бол litter гэж жимс бас анхилуун үнэртэй мууранд зориулсан шороо байдаг юм. Тэрнийгээ аяндаа өөрөө олоод бие засчихнаа. Litter-ийнх нь хажууд хоол юм уу дуртай юмыг нь тавиад үз. Уг нь их ухаантай амьтан шүү. Хорооллын амьтны дэлгүүрт байдаг гэнэ. Би Монголд байхдаа элс хэрэглэдэг байсан, тэр үед (7 жилийн өмнө тийм литтэр энэ тэр байхгуй байсан). Харин одоо хорооллын амьтны дэлгүүрт зардаг болсон гэнэ.

  11. hana says:

    muur tejeemeer sanagdchihla anonymous chi ugaasaa l buduuleg shd humuusiig ynhan bolno gudas bolno ene ter gd l

  12. Anonymous says:

    би бас мууранд хайртай. бүгдтэй нь санал нийлж байна. эрхэмсэг, хөөрхөн, нялхамсуу амьтан. харин та бүхнээс асуух нэг зүйл байна. муурыг яаж тогтсон газар баалгаж шээлгэж сургах вэ? тэрнийг л чадахгүй юм. жаахан бүдүүлэг үг хэрэглэчихлээ. уучлаарай

  13. kk says:

    ter deer bichsen KIM-d. chi ooroo ontsgui bolohoor muur chamaig medeed maajsan bh,muur ontsgui bish!        Muurnii litter (baaj sheedeg shoroo)  amitnii delguurt bdag shdee,jimsnii unertei.. horoolliin amitnii delguurt zondoo bdag. hun iddeg laaztai tuna ogch bolohgui ee,ter chin yanz buriin bodis amtlagch holison bdag yum,muurand hortoi. Whiskas-n hoolnuud haa saigui bj bhad zoriulaltiin hooliig ni ogohgui yagaad hachin hachin yum ogood bdgiig oilgodoggui.. Nomin-d hurtel muurnii hool hatuu zoolnooroo yanz bureeree bgaashd!

  14. gogo says:

    muur huurhuun hajuud bhad uiddagui yum zulzaga muur uurtuiguu togloh yamar huurhun geech mgl d ochij bgaad gertee tsagaan muur hudaldaj avnaaaa

  15. zochin says:

    odoo turuud 4 honoj bga muurin zulzaga avah hun holboo bariarai, ungu n har sudaltai nogoonduu, nuur chih bie hulunduu tsagaantai, manai muur zalzagalaad 5n zalzagatai boltson kkk, aytaihan tejeeh muuramd durti humuus bval holboo barina uu.

  16. Zochin says:

    Муур тамын хаалга манадаг., сүнс сүүдэр гэсэн муу юмнууд муурнаас айдаг чин тийм учиртай.  

  17. T says:

    bi muur 5 jil tejeej bna, odoo Arslan ged hurhun muurtai. Hed heden zuil buruu biched bas zarim chuhal yumig bichegui bna end.

    1. Muur har tsaganar hardaggui, ungutuur harna, gehde hunihas arai budeg bdlar. (ene der helsenchlen ulaan talin ungig sain ylgahgui, gehde busad ungig tod harna).
    Muur herhen hardag tuhai endes uzej bolno: http://www.kittyshow.com/cat_color_vision.html

    2. Suulin uein sudalgagar muurni baas sheesnes n negen turlin bacteria ylgarch hamraar huni rahind ochij hund uilchildeg gedeg n togtoogdchihson. Yag yaj nuluuldgin nariin shiriiniig n sudalj bga. Eronhido ene bacteria n jiremsen ehchuded hortoi, uragt nuluulj tarhini gemtel uusgedeg uchiras, times l ertens jiremsen humusig muurnas hol bailgadag bsn. Unende zuger baas sheesig n l jiremsen ehchuder tsewerlulehgui bh heregtei.
    Ene sudalgani negen sonirholtoi ur dun n, tedger parazitud huni tarhind ochij suurshiad zarim turlin neuroni holboond nuluuldug ingesnere ter huni aash aranshin zan baidal n ch gesen sainar eswel muugar ergej bolno. Zarim humus iluu taiwan heneggui boldog bhd zarim uur utsartai boldog. Ene gehde yag narin batlagdaj sudlagdagui, gehde ingej nuluuldug geh zundu undeslel shaltganud bga.

    3. Muuriig zurhende tewreh ene ter ch yu bhw, zuger daralt ihtei hun jishe n usiin ilhed alganas hurtej bga medremjeeree taiwshirdag, ene bol todorhoi batlagdchihsan zuil.

    4. Ter muur bailgahar muu energy chutgur shulmas azguitel ene teree bol medeej soliotoi muhar suseg. 

    5. Etsest n turshlagasa helhed muuriig bainga hugjuj uidulahgui yanz yanzin toglom awj ugj erhluleh uede erhlulj huuhed shig l usguh heregtei. Der huni helsenchlen zan aashind n shuud nuluuldug yum.

  18. Зочин says:

    Муур ч хөөрхөн амьтан шүү. Тэжээж үзэхээсээ өмнө өөр бодолтой явдаг байлаа.
    Муур хүрхрэх гэдэг юм уу? Хэхэ. Хоол идсэний дараа ЗААВАЛ нүүрээ угаадаг гэнэ үү? Муу нийтлэл байна.

  19. boldoo says:

    Ногоо идэж бас туна загас идэж болдог шуу дээ, судалгаа жаахан муутай л бичсэн бичлэг байна даа. Би муур тэжээгээд 10 орчим жил болж байна, монголчууд муурыг мухар сусгээсээ болоод хайрлаж бас тэжээж чаддаггуй нь маш харамсалтай. энгийн зугээр л нэг гэрийн тэжээвэр амьтан шуу. Бас их цэвэрхэн өөрийгөө байнга цэвэрлэж байдаг. Спинэч бас ногоон навчит ургамал өгч болдог, бас туна загас өгч болдог шүү. Миний тэжээдэг муур туна загас идээд 2 жил болж байна, үхээгүй л байна. Мууранд зориулсан вааранд хийсэн, тарьж ургуулдаг ногоон зүлэг маягийн хоол байдаг шүү дээ, тэрнийгээ идэх дуртай.Монголд муурны литтэр (шингэн зуйл асгахаар хатуурдаг хуурай нунтаг маягийн шавар, бас анхилуун үнэртэй) байхгуй нь жаахан тиймэрхүү байдаг, би литтэрийн оронд элс хэрэглэдэг байлаа. Амьтан тэжээж бас хайрлана гэдэг их хөдөлмөр шаардсан ажил шүү. Муурыг сайн зөв тэжээж бас түүнтэй зөв харьцах хэрэгтэй, манайхан амьтан хайрлаж, халамжлах тал дээр жаахан дутагдалтай байдаг. Адайр ааштай муурнууд, нохойнууд маш их байдаг. Багаас нь сайн хүндэтгэлтэй хандаад бага уурлуулдаг бол янз бүрийн авир гаргадаггуй хүн амьтан маажна гэж байдаггуй л юм даа. Мэдээж тийм хатуу ширүүн орчинд өссөн муур хүн маажих нь ойлгомжтой шүү дээ. Хүн яаж харьцна, муур бас нохой яг л тэгж харьцана. Гэхдээ бүүр багаас нь сайн хайрлаж бас сайн сургах хэрэгтэй. Хөгжилтэй бас хөөрхөн амьтад шүү.

  20. boldoo says:

    Nogoo idej boldog bas tuna zagas idej boldog shuu dee, sudalgaa jaahan muutai l bichsen bichleg baina daa, busdaar bol sain bichsen baina. Bi muur tejeegeed 10 orchim jil bolj baina, mongolchuud muuriig muhar susgeesee bolood hairlaj bas tejeej chaddaggui n’ mash haramsaltai. engiin zugeer l neg geriin tjeever am’tand shuu. Bas ih ceverhen qqriigqq bainga ceverlej baidag. Spinach bas nogoon navchit urgamal qgch boldog, bas tuna zagas qgch boldog shww. Minii tejeedeg muur tuna zagas ideed 2 jil bolj baina, wheegwi l baina.

  21. Muujgai says:

    Muurnii shees ontsgoi hurts unertei bolhoos ug n bol gaigui l dee kkk

  22. Anudari says:

    Muur ih ontsgoi amitan shu
    Gert baihaar sain muu energiig tentsverjuulj bug chutgur muu muuhaig nomhotgodog

    http://www.youtube.com/watch?v=IytNBm8WA1c ene muurnuudin tuhai huurhun bichleg baina uzeerei

  23. gg says:

    muur hoorhon shdee. yadaj baihad yasan hoorhon zurag vee.

  24. undraa says:

    muur hoorhon amitan shdee, erh nyaluun zantai, hajuud baihad ayagui hanitai. tegeed tseverch.

  25. klm says:

    muur ontsgui maajuulsan,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.